Эрүүл мэндийн яамны хэвлэлийн бага хуралд ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан оролцож, мэдээлэл өгөв.
Тэрбээр "Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор коронавирусийн халдвараас сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Бид одоо ОХУ-ын ил залгаа хэсгээ онцгойлон анхаарах шаардлагата байгаа. Энэ хүрээнд УОК-ын шийдвэрээр Алтанбулаг, Боршоо, Цагааннуур боомтуудад аюул, эрсдэлийн судалгааг хийсэн.
Баян-Өлгий аймгийн Цагааннуур болон Увс аймгийн Боршоо боомтын аюул эрсдэлийн үнэлгээг хийж, сэжигтэй гэж үзсэн долоон тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийхэд сөрөг буюу халдваргүй гарсан. Энэ нь одоогийн байдлаар тус аймгуудын нутагт коронавирусийн халдвар гараагүй гэсэн үг" гэлээ.
Мөн тэрбээр "УОК-ын гишүүд болон Шуурхай штаб, мэргэжлийн байгууллагуудын багууд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын нөхцөл байдалтай танилцаад ирсэн. Алтанбулагийн боомт маш хүнд нөхцөлтэй байгаа. Алтанбулаг боомтоор ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд боломжтой бол аль болох ачаа тээврээ галт тэргээр зөөхгүй бол эрсдэл өндөр байна.
Магадгүй энэ өндөр эрсдэл удахгүй аюултай байдал руу шилжиж болзошгүй байгаа тул өнөөдөр цагдаагийн байгууллагаас тодорхой саналуудыг бэлтгэж УОК-ын Шуурхай штаб, УОК-д өгч байна.
Мөн Алтанбулаг боомтын хөдөлгөөн, Алтанбулаг суманд амьдардаг иргэдийн дунд тандалт судалгаа хийж байгаа. Дүн мэдээ нь удахгүй гарах байх" гэв.
18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Монгол цагдаажсан фашист дэглэмтэй улс болжээ цагдаа нэртэй захиалгаар ажиллаж авилгаар амьддардаг ажилгүй нөхдүүд.эгэ хэдэн өдрүүдэд бүр гол дүрд орчихсон дарангуйлал тогтоохоор сүржигнэх юм энэ цагдаа үндсэн ажлаас л хий энэ өвчинтэй эрүүл мэнд онцгойгынхон тэмцэж цагдаа дунд нь хавчуулагдаж нэр алдар горьдож яваа нь л үнэн
6 сараас казахстан киргизстанд гэнэт эрс нэмэгдээд үхээд эхэлсэн. үүнийг бол зориуд тараасан гэж үзэж байна штээ. ковид ч биш ондоо гарал үүсэл нь мэдэгдэхгүй хоёр талын уушгины ус таталт байсан гэсэн
Аймаар юм бэ
Хүүе хүмүүс энэ цагдаа тагнуулын хамгийн чухал ажил. Яагаад монголд дотроосоо халдвар авахгүй байна гээд санаатай гаднаас өвчин тараах улс үндэстнийг мөхөөх аюул нүүрлээд ч байгаа юм билүү. Ухаараачээ монголчууд минь
тийм шүү де зориудаар л тараагаад байгаа гэж европчууд үзээд бослого тэмцэл гараад байна. тагнуул ажлаа хийгээчээ
ene uvul hvnd gsn shvv..
эрхэм хурандаа өдөр тутам өсч байгаа гэмт хэргээ илрүүл. энэ өвчин танай чиг үүрэгт онцын хамааралгүй. Халдвар авсан хүний хаьрцаа холбоог тогтоох байх. Ийм юмаар кок авах гээд хэрэгггүй.Хүмүүс мэдэж байгаа шүү???
эрүүл мэндийг хариуцсан мэргэжлийн байгууллага үгээ хэлээгүй байхад энэ цагдаагийн хурандаа юу юм.Энэ ажил цагдаагийн үүрэг чиглэлд хамаарх уу???
хятад хичнээн ажилчин 9-11 сард орж ирсэн хаана хаана хэдэн хүн тусгааралтанд байгааг хэлээч. монгол иргэдээ бол тэглээ ингэлээ гээд байдаг. хятад ажилчдын тусгааралтын талаар мэдээ өгөө цагдаа нараа
Хойд хил хязгаарт онцгой анхаарахгүй бол аюул ойрхон байна Адуу малын эрэлд гарсан нөхөдүүд хил даваад ороод ирэх магадлага өндөр шүү
Mashinaar achaa baraa zuuhuu boliochee.Ayul oirhon bna l geed bhiin dorvitoi arga hemjee avaach,chadahgui bol hilee nam haa.
Аюул ойрхон байна сонор сэрэмжтэй байхгүй бол галаар наадаж байгаатай адил байна хурдан арга хэмжээ авч вагоноор ачаа бараагаа татаачээ
Хятадад бүх монголчууд дургүй гэхдээ бодит байдал дээр Орос болон Солонгосоос ирсэн хүмүүсээс халдвар илэрч байна. Худлаа хятад гэж цуу яриа гаргаад байгаа хүмүүсийг короно дуустал шоронд хорих нь зөв. Эхний цуу яриа гаргасан эмэгтэйг хорисон байсан нь зөв шийдвэр байлаа
Санал нэг байна. Төр засаг цагдаагийн байгууллага жаахан зоригтой ажиллах хэрэгтэй. ХЭДИЙ ХҮРТЭЛ хуурамч хаягны араас төр засаг ажил хийж байгаа төрийн албан хаагчдыг доромжлуулах ГЭСИЙН БЭ.
харин тийм хятадаас орж хрсэн халдвар бараг байхгүй солонгос орос европын хилээ зогсоовол таарна
Хятадуудаа болиоч ээ
Хятадын залгаа хил аюулгуй юм байх даа
boomt chilee chagaachee ,ymar sonin um be???