2020 оны 11-р сарын 11
9 цаг 10 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол Улс цар тахлын халдварыг дотооддоо алдаагүй, нас баралт бүртгэгдээгүй цөөн орнуудын нэг

   Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн цахим хуралдаанд оролцож, үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Эрхэм хүндэт Владимир Владимирович,

Хуралдаанд оролцож буй улс орнуудын тэргүүн, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нар аа,

Хатагтай, ноёд оо,

Оросын Холбооны Улс ШХАБ-ыг даргалах хугацаандаа цар тахлын хүнд үеийг үл ажран тус байгууллагын хүрээний хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар идэвх зүтгэлтэй ажиллаж, энэхүү хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаад ОХУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин Танд гүн талархал илэрхийлье.

Хатагтай, ноёд оо,

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дэлхий дахинд аюул учруулж байна. Олон хүн халдвар авч, олон хүн амь насаа алдав. Монгол Улс цар тахлын халдварыг дотооддоо алдаагүй, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй цөөхөн орнуудын нэг юм. Гэсэн хэдий ч бид бусад улс орнуудын адил иргэдийнхээ аж амьдрал, нийгэм, эдийн засгийн хөгжлийг сэргээх талаар шинэ арга барил, шинэ шийдэл, шинэ гарцуудыг эрэлхийлэх том сорилттой тулгарч байна.

Цар тахлын эсрэг тэмцэлд даян дэлхийн эв нэгдлийг бэхжүүлэх, ялгаварлан гадуурхах үзлийг таягдан хаяхын зэрэгцээ шинжлэх ухааны мэдлэгээ харилцан хуваалцах, дэлхий дахиныг хамарсан гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, гамшгийн дараа эдийн засгаа сэргээх талаар хамтран ажиллах шаардлага дэлхийн улс орнуудын өмнө тулгарч байна.

Энэхүү шаардлагад ШХАБ-ын зүгээс цар тахалтай тэмцэх, түүний сөрөг үр нөлөөг багасгах талаар идэвхтэй ажиллаж, 2021-2025 онд цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь нийцэж байгаа юм.

Хатагтай, ноёд оо,

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар ШХАБ-ыг 2025 он хүртэл хөгжүүлэх стратегийг 2021-2025 онд хэрэгжүүлэх цогц төлөвлөгөө болон бусад баримт бичгийг батлах гэж байгаа нь ШХАБ бүс нутагтаа тогтвортой, аюулгүй байдлыг хангах, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх механизм болон төлөвшихөд түлхэц болно гэж харж байна.

Бишкекийн тунхаглалд ажиглагч орнуудыг эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад салбарын практик үйл ажиллагаанд идэвхтэй татан оролцуулахын чухлыг тэмдэглэж, Ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орнууд ба Нарийн бичгийн дарга нарын газрын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зургийг баталсан нь ажиглагч орнуудтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх өргөн боломжийг нээж байна.

Монгол Улс ШХАБ-ын төлөвшилтийг анхааралтай ажиглан, холбогдох судалгаануудыг хийж, эдийн засгийн болон хүмүүнлэгийн салбарын практик үйл ажиллагаанд ажиглагчийнхаа байр суурийг хадгалан, идэвхтэй оролцохыг эрмэлзэж байна.

Хатагтай, ноёд оо,

Монгол Улс ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнууд, түүний дотор манай хөрш болох ОХУ, БНХАУ-тай байгалийн хийн хоолой, төмөр зам, авто тээвэр зэрэг тодорхой практик асуудлаар ахиц, дэвшил гаргахад онцгой анхаарч байна.

Бид цар тахлын энэ үед хүндрэл бэрхшээлийг үл харгалзан дотооддоо 800 гаруй км төмөр замыг богино хугацаанд барьж байгуулж дуусгаж байна. Мөн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрчимтэй цөлжиж буй говийн бүс рүү 1000 км усжуулах хоолой татах судалгааны ажлуудыг дуусгаж, барилгын ажлыг эхлүүлэх гэж байна.

Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөлд тодорхой ахиц гарч буйд бид баяртай байна. Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор”-ын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хурдны авто зам, төмөр замын төв, зүүн болон баруун коридорын төслүүдийг урагшлуулах нь Зүүн Ази ба Төв Азийн зах зээлийг холбож ШХАБ-ын хүрээний хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх юм. Бидэнд ийм практик ач холбогдолтой, бодит үр дүнтэй үйл ажиллагаа чухал байгааг онцлон тэмдэглэе.

Энэ ялдамд ирэх онд 20 жилээ тэмдэглэх ШХАБ-ыг даргалах дараагийн эрхийг авсан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Эмомали Рахмонд чин сэтгэлийн баяр хүргэж, өндөр амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.90.142Зочин   • 2020, 11 сарын 27. 20 цаг 21 минут

ундармаа авгайн тухаы бичвэриыг устгаж бна авилага авч өгсөн юм уу дах

202.126.89.227иргэн БАТ   • 2020, 11 сарын 25. 22 цаг 07 минут

энэ уб хотын дарга д Сумьяабазараа зайлуулаачхээ Хүрэлсүх ер сайдаа Сумьяабазар даанч мулгуу тэнэгхүн юм гаргаж байгаа шийдвэрээ эргэж буцна буруу баыман бна гэхшиг ххүүхэд биш дээ энэ хүн коронаг улам дэгжээлээ, мөнгө төлсөнюм чиньгэж инвтенэтээр чалчаад байсан үнэхээр мангуу иргүй сүх шиг амьтан юм ХҮРЭЛСҮХЭД МӨНГӨ ТӨЛСӨН ЮМ УУ

64.119.18.188Зочин   • 2020, 11 сарын 12. 21 цаг 57 минут

Битгий хуцаж амьдар баахан хятадууд оруулсан хүмүүсээс асуугаарай. Тэр хятадууд тараасан

103.212.117.139Иргэн   • 2020, 11 сарын 12. 9 цаг 26 минут

Өнгөрөснийг дурсаад ч яах билээ !!! Аюул албаны ширээн дээр тань , өрөөнд чинь , гэрт чинь , эх оронд чинь , Их тэнгэриывйн өргөөнд тань ирчихээд бна ???? Инээдтэй юм ярихаа больж үз !!!

73.176.171.37Zochin   • 2020, 11 сарын 11. 15 цаг 09 минут

Yasan muukhai anarkhi uzeltei archaagui mongoliin setgedleliig unshaarai.mongol tur ankhaar.

73.176.171.37Zochin   • 2020, 11 сарын 11. 15 цаг 06 минут

Ovchin tussan Hen negniig zuhej amidardagaa bolioroi.harin daisan alakh yostoi hunee alaarai.

73.176.171.37Zochin   • 2020, 11 сарын 11. 15 цаг 04 минут

Jugeer l oortoo itgeltei yavldaa.

73.176.171.37Zochin   • 2020, 11 сарын 11. 15 цаг 00 минут

Durdee itgej amidrakh saikhan gedeg.ene bukhen jujig gej medeerei.sain bod..

66.181.161.32Зочин   • 2020, 11 сарын 11. 13 цаг 57 минут

Ингэж хэлээд л хэдэн цагийн дараа дотооддоо халдвар алдсан байдаг юм .

202.9.40.178Хүүеэээээ   • 2020, 11 сарын 11. 13 цаг 21 минут

Хүүш алдцан ш дээ. Аль хэдийййййн.

68.146.199.167Зочин   • 2020, 11 сарын 11. 12 цаг 31 минут

Odoo tegej poproxoo bolidoo!!! Aldchuxsan biz dee dotroo?

202.126.90.80Иргэг   • 2020, 11 сарын 11. 11 цаг 18 минут

Дуугүй л хүн бүр хичээх цаг ирж...

139.5.219.252иргэн хүний бодол   • 2020, 11 сарын 11. 10 цаг 23 минут

Ерөнийлөгч минь дээ. Ковидыг дотооддоо алдчихаад хэд хонож байхад улиг болсон магтаалч юм уу үгээ өнөөдөр хэлж олон нийтэд цацаж байгаад харамсаж байна. Та амин хувийн амбицаа хамгаалахдаа сонгуулийн үеэр соошелыг ямар чадмаг бөгөөд хурдтай ашиглаж М.Энхболдыг хормын дотор харлуулж байсан шигээ хурдтайтайгаар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалмаар байнаа.Танаас иргэдийнхээ өмнөөс хичээнгүйлэн хүсэж байна. Иргэдгүй улс гэж байхгүй байхгүй тул ерөнхийлөгч байх боломжгүйг хичээнгүйлэн бодно уу

133.3.201.3Зочин   • 2020, 11 сарын 11. 10 цаг 14 минут

licensegui windows ?????

202.55.188.83Нямаа   • 2020, 11 сарын 11. 9 цаг 47 минут

ХУДАЛ УРАН ДОНГОДОЖ ХУЦААС ӨӨР ЮМ ХИЙ

64.119.19.154Зочин   • 2020, 11 сарын 11. 9 цаг 21 минут

ARDCHILLALIINHAA UCHIRIIG MEDEHGUI MALNUUD YUU HUTSANA VEE ARDCHILAL GEJ HAMGIIN IH YARIDAG ELBEGDORJ BATUUL ED NARIIG HARDAA MONGOLIIN ARD TUMNII HURUNGIIG HULGAILJ LUIVARDAAD BUGDEES BAYAN BOLTSON TURIINII BUUSNUUD BAINASHDEE

64.119.23.81Зочин   • 2020, 11 сарын 11. 9 цаг 18 минут

ШХАБ сөнөтүгэй Ардчилсан Монгол улс мандан бадраг!

139.5.219.252аливаа юм хэмжээнээс хэтэрвэ   • 2020, 11 сарын 11. 10 цаг 14 минут

Бид өнөөдөр бие биенээ болон хөрш зэргэлдээ улсуудаа харааж ерөөх нэг энэ их хийрэхлээс хэн нь тэсэж үлдэх нь нэн чухал. харж л байяа даа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.