2020 оны 11-р сарын 11
10 цаг 48 минут

Сингапур карантин

     Улаанбаатараас хөөрсөн МИАТ-ын агаарын хөлөг Токиод газардахад манай онгоцны үйлчилгээний багийнхан бүгдээрээ масктай, нүдний шилтэй, тэгээд гадуураа бүтэн биеийн хамгаалалтын цагаан хувцас баг өмссөн нь сонин содон харагдав. Сансрын нисгэгчид ч юм шиг, аль эсвэл өвчний голомтоос ирж байгаа ч юм уу гэмээр. Гэтэл Монгол Улс маань дотооддоо ковид алдаагүй цөөн орны нэг байдаг. Тиймээс давхар хамгаалах нарийн ухаан байхыг үгүйсгэхгүй.

Биднийг угтсан Наритагийн онгоцны буудлынхан ердийн хувцастай, масктай, эсвэл шүлс үсрэхээс хамгаалсан шилэн хамгаалалт зүүсэн байв.

Цаашаа Сингапурт очоод карантинд байсан хүний хувьд ажигласнаа сийрүүлье. Авах гээхийн ухаанаар хандана биз. Сингапурын онгоцны буудал нээлттэй, агаарын тээвэр хэвийн нислэг үйлдэж байгаа боловч коранавирусын дэгдэлтээс ингэж хамгаалж байна. Сингапур руу иргэд, байнгын оршин суугчид нь чөлөөтэй нэвтрэх боловч ирээд гэртээ 14 хоног тусгаарлагдана. Бусад хүмүүс урьдчилсан зөвшөөрлөөр зорчих бөгөөд бэлтгэсэн тусгаарлах байранд \4-5 одтой зочид буудалд\ 14 хоног тусгаарлагдана. Энэ тухай товч өгүүлье.

  • Зорчигчид хил нэвтрэхээс өмнө Гаалийн мэдүүлэг гэдэг шиг он-лайнаар Эрүүл мэндийн деклараци бөглөх хуультай болж. Түүнд хувийн мэдээллээс гадна, ирэхээсээ 6 хоногийн  дотор Өмнөд Америк, Африкт зорчсон эсэх, сүүлийн 14 хоногт өөр ямар улсаар явсан, мөн биед халуун, ханиад, нус гоожих, хоолой хөндүүрлэх, үнэр мэдрэхгүй, амьсгал давчдах шинжтэй эсэх, ковидоор өвдсөн хүнтэй сүүлийн 14 хоногт контактад орсон эсэх, сүүлийн 14 хоногт эмнэлэгт очсон эсэх,  ямар нэгэн өөр эрүүл мэндийн хүндрэлтэй эсэх, сүүлийн 7 хоногт Чонгчинг, Гуандунг, Жиангсү, Шанхай, Тянжин болон Жежианг-аас өөр газарт зорчсон эсэх зэргийг асуух бөгөөд худал хэлбэл Халдварт өвчний тухай хуульд заасны дагуу зөрчлийн шинж байдлаас хамаарч 10-20 мянга хүртэл сингапур доллараар торгох буюу 12 хүртэл сараар хорих шийтгэлтэй болохыг сануулна.
  • Ирсэн хүн бүр заавал орон нутгийн гар утастай байх ёстой. Ямар чухал хэрэгтэйг хожуу мэдэв.
  • Тусгаарлагдах байрны төлбөр дээр нэг удаагийн ковидын шинжилгээний үнэ 200 сингапур доллар нэмж шилжүүлнэ. /Америк доллараар бол 145 орчим/
  • Онгоцны буудал руу орох зам дээр зорчигчдын халууныг зайнаас хэмжиж, ердийн журмаар оруулна.
  • Онгоцны буудалд хил нэвтрэх баримт бичгээс гадна дээр дурдсан Эрүүл мэндийн деклараци бөглөсөн эсэхийг чанд шалгахаас гадна зургаа авхуулна. Энгэрт чинь таних өнгийн цаас нааж, дотогш оруулна.
  • Зорчигчид ачаа тээшээ аваад нутгийн хүмүүс нэг хаалгаар гарах ба энгэр дээрээ таних тэмдэг наалгасан зорчигчдыг тусад нь коридорт 1-2 метрийн зайтай суудал бүхий талбайд цуглуулна.  Нэг онгоцоор ирсэн хүмүүс цугламагц автобусанд мөн зайтай зассан суудалд суулгаж хөдөлнө.
  • Тусгаарлах байр буюу зочид буудалд ирээд цуварч автобуснаас гарах бөгөөд онгоцоор ирсэн чемодан, ачааны бариулыг ариутгаж харагдана. Ариутгаж байгаа хүмүүс ердийн хувцастай бөгөөд харин масктай, маскны гадна талд шүлс үсрэхээс сэргийлсэн тунгалаг халхавч давхар зүүсэн байв.  Биднийг буудал руу ороход мөн л зайнаас халуун хэмжиж оруулав
  • Бид 2 метрийн зайтай цуварч явсаар 2 давхарт гарахад мөн л хоорондоо 1-2 метр зайтай сандал суудал зассан байв. Нэг нэгээр дуудаж бүртгэн, тусгаарлах байранд ямар хоол \цагаан хоол, сахаргүй хоол, халал гэх мэт\ идэж байх захиалга авч, тусгаарлах байрны дэг журам танилцуулж, хүн бүрт халууны шил өгнө. Утсан дээр Тусгаарлах байр \Homer\ гэсэн апликейшн суулгуулав.
  • За ингээд өрөөндөө 14 хоног түгжигдэнэ. Өдөрт халуунаа 3 удаа хэмжиж, суулгасан апликейшн рүү явуулна. Ингэхдээ тухай бүр өөрийнхөө зургийг сельфидэж явуулахаас гадна нус, цэр, хоолойн өвчний шинж тэмдэг байгаа эсэх асуултад 3 удаа хариулна. Халуунаа хэмжихээ мартчихвал утсан дээр чинь суулгасан апликейшн сануулга өгнө. Цагтаа мэдээлэл өгөхгүй, аль эсвэл худал мэдүүлбэл ямар хариуцлага хүлээлгэхийг давхар сануулна.
  • Хоол. Захиалсан хоол, цагаан хэрэглэлийг үүдний гадна тавцан ширээн дээр гялгар сав, уутанд хийгээд тавина. Хонх дарж дохио өгчхөөд яваад өгнө.
  • Хоолны бохир, хэрэглэсэн алчуур зэргээ өдөрт нэг удаа үдийн хоолны дараа гаргаад үүдэнд тавьчихна. Цаанаас ирээд аваад явна.
  • 9 хоносны дараа Ковид-19-ийн шинжилгээ авав. Хариу нь мессэжээр ирнэ.
  • Өдөр бүр гаднаас болон зочид буудлаас утас руу чинь залгаж, биеийн халуун хэд байгааг асууна. Ингэхдээ тэр хүн өөрөө мөн эсэхийг давхар лавлана. Жишээ нь, таны паспортын дугаар, төрсөн өдөр юу билээ гэх мэтээр лавлана.
  • Зочид буудлын өрөөний түлхүүр нэг удаагийнх. Өрөөнөөс гарсан л бол дахиж хаалга онгойхгүй. Ковидын шинжилгээг өөр давхарт авахдаа хэн шинжлүүлж байгааг бас л янз бүрийн асуултаар давхар лавлах бөгөөд өрөөний шинэ түлхүүр өгнө.
  • Ковидын шинжилгээ сөрөг гарахаар утсаар баяр хүргэх бөгөөд буудлаас хэзээ, хэдэн цагт гарахыг хэлнэ. Тусгаарлагдсан хүмүүсийг цувуулж гаргана.
  • Зочид буудалд меню харж тусгай хоол захиалж болно. Цэвэрлэгээнд хувцас хунараа өгч болно. Мэдээж нэмэлт төлбөртэй.
  • Тусгаарлах байранд эхний үед нэг удаагийн халбага, сэрээ өгч байснаа буудлын нэр лого-той саванд хийсэн халбага, сэрээ, савх, хутганы багц өгөв. Гарахдаа авч явж болно гэв. Манайхан ч гэсэн гадуур хоол унд идэх хувийн хэрэгсэлтэй явдаг болчихвол зөв юм шиг санагдав. Манай өвөг дээдэс өөрийн аяга, хутга, савхтай явдаг байсны нэг учир нь өвчин тахлаас сэргийлэх байсан биз ээ.
  • Биднийг Шангрила зочид буудалд тусгаарласан бөгөөд ердийн тарифын тал үнэ авсан байна лээ. Энэ буудал нэг жигүүрээ тусгаарлагдах хүмүүст зориулж, тусгай хаалгаар оруулсан бөгөөд гарахад ердийн журмаар нийтийн хаалгаар гаргав. Нөгөө жигүүр нь нийтэд хэвийн үйлчилж байлаа.
  • Тусгаарлагдсан буудлаас гараад гудамжинд нэг сайхан цээж дүүрэн амьсгална даа гэж бодож байтал үгүй аж. Хэдийгээр зуны өдөр, нэмэх 30 хэм халуун байгаа ч  бүх хүн маск зүүнэ. Хуультай, зөрчвөл шийтгэлтэй.

Гадна амьдрал

  • Ямар ч байгууллага руу орох, дотор нь ороод үйлчлүүлэх цех, тасаг болгонд Гар утсаараа Орох \Check-In\ гэсэн бичиг бүхий QR код уншуулж заавал бүртгүүлнэ. Дараа нь зайнаас  биеийн халуунаа хэмжүүлэх ба хэвийн бол дотогш орно. Цаг алдах, бөөгнөрөх шалтаг шалтгаан алга. Дэлгүүр, буудал зэрэг олон хөлийн газарт бүртгүүлэх код уншуулах цаас бүхий самбар дараалуулаад хэд хэдийг тавьсан байх тул цаг алдах зүйл үгүй.
  • Тухайн байгууллагаас гарахдаа Гарах гэсэн код уншуулах аж. Харин энэ шаардлагыг албадсан, хянасан хүн үл харагдана. Тийм болохоор тэр болгон хүмүүс сахидаггүй мэт санагдав. Хаана орсныг нь мэдэх илүү практик ач холбогдолтой болов уу. Орсон юм чинь гарах нь тодорхой.
  • Энд маск зүүгээгүй хүн ганц ч харагдсангүй.

Зай барих

  • Энэ улс чанга хөл хориогоо 7 сард цуцалж, бизнесийн үйл ажиллагаа, амьдрал хэвийн горимд шилжжээ. Гэхдээ хүн бүр маск зүүх, бүртгүүлэх гэх мэт дээр дурдсан шаардлагаас гадна зай барих \social distance\ дэг журам мөрдөх болжээ. Сандал, суудлыг зайтай тавих, гар барихгүй байх, касс, лифт зэрэг газар хүмүүсийн гар хүрэх газарт Ариутгагч шингэн тавьсан байх аж.
  • Хүмүүс биеэрээ аль болох контактанд орохгүйг хичээх болсон нь ажиглагдана. Гар барих, тэврэлдэх, үнсэлцэх явдал лав гудамжнаас арилжээ.

Хамтдаа мөшгөх

  • Хэрэв та хүсвэл гар утсан дээрээ Хамт мөшгөе \TraceTogether\ гэдэг апликейшн суулгаж болно. Тэгвэл танд ковидоор өвдсөн хүн ойртвол танд дохио өгнө гэнэ. Бодоход, ковидоор өвдсөн хүмүүс утсан дээрээ нэг апликейшинтэй явах шаардлага, хуультай бололтой. Бодууштай, авууштай.

Сингапурын туршлагыг дэлгэрүүлэхэд манайхан апликейшний программыг дор нь бичих байх. Харин хүн бүр ухаалаг утасгүйн бэрхшээл гарна. Гэхдээ  шийдэж болох л асуудал. Тахалаас сэргийлэх шалгарсан арга бол мэдээж карантин. Монголчууд бид бусдыг сармагчин шиг дуурайх албагүй ч гэлээ ухаалаг карантин тогтоогоод ард иргэд нь ч дэг журмаа сахиад ажил төрлөө хэвийн явуулбал дэлхийд нүүрлэсэн ковидын аюулаас сэргийлж,  хохирол багатай давж чадах биш үү.

 

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.25.118zochin   • 2020, 11 сарын 12. 9 цаг 51 минут

zugeer um schigee ,bayrlalaa

66.181.167.246zochin   • 2020, 11 сарын 12. 9 цаг 06 минут

Zuv l zuil bichsen bna shtee sanaa avahiin avaad hayh ni hayna bizdee

202.126.89.125иргэн   • 2020, 11 сарын 12. 1 цаг 08 минут

хүмүүс яагаад дотроо халдвар авсан улс орныг магтаад халдвар аваагүй монголоо муулах юм бэ

70.180.185.122usa-s   • 2020, 11 сарын 12. 0 цаг 39 минут

Yutai ch gelee humus mini, massa sain zuuj garaa sain ariutgaj ugaah holiin zai barij yavbal bolno sh dee shaardlagagui bol gerees garah albagui ene bol engiin l uildel shuu!!! Hevsheed surchihval ih amarhan baih bolno. Bid America d ene argaaraa baij bolos l baina. Bitgii bie bienee shuumjil zugeer l taivan baij ene heden shaardlagiig hevshuuleed suraarai! Hun hundee bainga hundetgeltei saihan haritsaj baigaarai!!!

202.126.90.53ИРГЭН   • 2020, 11 сарын 11. 22 цаг 58 минут

СИНГАПУРТ ХЭДЭН ХҮН ХАЛДВАР АВСНЫГ МЭДЭХ ҮҮ. 58091 МАШ ИХ ХҮН ОЙЛГОО. МОНГОЛ УЛСАД 50000 ӨВДВӨЛ ЮУ БОЛОХЫГ МЭДЭХ ҮҮ. ЧИ ХАМГИЙН ТҮРҮҮНД

202.9.46.54Зочин   • 2020, 11 сарын 11. 14 цаг 00 минут

Хөгжлийн асар ялгаатай байдал саад болно оо. Монгол аргаараа үзэхээс өөр аргагүй

139.5.219.182Зочин   • 2020, 11 сарын 11. 12 цаг 24 минут

Yostoi l avah geehion uhaanaar hansana uu gehees Singapur Monhol hoyrin hujgliin tuvshin nuhtsul baidlig haritsuilahin argagui shuu de Hunjliinhoo hireer huluu jiij uursdin bolomjooroo l baihaas uur yahav Manaihan sain ajillaj bga yun uneneeree saihan Uurigui umartan zutgej bga emch emnelgiin ajilchdin urmig hugalj blohgui

103.212.118.26Зочин   • 2020, 11 сарын 11. 13 цаг 53 минут

AVAH GEEGIIN UHAANAAR GEEL UURIIGUU HUURAAD BAIVAL CHI DOROOL HUJAA BOLNO PZDA MINI

203.169.49.109Зочин   • 2020, 11 сарын 11. 11 цаг 26 минут

Манайхны гаргасан апп нэлээд дутагдалтай эд байна лээ. Нэг гаргасан гэж мэдээлээд л чимээгүй болсон. Зүгээр л нэг зарлага. Сайжруулалт байхгүй шиг санагдсан.

66.181.188.52Зочин   • 2020, 11 сарын 11. 11 цаг 16 минут

MONGOLUUD UHEJ DALD OR

49.0.147.33аги   • 2020, 11 сарын 11. 11 цаг 04 минут

УЛС ОРОН БҮР ӨӨР ӨӨРИЙН ОНЦЛОГТОЙ.ХЭДЭН ХҮҮХДЭЭ ӨВТГӨХГҮЙ ГЭСЭНДЭЭЛ АЖИЛЛААД БАЙНА.БИТГИЙ АНХААРАЛ ӨӨР ТИЙШ НЬ ТАТ.ДЭМИЙ ШҮҮ.ЭЛЭНЦЭГНИЙ ЧИНЬ СИНГАПУР.УРД ХӨРШ ХӨЛ ХОРИОД АВАРЧ ЧАДЛАА,ХОЙНО ЮУ БОЛЖ БАЙНА

202.21.111.170Зочин   • 2020, 11 сарын 11. 10 цаг 51 минут

Сингапур зэрэг бусад улсууд туршлагажсан манайхан энэ туршлагаас судал

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.