2020 оны 11-р сарын 11
16 цаг 12 минут

ҮАБЗ-ийн гишүүд МЭДЭГДЭЛ гаргалаа

    Дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын халдвар олон нийтийн дунд илэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг 13:00 цагт хуралдууллаа.

Хуралдааны дараа Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд ард түмэндээ хандан доорх мэдэгдлийг гаргав.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр 13:00 цагт боллоо. Энэ хуралдаанаар олон нийтийн дунд тархаад байгаа цар тахалтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Ингээд ард иргэддээ хандан анхааруулга, сэрэмжлүүлэг гаргахаар шийдлээ.

Иргэн бүр хариуцлагатай байж, ариун цэврийг сахиж, амны хаалтаа байнга зүүж, гараа тогтмол угааж, бие биедээ хариуцлагатай үгийг хэлж байхыг ард иргэддээ уриалж байна.

Төр засаг яаралтай арга хэмжээнүүдийг авч байна. Одоо бүх зүйл хувь хүнээс, танаас, өөрөөс тань шалтгаална гэдгийг анхааруулж, энэ мэдэгдлийг гаргаж байна” гэв.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Монгол Улс 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хилээ хааснаас хойш өнөөдрийг хүртэл дэлхий нийтээр тархсан цар тахлыг дотооддоо алдалгүй амжилттай барьж ажилласан.

Харамсалтай нь Оросын Холбооны Улсаас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирсэн жолооч хорио цээрийн дэглэмийн дор 21 хоноод гарсан ч гэсэн түүнээс коронавируст халдвар илэрч, гэр бүлийнх нь хүнд халдварласан хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ. Нөхцөл байдал хүндэрвэл бид хорио цээрийн дэглэмийг сунгаж ажиллах нөхцөл байдал үүсэхийг ард иргэддээ урьдчилан сануулъя.

Ард иргэд үймж болохгүй тайван байж, бие биедээ хариуцлагатай хандаж, ахуйн ариун цэврийг сайтар хангах ёстой. Хүнсний байдлыг Засгийн газар урьдаас төлөвлөн ажиллаж байсан учраас манай улс хүнсний хомсдолд орохгүй. Үүнд ард иргэд битгий санаа зовоорой. Дэлгүүр хоршоо, зах зээлээр явж, бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр нь худалдаж авах шаардлагагүй. Урьдын, хэвийн байдлаар бараа бүтээгдэхүүнээ авах ёстой. Хүнсний хангамжийг Засгийн газар урьдчилаад хийсэн байгаа учраас зохиомол хомсдол битгий үүсгээрэй гэдгийг хэлье” гэлээ.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР:

“Хүндэт иргэд ээ,

2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хурлаас “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгийн нөлөөллийг бууруулах тухай” хуулийг батлан гаргасан. Энэ хуулиар иргэн бүрийг нийтийн эрх ашиг, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлын асуудлыг хамгаалахын тулд иргэн бүр үүрэг хариуцлагаа өндөржүүлж, хорио цээрийн дэглэмийг чанд сахиж, хувийн ариун цэвэр, төрийн холбогдох байгууллагуудаас тавьж буй шаардлагыг чанд биелүүлэхийг үүрэгжүүлсэн.

Энэ бол онцгой нөхцөл байдал. Үндэсний аюулгүй байдал, хувь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас иргэн бүрийг хуулиа чанд сахиж, бие биедээ шаардлага тавьж, хүндрэлтэй үеийг эв санааны нэгдэлтэй давахын төлөө хамтарч ажиллахыг уриалж байна.

Үүний тулд хамгийн гол нь тайван байдлыг хангаж, худал хуурмаг мэдээллээр нийгмийг цочирдуулахгүй, нийгмийн дархлааг дордуулахгүй байж, нийтийн эрх ашгийн төлөө эв нэгдэлтэй, сахилга хариуцлагатай, өндөр ухамсартайгаар энэ цаг үеийг давахыг уриалж байна” гэв.

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.21.29Зочин   • 2020, 11 сарын 12. 2 цаг 38 минут

GERIIN HORIOOG ESERGUUTSEN, TSUTSALSAN HULGAICHUUDIIG BUGDIIG N SHOROND BUH NASAAR N HIIH HEREGTEI

103.80.211.104zochin   • 2020, 11 сарын 12. 0 цаг 17 минут

Ter geriin horiog eserguutsen hulgaichuudaa hariutslaga tootsoochee

192.82.73.59Зочин   • 2020, 11 сарын 11. 19 цаг 43 минут

tusgaarlah bair chni virus tarhaah bair bolson bhad yagaad nuugaad b.aa..3 say hvnii ami nasiig hen hariutsah vee.ta narl aldlaashdee..tm bj comment bvv ustgaad baigaachee.hudlaa huuli yarih gj....

192.82.78.99Зочин   • 2020, 11 сарын 11. 20 цаг 56 минут

NAAD HUJAANUUDAD CHINI TER YAMAR PADLII BAIHVEE,ODOO BUGD BANKAN DAHI HULGAILSAN MUNGUU YAAJ NUUH VEE GEEL SUUJ BAIGAA

103.229.120.164zochin   • 2020, 11 сарын 11. 19 цаг 23 минут

umhii orosoos muu muuhai yum buhen orj ireh yumaa, hoid hiliin buh boomtoo haaagaachee, orosuud manai jolooch nart zoriud ovchin haldaagaad yavuulaad baisan baih shuu

99.70.235.30lalar min zail   • 2020, 11 сарын 12. 0 цаг 42 минут

hutsaarai lalriin hujaa erliiz zail mongoloos min

66.181.180.175ИРГЭН   • 2020, 11 сарын 11. 19 цаг 11 минут

Орон нутгаас ирсэн иргэдийг шалгаад хотоос гаргамаар байна. Хөдөө амьдрал ахуй эрсдэлтэй байдалд байнаа. Гэр оронд эхнэр хүүхдүүд хэцүүд лээ. Гал түймрийн, цахилгааны аюул ч гарч болзошгүй ээ төр засаг минээ гэртээ харихад минь туслаач ээ замаа түр нээгээч ээ

66.181.177.40Зочин   • 2020, 11 сарын 11. 19 цаг 07 минут

хамгаас чухал нь МОНГОЛЫН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ХЭР САЙН АЖИЛЛАХААС ШАЛТГААЛНА. ЭНЭ ӨВӨЛ БОЛОХ ДЭЛХИЙН ҮЙЛ ЯВДАЛД ТӨРИЙН 3 ХЭР БЭЛТГЭЛТЭЙ СУДАЛГААТАЙ БАЙГАА ВЭ. ПУТИН БОЛ ОРОСЫН ЭРХ АШГААС УРВАЖ БАЙГАА МЭТ САНАГДААД БАЙГАА. ИХ ГҮРЭН ГЭХЭД КОВИДООС ОРОСЫГ ХАМГААЛЖ ЧАДСАНГҮЙ ШТЭЭ. КОВИД БОЛ ТУСГАЙ АЖИЛЛАГАА БОЛОХ НЬ ТОДОРХОЙ.

66.181.187.185Зочин   • 2020, 11 сарын 11. 18 цаг 42 минут

2021 оныг дуустал, наад зах нь 2021 оны 9 сарын 1 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хэвээр байлгаж, цэцэрлэг, ЕБС, МСҮТ, коллеж, их, дээд сургуулийн хичээлийг ялангуяа улаанбаатарт танхимаар оруулахгүй байсан нь дээр. Эрүүл байх, амьд байх л одоохондоо чухал байна. Хожим нь вирус намжихаар танхимд сурах, боловсрох цаг ирнэ. Тэвчээртэй байж, хүний эрхийг боолоо хаалаа гэж олон юм ярилгүй төрийн шийдвэрээ дагаад хэсэгтээ амьдарцгаая.

192.82.78.152Зочин   • 2020, 11 сарын 11. 18 цаг 22 минут

Дотооддоо аддаагүй сайн ажиллаж байсан. Одоо улам сэрэмжтэй байхгүй бол өвөл хаяанд ирлээ.

192.82.72.138Зочин   • 2020, 11 сарын 11. 18 цаг 10 минут

Бид бодит мэдээлэл дээр авиа гаргах ёстой .үг үйлдэл бүхэн хариуцлага байдаг .халдвар тараасан гэх залууд буруу байхгүй харин хорио цээрээс гарахын өмнө шинээр ямархүмүүс нэмж оруулсаныг шалгах ёстой шүү

202.55.188.86Зочин   • 2020, 11 сарын 11. 17 цаг 40 минут

Уг нь эрэмбээрээ бол гахайн толгой нь дээрээ, ухна толгой нь дундаа, хуц толгойт нь гүйцэтгэх засгийн тэргүүний хувьд доороо байх ёстой. Энд дээд шүүхийн тэргүүн гээд бас нэг амитан үгүйлэгдэж байна.

66.181.161.78Отгоо   • 2020, 11 сарын 11. 17 цаг 12 минут

том тэрэгний жолооч нарын авгай чууд л 14 хоногийг үгүй болго бид тэвчиж чадахгүй нь гэж хэл ам хийж эхэлсэн шүү.О

192.82.72.9Zochin   • 2020, 11 сарын 11. 16 цаг 55 минут

Ulsiin ih hural deer davaasuren yu gej hutsaad bailaa 21 honogiig 14 bolgo geed bailuu dandaa byasadiig shuumjilj baidag amitan baigaam odoo yu

202.126.88.189Зочин   • 2020, 11 сарын 11. 16 цаг 53 минут

Төр засаг их хичээсээн. Тэрийг бол хаана ч хэлнэ. Одоо иргэд илүү хариуцлагатай байх хэрэгтэй

124.158.96.35Зочин   • 2020, 11 сарын 11. 16 цаг 53 минут

УИХ-ын гишүүн "10 хувь"-ийн гэх тодотголтой Даваасүрэнд хариуцлага тооцъё.Энэ нөхөр тусгаарлалтын 21 хоногийн дараах гэрийн тусгаарлалтын 14 хоногийг устгах санал гаргаж хэрэгжүүлсний гайг өнөөдөр ард түмэн эдэлж байна.Бүр 21 хоногийн тусгаарлалтын хугацааг богиносгох тухай ч дуугарч байсан эсэргүү нөхөр

139.5.219.79Wuhan virus   • 2020, 11 сарын 11. 16 цаг 45 минут

Hoid hileer haldwartai jolooch oruulaad baisan daa

202.131.235.74srfvdz   • 2020, 11 сарын 11. 16 цаг 31 минут

ene 7 honogiin 4deh 5dah odoriig amralr bolgood urgeljluuleed hagas sain buten sai neg deh odoriig amralt bolgood ene hoorond hawitald orson humuusiig shinjilgee hiih heregtei. Yun ajil surguuli weee

66.181.177.40Зочин   • 2020, 11 сарын 11. 19 цаг 10 минут

ТИЙМ ШҮҮ

124.158.95.14ЗОЧИН   • 2020, 11 сарын 11. 16 цаг 29 минут

ТЭР ХҮЧИТ ШОНХОР ЗАХ ДЭЭР МАХНЫ ҮНЭ ӨСГӨӨД ӨӨРТӨӨ АШИГ БИЙ БОЛГОЖ БАЙГАА МӨНХСАЙХАН САЙДЫН ААВ ТОГТМОЛ ГЭДЭГ ХҮНД АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХАМГИЙН ТҮРҮҮНД МАХНЫ ҮНЭЭ БУУЛГА??? ХҮРЭЛСҮХЭЭ,

103.111.68.3УНШИГЧ   • 2020, 11 сарын 11. 16 цаг 21 минут

ХАР ДАВААСҮРЭНД ХАРИУЦЛАГА ТООЦ! ТЭР ЭТГЭЭД Л ГЭРИЙН ХОРИОНЫ 14 ХОНОГИЙГ ЦУЦАЛ, 21 ХОНОГИЙН ХӨЛ ХОРИО ИХ БАЙНА, 14 ХОНОГ БОЛГОЖ БАГАСАГ ГЭЖ УИХ-ЫН НЭГДСЭН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ДЭЭР ТОМ ТОМ ДОНГОСООД БАЙСАН БИЗДЭЭ.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.