2020 оны 11-р сарын 12
10 цаг 57 минут

Ковид-19: Хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөмж

    Хатуу хөл хорионы үед хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө. 

Байгууллагад:
 
• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
• Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх
• Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
• Жимс жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай байрлуулахгүй байх
• Амталгаат худалдаа хийхгүй байх
• Бээлий эсвэл хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх
• Сав,баглаа, боодлыг чийгтэй алчуураар арчих
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Агаар сэлгэлт тогтмол хийх
• Белизнагийн уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг тогтмол арчих
• Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах
• Бие засах газрыг тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)
• Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах
 
Албан хаагчдад:
 
• Амны хаалт зүүх
• Бээлий өмсөх
• Гараа сайтар угаах
• Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах
 
Үйлчлүүлэгч нарт:
 
• Амны хаалт зүүх
• Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
• Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих
• Хүнсний бүтээгдэхүүнд хүрэхгүй, хүнсний хавчаараар авах
• Амталгаа хийхгүй байх
• Олон бараанд хүрэхгүй байх
• Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх
• Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
• Сав, баглаа, боодлыг савантай усаар арчиж хэрэглэх
• Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх
• Гаднах сав, баглаа, боодлыг шууд хаях
• Гараа савандаж угаах
3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.67.130Иргэн   • 11 сарын 14. 19 цаг 54 минут

Амеркан дэнжийн баруун урд талд байрлах "Номин" супер маркетэд халдвар хамгааллын дэглэм сахиж байгаа юм алга байна. Үйлчилгээг хариуцаж зохион байгуулж байгаа ээлжийн ахлагч болон хянагч байхгүй байна. Кассчидын тоог нэмэхгүйгээр 1 кассан дээр олон хүн очерлуулж бөөгнөрөл үүсгэж байна. Кассанд бэлэн бусаар мөнгө төлж байгаа хүмүүсийн хурууны хээ мэдрэгчийг арчиж цэвэрлэхгүйгээр дараачийн хүний хурууны хээг уншуулж байна. Хурууны хээ уншуулахгүйгээр утасны дугаарыг ашиглан бэлэн бус гүйлгээ хийж болно шүү дээ.

192.82.67.130Иргэн   • 11 сарын 14. 19 цаг 57 минут

Байдал ийм байгаа учраас ялангуяа хүнсний дэлгүүрүүдийн халдвар хамгааллын дэглэмийг тодорхой цаг хугацааны давтамжтайгаар шалгаж зөрчлийг арилгуулж байх хэрэгтэй байна.

202.72.240.53зочин   • 11 сарын 12. 11 цаг 37 минут

монгол жолооч нарыг тээвэрт явуулах л буруу байж дээ, гадаад жолооч нар шууд нутаг буцна

Шинэ мэдээ

АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ2 цаг 3 минутын өмнөВидео: 51 настай Женнифер Лопес сүйн бөгжнөөс өөр зүйлгүй бүрэн нүцгэлжээ2 цаг 30 минутын өмнөМ.Оюунчимэг: Д.Наранбаатараа сайхан санал, салбарын эрдэмтний үг тань шантааж болж хувираад байна2 цаг 31 минутын өмнөЭМЯ : Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэг ширхэг оношлуурыг 4.9 ам.доллароор захиалсан2 цаг 42 минутын өмнөА.Энхжин: Төгрөгийн ханш сулрах дарамт буурч байна2 цаг 48 минутын өмнө"УИХ-ын дарга, Ерөнхий сайдын цалин нэмэгдээгүй"2 цаг 53 минутын өмнөНийслэлд орж ирсэн зээрийн сүргийг гаргаж байна3 цагийн өмнөЖирэмсэн байхдаа коронавирусийн халдвар авсан эхээс эсрэг биеттэй хүүхэд төржээ3 цаг 12 минутын өмнөМАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй гэжээ3 цаг 58 минутын өмнөЖо Байден Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар Жен Псакиг томилохоор төлөвлөжээ4 цаг 15 минутын өмнөТөмөр замын 15892 ажилтан шинжилгээнд хамрагджээ4 цаг 28 минутын өмнөЖо Байден хөлөө бэртээжээ4 цаг 41 минутын өмнө"Өнгөрсөн өвлийн ханиадыг коронавирус байсан гэж ойлгож болохгүй, томуугийн ханиад байсан"4 цаг 53 минутын өмнөЗ.Мэндсайхан: Нийслэл рүү орох хүнсний тээврийг хориглоогүй тул идшээ авахад хүндрэл үүсэхгүй5 цаг 5 минутын өмнөЯпон олимпын наадмыг зохион байгуулахад гарах зардлыг нэмэгдүүлнэ5 цаг 18 минутын өмнөВИДЕО: Японы баруун хэсэгт том хэмжээний гэрэлт бөмбөлөг дэлбэрчээ5 цаг 42 минутын өмнөБуйдангийн улс төр ба бодит байдал5 цаг 55 минутын өмнөМонгол Улсыг ковид-19-ийн эрсдэл багатай орноор нэрлэлээ6 цаг 8 минутын өмнөГадаад харилцааны яамны Консулын газрын ажиллах хуваарь6 цаг 21 минутын өмнөНДЕГ: Тэтгэвэр хугацаандаа олгогдож, санхүүжилт дуусах асуудал гарахгүй6 цаг 30 минутын өмнөЯпон, БНХАУ бизнес аяллаа сэргээв6 цаг 46 минутын өмнөДалай лам монголчуудад зориулсан айлдвараа хойшлуулжээ6 цаг 58 минутын өмнөТовчоодоор хот руу 1322 иргэн нэвтэрч, 1420 иргэн гарчээ7 цаг 18 минутын өмнөХүчит шонхор захад үхрийн цул мах 11-12 мянга, хонины мах 7800-8000 төгрөгөөр зарагдаж байна7 цаг 41 минутын өмнөНалайх, Хонхороор орж ирсэн 200 зээрийн сүргийг эргүүлэн гаргаж, Айцын даваагаар орж ирсэн 300 сүргийг гаргахаар ажиллаж байна7 цаг 51 минутын өмнөКоронавирусийн халдвар бүртгэгдсэн хороод8 цаг 8 минутын өмнөЭМЯ: Улаанбаатарт 2, Сэлэнгэд 5 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ8 цаг 23 минутын өмнөАТҮТ: Архангай аймаг руу тээвэрлэлт зохион байгуулахгүй8 цаг 36 минутын өмнөЕрөнхий сайд асан С.Баярын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно8 цаг 46 минутын өмнөУлаанбаатарт 15 хэм хүйтэн байна8 цаг 53 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.