2020 оны 11-р сарын 16
11 цаг 25 минут

ЗӨВЛӨГӨӨ: Стресс менежментийг хэрхэн хийх вэ?

Эрүүл мэндийн яамнаас бэлтгэн хүргэдэг ээлжит зөвлөгөөний цагаар өнөөдөр "Стресс менежмент"-ийн талаарх мэдээллийг хүргэлээ.

Стресс бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд аливаа асуудалтай тулгарахад дасан зохицох явцад үүсэж буй хариу урвал юм.

Стресст дасан зохицоход гурван үе шатыг туулдаг. 

  1. Сөрөг стресс мэдэрмэгц сандарч түгшдэг.
  2. Эсэргүүцлийн үе шат. Асуудлын талаар бодох тусам сэтгэл тавгүйрхдэг тул түүнээс зайлсхийж, өөрийгөө хамгаалах механизм боловсруулна. Ингэхдээ тухайн зүйлийг болоогүй мэтээр үгүйсгэх, аль болох тайван байх, тоохгүй орхих гэх мэт
  3. Туйлдах, ядаргааны үе шат. Стрессийн нөхцөл байдалд дасан зохицох чадвараа алдаж, өвчин эмгэг үүсдэг.

Өвчин эмгэг үүсэхээс өмнө стресст өртсөнөөр хүмүүст таван төрлийн шинж тэмдэг илэрнэ.

  • Бие махбодын бүлэг шинж тэмдэг: Толгой өвдөх, ядрах, сульдах, булчингаар өвдөх, сэтгэл тайван бус байх
  • Сэтгэл хөдлөлийн шинжүүд буюу сэтгэлээр унах, түгших
  • Танин мэдэхүйн бүлэг шинж: Түргэн уурлах, хүмүүстэй харилцахдаа бухимдах, кофены хэрэглээ ихсэх
  • Төрөх үйлийн шинж тэмдгүүд: Аливаа зүйлд анхаарал төвлөрөхгүй байх, амархан мартах, асуудал болоод буй зүйлийн талаар байнга бодох
  • Нийгмийн шинж тэмдгүүд: Өдөр тутмын ажилдаа идэвхгүй болдог. Хүмүүстэй харилцахаас татгалзаж аль болох ганцаараа байхыг илүүд үзэн, улмаар ажлаас гарах талаар боддог. Мөн өдрийг идэвхгүй өнгөрөөдөг.

Эдгээр таван бүлэг шинж тэмдэг танд илэрч байвал стресст өртсөн байж болзошгүй юм. Энэ үед хэрхэн зөв зохицуулалт хийх талаар мэргэжлийн хүн дараах зөвлөгөөг хүргэлээ.

Стресс менежментэд хамгийн чухал нь амьсгалын дасгалыг тогтмол хийх, булчин суллах дасгал хийх, идэвхтэй хөдөлгөөн хийх зэрэг юм. Түүнчлэн ажил, амралтын цагаа сайтар зохицуулж, өөртөө цаг гаргах, гэрийн тэжээвэр амьтадтай тоглох нь хүний сэтгэл зүйд эергээр нөлөөлдөг.

Түүнчлэн юунд стресстэж байгаагаа олохын тулд мэдрэмжээ нээж, дотны хүнтэйгээ ярилцах, эсвэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандах нь зөв юм.

 Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ1 цаг 56 минутын өмнөВидео: 51 настай Женнифер Лопес сүйн бөгжнөөс өөр зүйлгүй бүрэн нүцгэлжээ2 цаг 24 минутын өмнөМ.Оюунчимэг: Д.Наранбаатараа сайхан санал, салбарын эрдэмтний үг тань шантааж болж хувираад байна2 цаг 25 минутын өмнөЭМЯ : Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэг ширхэг оношлуурыг 4.9 ам.доллароор захиалсан2 цаг 36 минутын өмнөА.Энхжин: Төгрөгийн ханш сулрах дарамт буурч байна2 цаг 42 минутын өмнө"УИХ-ын дарга, Ерөнхий сайдын цалин нэмэгдээгүй"2 цаг 47 минутын өмнөНийслэлд орж ирсэн зээрийн сүргийг гаргаж байна2 цаг 54 минутын өмнөЖирэмсэн байхдаа коронавирусийн халдвар авсан эхээс эсрэг биеттэй хүүхэд төржээ3 цаг 6 минутын өмнөМАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй гэжээ3 цаг 52 минутын өмнөЖо Байден Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар Жен Псакиг томилохоор төлөвлөжээ4 цаг 9 минутын өмнөТөмөр замын 15892 ажилтан шинжилгээнд хамрагджээ4 цаг 22 минутын өмнөЖо Байден хөлөө бэртээжээ4 цаг 35 минутын өмнө"Өнгөрсөн өвлийн ханиадыг коронавирус байсан гэж ойлгож болохгүй, томуугийн ханиад байсан"4 цаг 47 минутын өмнөЗ.Мэндсайхан: Нийслэл рүү орох хүнсний тээврийг хориглоогүй тул идшээ авахад хүндрэл үүсэхгүй4 цаг 59 минутын өмнөЯпон олимпын наадмыг зохион байгуулахад гарах зардлыг нэмэгдүүлнэ5 цаг 12 минутын өмнөВИДЕО: Японы баруун хэсэгт том хэмжээний гэрэлт бөмбөлөг дэлбэрчээ5 цаг 36 минутын өмнөБуйдангийн улс төр ба бодит байдал5 цаг 49 минутын өмнөМонгол Улсыг ковид-19-ийн эрсдэл багатай орноор нэрлэлээ6 цаг 2 минутын өмнөГадаад харилцааны яамны Консулын газрын ажиллах хуваарь6 цаг 15 минутын өмнөНДЕГ: Тэтгэвэр хугацаандаа олгогдож, санхүүжилт дуусах асуудал гарахгүй6 цаг 24 минутын өмнөЯпон, БНХАУ бизнес аяллаа сэргээв6 цаг 40 минутын өмнөДалай лам монголчуудад зориулсан айлдвараа хойшлуулжээ6 цаг 52 минутын өмнөТовчоодоор хот руу 1322 иргэн нэвтэрч, 1420 иргэн гарчээ7 цаг 12 минутын өмнөХүчит шонхор захад үхрийн цул мах 11-12 мянга, хонины мах 7800-8000 төгрөгөөр зарагдаж байна7 цаг 35 минутын өмнөНалайх, Хонхороор орж ирсэн 200 зээрийн сүргийг эргүүлэн гаргаж, Айцын даваагаар орж ирсэн 300 сүргийг гаргахаар ажиллаж байна7 цаг 45 минутын өмнөКоронавирусийн халдвар бүртгэгдсэн хороод8 цаг 2 минутын өмнөЭМЯ: Улаанбаатарт 2, Сэлэнгэд 5 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ8 цаг 17 минутын өмнөАТҮТ: Архангай аймаг руу тээвэрлэлт зохион байгуулахгүй8 цаг 30 минутын өмнөЕрөнхий сайд асан С.Баярын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно8 цаг 40 минутын өмнөУлаанбаатарт 15 хэм хүйтэн байна8 цаг 46 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.