2020 оны 11-р сарын 19
13 цаг 28 минут

УОК коронавирусийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар чуулганд мэдээлэл хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд УОК-оос мэдээлэл хийв. Тодруулбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар КОВИД-19 халдварын цар тахал 216 улсын 55.354.764 хүн халдварлаж, 1.332.406 хүн нас барж, 38.500.557 эдгэрчээ.

11-р сарын 17-ны өдрийн байдлаар бүх аймгууд хот хоорондын хөдөлгөөнийг түр зогсоолоо. - Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өглөө 07:00-10:00 цаг, орой 17:00-20:00 цагийн хооронд явах хуваарь гарган зорчигчдыг цагийн хязгаартайгаар тээвэрлэж байна. -

2020 оны 11-р сарын 10-ны өдөр дотооддоо анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан бүх захиалгат нислэгийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэлх 3 хугацаанд үйлдэхгүй байх чиглэлийг УОК-оос Зам, тээврийн хөгжлийн яаманд өгсөн.

- Хот доторх олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлах, олон хүн нэг доор бөөгнөрөхгүй байх зорилгоор төрийн байгууллагуудыг ажлын тусгай горимд шилжүүлж, ажлын байранд ажиллах албан хаагчдын тоог нийт бүрэлдэхүүний 10-15%-иас хэтрүүлэхгүй байх, бусад албан хаагчдыг гэрээсээ ажиллах боломжоор хангах чиглэл өгч ажиллаж байна.

- 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг нарт цалинтай чөлөө олгож, гэрээсээ ажиллах боломжоор хангаж ажиллахыг байгууллагуудын удирдлагуудад чиглэл болгосон.

-Тусгаарлан ажиглах байрнаас гарсан иргэдийг гэрийн 14 хоногийн тусгаарлалт хийх шаардлагыг сэргэн хэрэгжүүлж байна.

-КОВИД-19 халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж, эрсдэлт нөхцөл байдал хурцадсан тохиолдолд Цэргийн төв эмнэлэгт 500 ор, Хан-Уул дүүрэг дэх Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 300 ор, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 220 ор, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 225, ХӨСҮТ-д 400 \бэлэн 210, нэмж 190\, нийт 1645 орыг дэлгэхээр бэлтгэл хангаж байна.

-Оношлуур, урвалж, эм эмнэлгийн хэрэгслийн 1 сарын нөөц байна.

-Сэлэнгэ аймаг руу Полимеразын гинжин урвал /PCR/ шинжилгээний 1 лаборатори нэмж нийт 2, Дархан-Уул, Ховд, Дорноговь, Дорнод аймгуудад тус бүр 1 лаборатори ажиллаж байна.

-УОК-ын даргын 2020 оны 22 дугаар тушаалаар Батлан хамгаалахын сайд, УОК-ын орлогч дарга Г.Сайханбаяраар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн хэмжээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилт, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, халдварын тархалтыг хяналтад авах, тандалт судалгаа хийх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэгтэйгээр 2020 оны 11-р сарын 12-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.

-УОК-ын даргын 2020 оны 21 дүгээр тушаалаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр Тусгай үүрэг гүйцэтгэгчээр томилогдон, 2020 оны 11-р сарын 13-ны өдрөөс Дархан-Уул аймагт цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх, зохион байгуулах зорилгоор Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийн хэрэгжилтийг хангуулах, удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

- УОК-ын даргын 2020 оны 25 дугаар тушаалаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан, “Улаанбаатар төмөр зам” ХНН-д үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, төмөр замын салбарын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт 4 судалгааг хийн, халдварын тархалтыг зогсоох, халдвар, хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийг хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэйгээр 2020 оны 11-р сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.

-Шадар сайдын 2020 оны 140-р тушаалаар Сангийн дэд сайд Д.Мөнгөнчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан, “Алтанбулаг” боомтыг 2020 оны 11-р сарын 16-ны өдрөөс түр хааж байгаатай холбогдуулан боомт хаахаас өмнө Монгол Улсад орж ирж амжихгүй жолооч, тээврийн хэрэгсэл, бараа, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх чиглэлээр санал боловсруулахаар ажиллаж байна

-КОВИД-19 халдвартай гэж оношлогдон, ХӨСҮТ-д эмчлүүлээд эдгэрч гарсан иргэд болон тусгаарлан ажиглах байрнаас гарсан иргэдийн хяналтыг чангатган ажиллахыг нийслэл, аймгийн Онцгой комисст үүрэг өгч хэрэгжилтийг хангаж байна.

-УОК-ын дэргэд УОК-ын шуурхай хуралдааныг 2020 оны 11-р сарын 11-ний өдрөөс эхлэн өдөрт 2 удаа зохион байгуулж байна.

-Олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг цаг алдалгүй хүргэх зорилгоор ЭМЯ дахь Шуурхай штабаас хэвлэлийн бага хурлыг өдөрт 2 удаа /11:00 цаг, 17:00 цаг/, УОК-ын хэвлэлийн бага хурлыг цаг үеийн асуудалтай холбогдуулан тухай бүрт Төрийн ордонд зохион байгуулж байгаа болно гэв. 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.118.150Иргэн   • 2020, 11 сарын 19. 18 цаг 25 минут

онц нөхцөл байдал үүссэн үёд Дорнод аймгийн эрээн цавын хилийн боомтыг оройтож хааж байна

66.181.188.10Зочин   • 2020, 11 сарын 19. 17 цаг 46 минут

Хөдөө гэртээ хүнийг хотоос шалгаад оношлоод хөдөөрүү нь явуулахгүй ямар мэргэн санаа байдаг юм вэ??? Төр засгийн толгойн яаж ажиллаад байдаг юм вэ? Хэлэх үг алга...???!!

202.9.40.58Зочин   • 2020, 11 сарын 19. 14 цаг 06 минут

PCR бол жирийн нэг компюторын хэмжээтэй урвалжын машин юм билээ. Тэгтэл монголд 3 ч юмуу байдаг сурагтай. Тэр шинжилгээнд егегдсен сорьцуудад бол Жирийн Эмч нар даанч оролцохгуй. Зевхен биологийн мэрэгжилтэй эмч сувилагч лаборторын техникчид зэрэг хумуус л ажиллаж гаргадаг байх. Харин Эмч нар ямар эмээр яаж эмчлэх ээ л мэддэг хэрэг. Тэгтэл УОК-ынхон ЭМЯ-ныхан хэтэрхий нэг замаар давхилдаж хеереед байх юм.

43.242.242.18монгол   • 2020, 11 сарын 19. 13 цаг 44 минут

боломжоороо ажиллаж байгаа иргэд минь өөрсдийгөө болон гэр бүлээ хөл хорьж 14 хоног л тэсье

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.