2020 оны 11-р сарын 20
19 цаг 56 минут

Өмнө нь ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулж байсан иргэд дахин хойшлуулах боломжтой

Монголбанкнаас Ковид-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, иргэдийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлэх зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг олон улсын туршлага, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байна.

Энэ арга хэмжээний хүрээнд Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаанд хойшлуулахаар Монголбанк, Сангийн яам, Монголын ипотекийн корпораци, Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК болон арилжааны банкууд хамтран дараах зөвшилцөлд хүрлээ. Үүнтэй холбогдуулан ипотекийн зээл хойшлуулахтай холбоотой түгээмэл асуултуудад хариулт өгснийг хүргэж байна.  

-Ямар зээлдэгч хамрагдах вэ?
 
-Энэхүү арга хэмжээнд Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн жилийн 8, 6 болон 5 хувийн хүүтэй зээлийн үлдэгдэлтэй иргэд хамрагдана.
 
-Энэ арга хэмжээнд хэрхэн хамрагдах вэ?
 
-Зээлдэгч харилцагч банкиндаа цахим хэлбэр (цахим хуудас, имэйл, гар утасны банкны апликейшн, утас зэрэг)-ээр 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хүсэлт гаргаснаар 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө хойшлуулах боломжтой.
 
-Харилцагч банкиндаа хүсэлт гаргах хүртэл зээлийн төлбөрөө төлөх үү?
 
-Зээлдэгч харилцагч банкиндаа хүсэлт гаргах хүртэл зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлнө. Цахимаар хүсэлтээ гаргаснаас хойш 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зээлийн төлбөрөө хойшлуулах боломжтой.
 
-Төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргасан зээлдэгч зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, түүнийгээ нотариатаар баталгаажуулах шаардлагатай юу?
 
-Бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан зээлдэгч эхний ээлжид харилцагч банкиндаа цахим хэлбэр (цахим хуудас, имэйл, гар утасны банкны апликейшн, утас зэрэг)-ээр хүсэлт гаргаж зээлийн төлбөрөө хойшлуулна. Харин бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, зээлдэгчид эрсдэлгүйгээр харилцагч банкин дээрээ очиж үйлчлүүлэх боломжтой болсон үед зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний өөрчлөлтийг нотариатаар баталгаажуулах шаардлагатай. Энэ талаар харилцагч банкны лавлах утаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
 
-Төлбөр хойшлуулах хүсэлтээ 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гаргаагүй зээлдэгчдийн хувьд төлбөрийг яах вэ?
 
-Ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт 2021 оны 1 дүгээр сарын 30- ны өдрийн дотор гаргаагүй зээлдэгчдийн төлбөрийг хойшлуулахгүй бөгөөд төлбөрийг зээлийн хуваарийн дагуу банк хүлээн авна. Төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргаагүй хэдий ч, төлбөрөө төлөхгүй байгаа зээлдэгчийн зээл холбогдох гэрээ, журам, хуулийн дагуу зохицуулагдах болно.
 
-Ипотекийн зээлийн төлбөрөө өмнө нь 6 сараар хойшлуулж байсан зээлдэгч төлбөрөө дахин хойшлуулах боломжтой юу?
 
-Ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргасан бүх зээлдэгч төлбөрөө хойшлуулах боломжтой.
 
-Зээлдэгч хэдэн удаа төлбөрөө хойшлуулж болох вэ?
 
-Зээлдэгч харилцагч банкиндаа 2021 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийг дуустал
1 удаа төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргана. Хүсэлт гаргахдаа 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хэдэн сараар төлбөрөө хойшлуулах тухайгаа тодорхой
мэдэгдэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргаж, шийдвэрлүүлсэн зээлдэгч дахин хүсэлт гаргаж үлдсэн хугацааны эргэн төлөлтийг хойшлуулах боломжгүй юм.
 
-Зээлийн төлбөрийн хугацаа хэтэрсэн зээлдэгчийн хувьд төлбөрөө хойшлуулж болох уу?
 
-Зээлийн төлбөр хойшлуулах арга хэмжээ хэрэгжихээс өмнө хугацаа хэтэрсэн зээлтэй байсан иргэдийн хувьд харилцагч банкиндаа хүсэлт гаргаснаар 2021 оны 7 дугаар
сарын 1-ний өдрийг хүртэл зээлийн төлбөрөө хойшлуулж болно. Гэхдээ зээлийн төлбөр хойшлуулснаар зээлдэгчийн зээлийн ангилалд өөрчлөлт орохгүй. Хэрэв төлбөр хойшлуулсан саруудад харилцагч санаачилгаараа төлбөр төлсөн тохиолдолд
хүсэлт гаргаж, зээлийн төлбөрөө хойшлуулахаас өмнө үүсээд байсан зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт суутгаж, үүний дараагаар зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд
хийгдсэн төлбөр үндсэн төлбөрөөс суутгана.
 
-Энэхүү арга хэмжээнээс өмнө зээлдэгчийн төлбөрт доголдол үүссэнтэй холбогдуулан ногдуулаад байсан нэмэгдүүлсэн хүүг банкууд харилцагчдаа буцаан олгох уу?
 
-Энэ арга хэмжээ нь зээлдэгч хүсэлт гаргаснаас хойш 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжих бөгөөд зээлдэгч хүсэлт гаргахаас өмнө доголдсон зээлийн төлбөрт хамаарахгүй болно. Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргахаас өмнө төлбөрт доголдол үүссэнтэй холбогдуулан ногдуулаад байсан нэмэгдүүлсэн хүү, алданги хэвээр үлдэнэ.
 
-Зээлийн төлбөрийг хойшлуулахад ямар баримт бичиг, нотолгоо бүрдүүлэх шаардлагатай вэ?
 
-Зээлдэгчийн зүгээс ямар нэгэн нэмэлт баримт материал, орлогын нотолгоо шаардлагагүй бөгөөд харилцагч банкиндаа 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор цахим (цахим хуудас, имэйл, гар утасны банкны апликейшн, утас зэрэг)-аар хүсэлт гарган, хөл хорионы дэглэм буурсан үед зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарьт орсон өөрчлөлтийг баталгаажуулах боломжтой.
 
-Ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан зээлийн гэрээг шинэчлэхэд зээлдэгчийн өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг зохицуулалтуудыг мөрдүүлэх үү?
 
-Энэхүү арга хэмжээний хүрээнд өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг Монголбанк, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудаас тогтоосон зохицуулалтууд, хязгаарлалтуудаас түр чөлөөлнө.
 
-Зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулснаар сард төлдөг зээлийн төлбөр өөрчлөгдөх үү?
 
-Сард төлдөг байсан зээлийн төлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд төлбөр хойшлуулах хугацаа дуусгавар болсноос эхлэн зээлийн гэрээний дагуу төлдөг байсан дүнгээр төлбөрөө үргэлжлүүлэн төлнө. Мөн зээлийн гэрээний хугацаа нь төлбөр хойшлуулсан хугацаагаар сунгагдах болно.
 
-Зээлийн төлбөрийг хойшлуулсан хугацаанд ямар нэг хүүгийн төлбөр төлөх үү6 Зээлийн хугацаанд өөрчлөлт орох уу?
 
-Зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүй, үлдэгдэл төлбөрт хүү тооцохгүй бөгөөд хойшлуулсан хугацаагаар зээлийн хуваарийг уртасгана. Энэ хугацаанд амь нас, эд хөрөнгийн даатгалыг төлнө. Жишээлбэл, зээлийн гэрээ 2030 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан бол 7 сараар хойшлуулснаар гэрээний хугацаа тус хугацаагаар сунгагдаж 2030 оны 8 дугаар сарын 30-
ны өдөр дуусах болно.
 
-Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд өөрчлөлт орох уу?
 
-Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Гэхдээ зээлийн гэрээний өөрчлөлтийг Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ.
 
-Зээлийн төлбөрийг хойшлуулснаар зээлдэгчид ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ?
 
-Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг хойшлуулснаар нэг зээлдэгчийн хувьд сард дунджаар 530 мянган төгрөгийн зээлийн төлбөрийг хойшлуулах боломжтой. Ингэснээр эдийн засгийн хүндрэлийн үед өрхийн зээлийн төлбөрийн дараа үлдэх орлогыг дэмжих, худалдан авах чадварыг хамгаалахад бодитой дэмжлэг үзүүлнэ.
Гэхдээ орлого нь тасалдаагүй, хэвийн байгаа зээлдэгчдийн хувьд зээлийн төлбөрөө хойшлуулалгүйгээр, хуваарийн дагуу төлөх нь орон сууцны ипотекийн зээлээ богино хугацаанд төлж дуусган, үл хөдлөх хөрөнгөө бүрэн өмчлөх эрхтэй болох давуу талтай.
4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.92.99Зочин   • 11 сарын 23. 17 цаг 02 минут

банкны эх үүсвэрээр авсан ипотекийн зээлийг төрийн санхүүжилтийн ипотекрүү шилжүүлмээр байнаа

202.72.245.125Зочин   • 11 сарын 23. 7 цаг 41 минут

хүү нь царцаахгүйгээр хойшлуулж байгаа юм уу

202.21.114.139Зочин   • 11 сарын 21. 15 цаг 50 минут

зээлээ төлмөөр байна

66.181.180.109Зочин   • 11 сарын 21. 11 цаг 30 минут

ЭНЭ ЗЭЭЛ ХОЙШЛУУЛАХ ГЭРЭЭ ЭХЛЭХ ОН САР НЬ ХЭДҮҮД ВЭ 12 САРДАА ҮЙЛЧИЛЖ ЭХЛЭХ ЮМУ

Шинэ мэдээ

Д.Сумъяабазар: Улаанбаатарт бэлэн байдлын зэрэг буураагүй тул согтууруулах ундааг худалдаалахтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй9 цаг 44 минутын өмнөНалайх дүүрэгт халдварын сэжигтэй тохиолдол илэрлээ12 сар 1. 18:15Энэ оны онцлох үгээр “цар тахал” тодорчээ12 сар 1. 16:38Коронавирусний гурав дахь давлагаа Азийн орнуудад эхэлж магадгүй12 сар 1. 16:25Аргентинчууд домогт Марадонаг мөнгөн дэвсгэрт дээрээ дүрслэхийг хүсчээ12 сар 1. 16:13Ж.Байдентай НҮБ-ын тэргүүн утсаар ярьжээ12 сар 1. 16:00Д.Сумъяабазар: Хувийн мөнгөөрөө үүдэндээ тусгай халуун хэмжигч авч тавьсан12 сар 1. 15:48Олон улсын байгаль хамгаалагчид “Рио Тинто”-ийн эсрэг нэгдэж байна12 сар 1. 15:35Цагаан ордон гацуураа заслаа12 сар 1. 15:22Монгол Улсын Төрийн далбаагаар шалны дэвсгэр үйлдвэрлэн зарж байна12 сар 1. 15:10Хар Баасан гарагийн хямдралтай худалдаагаар АНУ-ын иргэд 9 тэрбум ам.долларын худалдаа хийлээ12 сар 1. 14:58Ерөнхий сайд асан С.Баярын хэргийг ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтынхтой нэгтгэн хэлэлцүүлэхээр болжээ12 сар 1. 14:45Өдөрт хамгийн багадаа 40-50 хүн хүнсний дэлгүүрээр үйлчлүүлдэг байна12 сар 1. 14:38Зээлийн төлөлтөө хэрхэн хойшлуулах вэ?12 сар 1. 14:25АНУ коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа энэ сарын 25-аас өмнө эхлүүлнэ12 сар 1. 14:13“ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр”12 сар 1. 14:00Дуучин Уранхолбоогийн нэрийг ашиглан хуурамч хаягуудаар залилан хийж байна12 сар 1. 13:48Цахим орчинд мөрийтэй тоглосон 46 хүнд хариуцлага тооцжээ12 сар 1. 13:38Дээд шүүх хурлуудаа товложээ12 сар 1. 13:32МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалд нэр дэвшигчид тодорчээ12 сар 1. 13:22Тэргүүн хамба лам Д.Чойжамц: Бурхны шашны ёс зүй ба хүнийг төлөвшүүлэх аргыг дэлхий нийт амьдралдаа хэрэглэж эхэллээ12 сар 1. 13:10Камбожид дотооддоо халдварласан анхны тохиолдол бүртгэгдлээ12 сар 1. 13:00Цагааннуур боомтоор оруулж ирсэн шатахууныг найман агуулахад хадгалж байна12 сар 1. 12:50БНСУ-д хууль ёсоор оршин суугаа гадаад иргэдийн зарим төрлийн оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаар болжээ12 сар 1. 12:40Хамгийн олон дагагчтай NBA-гийн одууд12 сар 1. 12:32Н.Алимаа: “30 өдөр, 30 секс” олон ангит киноны найруулагч мэдрэмжтэй, эмэгтэй байсан учир зөвшөөрч кинонд тоглосон12 сар 1. 12:15Арилжааны банкуудын салбарын ажиллах цагийн хуваарь12 сар 1. 11:59“Moderna” вакцин хүнд хэлбэрийн КОВИД-ийг 100 хувь урьдчилан сэргийлнэ12 сар 1. 11:45Д.Нарангэрэл: "КОВИД-19"-ын хамгийн чанартай, баталгаатай вакциныг хэрэглэх болно12 сар 1. 11:32Эрүүл мэндийн салбарын 400 мянган долларын тендер "ОНОМ" Д.Наранбаатарын гараар ороод даший шог болсон уу12 сар 1. 11:22
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.