ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өгөв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 17.00 цагт мэдээлэл хийснээс хойш 21 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 5 тохиолдол, Сэлэнгэд 5, Дорноговь аймагт 6, Орхон аймагт 4 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Ингээд нийт Улаанбаатарт 38, Сэлэнгэ 58, Дорноговь аймагт 12, Орхон аймагт 16, Говьсүмбэрт 1, Дархан-Уул аймагт 16 тохиолдол болоод байна. Ингээд Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 578 болж байна" гэлээ.