Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шинэ төрлийн коронавирус /Ковид-19/-ийн цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор нийт их, дээд сургууль, коллежийн оюутан, суралцагчдаас тандалтын асуумж судалгааг авч дууслаа. Энэ хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудад сурч байгаа гадаад улсын оюутнуудад англи хэл дээр асуумжийг бөглүүлэх ажлыг их, дээд сургуулиудын гадаад оюутан хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтарч зохион байгууллаа.
Судалгаанд нийслэл, орон нутгийн нийт 88 их, дээд сургуулийн 60 мянга гаруй оюутан, суралцагч хамрагдав. Ирэх даваа гарагаас эдгээр оюутныг коронавирусийн урьдчилсан шинжилгээнд хамруулах бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.
Хүнсний хангамж тасалдахгүй бөгөөд өнгөрсөн долоо хоногт санхүүжилтийг бүрэн шийдвэрлэлээ.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
оюутан нэртэй тэнэмэл юмнууд их байна байнга гадуур яваастай орж гараастай баар караоке мотелоо үгүйлдиймуу яадгийн.
тоглолтыг 2021 оныг дуусьал бүрэн зогсоох хэрэгтэй дээ чадвартай нэг нь онлайнаар явуулна биз дээ хамтлагууд явуулж хүмүүс үзэж л байсан биз дээ мөнгөө хандивлаж байсныг санаж байна
Энэ ажил үнэхээр тааруухан хийгдсэн. Харицсан хүмүүс нь бөөн уур цухал. Систем нь гацаад орж болохгүй. Утас /88/-тай ганц дугаар нь авахгүй, арайхийж авахаараа бөөн уур уцаар. Ажлаа сайжруулаарй
Угаасаа л анхнаасаа оюутан сурагчдын хичээлийг дэмий эхлүүлсэн юм тэр яахав гэхэд энэ муусайн чадваргүй дуучид ам барьдаг муусайн гайнуудыг давраагаад горыг нь амслаа.Эдгээр муусайн орилдог чарладаг марзан нөхдүүд энэ тэнд билетээ шахаад аймаар том эмэгнэл авчирлаа.Караоке бол ужиг самууны газар бөгөөд тэнд короно байтугай сүрьеэ томуу халдварт шар өвчин элэгний вирусууд дох тэмбүү го бэлгийн замын өвчнүүдийг хүмүүсээс мөнгө аваад тараадаг бузар газар шүү дээ.Өвчтэй халдвартай галзуу согтуугуудын газар