2020 оны 11-р сарын 21
20 цаг 00 минут

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбаруудын ажилтан, албан хаагчид 07.00-22.00 цагт хөдөлгөөнд оролцоно

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчино. Амны хаалт зүүх, 1,5-2 метрийн зай барих, ажлын, иргэний үнэмлэхээ авч явах шаардлага хэвээр байна. Энэ нь зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй болгосон гэсэн үг биш. Иргэд хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй гэдгийг Нийслэлийн онцгой комисс анхаарууллаа. Гэхдээ зайлшгүй шаардлагатай болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах бол хязгаарлалт тавихгүй юм. Хүнсний бүтээгдэхүүний түгээлтийг шөнийн цагаар хийх шийдвэрийг цуцалсан байна. Ингэснээр хүнсний 770 үйлдвэр, хүнсний импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 220 аж ахуйн нэгжийн 4,000 орчим автомашин 07.00-17.00 цагт 3731 дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж бүрджээ. Дээрх хугацаанд томоохон дэлгүүрүүдийн 350 автомашин сүлжээ дэлгүүртээ бараа хүргэнэ гэсэн судалгаа гарсан байна. Алслагдсан хороодын дэлгүүрүүд тогтоосон цагт бараагаа татаж чадаагүй бол өөрсдөө 07.00-10.00 цагт гэрээт хүнсний захаас авч болох зохицуулалт хийжээ. Холбогдох байгууллагууд замын хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлаж байж халдварын тархалтаас сэргийлнэ гэсэн зарчим барьж байна.

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбар:

-       Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан

-       Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга

-       Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж

-       Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/

-       Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

-       Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал

-       Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар

-       Банк

-       Оршуулга

-       Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлш тээвэрлэлт

-       Шүүх, прокурор

-       Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/

-       Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/

 

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.182.213Зочин   • 2020, 11 сарын 22. 10 цаг 09 минут

Халдвар хамгааллын дэглэмээ сайтар бариад ажил амьдралаа залгуулах хэрэгтэйш дээ

202.9.41.16Зочин   • 2020, 11 сарын 22. 10 цаг 02 минут

Короногоос иргэд хувь хувьдаа л өөрийгөө хамгаалж маска зүүж,гараа ариутган зайгаа 2м-с хол барихад л болно шүүдээ гэртээ ирээд 70% денатуратын спиртээр гар болон гадуур хувцасаа ариутган гараа савандаж угаан хоолойгоо давс ба хоолой зайлах шингэнээр зайлаж халдваргүйцүүлэлтийг баримтлан хийх хэрэгтэй

150.129.143.129Зочин   • 2020, 11 сарын 22. 1 цаг 09 минут

Төр улс чадалын хирээр барьж яадаж байхад арай л юмаа хүиүүстйг ажил хийлгэхгүй юмаа монгол хүмүүс малнаас дор болжээ

150.129.143.129Зочин   • 2020, 11 сарын 22. 1 цаг 05 минут

Odoo bid huchrehui bolloo hun bur duraaraa baih boljee uhaantai ni bolgoomjtoi baigaarai ! Ene togloom bish ami nasaaraa denchin tavij b.a yanaa!!

64.119.24.131Зочин   • 2020, 11 сарын 22. 0 цаг 26 минут

эмнэлэг явж байнаа гээд л халтуурандаа гараад, айл хэсэцгээгээд эхэлнэ дээ

66.181.186.152Зочин   • 2020, 11 сарын 21. 22 цаг 25 минут

Ядаж Хятадын туршлагыг судлаач ээ. Энэ вирус тийм тоглоом юм уу. Эрүүл мэндийн систем нь хөгжсөн орон хэрнээ эхэндээ хэчнээн хүн үхлээ. Манайхан нэг л их амар юм ярьсан. Хурдан гадуур дураараа явах сонирхолтой хүмүүс. Дэглэм журамд байх дургүй. Удахгүй хүүхдүүдээ дагуулаад л тэнэнэ. Хууль журмаа чангалах хэрэгтэй ш дээ. Хэчнээн цэрэг цагдаа даарч хөрөөд зогсож байна. Ойлгож байгаа хүн байна уу. Зохион байгуулалт гэж энэ дээгүүр хүн алгаа.

66.181.186.152Зочин   • 2020, 11 сарын 21. 22 цаг 18 минут

Энэ олон мэдээлэл нэг талдаа ёстой холион бантан болж байна. ХӨСҮТ. УОК. Нийслэлийн дарга байхад болоо юм биш үү. Бүр учрыг нь олохоо болилоо. Нэгдсэн удирдлагаар хангаад гол хүмүүс нь мэдээлэл өгмөөр. Энэ олон сэтгүүлч сурвалжлагчаар ч яадаг юм. Мэдлэггүйгээ гайхуулаад байна. Хотын мeнeжeр Гантөмөр эд нар бүр хэрэггүй. Ёстой бантан жонхуу болж байнаа. Хагас цэрэгжилтэнд ордог юм уу яадаг юм. Босоо удирдлагаар яваад байгаа юм уу хэвтээ болоод ч байгаа юм уу . Мэдэхгүй ээ. Ажлаа мэддэг хүн байна уу. ХӨСҮТ арай дээр юмаа. Нийслэлийнхэн баНЭМҮТ

122.201.21.142зочин   • 2020, 11 сарын 21. 23 цаг 30 минут

Хагас цэрэгжилт ч гэх шиг олон юм ярьж худалаа сүржигнээд яахнэвдээ хө Иргэн бүр дор дороо маска , бээлий тогтмол хэрэглэж , энэ журамаа хатуу мөрдөөд явхад яагаад болохгүй гэж ..

192.82.68.95Зочин   • 2020, 11 сарын 21. 21 цаг 04 минут

Яана гэсэн уг вээ, эмнэлгээр уйлчлуулэхээр явж болно гэсэн уг уу? Бусад хорио нь яасан бээ, ойлгохоо ч байлаа

202.126.88.44Zochin   • 2020, 11 сарын 21. 20 цаг 58 минут

Harin ene setgvvlch nar arai jvndetgelg i bvdvvleg haragdah um. Ontsgpoigiihnii medeellesen zviliig uurchilj asuigaad l.am yrsldaag neg ih chadvarlag dvr esgej bysdoig doosh hiih gej bgaa ch um shig.evgvi haragdaj um.bidniig yavuulahg i bna gej gomdollood bh hetrgg i shde.yls dayar horio taviad bhad uursdiiguu hen gej bodoov de zailyyl.ehleed sain ajillaj bgaa talaas n harj syr. Bas yram hairlah gej neg um bii.dairch davshlaad oh myyhai haragdsk bna daa

66.181.186.152Зочин   • 2020, 11 сарын 21. 22 цаг 12 минут

Энэ сэтгүүлчид eр нь мэдлэггүйгээ гайхуулах юм. Ковидын эмчилгээг ч асууж байх шиг. Eр нь ийм дэмий балай олон сэтгүүлчдийг ажиллуулж яадаг юм. Ажлын садаа. Хэдхэн гол ТВ ийн сурвалжлагч нар л байхад болмоор юм. Нээх асуусан дүр үзүүлсэн юмнууд.

64.119.27.247Иргэн   • 2020, 11 сарын 21. 20 цаг 25 минут

УОК өдөр болгон урьд гаргасан шийдвэрээ өөрчилж үл ойлгогдох шийдвэр гаргаж байгаагаа болиочээ.иргэд хувийн машинаараа явж болох юм шиг эмнэлэгт үзүүлэх бол явна ч гэх бүх хүн эмнэлэгт үзүүлэнэ.ингэж нөгөө гамгийн байдлын хуулийн үйлчлэл болж байгаа юмуу.короновирүсийг дарж чадах уу.дарга болгон нэг нэг юм яриад УОК уймараа хүмүүсээр дүүрчээ.засгийн төлөөллөө гэж.хөсүт_ийн хоёр эмэгтэй мэдээ дамжуулах гэж холион бантан ярих юм өөрсдийгөө магтаал.уг нь ж.нь Орхон аймгийн аль хэсэгт гарсныг нь хэлбэл хүмүүс өөрсдийгөө хамгаалахад зөв мэдээлэл бол

202.126.88.44Zochin   • 2020, 11 сарын 21. 20 цаг 53 минут

Harin ch husvtiin 2 emegtei mash todorhoi oilgomjtoi yaridag.ene 2 iin medeend itgeh jeregtei.ta 2 too amjilt sain saihniig hvsii.yrt udaan naslaarai.

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.