ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш Сэлэнгэд 21 тохиолдол шинээр илэрч, Монгол Улсад батлагдсан тохиолдол 629 болж байна. Бусад голомтод шинэ тохиолдлууд илрээгүй.
Ингээд Сэлэнгэд батлагдсан тохиолдол 98 болж байна" гэв.
Сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Сэлэнгэд яагаад хөл хорио тогтоохгүй байгаа юм бэ?
-Ойрын хавьтлуудыг нь тогтоож илрүүлэх ажил маш сайн явагдаж байгаа. Шинжилгээг маш өргөн хүрээнд хийж байна. Эрт илрүүлгийг сайн хийж байна.
-Одоогоор хэдэн хавьтал илрүүлсэн бэ?
-Одоогоор 800 гаруй ойрын хавьтлыг илрүүлж, 7500 гаруй хоёрдугаар хавьтлыг илрүүлэн ажиллаж байна. Ойрын хавьтлуудыг илрүүлсэн даруйдаа мэдээлээд явж байгаа.