2020 оны 11-р сарын 23
18 цаг 23 минут

Л.Амар:  Хадгаламжийн хүүг зогсоох боломжгүй

 УИХ-ын зарим гишүүд хадгаламжийн хүүг зогсоох талаар байр сууриа илэрхийлж, иргэдийн дунд эргэлзээ үүсгээд байгаа билээ.  Тэгвэл  Монголын банкны Холбооны Гүйцэтгэх захирал Л.Амараас энэ талаар тодрууллаа.  

Тэрбээр "Монгол Улсад мөнгөний хэрэгцээ их, мөнгө хангалттай бус байгаагаас үүдэн зээлийн хүүгийн түвшин өндөр байна. Өөрөөр хэлбэл, банк өөрөө хадгаламж хэлбэрээр татаж байгаа эх үүсвэр нь үнэтэй, бас ховор байгаа юм. Монгол Улс гадагшаа илүү их бараа бүтээгдэхүүн борлуулж, эсвэл гадаадын хөрөнгө оруулалт татаж чадвал мөнгөний хүрэлцээ нэмэгдэж, дагаад зээлийн хүү буурна.

Харин захиргааны аргаар эх үүсвэрийн хүүг /хадгаламжийн/ хүүг бууруулбал осолтой. Зүйрлэвэл, талхны үнийг бууруулахын тулд гурилыг үнэгүй болговол гурил хийх хүнгүй болж, үр дүнд нь талх ч үгүй болох аюултай.

Монгол Улсад хамгийн их хуримтлалыг бий болгож байгаа ганц газар нь банкны систем. Гэтэл тэр хуримтлалыг хүүгүй болговол эдийн засгийн агуулгаар нь авч үзвэл, мөнгөтэй хүн хүүгүйгээр мөнгөө хадгалуулах ямар ч шаардлагагүй болж, хадгаламжаа татна гэсэн үг.

Мөнгө гэдэг өөрөө хөрвөх чадвар хамгийн өндөртэй учир гадаадад үнэт цаас болно, эсвэл илүү өндөр өгөөжтэй зүйл рүү л урсана. Улмаар мөнгөний гарах урсгал нэмэгдээд эхлэхээр түүнийг зохицуулах гэж төрөл бүрээр хааж боож эхлэбэл, олон улсын санхүүгийн дүрмээс гажиж, гаднаас Монгол руу мөнгө орж ирэхээ бүр болино.  Ингээд үзэхээр энэ шийдвэрийн үр дүнд товчхондоо Монгол Улс л хохирно. 

Хуулийн талаас нь авч үзвэл хадгаламж эзэмшигч, банк гэсэн хоёр этгээдийн хооронд байгуулсан гэрээ хэлцлийг гуравдагч этгээд дундаас нь цуцлах, эсвэл өөрчлөлт оруулах асуудал яригдана гэсэн үг. Энэ нь хүний өмчлөх эрхэд халдаж байна гэсэн үг. Товчхондоо бол эдийн засгийн болон хуулийн аль ч талаасаа ямар ч боломжгүй юм" хэмээлээ. 

37
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

37 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.100.210Зочин   • 2020, 11 сарын 25. 10 цаг 48 минут

Хүрэлсүх Ерөнхий сайд болон түүний нөхдүүдийн хадгаламжийг 1 %-ийн хүүтэй болгоход Монгол улсын эдийн засаг босоод ирнэ.

64.119.18.110Зочин   • 2020, 11 сарын 26. 0 цаг 11 минут

Ам.доллар жил бүр 6,7% чангардаг. Хадгаламжийг хүү 1% болвол тэр бүх мөнгө доллар болж хувирна. Доллар биш юмаа гэхэд өөр нэг валют болно. Монгол улсад валют хязгаарлагдмал. Төрөөс хүртэл олон улсын зээлээ төлж чадахгүй дахиж өр тавьж байж долларын өмнөх өрөө хаасан. Монгол улс хэр хэмжээний юм гадаадаас импорт хийдэг билээ? Ам долларын ханш 10,000, 20,000 төгрөг хүрвэп энэ сэтгэгдэлийг үлдээхэд ашигласан утсаа цалингийнхаа хэдэн хувиар авах вэ?

192.82.64.217zocnin   • 2020, 11 сарын 25. 10 цаг 17 минут

bank dampuurcn olon xvn ajilgvi bolno snvde

103.26.195.85zochin   • 2020, 11 сарын 25. 9 цаг 45 минут

ялгавартай хандах хэрэгтэй 500 саяас дээш хадгаламжххс эхлээд бага баггр бужруулаад тэрбумтануудынхыг 1 хувь болгож болох юм

66.181.161.78Зочин   • 2020, 11 сарын 25. 0 цаг 18 минут

Хадгаламжиин хүүг бууруулахад мөнгөө хадгалуулах хүн олдохгүй болчихно гэж их айлгах санаатай юм ярьжээ Үнэндээ манай банкууд шиг өндөр хүүтэй улс орон байхгүй болохоор хадгаламжын хүүг хэдэн хувиар буулгахад бусад орнуудын банкны хадгаламжын хүүнээс бас л өндөр байх юм чинь тэд мөнгөө аваад явчихаж чадахгүй Өөр иим өндөр хадгаламжын хүү өгдөг банк хаана байгаа юм бэ. Зүгээр л хүмүүсиин тархииг угааж байгаад дахиад хэдэн жил ард түмнииг өндөр зээлиин хүүгээр дамжуулж мөнгө хүүлэх гэсэн баячууд банкныханы үг , Тэд яагаад мөнгөөрөө үйлдвэр

37.228.231.150Zochin   • 2020, 11 сарын 25. 7 цаг 09 минут

Ungart 12%banknii huutei bnaaa.Barag naidbartai, mongold bol mash ersdeltei,valut udir tusam nemegdej,sabalgaatai.

66.181.161.78Зочин   • 2020, 11 сарын 25. 0 цаг 08 минут

Хадгаламжиин хүүг байхгүй болгон гэж ярьсан хүн байхгүй Харин хүүг багасгаж болно шүү дээ ,Манай банкны зээлиин хүү дэлхиин хамгиин өндөр хүүтэй 10орны тоонд ордог учир нь хадгаламжиин хүү өндөрг болохоор зээлиин хүү өндөр байх нь хууль биздээ Өөрөөр хэлбэл банкныхан улс төриинхөнтэй ниилж хадгаламжиин өндөр хүүгээр ард түмнииг мөлжсөөр ирсэн Зээлиин хүү эхэн үедээ 30-40% байснаа 2жилиин өмнөөс 17%руу орсон Хадгаламжын хүү буурвал зээлиин хүү буурч ,зээлиин хүү буурвал бараа бүтээгдэхүүнии үнэ буурна барааны үнэ буурвал инфляци буурна биздээ

192.82.77.150Зочин   • 2020, 11 сарын 24. 23 цаг 17 минут

банк мөнгөөр оролдоод нэг бишдээ корона вируссын ард гараад аль банкыг дамууруулж дахин хир мөнгө хусах гэж байгаа болдоо капитал банкнаас өмнө хэсэг хугацанд амар мөнгөний ханш тогтворжиж гэтэл одоо юу болов цалингаа өгч чадахгүй болно

202.179.25.8ДЭЛГЭРСАЙХАН ОФШОР   • 2020, 11 сарын 24. 22 цаг 50 минут

ЭРХ БАРИГЧ НА ХУЛГАЙЧУУД

124.158.81.62Зочин   • 2020, 11 сарын 24. 15 цаг 38 минут

Зээл авсан нь хайрлагддаг, зээлэх мөнгийг бүрдүүлсэн нь адлагддаг цөвүүн цаг ирж байгаа юм даг уу даа.

103.229.122.16Зочин   • 2020, 11 сарын 24. 13 цаг 21 минут

Хүмүүс банк болон банк бусыг ялгаж сурах хэрэгтэй байна. Банк бусыг банктай андуурч монголбанк руу дайрахаа больмоор байна.

202.9.46.221Зочин   • 2020, 11 сарын 24. 12 цаг 59 минут

Ер нь хадгаламжийн хүүг 5 хувиас хэтрүүлэхгүй байВАЛ сайн

64.119.23.248Боль   • 2020, 11 сарын 24. 11 цаг 54 минут

БАНК ЦОРЫН ГАНЦ ХАДГАЛАМЖ ТАТАХ ЭРХТЭЙ СИСТЕМ ХҮҮГИЙН БАЙХГҮЙ БОЛГОЧИХООР ТЭР СИСТЕМ УСТАЖ ЗГҮЙ БОЛДЫН БАЙГАА БИЗДЭЭ. ИЙМ ЭРГҮҮ ГАРУУДААС САНАЛ АВАХАА БОЛИО.

202.9.46.221Зочин   • 2020, 11 сарын 24. 12 цаг 55 минут

Болихгүй. Ийм саналтай нь эргүү болдог бол энэ дэлхийд эргүү удирдагчид санхүү барьдаг болохнээ

66.181.190.180Zochin   • 2020, 11 сарын 24. 11 цаг 17 минут

Hadgalamjaas abdag Tatar aa zogsooh heretei sh dee.

192.82.70.76Зочин   • 2020, 11 сарын 24. 10 цаг 41 минут

Лхагважав гэж ногоорсон **** дандаа хувиа бодож байдгийн. Хүмүүс чамайг мэднэ дээ.

103.229.123.51Зочин   • 2020, 11 сарын 24. 10 цаг 36 минут

ард түмний төлөө ажиллана гэсэн УИХ ын гишүүд санаачилгаа гаргаач эхлээд тэрбумаас дээш хадгаламжтай гишүүд хүүнээсээ татгалзчих . хэр эх оронч гэдгээ харуул даа

64.119.25.230Зочин   • 2020, 11 сарын 24. 13 цаг 36 минут

Yag unen.

202.21.100.210Зочин   • 2020, 11 сарын 24. 9 цаг 47 минут

Хадгаламжийн хүү өнөөдөр 11-13% 1%-г төр татварт авдаг. Хадгалмжийг хүүг тэглэж болно үүний хариуд Монгол төгрөгний ханшны уналт бас тэг түвшинд очих ёстой үний өсөлт бас тэг түвшинд байх хэрэгтэй. Чадахгүй бол хүн бүр л долларын авч гадаадын банканд 0 ийн хүүтэй хадгалаад байх бүрэн боломжтой. иргэн Жавхалан Лхагважавын буруу гэж юу байх вэ тэр хүн Урбанекийн бизнесмен банкны хүүг тэг болбол түүний зээл бас тэг болно шүү дээ дайны хажуугаар хувь хүн бүр л ашиг олох гэсэн нэг алхам шүү дээ.

202.126.89.27Зоч   • 2020, 11 сарын 24. 7 цаг 43 минут

Хадгаламжийн хүүгээр оролдвол хэдэн банк чинь дампуурна шүү.. Дагаад ард түмэнд авах өгөх зээл гэж юм огт байхгүй болно.. Аргаа барсан ард иргэд гаднаас зээл авна .. Ингээд улс орон гадны хараанд орж сүйрэх мөхөх зам уруугаа ордог юм. Бодлоготой бай!!!!

202.9.46.30Н.Жадамба   • 2020, 11 сарын 23. 23 цаг 45 минут

Харь Голландын иргэншилтэй хүнээс өөр Монгол банкны ерөнхийлөгч хийх хүн олдохгүй б.а б.мааргүй юм . Харийн хүн монголын үндэсний мөнгөн тэмдэгтийг улам унагахын тулд УИХ -н танхимд 50000-тын том дэвсгэрт гаргана , ХҮҮГҮЙ болгоно г.м-с өөр ямар ч зөв санаатай зүйл хэлэх билээ дээ ? Цаг алдалгүй Монгол бхнкнаас холдуулах нь зөв.

202.9.46.30Зочин   • 2020, 11 сарын 23. 22 цаг 20 минут

монголбанк бодлогын хүүгээ бууруулахаар арилжааны банкуудын зээлийн хүү буурна биз дээ

66.181.188.179Монгол   • 2020, 11 сарын 24. 8 цаг 47 минут

Бодлогын хүү буурна гэдэг маань эдийн засагт нийлүүлэх мөнгөний хэмжээг нэмэгдүүлж эдийн засгаа тэлэх нэг арга юм.

202.21.109.106Зочин   • 2020, 11 сарын 23. 22 цаг 13 минут

tegvel shuud bank dampuurna

124.158.96.35Зочин   • 2020, 11 сарын 23. 21 цаг 58 минут

Лхагважав гэж худал дүр эсгэсэн хулгайч банкны хүүг тэглэх хэрэгтэй гэж хуцаад байгаа.Үнэхээр хүүгүй банканд мөнгөө хадгалуулдаг хүн байхуу.Энэ мэт хамгийн эмзэг цэг болох банкны системийг нурааж гадныхны хоол болгон улсаа хорлох хорон санаа өвөрлөж ард түмний тархийг угаагчдыг цээрлүүлж байх хэрэгтэй.Таарсан газар нь нам шаах юмсан муу гөлгийг.

122.201.21.20Зочин   • 2020, 11 сарын 23. 21 цаг 51 минут

MUNGU TATAJ DOLLOR BOLGOJ

66.181.180.197Иргэн   • 2020, 11 сарын 23. 21 цаг 22 минут

Улс төрч нэртэй хулгайчид амныхаа зоргоор чалчиж байхаа болиоч.амар мэргэжлийн хүний хувьд зөв ярьсан байна.гишүүд нэртэй новшнууд минь үндсэн үүрэг болох хуулиа л сайн хий

202.179.6.190Зүч   • 2020, 11 сарын 23. 20 цаг 12 минут

Үнэн үг улс төрчид зүгээр ард түмэнд таалагдах гэж ингэж байх юм эцэст нь ард түмэн хохироно 2014 онд бид яалаа малын түүхий эд урагшаа гарч дууслаа гэсээр байгаад улс төрчид нь попилузм хийгээд гаргахаа больсон эцсийн үр дүн бид л хохирч байна нэхий арьс шир зүгээр л хог болоод хэвтэж байна.Хатуу үнэн бол бид гэрээ хийгээд банкнаас авсан л бол төлөх нь үнэн энэ бол зах зээлийн зарчим одоо намайг банк өмөөрч байна гээд барьж идэх байх би ч гэсэн зээлтэй зээл төлөх гэж ядаж байгаа жирийн иргэн авсан бол төлөх нь үнэн

139.5.219.65Зочин   • 2020, 11 сарын 23. 19 цаг 52 минут

Өө энэ муу үхсэн ацаараа гүйцэтгэх захирал хасагийн гоминданы дээрэмчин царайлсан муу лалараа ччи хүүг зогсоохгүй бол монголчууд бид чамайг зогсооё.Чи муу гөлөгөө тийм их баян хулгайч уу? чи чамд мөнгө төгрөг зээлэх хэрэг гардаггүй байж болно чамаас бусад ах дүү хамаатан садан чинь Сингагаас хүнсээ татдаг тийм хэмжээний баян хулгайчууд юм бол надад нэг пүүжгээ аваад өгчих манай эхнэр насаараа булган шуба мөрөөдөөд одоо хужаагийн Эрээнээс гаралтай өдөн хүрэм 8 дахь жилдээ өмсөөд тэрнийх нь өд нь цувж дуусаад сая цулхай аваад хавчуулсан яваа.

124.158.81.62Зочин   • 2020, 11 сарын 24. 15 цаг 31 минут

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий.

202.21.108.56иргэн   • 2020, 11 сарын 23. 19 цаг 48 минут

хүүгүй болчихвол иргэд мөнгөө авна. банк дампуурч олон мянган хүмүүс ажилгүй болно ш дээ

202.9.40.215Зочин   • 2020, 11 сарын 23. 19 цаг 37 минут

Баячуудын эрх ашгийг хамгаалсан ийм этгээдийг л зайлуулах хэрэгтэй. Хадгаламжийн хүүг багасгавал иргэд хадгаламжаа татчихна гэж солиорох байх. Тэрбумтанууд хадгаламжаа татаад тэр их мөнгийг хаана хадгалах юм. Хүүгээр нь тансаглаж байдаг тэд нар мөнгөө татаад амар заяа үзэхгүй л дээ хулгайч нарт л жууш болгох гээгүй юм бол банкандаа байлгаж л таарна. Зээлийн хүү бууруулбал ард иргэд, аж ахуй эрхлэгч нарт ашигтай байх учир энэ мэт этгээдүүд хориг саад хийж байна. Зээлийн хүүг бууруулах өөр арга байхгүй

66.181.188.179Монгол   • 2020, 11 сарын 24. 8 цаг 41 минут

Хадгаламжийн хүү гэдэг нь хадгалуулсан мөнгөний өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ юм. "Б АНКНААС МӨНГӨӨ АВААД ХААНА ХАДГАЛАХ ЮМ "гэнээ. Гадаад дотоодод хөрөнгө оруу лалтын эх үүсвэр болгож болдог юм.Амар харин зөв тайлбарласан байна. Монгол төр иргэдийнхээ санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй болжээ.Занданшатар дарга Жавхлан гишүүн 2 худлаа попорч байхаар бодит үнэнийг ард түмэндээ хэлээ ч хариуцлагагүй улс төрчидайн амнаас гарсан болчимгүй үгнээс болж Монголын банк санхүүгийн системд учирч болох эрсдэлийг хэн хариуцах юм бэ. С.Эрдэнэ.

192.82.78.30зочин   • 2020, 11 сарын 23. 19 цаг 20 минут

Боломжийн хэмжээнд л бууруулах аргыг эрэлхийлээд байгаа биз дээ.Тэгээд ийм өндөр хүүтэй зээлтэй байгаад байх юм уу.Эсэргүүцэх амархан,хэн ч ийм зүйл хэлчихнэ.Харин нааштай хэрэгтэй санал хэлдэггүй,хариуцлага хүлээх дургүй,эсвэл хэн нэгний эрх ашгийг хамгаалсан л хүмүүс байх юм.

202.21.107.122Зочин   • 2020, 11 сарын 23. 19 цаг 02 минут

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар маш зөв хариултыг өгсөн байна. Ард түмний төлөөлөл болж гарсан УИХ-ын гишүүд ийм юм яриад сууж байдаг, ичмээр юм. Ийм хүмүүсийг л бид сонгоод байгаа юм даа. Хэрэв ард түмэн хадгаламжаа татаад эхэлбэл Монгол улсын банкны салбар дампуурна. Банк байхгүй, ард түмэн нь хадгаламж болон бэлэн мөнгө байхгүй улс орон ямар байдалд орох вэ? Иргэн баян бол улс баян гэж саяхан л манай улс төрчид сонгуулийн шоугаа хийж байсан даа.

192.82.75.190Байды   • 2020, 11 сарын 23. 18 цаг 55 минут

Жавхлан гишүүн хүмүүст таалагдах гэж ийм мэдэгдэл хийсэн болохгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа олонд ийм буруу дохио өгөх нь маш буруу

58.109.221.157zochin   • 2020, 11 сарын 23. 18 цаг 38 минут

Tegeed ter javhlan chini meddeggui yum uu Bankind darga baisan gesen

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.