2020 оны 11-р сарын 24
13 цаг 08 минут

Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 3 дахин өссөн байна

Улсын Ерөнхий Прокурорын газар нь улсын хэмжээнд зөрчлийн статистикийн үйл ажиллагаа эрхэлж, түүний нэгдмэл байдлыг хангах үүргийг хэрэгжүүлж ажилладаг. 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл улсын хэмжээнд нийт 2.229.396 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн байна.

Нийт зөрчлийн хэргийг төрлөөр нь авч үзвэл:

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 88,5 хувийг /1.972075/,
  • Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 3,9 хувийг /87440/,
  • Хүний биед халдах зөрчил 0,7 хувийг /14653/,
  • Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчил 0,6 хувийг /13525/,
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 0,4 хувийг /8838/,
  • Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 0,1 хувийг /2743/,
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 0,1 хувийг /2571/,
  • Танхайрах зөрчил 0,1 хувийг /3150/,
  • Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 0,04 хувийг /903/ тус тус эзэлж байна.

Нийт гарсан зөрчлийн 73,8 хувь нь Нийслэлд үйлдэгдсэн бол 26,2 хувь нь хөдөө орон нутагт үйлдэгджээ.

Гамшгийн өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээс хойшхи хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд зөрчлийн 20.764 хэрэг бүртгэгдсэн нь энэ сарын эхний 10 хоногийн байдалтай харьцуулахад 72,7 хувиар, ялангуяа Нийслэлд 77,3 хувиар, орон нутагт 60,5 хувиар тус тус буурсан дүнтэй байна. Энэ хугацаанд:

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль зөрчих зөрчил 85,9 хувийг /17833/,
  • Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 5,5 хувийг /1137/,
  • Хүний биед халдах зөрчил 0,8 хувийг /172/,
  • Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчил 0,6 хувийг /113/
  • Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчил 0,3 хувийг /67/,
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 0,2 хувийг /36/
  • Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 0,1 хувийг /27/,
  • Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 0,1 хувийг /27/
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 0,1 хувийг /24/,
  • Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 0,1 хувийг /23/
  • Танхайрах зөрчил 0,1 хувийг /19/ тус тус эзэлж байна.

Нийт зөрчлийн хэргийн 60,2 хувь нь Нийслэлд, 39,8 хувь нь хөдөө орон нутагт үйлдэгджээ.

Энэ 11 хоногийн хугацаанд үйлдэгдсэн дээрх зөрчлүүдийн 98,9 хувийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, 0,3 хувийг мэргэжлийн хяналтын, 0,3 хувийг татварын, 0,5 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зарим төрлийн зөрчлийн гаралт өмнөх үеэс өссөн дүнтэй байна. Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын эхний 10 хоногийн байдалтай харьцуулахад:   

  • Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 3 дахин,
  • Өрсөлдөөний тухай хууль зөрчих зөрчил 7 дахин,
  • Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 6 дахин тус тус өсжээ.

Түүнчлэн Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах болон Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчлүүд өсөх хандлагатай байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль зөрчих зөрчил нийтлэг үйлдэгдэж байгаа бол Нийслэлд Хүний биед халдах, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, Хүүхдийн эрхийг зөрчих, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих, Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах, Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зэрэг зөрчлүүд; харин хөдөө орон нутагт Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих, Тамхины хяналтын тухай хууль зөрчих, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих, Татварын хууль зөрчих, Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчих, Авто зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг гэмтээх, өөрчлөх, бохирдуулах, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчлүүд харьцангуй ихээр үйлдэгдэж байна.

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн их үйлдэгдэж байгаа бол Хүний биед халдах зөрчил Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд хамгийн их үйлдэгдэж байна.

Хүүхдийн эрхийг зөрчсөн нийт зөрчлийн хэргийн 81,4 хувь, төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах нийт зөрчлийн хэргийн 34,8 хувь нь тус тус Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгджээ.

Харин орон нутгийн хувьд Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил Баян-Өлгий, Дорнод, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт, Хүний биед халдах зөрчил Орхон аймагт, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчил Хөвсгөл, Увс, Баянхонгор аймагт тус тус хамгийн их үйлдэгдсэн байна.

Улс орон даяараа цар тахлын аюултай тэмцэж байгаа энэ онцгой цаг үед иргэд, хуулийн этгээдээс зөрчил гаргахгүй байх, ялангуяа албаны үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан тушаалтнуудад хүндэтгэлтэй хандаж, хууль ёсны шийдвэрийг нь биелүүлэх, хуурамч дуудлага, мэдээлэл өгч үйл ажиллагаанд нь саад учруулахгүй байхыг уриалж байна.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.