2020 оны 11-р сарын 25
11 цаг 41 минут

Ерөнхийлөгч 2021 оны төсвийн болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа

  Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр хүргүүллээ.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дагалдах хуулиудын хамт баталж, арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн юм.

Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дотоодод алдагдаж, нөхцөл байдал 2021 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байх үеэс эрс хүндэрч, цар тахал улс орон, ард иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх эгзэгтэй, хүнд цаг үе тулгарч байна.

Гэвч 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд  хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүд ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцины тухай мэдсээр байж гарсан даруйд нь худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгалгүй, гадны зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хоосон мөрөөдөлд хөтлөгдөн, улсын төсвийн бодлогод хүйтэн хөндий, сэтгэлгүй хандсан нь дэндүү хариуцлагагүй үйлдэл мөн гэжээ.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны улсын төсөвт дараах бодлогын хүрээнд зохих өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна:

  1. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
  2. Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
  3. Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
  4. Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.

Эдгээр зорилтыг хангахын тулд төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа.

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.47.7зочин   • 2020, 11 сарын 26. 13 цаг 44 минут

Хятдуудыг хэний захиалгаар ямар компаний нэрээр хэний зөвшөөрлөөр хэний лоббигоор оруулж ирээд байгааг тодруулах хэрэгтэй . хүмүүс зүгээр л орж ирж байх ёстой юм шиг шинжилгээний хариу нэхээд байх юм

192.82.74.158Зочин   • 2020, 11 сарын 25. 21 цаг 53 минут

Hyatadiin saidad zalbirch murgusun shal ***** manguu iljig Janhuu !!!

124.158.86.249zochlmn   • 2020, 11 сарын 25. 21 цаг 50 минут

zailteneg jenko nohoi

124.158.86.249zochlmn   • 2020, 11 сарын 25. 21 цаг 47 минут

uhsen chamd ylalt gej baigaagui muu durak battulgaa zail

124.158.86.249zochlmn   • 2020, 11 сарын 25. 21 цаг 45 минут

***** battulga an tai zail

81.90.188.210Зочин   • 2020, 11 сарын 25. 20 цаг 20 минут

Монгол ялна. Ялахгүй бол хэн нэгэн шоронд орно

81.90.188.210Зочин   • 2020, 11 сарын 25. 20 цаг 21 минут

Женко явна... баталгаатай

103.26.194.118Зочин   • 2020, 11 сарын 25. 20 цаг 17 минут

Сонгуулийн амлалтууд юу болсон билээ? Ундармааг хэн гаргасан билээ?

192.82.67.22Сампил   • 2020, 11 сарын 25. 15 цаг 06 минут

Чи арх бүрт сая төгрөг ах түүний 800 мянгыг толоноор ах гэсэн чин санаа чинь бол өөрийнхөө аж ахуйн нэгжид хөрөнгө оруулах гэсэн санаа үүнийг их хурал засгийн газар хүлээж аваагүй тул төсөвт хориг тавьж байгаа нь тодорхой Алтан тарианыхаа хивэгийг 7сараас хойш Хятад руу гаргаснаас болоод малчид хивгээ авч чадахгүй саяхныг хүргэлээ чи одоо дан өөрийгөө бодхоо боль

124.158.86.249Зочин   • 2020, 11 сарын 25. 21 цаг 48 минут

ter unen

64.119.23.128Бор   • 2020, 11 сарын 25. 15 цаг 01 минут

Бид хэн бэ ? Бид монголчууд .... бидэнд юу хэрэгтэй вэ ? Эв нэгдэл .... шударга ёс .... хаана шударга ёс алдагдан тэнд бохир идээ бээр тархдаг ... ЕРӨНХИЙЛӨГЧ та ядаж одооноос шударга үнэний талд байвал улс эх оронд хэрэгтэй ... ажил хийх гэж байвал өөрөөсөө эхэл л дээ ... бүх хөрөнгөө улсад өг....чи одоо үхтэлээ улсын асрамжинд орно ... ингэвэл нэрэнд чинь цэвэр дээ

124.158.85.98Зочин   • 2020, 11 сарын 25. 14 цаг 59 минут

Зөв зөв

192.82.67.22Иргэн   • 2020, 11 сарын 25. 13 цаг 07 минут

Баттулгаа чи дандаа хориг тавих юм хийдгээ бол харин Халтмаагийн Баттулгаа чи Алтан тарианы хаа хивгийг Хятадад бүгдийг нь гаргаад малчдад хивэг олдхоо больсон шүү дээ харин чи шуналаа татаад өөрөө өөрийнхөө бизнест хориг тавь одоо хивэгний үнэ маш их өссөн нь чамхас л болсон 9 сард захиалга өгөөд одоо болтол хивэг авч чадахгүй байна чи үйлдвэрийнхээ ивгийг Хятад руу гаргаад ийм болсон

64.119.26.3санал   • 2020, 11 сарын 25. 13 цаг 07 минут

Би ерөнхийлөгчийг хувь хүнийх нь хувьд өмнө нь хэвлэлээр 10-д жил элдвээр л дэвсэлсэн болохоор тийм ч сайн сайхан ажил үйлтэй хүн гэх бодол байдаггүйн дээр боловсрол нимгэн,.удардахуйн ухааны мэдлэг хомс гэж л төсөөлөн боддог юм.Гэхдээ бүгхэлдээ цул хар гэж байхгүй тул энэ удаад төсөвт бүхэлд нь тавьж байгаа хоригийг дэмжиж байна. Цагийн байдлыг үнэлэхэд зөв талдаа жин дарах байна.

202.72.245.125иргэн   • 2020, 11 сарын 25. 12 цаг 50 минут

Сонгуулиа гэж Өөртөө цэг тавьчихлаа даа

183.177.99.230Зочин   • 2020, 11 сарын 25. 12 цаг 13 минут

Obchinoor damjuulj uls tor songuul hiihee bolih heregtei,san baiguulana gedeg zob baih,iim ued hamtarch ajillah heregtei shuu.

202.131.243.190зочин   • 2020, 11 сарын 25. 12 цаг 02 минут

Короногийн вакцин 100н хувь найпвартай болоогүй байхад вакцин авч болж байгаа юм уу.

64.119.26.3Бодол санаа   • 2020, 11 сарын 25. 13 цаг 00 минут

Угаасаа хорвоод 100 хувь зөв баталгаатай гэхээр юм байхгүй. Тиймийн тулд тухайн улсын болон бусад улсын эрдэмтэн судлаачдын хийсэн судалгаа дүгнэлтийг үнэдслэн эрх бүхий байгуулалгуудын зөвшөөрсөн вакцин авах байх.Нэг юм онцолход Азид тархсан ковид 19 өөс Европод тарсан вирус мутацад орж хувирсан гэх юм билээ. Тэгэхээр азиас гаралтай өвлөлд азийн викцин,еврапоос халдваралсан өвчлөлд барууны гэх орнуудын бүтээсэн вакцин хэрэглэх нь ямар вэ? бодолцох л асуудал болов уу?

64.119.24.57kkk   • 2020, 11 сарын 25. 11 цаг 55 минут

bi bol demjihgui bna yagaad gevel manai urunhiilugch zuvhun uuriinhuu songuuliig bodoj bna dandaa l mungu amlaj ard irgedee ulam zalhuu belenchleh huseltei bolgoh l yum hiine. Ahmaduudiig umnu ni yalaa . Amijirgaa deeshluuleh arai uur ajil sanaachlaval yasan yum be

64.119.26.3Бодол санаа   • 2020, 11 сарын 25. 13 цаг 19 минут

Энэ хүн мэдээж өөрийнхөө ирээдүйг тэр дундаа сонгуулиа бодсон л байж таарна. Гэхдээ өнөө цагийн нөхцөл байдлаас харвал бүхэлд нь хараар бодож боломгүй асуудлууд байна. Төсөв гэж төсөв л болсоон Төсөвт зардлуудаа суулгахдаа алийг яг одоо хийх,алийг нь түр хойш тавьж болох, алийг нь тэвчиж хасах гээд зардлуудаа нягталж эрэмбэлэх зайлшгүй шаардлага байна. Төсөвийг бүхэлдээ эмх цэгцгүй төлөвлсөн замбараагүй гэх нь хайшаа юм . Гэхдээ гадаад,дотоодын цагийн байдлаа бодолцоод хориг тавих нь зөв гэж дэмжээд байгаа юм

202.179.26.92zochin   • 2020, 11 сарын 25. 11 цаг 54 минут

zov ,zov demjij bna.Yg odoo bid nart ter 200000 togrogiig belneer ogoochee, chotiin irged bid aidastai zovj bna, On garaad uldegdeliig vaucher avna , yg unendee mongogui boon strees

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.