2020 оны 11-р сарын 26
11 цаг 13 минут

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Улс тунхагласны баярын мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын ард иргэд, батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүн, генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, дэлхийн халуун цэгүүдэд үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагчид аа!

Улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалахад залуу нас, хөдөлмөр бүтээлээ зориулсан ахмад дайчид аа! Та бүхэндээ туурга тусгаар Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласан түүхэн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Өдгөөгөөс 96 жилийн тэртээ Монгол орны өнцөг булан бүрээс аймаг, шавь, хошууны 77 төлөөлөгч Нийслэл хүрээнд хуран цуглаж, БНМАУ-ын Анхдугаар Их Хурлаа хийж, Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулиа 15 хоног хэлэлцэж, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталсан түүхтэй билээ.

Анхдугаар Үндсэн хуулиндаа үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн олон ололт, амжилтыг батжуулсан төдийгүй Монголын газар шороо, байгалийн баялаг, ой мод, ан амьтан зэрэг нь ард түмний өмч хэмээн зарлаж, түүнчлэн эмэгтэйчүүд эрчүүдтэй адил эрх тэгш байхыг хуульчилсан нь Ази тивдээ анхны орон болж байлаа.

Хүннү их гүрнээс улбаалсан Их эзэн Чингис хааны Морьт цэрэг, Жанжин Д.Сүхбаатарын удирдсан Журамт цэрэг, үе үеийн нэрт жанждаар удирдуулсан Хувьсгалт цэрэг, өнөөгийн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэрэг, дайчид маань түүхэн цаг хугацаандаа улс орон, ард түмнээ батлан хамгаалах хариуцлагатай үүргээ үнэнчээр биелүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, хүмүүжил олгох, эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох, даян дэлхийд энх тайвныг тогтоох их үйлсэд хувь нэмрээ оруулж, ямагт тэргүүн эгнээнд явж ирсэн.

Бид бүхэн хүн төрөлхтний өмнө тулгарсан томоохон хүнд сорилтуудын нэгтэй нүүр тулж, даван гарахаар улс даяараа хамтран тэмцэж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал улс орны нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, бусад байгууллагуудаас ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах цогц арга хэмжээг авч, дор бүрнээ чармайн ажиллаж байна.

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн энэхүү хүнд хэцүү цагт хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, нэгэн санаа, зорилго дор энэхүү аюулыг сэргийлэн давж, ямар ч үүргийг биелүүлэхэд бэлэн байна.

Ингээд Та бүхэндээ анхдугаар Үндсэн хуулиа баталж, бүрэн эрхт улсаа тунхагласан баярын мэндийг дахин дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД
ГҮРСЭДИЙН САЙХАНБАЯР
 
 
 
 
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.