2020 оны 11-р сарын 30
17 цаг 25 минут

АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ

  УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2020.11.30/ хуралдлаа. Ээлжит хуралдааны эхний асуудал  Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулсан хуулийн төсөл байв.  Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй дээрх хуулийн үйлчлэл энэ онд, тодруулбал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болно. Тиймээс зөвхөн  хугацааг сунгах бус, хууль хэрэгжих явцад үүсч байгаа харилцааг улам боловсронгуй болгох, хамгийн гол нь хувь хүний эрхийг   хуулиар баталгаажуулж өгөх ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна. Мөн шийдвэр гаргагчдын буруу шийдвэрээс  учирсан хохирлыг хэрхэн арилгах, хариуцлагын асуудлыг тодорхой болгоно.

Нэмэлт өөрчлөлтийн төсөлд дараах зохицуулалтыг тусгалаа. Тухайлбал, гадаадаас  буцах хүсэлт гаргасан иргэдийн эх орондоо ирэх, улсын хилээр нэвтрэх үндсэн эрхийг баталгаатай болгох,  короновирусний халдвар авч өвчилсөн иргэдийн хувийн мэдээллийг нууцлах заалт оруулав. Түүнчлэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг үндсэн болон хүүгийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах, зээлийн гэрээг сунгах асуудлыг Монголбанк Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ. Өмчийн хэлбэр үл харгалзан  сургалтын төлбөрөөс гадна дотуур байрны төлбөрийг хойшлуулах, дараагийн төлбөрт шилжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ. Үндэсний цахим мэдээллийн сан бүрдүүлэх, гаднын зээл тусламжийг Засгийн газар тусгай сан байгуулан байршуулж Тусгай сангийн тухай хуулийн дагуу зарцуулж ашигладаг байх талаар хуульчлах шаардлагатай. Түүнчлэн хатуу хөл хорионы үеэр иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаажуулахаар тусгав. Учир нь хөл хорионы үеэр өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхээ хангаж чадахгүй, өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцох зэрэг эрх нь зөрчигдсөн тохиолдол гарсан. Тиймээс хувь хүн хууль зүйн тусламж авах эрхийг хуулиар баталгаажуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Үүнээс гадна дээрх хуулийн хэрэгжилтийн талаарх албаны хүмүүсийн мэдээллийг сонсож, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Улсын онцгой комисст өгөх зөвлөмж  гаргаснаа албан ёсоор хүргүүлэх боллоо.  Мөн Хөл хорионы үеийн бизнесийн нөхцөл байдлын судалгааны үр дүн болон “COVID-19”-ын үед бизнесээ эргэн сэргээх талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин танилцууллаа.  

Эцэст нь, Ерөнхийлөгчийн 2021 оны улсын төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийн талаар хэлэлцэн дэмжив. Ерөнхийлөгч хоригтоо төсвийн нийт зардлыг 20 хувь бууруулж, эрсдэлийн сан байгуулах, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулах талаар тусгасан. Үүнээс гадна өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, үйлдвэр аж ахуйн нэгж бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө боловсруулах зэрэг санал гаргаад байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим нэр томьёог засч хуульд нийцүүлэх, санал өгсөн сонгогчийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ. Сонгуулийн сурталчилгааны үеэр спорт, урлагийн тоглолт бусад бооцоот сугалаат арга хэмжээ явуулахгүй.  Сонгогчийн нэрсийн жагсаалт дахь мэдээллээ иргэн шалгаж, өөрийн оршин суугаа хаяг дээрх сонгуулийн насны гэр бүлийн гишүүдийнхээ мэдээллийг хянах боломжоор хангана. Мөн “Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгч байгаа иргэнд энэ хуулийн 57.10 дахь хэсэгт заасан этгээдүүд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэдэг заалт нэмэх зэрэг санал орууллаа.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.189.244Зочин   • 2020, 12 сарын 1. 16 цаг 25 минут

Тэнэглэл

202.55.188.44Зочин   • 2020, 12 сарын 1. 10 цаг 56 минут

нохойн бааснууд дэмжээд яадгийн

77.111.246.37darvin   • 2020, 12 сарын 1. 10 цаг 45 минут

ertneec l undecnii uilverllee erchimtei hogjuulcen bol odiid danagar suuj baihgui uy dandaa l imfortoor amidarcaar baigaad yduu bolchihloo odoo ekcforlogch ulc oron boloh heregtei tegvel delhiid garna Mongol ulc

192.82.68.243Бат   • 2020, 12 сарын 1. 9 цаг 05 минут

Ядуу орны бага төсвийг зүгээр тараах нь зөв гэж үү эдийн засаг элгээрээ хэвтэнэ биз дээ ард түмэнд таалагдах гэж улсын эдийн засгаар тоглоод яах нь вэ Тийм л их ард түмэндээ хайртай юм бол тэр идэж уусан мөнгө офшорчдын мөнгийг оруулж ирээд тараагаач дээ та нарыг гоё амаллаа гээд дахиад сонгохгүй дээ

202.126.90.12Зочин   • 2020, 11 сарын 30. 23 цаг 27 минут

Хулгайчдынхаа ЖДҮ нарынхаа тѳлвѳрѳѳ тѳлчихѳѳд гоя ярь

64.119.22.87Зоёин   • 2020, 11 сарын 30. 19 цаг 21 минут

Дэмжихгүй гээд яах юм, АН-ын өрийг ерөнхийлөгч хувиасаа төлж барагдуулсан гээ биздээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.