Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжүүд өнөөдрөөс иргэдийн дансанд шилжиж орох гэж байна. Үүнтэй холбогдуулан БЗД-ийн Онцгой Комиссоос “Covid-19” цар тахлын үед иргэдээ урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд дагаж мөрдөхийг уриалж байна.
Коронавирус нь ахимаг насны, архаг хууч өвчтэй хүмүүст халдах эрсдэл өндөр тул дүүргийн зүгээс онцгой анхаарал хандуулж, тэтгэвэр авагчдыг халдвар хамгааллаас урьдчилан сэргийлэх чиглэлд хэд, хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Тодруулбал, ахмадуудыг банкинд олноороо дараалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна. Иймээс,
- Урьдчилж олгосон картаараа тэтгэврээ хүлээн авч өөрт хамгийн ойр байрлалтай АТМ-ыг сонгож ашиглах, БЗД-ийн тэтгэвэр авагчдын 90 гаруй хувь нь картаар тэтгэврээ авах боломжтой юм.
- Хугацааны хувьд хэдийд ч тэтгэврээ авах боломжтой тул заавал эхний өдрүүдэд авах гэж олноороо дараалал үүсгэж өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байх,
- Банкнуудын зүгээс иргэдийг аль болох бэлэн мөнгөнөөс татгалзахыг уриалж байгаа тул бэлэн мөнгө хэрэглэхгүйгээр цахим үйлчилгээ, интернет банкыг сонгож үйлчлүүлэхийг зэргийг уриалж байна. Нэг ширхэг мөнгөн дэвсгэртэд 40 мянган бактери, бичил биетүүдийг хадгалж байдаг гэх судалгааг албаны байгууллагуудаас гаргаад байна.
БЗД-ийн хэмжээнд нийт 40 гаруй мянган тэтгэвэр авагчид байдгаас 13 орчим мянган иргэн Төрийн банкаар, 20 гаруй мянган иргэн Хаан банкаар үйлчлүүлдэг бол үлдсэн иргэд нь бусад банкуудаар тэтгэврээ авч байна.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС
7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ХӨДӨӨНИЙ ХҮМҮҮС ХЭЗЭЭ СЭХЭЭРЭХ БОЛЖ 21ЗУУНЫ ХҮН ШИГ УХАМСАР СУУХ БОЛ ? ХДӨӨ ГАРЛЫГ ЦАХИМ ОРЧИН,ГОО ЭНГЭСЭГ Ч АРИЛГАХГҮЙ ЮМ БАЙХАА.ХӨГШЧҮҮДИЙГ АД ҮЗЭН ДОРОМЖИЛЖБУЙ ЭНЭ САНАЛА ОРУУЛСАН ХҮМҮҮС МӨН ХӨДӨӨ ГАРАЛТАЙ БУЮУ ЭЦЭГ ЭХГҮЙ ӨССӨН БАС ЭЦЭГ ЭХ НЬ АС ХҮМҮҮЖИЛГҮЙ НӨГӨӨ"ОРК3 БИЛҮҮ АГУУЙН ХҮМҮҮС СОЁЛГҮЙ8 НИНЖИН СЭТГЭЛГҮЙ ХҮН ТӨРЛӨӨ ДӨНГӨЖ ОЛЖ БАЙГАА ХҮМҮҮС ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ.ЭДГЭЭР ХҮМҮҮС НЬ ӨНӨӨГИЙН МУ-ЫГ ТОДОРХОЛЙЛ" ӨНГӨЛЖ" БАЙГАА НЬ ГУТАМШИГ
ХӨГШИН ХҮНИЙГ ХӨГШИН , ХӨГШИН ХОНИНЫ НАСГҮЙ ЭНЭ ТЭР ГЭЖ ДОРОМЖЛОХ ЯАХАВ. ХОНИНЫ ЭЭЛЖ ГЭЖ БАС БАЙДАГ. ТЭР КАРТЫГ ИНЬ АВАХЫН ТУЛД БАС ЗАВААРЧ ОЧИРЛОХ ЁСТОЙ БИЗДЭЭ. АВААД КАРТАНДАА ХИЙЧИХВЭЛ СУЛ МӨНГӨ ХЭРЭГТЭЙ ОЛОН ХҮН БАЙНА .ТЭД ЯАХАВ. ДАХИАД БАНК ОРОХ УУ? КОВИД ТАРАХЫН ХУВЬД МАНАЙ НИЙСЛЭЛИЙНХЭН УХАМСАРТАЙ. ХӨДӨӨНИЙ ЗАЛУУЧУУД БОЛОВСРОЛ,СОЁЛ, УХАМСАРГҮЙ УЧИР ӨӨРӨӨ Л БОЛЖ БАЙВАЛ БУСАД НЬ ЯАХАВ ГЭЖ ДАЙРДАГ ГАНДАНД НОМ УНШУУЛАХДАА ХҮРТЭЛ ДАЙР ХААЛГЫГ НЬ ЭВДЭХ ШАХУУ БОЛДОГ БИЗДЭЭ. ХӨДӨӨНИЙ ХҮМҮҮСИЙГ ДАРУЙ ГЭРТНЬ ХАРИУЛА ХЭРЭГТЭЙ. МАЛЧИН Ч БИШ,СЭ
Одоо ийм үед үр хүүхдүүд нь цахим орчинд туслах хэрэгтэй.
ДИЙЛЭНХ АХМАДУУД ГЭРТЭЭ УЙДДАГ БОЛТОЙ ЗАВААРАН ЗОГСОЖ ХАРАГДДАГ, ХӨГШИН ХОНИНЫ ТЭНХЭЛГҮЙ ТЭД Л КОВИДЫГ ТАРААХ, ӨӨРСДӨӨ ӨНХРӨХ АЮУЛ ТУН ИХ ТУЛ АНХААРЧ ХЭНЭЭР Ч ХАМААГҮЙ ТУСЛУУЛАН ЦАХИМААР ХАРЬЦАН БАНКИНД ОЧИХГҮЙ БАЙВАЛ УЛС ҮНДЭСТЭНДЭЭ ҮЗҮҮЛЖ БУЙ ТУС ТЭРДЭ
зарим ахмад мөнгөө тоолж имэрч үнэрлэж үзэх дуртай бололтой
Төрийн банк бусад банкуудтай хамтран ажиллавал төрийн банкны картаар аль ч банкны АТМ-аас тэтгэвэрээ авчихаж болно доо
төрийнибанк ATM хэд байдаг вэ цөөхөн байдаг тэгээд АТМ дээр бөөгнөрөл үүснэ