2020 оны 12-р сарын 1
11 цаг 22 минут

Эрүүл мэндийн салбарын 400 мянган долларын тендер "ОНОМ" Д.Наранбаатарын гараар ороод даший шог болсон уу

     “Оном”-ын Дашдоржийн Наранбаатарыг бид мэднэ. Тэр бол монголчуудын том жижиггүй машид анхаардар эрүүл мэндийн сэдвээр ярьдаг, бизнес эрхэлдэг нөхөр юм. Физикийн шинжлэх ухааны доктор “Оном” Д.Наранбаатарын эрүүл мэндийн салбарт салахын аргагүй хайртай болсны шалтгаан нь ердөө л тендер буюу бизнес нь ажээ. Америкт амьдардаг “Оном” Д.Наранбаатар зөвхөн “ялсан” тендертээ гарын үсэг зурахаар Монголд түр ирээд буцдаг этгээд юм. Өөрөөр хэлбэл, “Оном” Д.Наранбаатар Монголын эрүүл мэндийн салбар дахь санхүү, хөрөнгө оруулалтад гараа гүн гүнзгий дүржээ. Олон юм нуршилгүй яг одоо түүний “ялаад” хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, тендер, түүний явцын талаарх мэдээллийг хүргэе.

 НЭГ. 200 МЯНГАН ДОЛЛАРЫН ТЕНДЕРИЙН АЖЛАА ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨЛГҮЙ НАЙМАН САР БОЛЖ БАЙНА

Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн өгөгдөл болон мэдээллийн технологийн стандарт боловсруулах” олон улсын нээлттэй тендерт Шведийн “Корус” компани шалгарч, нэг жилийн хугацаатай 199 950 ам.доллар буюу 600 шахам сая төгрөгийн гэрээ байгуулжээ. Тус компанийн Монголын талын туслан гүйцэтгэгчээр “Моносолюшн” ХХК ажиллажээ. Энэ “Моносолюшн” ХХК бол 2017 оны 11 дүгээр сарын 1-нд гадаад худалдаа, вэбсайт хийх, программ хангамжийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдсан. Энэ компанийн хувьцааг Дашдоржийн Наранбаатартай төрсөн ах дүүгийн холбоотой Дашдоржийн Наранжаргал эзэмшдэг. “Оном” Д.Наранбаатарынх гэсэн үг. Дээрээс нь  “Оном” Д.Наранбаатар зөвлөхөөр ажилласан. Цалин нэмж цохидог гэсэн үг.

Гэрээт ажлын гүйцэтгэх хугацаа нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дуусах байв. Гэвч гүйцэтгэгчид ажлаа хугацаанд нь дуусгаагүй учир ажлыг нь бүрэн хийлгэж гүйцээхийн тулд гэрээг 2020 оны 6 дугаар сарын 30-ны хүртэл сунгажээ. Гэсэн атал гэрээний нийт дүнгийн 159 950 ам.доллар буюу ойролцоогоор 450 сая төгрөгийг авчихсан байна.

Одоо 39 990 ам.долларын үлдэгдэл бий. Түүнийг дээрх гэрээний төгсгөлийн тайлан, үр дүнг ЭМЯ-нд хүлээлгэж өгсний дараа шилжүүлэх юм байна. Өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар “Оном” Д.Наранбаатар тайлан ч үгүй, ажил ч үгүй Америкаас “лайвдаж” сууна.

 ХОЁР. ДАРААХ 200 МЯНГАН ДОЛЛАРЫН ТЕНДЕРИЙН АЖИЛ НЬ ГҮЙЦЭТГЭЛИЙН ХУГАЦАА ХОЦОРЧ ЯВНА

Дээрх Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн өгөгдлийн тайлбар толь боловсруулах” олон улсын нээлттэй тендерт дахиад Шведийн “Корус” компани шалгарсан байна. Энэ хүрээнд ЭМЯ-тай 2020 оны 1 дүгээр сарын 7-нд нэг жилийн хугацаатай 199 950 ам.долларын гэрээ байгуулжээ. Мөн л Монголын талын туслан гүйцэтгэгчээр нь “Оном” Д.Наранбаатарын “Моносолюшн” ажиллаж, Д.Наранбаатар, Д.Наранжаргал нар зөвлөхөөр нь ажиллаж байгаа аж.

Энэ төслийн эхлэлтийн тайлангийн дагуу 19 950 ам.долларыг нь тэдэнд шилжүүлсэн байна. Гэвч өнөөдрийн байдлаар төслийн ажлын гүйцэтгэлийн хугацаа хоцорч яваа юм байна. Төслийн үлдэгдэл төлбөр нь 180 000 ам.доллар байна.

 ГУРАВ. ДАХИАД 6 САЯ ДОЛЛАРЫН ТЕНДЕР АВАХААР ӨРСӨЛДӨӨД “САНХҮҮГИЙН ЧАДАВХИГҮЙ” ГЭЭД ХАСАГДЖЭЭ

Мөн л Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ боловсруулах, хэрэгжүүлэх, туршин нэвтрүүлэх” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг Дэлхийн банкны худалдан авалтын журмын дагуу урьдчилсан сонголт бүхий олон улсын нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулжээ. Сонгон шалгаруулалтын урьдчилсан үе шат нь 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 8 дугаар сарын хооронд, тендер шалгаруулалт нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сарын хооронд явагдсан байна.

Энэ төслийн урьдчилсан үе шатанд “Оном” Д.Наранбаатар “Оном сан”-гаа АНУ-ын “Ар Ти Ай Интернэшнл”, Шведийн “Чорус” компаниудттай хамтарсан түншлэл болгож оролцуулжээ. Гэвч “Оном сан” нь урьдчилсан сонголтын баримт бичигт шаардсан санхүүгийн чадавхийн шаардлагыг хангаагүй байна. Тиймээс оролцогчдод тавьсан урьдчилсансонголтын шаардлагын дагуу үнэлж эрэмбэлсэн хураангуй жагсаалтад багтаагүй аж.

Тодруулбал, Дэлхийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авалтын журмын 6 дугаар хэсгийн “Зөвхөн хамгийн өндөр үнэлгээ авсан хүсэлт гаргагчдыг урих боломжоор хангах” гэсэн, 6.25 дугаар заалт, урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн Оролцогчод өгөх зааварчилгааны “Хүсэлтийг үнэлэх болон урьдчилсан” шалгаруулалт явуулах гэсэн F хэсэг, урьдчилсан сонгон шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “Хүсэлт гаргагчдыг тавигдсан шаардлагын дагуу үнэлж эрэмбэлэн урьдчилж шалгаруулах” гэсэн 27.1 дүгээр зүйлд заасны дагуу хураангуй жагсаалтад багтаж чадалгүй хасагджээ.

Манай www.aguulga.mn мэдээллийн сайт дараагийн удаад монголчуудын эрүүл мэндийн хамгийн анхаарал татсан өвчлөлтэй тэмцэх, үндэсний аюулгүй байдалд хамаарал бүхий маш том төсөлд хэрхэн оролцож шамшигдуулсан талаарх мэдээллийг хүргэх болно.

 Эх сурвалж: www.aguulga.mn

24
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

24 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

78.119.154.135Зочин   • 2020, 12 сарын 3. 0 цаг 07 минут

Bas neg saihan xulgaichuud neg bainaa

192.82.70.204зочин   • 2020, 12 сарын 2. 21 цаг 21 минут

Залуу сайдад би хувийн бодлоо хүргэе. Хөнгөлөлттэй эм ихээхэн хувийг улсын төсвөөс холбогдох эмийн сангуудад олгогддог. Эм нийлүүлж байгаа эмийн бүр анхны цэгүүд эмийг ямар үнээр импортоор оруулж ирж байгаа талаар анхаараад, үнийн асуудлыг хянах хэрэгтэй санагдана. Энд ЭМЯ-ны мэргэжилтэн яаж хянадаг бол????????Арай.....

192.82.74.34Зочин   • 2020, 12 сарын 2. 20 цаг 55 минут

Ийм л байдаг байдаг байхгүй юу. Чичрээд шантааж хийгээд байгаа гарууд өөрсдөө нотой асуудалтай болоод л тэгдэг. Дарваан хар Цогоо ч гэсэн адил

202.9.46.151zochin   • 2020, 12 сарын 2. 14 цаг 05 минут

ingej bichij bolohgui baihaa

203.91.115.50Зочин   • 2020, 12 сарын 2. 11 цаг 13 минут

Нийгэмд нэр нь жаахан гарч байгаа хүний тухай саар мэдээ гарахаар л даагаад муу хэлээд явчих юм даа Монголчууд. Сайн хүн гэж бодож байгаа бол муу мэдээнд бүү итгэ. Өөрийнхөө анхны сэтгэгдэлдээ үнэнч бай даа. Наранбаатарын хувь анхнаасаа л худлаа бүлт шаасан нөхөр л байсан ш дээ. Иймэрхүү луйвар хийх нь наад зах. Их үйлийг бүтээх хүн амаа хамхиж, даруухан явдаг нь туйлын үнэн.

202.126.89.11Зочин   • 2020, 12 сарын 2. 9 цаг 20 минут

Ард түмний татварын мөнгөөр гадаадад боловсрол олчоод эргэж ирээгүй маш олон бэртэгчингүүд байгаа.тэд нар эх оронд минь юугаар ч гийгүүлээгүй.харин ч худлаа хуцдаг нохой шиг гаднаас цор цор хийгээд байж байдаг.муу новшийн алнууд.

79.225.233.18Зочин   • 2020, 12 сарын 2. 2 цаг 59 минут

Egch ni Naranjargal ni elegnii B bas C -r sudalgaa hiisen hun. Onom dandaa hamaatan sadan ah duugee geed anagaahtai holboogui humuusiig tataj oruulaad Odoo bur luivar hiideg bolson yum bol mash ih setgel gonsoij bna.

81.223.16.46Зочин   • 2020, 12 сарын 1. 19 цаг 45 минут

mundag hun gesen hulgaich baisan jumuu

192.82.73.203зочин   • 2020, 12 сарын 1. 18 цаг 32 минут

Энэ залуу тэр америк оронд шударга зарчмын дагуу л ажиллаж амьдардаг байж таарна. Харин гээнэ нь манай нөхдүүдэд л байж таарна. Бид шударга шүүмжийг хүлээн авч чаддаг соёлд суралцмаар байгаа юм даа. Үнэнийг хэлсэн хүнд өш санадгаа татах хэрэгтэй..

203.91.115.37Зочин   • 2020, 12 сарын 1. 16 цаг 18 минут

Шүүмжилсэн шударга хүнийг харлуулах гэж ийм балай юм хийдгээ больчих тэртээ тэргүй энэ хүний хэлсэн үг үнэн гэдэг нь амьдрал дээр л харагдаж байгаа. Та нар муусайн хулгайчууд юундаа хүн рүү худал гүтгэж дайрцгаав. Шоронд орох цаг чинь ирнээ.

202.21.100.210Зочин   • 2020, 12 сарын 1. 15 цаг 13 минут

Энэ бичсэн цаг хугацааг нь хардаа 3 хулгайч нар лав өөрсдийгөө хамгаалах гээд бүгд 1 адил цагт орж сэтгэгдлээ илэрхийлдэг аайн

66.181.179.254Zojin   • 2020, 12 сарын 1. 14 цаг 51 минут

Hydal um bijehee bolih heregtei heni zahialga be ....

202.131.253.54Зочин   • 2020, 12 сарын 1. 12 цаг 49 минут

нэр ус ч үгүй хөлсний бичээчийн бичвэр гэдэг нь тодорхой байна. Үнэн байсан ч урьд нь бичихгүй яасийм. Аль хавраас хойш л Наранбаатар лайваар холбогдож байгаа. Тэр нуугдаагүй. Зөвхөн ЭМЯ -ны булхайг бичээд эхлэнгүүт л зөрүүлж харлуулдаг балиар технологио л хэрэглэж байна. Наранбаатарын бичсэн юм үнэн учраас л сандралдаад эхэлж байгаа гэсэн үг_

202.21.100.210Зочин   • 2020, 12 сарын 1. 12 цаг 43 минут

Comment бичиж байгаа нөхдүүдээ та нар зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярьчлаа. Мөн хулгайч хүний хүзүү урт байдаг юм гэхээр хүзүүгээ толгойгоо доошлуулж байгаа чинь мэдэгдэж байна. Хөлсний бичээч нараа хүнийг харлуулах гээд ядаж байгааг чинь ойлгож байна. ЭМЯ-ийхан энэ хэддүгээр зүйлийн хэдийн хэд гэдгийг та нараас өөр хэн ч мэдэхгүй гэдгийг мэдэж байгаа биздээ эсхүл мэдэхгүй гээд зүйл заалтаар нь бичээд байгаа юм уу. 10 жилийн хүүхэд наадахыг чинь уншаад мэдэж байнадаа хө.

202.9.46.218зочин   • 2020, 12 сарын 1. 12 цаг 31 минут

энэ бол юу ч биш дээ. Найз нар минь. Хэрэгтэй эсэх нь мэдэгддэгүй энэ төсөл гэдэг зүйл манай яамдуудын мөнгө хийх гол арга нь болоод удаж байна. үүний цаана төслийн гол удирдлага нь гадныхан байдаг учир манайх шалгадаг ч үгүй ихэнх нь баглаа цаас хүлээж аваад л дуусдаг юм шиг байгаа юм

202.72.245.125Зочин   • 2020, 12 сарын 1. 12 цаг 14 минут

Одоо Наранбаатарын нүүх ээлж, ямар нүүдэл хийх бол?

64.119.20.130Байгаль рамгаалагч   • 2020, 12 сарын 1. 12 цаг 11 минут

Эмя ийг сайн мэдэхгүй юм боажя бол харин ангийн болон модны хулгай газрын наймаа хууль бус олборлолтын шүү уурхай шүү богд уулын хамгаалалтын захиргаа туул голын сав газар ер нь одоо юугаа хамгаалдаг болоо богд ууланд хамгаалах амьтан л лав байхгүй сүхбат аваргын хашааг хардаг юмуу нөхөн сэргээх гэдэг гоё нэртэй аж ахуйн нэгжүүд нинжа нар уул уурхайн нэр хүндийг гутааж байгаа

202.126.88.237Эмээ   • 2020, 12 сарын 1. 11 цаг 49 минут

Оном сангийн Наранбаатарыг эх орон ард түмэндээ туслах гэсэн гэгээлэг залуу гэж хүндэтгэдэг байсан чинь иймхэн амьтан байсан юмуу. Гол горойчихлоо.

202.21.109.82Иргэн   • 2020, 12 сарын 1. 12 цаг 49 минут

Ёстой ёстой

139.5.217.93Зочин   • 2020, 12 сарын 1. 11 цаг 49 минут

олон улсын тендерт ороод мөнгө идээд сурсан нөхөд байна даа урдах ажлаа гүйцээгүй байж юун чилүү зантай шуналтай амьлтан вэ бидний мэддэггүй далимдуулж мөнгө идээд сурсан новшнууд байна даа одоо яг мөнгө идэх цаг гэж улайрч байна даа

202.21.109.82Иргэн   • 2020, 12 сарын 1. 12 цаг 50 минут

Ёстой зөв хэллээ. Би бас энэ үгийг чинв давтаж байна

64.119.20.130Иргэн   • 2020, 12 сарын 1. 11 цаг 42 минут

Амёкрийн цагаач төслөөс мөнгө идэж сурсан мөнгийг эх орноос дор хардаг иымэрхүү луйварчдыг шууд буудах хэрэгтэй төрийн албан хаагчид гэдэг аавтай ээжтэй хань үр хүүхэдтэй захын хулгайчдын шүлсээ үсэргэж байдаг хүмүүс биш шүү энэ сэтгүүлч нэртэй шантаачдад ч хамааралтай үзү

202.21.109.82Иргэн   • 2020, 12 сарын 1. 12 цаг 48 минут

Ёстой зөв хэллээ. Би бас энэ үгийг чинв давтаж байна

192.82.73.204Зочин   • 2020, 12 сарын 1. 11 цаг 24 минут

ЭМЯ хан бие биеныхээ хулгайг бичээд байгаарай,дандаа хулгайч нар дүүрэн байдаг яам шүүдээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.