Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр давж заалдах шатны шүүхэд эхэлсэн. Улмаар тэдний хэргийг ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нарын хэрэгтэй нэгтгэн хэлэлцүүлэх шүүгчийн тогтоол гарсан байна. Тодруулбал, энэ сарын 3-нд буюу пүрэв гаригт хэлэлцэх юм.
Ерөнхий сайд асан С.Баярыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгоор найз Ч.Даваанямын байгуулсан “Петровис трейдинг” компанид шатах тослох материал нийлүүлэх гэрээ байгуулах, 2013 оныг дуустал хүчинтэй байхаар 418 тэрбум 385 сая 173 мянга 982 төгрөгийн орлого олох боломж олгосон. Түүний үр дүнд “Петровис” компанид эдийн засгийн болон давуу байдал үүсгэсэн хэмээн буруутган ялласан.
Харин С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар баталсан "Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажилласан байдаг. Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж оффшор бүсэд буюу Бахамас аралд үүсгэн байгуулсан Эн Ди Хармони /ND Harmony LDT/ компанийн Швейцарын Холбооны Улсын “Кредит Свисс Ай Жи” банк дахь данснаас гүйлгээ хийж, 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Айвенхоу Майнз” компанийн 150 мянган ширхэг хувьцааг 1,3 сая ам.доллар буюу 2 тэрбум төгрөгөөр худалдан авч, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж шүүх үзсэн байдаг.
26 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Хөрөнгийн хурааж хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэндээ хувааж өг. Шүүх ажлаа хий
ХУРААСАН ХӨРӨНГИЙГ ЖДҮХСанд өгч санхүүжүүл. Авилгачид улсын хөгжлийг үүнээс ч ихээр доош татсан.
За ингээд дашийншоог болвоо, толгойгоороо хариуцагсад цэвэр ариун гартай битгий хорьж тамлаад бай
Баярцогтыг өмөөрөх гэсэнгүй гэхдээ Оюутолгойн хувьцааг хөрөнгийн биржээс өөрөө эрсдэлээ үүрч худалдаж авахад улс яаж хохирсон болж байнаа.Ерөөс тэр хувьцаа нээлттэй хөрөнгийн бирж дээр одоог хүртэл зарагдаж байгаашдээ.Одоо банкинд хадгаламжтай хүмүүсийг хувьцаа авч мөнгөө эргэлтэнд оруулахын зөвлөдөг.авсан хувьцааны үнэ өсвөл улсыг хохироосон болохуу.үнэ нь нь унавал тэр хүн алдагдал хүлээнэ тэр үед авсан хүний хохирно.
Nogoo Saihanbileg PUSSY haana yavna aa.Muu banid ireed amia horlooch chi amid yavaad yaadagiin !!
Ymar shuugch shuuh Ium bol aygui bol abilgal abna daa
Oshoo deer n yl og horongiig n huraa
С.Баяр бол Монголын эмгэнэл. Эцэггүй өссөн хүүхэд ийм л аюултай байгаа юм. Хэн ч түүнд буруу зөв, ёс журам, нүгэл буян, шунал тачаал, там диваажин гэдгийн ялгааг ойлгуулаагүй. Авилга авч, гадныханд улс орноо худалдан, архи ууж, албан тушаалаар авгай хүүхэн сольж, ард түмнээ ядууруулсан энэ хүн зөв юм хийсэн гэж ярьсаар л үхэх байх. хэзээ ч буруугаа ойлгохгүй.
Эх ОРОН ГАЗАР НУТГИЙГ МИНЬ ЗАРСАН ХУЛГАЙЧУУЛЫГ ЦААЗЛА
heniig hohirooson yum.oorsdoo tegeed setgeed hiih bolovsrol medgeggui baij orkuud arai denduu.
С.Баяр гэдэг хүн ч гэж дээ. Нэг муухай шулам -Хохирогчгүй хэргийг надад үүрүүлж байна гэж телевизээр ярьж байх юм. Ард түмэн энэ шуламд бол юу ч биш юм байна л даа. Монголын ард түмнийг ямраар ч хэлж болно гэж бодож байгаа ухаанаа уучихсан энэ хүүрийн үгийг сонсоод үүнийг ямар эцэг эх төрүүлж өсгөв гэж бодоод хэлэх ч үг алга
100 jileer bugd sullagdana odoo heden jilch baigaad nemergui
Энэ хоерт 30 жилийн ял өгөхийг шаардаж байна.Эсвэл цаазаар авах..
ЭД НАРЫН ЯЛ АРАЙ БАГА УУ?????? ЯЛАА ЭДЛЭЭД ХӨРӨНГӨӨ ХУРААЛГААД ГАРЧ ИРЭЭД САЙХАН АМЬДАРМААР ЮМАА. НАСААРАА НАЙМАА БИЗНЕСС ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ БАРААД ИДЭХГҮЙ ХӨРӨНГӨТЭЙ УЛСУУД, АЛБАН ТУШААЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ИДСЭНГ МАНАЙ НОХОЙ Ч АНДАХГҮЙ ДЭЭ.??? АРАЙ ГАРГАХ ГЭЭД БНА УУ АРАЙ ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ
Уг нь Монгол улсад ашиггүй нөхцөлтай гэрээ хийж, одоог хүртэл ба ирээдүйн 2040 о хүртэл ямарч ашиг хүртэхгүй, борлуулалтын орлого нь үл мэдэгдэх тийм гэрээ байгуулсан буруутай юм шиг ойлгогдоод байсан чинь монгол улсын хохирлыг хэлэлцэлгүй тэдний хувийн бизнесийг нь шүүсэн шүүдээ.Монголын баялаг өдөр тутам хэдэн мянган тонноор гарч цаашаа хэдээр хэнтэй яаж наймаалцаж байгааг бид мэдэх билүү...
Хоёр муу урвагч эх орноо худалдсан луйварчидыг цаазаар ав.
Идэж , уусан,хөрөнгийг ,нь ,хураагаад, албадан ,хөдөлмөрлүүл. Бусдад нь анхааруулга.болно
hergiig zabhruulah gej baigaa yum bn
Eh ornoo hudaldsan luivarchid shorpnd n hataa
ял нь хөнгөдөөд бгаа юун давж заалдах? шоронд амьтан болгох хэрэгтэй
Улсын хөрөнгийг хайр найргүй идчихээд ял завших санаатай. Ял нь багадсан уу гэхээс ихдээгүй шүү
MUUSAIN LALARUUDIIN OFSHOR DAHI MUNGIIG N HURAAN CORONOGIIN VAKTSIN ZAHIAALJ YALAN DEER N 5, 5N JIL NEMJ UGUH HEREGTEI
irged mini ene humuusiig yl ogood daraana 100 jiler sulalbal estoi alaltsah heregtei uneheer orshoobol ene uls tuuhees archigdana shuu
Жирийн ард ингэж ашиг хонжоо олсон бол ч өнгөрсөн хэдэн жил шууд шорон, энэ дарга сайдууд хөнгөхөн ...
С.Баярыг шоронд хийгээд яахнав дээ , ер н Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан бүх ялтангуудад өршөөл үзүүлж Монголын шоронг нэг удаа ч гэсэн хоосолчихмоор юм
Өө хөөрхий энэ хэрэг нохойн замаар орох нь дээ