2020 оны 12-р сарын 2
14 цаг 42 минут

"Чингис хаан" музейгээр улс төр хийх цаг нь биш, УИХ-ын гишүүдээ

           УЛСТӨРЧДИЙН ХИЙРХЭЛ УЛСАА ХОХИРООХООС ӨӨР ШИДГҮЙ

Улстөрчдийн хэнээрхэл, хийрхэл улс, эх орны хөгжил дэвшилд мөн ч их чөдөр тушаа болж байна даа. Тэд өөрсдийнхөө нэр хүндийг өсгөхийн тулд амандаа орж ирсэн болгоноо хэлж, попордог. Тэд хэрэггүй зүйлд улстөржиж, чөдөр тушаа болсныхоо төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тухайн цаг үедээ шударга мэт царай гаргаад өнгөрдөг. Харин үүний горыг жирийн ард иргэд, улс орон л амсаж, хөгжил буурай, ядуу хэвээрээ  үлдсээр байна.

 Сүүлийн үед УИХ-ын зарим гишүүн эх, түүх, өв соёлоороо улстөржиж эхлэв. ““Чингис хаан” музей  хэрэггүй. Улс эх орны эдийн засаг хэцүү байна. Музей барих мөнгөө ядууст тараа. Хэнд ч хэрэггүй музейгээр яах юм бэ” гээд л учраа мэдэхгүй улстөржиж байгаа нь мэр сэр сонсогдох болов.  Өөрийнхөө хэлсэн үгийг олон нийтэд хүргэх гэж хөлсний бичээчдийг хүртэл цахим орчинд нойр хоолгүй ажиллуулж, санаагаа олон нийтэд  янз бүрийн аргаар хүргэж сууна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсынхаа хэдэн зууны турш унаж боссон, өвөг дээсийнхээ   халуун амь, бүлээн цусаараа хамгаалж, ирсэн  буурал түүхийг улан доороо гишгэж, дээр нь дэвсэлж  сууна. Тэд юу ярьж байгаагаа, юугаар оролдож суугаа гэдгээ мэдэж байгаа юм ер алга. Ард түмэнд л таалагдаж байвал юу ч ярьж, ямар ч үйлдэл гаргасан хамаагүй гээд итгэчихжээ.  “Чингис хаан”-ны музей баригдах нь, бий болох нь үр хойч ирээдүй, өв сан, соёл, түүхийн дурсгал цаашлаад Монголын эдийн засаг, нэр нүүрт ямар ач холбогдолтойг мэдэж байгаа юм огт алга. Манай улс бусад улс орнуудыг бодвол дэлхийд гайхагдсан баялаг түүхтэй. Харамсалтай нь, Чингис хааны үр сад гээд цээжээ дэлдэж гүйгээд байхаас үнэндээ бусдад үзүүлж, гарт баригдчихаар юм бараг байхгүй. Түүхээрээ бахархаад бусад орны иргэдэд “Энэ бидний түүх” гээд гарт баригдаж, нүдэнд харагдахаар зүйл огт хийгээгүй, бүтээгээгүй явж ирсэн. Ёстой л Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх морьт хөшөөнөөс өөр зүйл байхгүй.

         “Чингис хаан” музейн ач тус

Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг харуулахаар төлөвлөж буй юу ч байхгүй. Тэгвэл “Чингис хаан” музей судалгааны асар том  төв бий болгох гэж байна.  Мөн Монголын бүх цаг үеийн түүхийг харуулсан  хосгүй үнэт үзмэрүүд тэнд орчин үеийн хадгалалт, хамгаалалтын дор дэлгэгдэнэ.

 “Чингис хаан” музей нь Монголын анхны тулгар төр Хүннүгийн эзэнт улсын Модун Шаньюйгаас эхлэн хүн төрөлхтний түүхэнд агуу их үйлийг бүтээсэн Их Монгол улсаас ХХ зууны шинэ Монгол Улс хүртэлх хаад, язгууртны бүрэн түүхийг багтаах юм. Музей нь сан хөмрөг Монгол нутгаас олдсон археологийн дурсгалууд, дэлхийн музейдын сан хөмрөгт хадгалагдаж буй өв, үзмэр, эд өлгийн зүйлийн хуулбар, уран дархан, урчуудын уран бүтээлүүдээс бүрдэж, мөн Чингис хаан судлал, судалгааны үр дүнгээр тогтмол арвижин дэвжих учиртай. Музейн бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэж байгаа баг, ажлын хэсгээс Монгол хүн эх орон, үндэс угсаагаараа бахархах үндэсний үзлийг сэргээн бадраах, Монголчууд бидний өвөг дээдэс хүн төрөлхтний түүхэнд бүтээсэн гайхамшиг, их цадиг, түүхийн үнэнийг дэлхий дахинаа сурталчлан таниулах, олон улсын музейн хөгжлийн чиг хандлага, цаг үетэйгээ нийцсэн, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон тав тухтай өнгөрөөх орон зай бүхий орчин үеийн музейг байгуулахаар зорин ажиллаж байна. 

Музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт есөн давхар бүхий олон улсын музейн стандартыг хангасан, судалгаа-сургалт-танин мэдэхүй соён гэгээрлийн цогцолбор болно. Тодруулбал,  15 үзмэрийн танхимтай, олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шийдэл бүхий есөн давхар барилга байна. Үүний 40 орчим хувийг үзмэрийн талбай эзлэх аж. “Чингис хаан” музейг 2021 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй.

Музейн барилгыг царцааж болохгүй шалтгаан

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаандаа хийх гэж зорьж буй нэгэн том ажил бас амбиц бол Чингис хааны музейн бүтээн байгуулалт. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард тус цогцолборын шавийг тавихдаа “Энд Монголын түүхийн судалгаа сургалт, соён гэгээрлийн цогцолбор байх болно. Мөн соёлын хосгүй үнэт дурсгал, дэлхий даяар тархсан монголчуудын түүхийн их өвийг дэлгэх юм. Энэ нь эх түүхээ, эх соёлоо дээдлэх, хайрлах үзлийг түгээх, төлөвшүүлэх ач холбогдолтой” хэмээгээд  “Энэ бэлгэ дэмбэрэлтэй сайхан өдөр Эзэн Чингис хааныхаа музейг бүтээн байгуулах ажлыг эхлүүллээ. Музейн барилга хоёр жил баригдана, дээшээ есөн давхар, доошоо нэг давхартай байна. Энэ бол Монголын ард түмний шүтээн музей болох болно. Төсөвт 53 тэрбум төгрөг суусан. Санхүүжилтэд гацах зүйл үгүй. Бид үр хүүхдэдээ түүхээ үлдээх, соён гэгээрүүлэх ёстой. Түүхийн хичээлийг энд сургадаг байгаасай гэж бодож байна. Музейд сургалтын танхим, номын сан зэргийг байгуулна. Гадаадад байгаа Элчин сайдуудад тухайн оронд нь байгаа Их Эзэн хааны түүхтэй холбоотой үзмэр, дурсгалыг авчрах, эсвэл хуулбарыг авчрах үүрэг өгсөн" гэж байлаа. Өөрөөр хэлбэл, түүний удирдаж буй Засгийн газрын нэгэн том зорилго, мөн их түүхийн өмнө “800 гаруй жилийн түүхтэй Чингис хааны музейг бидний үед бүтээн байгуулсан” гэж ам бардам хэлэх, гарт баригдаж, нүдэнд харагдахаар хийсэн ажилтай байх нэг бахархал нь болох учиртай.

Их Эзэн Чингис хаанаараа бахархах зүйлтэй байж чадахгүй бол жижиг улс төр хийж эзэн хаанаа үгүйсгээд сууж байхад чинь өмнөд хөршид чинь Чингис хаан төрсөн, бас нас барсан газрууд гээд дэлхийн анхаарлыг хүртэл татаад өмчлөөд эхэлж байна. Тэр бүү хэл дэлхийн улс орнууд хааны чинь нэрийг хэрэглэх ашиглахаа хүртэл Хятад ард улсаас асуухдаа тулаад байгааг Францын үзэсгэлэнгээс мэдсэн л баймаар юм.

Төсөв хэлэлцэж буй энэ өдрүүдэд сөрөг хүчнийхэн “Чингис хааны музейг дараа жил барьсан ч болно” гэх мэтээр ярьж байгаа ч энэ ажил зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр, эсвэл ямар нэг урсгал засварын асуудал бус эх түүх, өв соёлын үндэсний хэмжээний бүтээн байгуулалт учраас хойшлох, царцах ёсгүй юм. Тэгээд ч Ерөнхий сайд өөрийн амаар “Санхүүжилтэд гацах зүйл үгүй” гэсэн билээ. Зарим нэг нь “Коронавирусийн цар тахлын үед илүү дутуу зардлаа танаж, зарим бүтээн байгуулалтыг хойшлуулъя” гэж байгаа ч Чингис хааны музей бол хэн дуртай нь хойшлуулчих, зогсоож, гацаах хэмжээний төсөл бус, харин ч монголчуудын нэн тэргүүндээ тавин богино хугацаанд, хамгийн чанартайгаар хийх ёстой бүтээн байгуулалт юм.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2019 онд гарсан тогтоолын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус музейн үзэл баримтлалыг баталж, “Монголын хаад язгууртны түүхийг танин мэдүүлэх музейг байгуулах нь үндэсний үзлийг сэргээж, эв нэгдлийг бэхжүүлэх, хүүхэд, залуусыг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, бүс нутаг, олон улсад түүхээ үнэн зөвөөр таниулах боломж, хөшүүрэг” онцолж байлаа. Мөн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар жуулчдын тоог нэмэгдүүлэх, олон улсын өндөр төвшний үзэсгэлэнгүүдийг Монгол Улсад зохион байгуулах боломж бүрдэнэ гэж үзэж буй.

Дэлхий бүтэн жил хоригдлоо. Вакцин гарч хорио тавигдахад хамгийн эрчимтэй эхлэх үйл ажиллагаа бол аялал жуулчлалын салбар гэж эдийн засагчид дүгнэж байна. Тэд ковид хамгийн бага тархсан Монгол орныг хэдэн мянгаараа чиглэхэд бид тэдэнд юугаа үзүүлж эдийн засагтаа нэмэр болох бэ. Та бүхний танан хасах, царцааж танах гэж буй соёлын томоохон бүтээн байгуулалтууд л нүүр тахална. Харин ч ковидоо бариад бүтээн байгуулалтаа хийчихсэн нүүр бардам зогсчих ухаан дутаа юу.

Өөрөөр хэлбэл, аялал жуулчлал, өв соёлын дурсгал, үзмэрээр дамжуулан ирэх эдийн засгийн ач холбогдлоос гадна үр хүүхэд, хойч ирээдүйдээ оруулах оюун санааны их хөрөнгө оруулалтыг бодож энэхүү бүтээн байгуулалтыг зорьсон хугацаанд нь ашиглалтад оруулах нь монголчуудад ашигтай. Тэгээд ч Байгалийн түүхийн музейн барилгыг нураасан үйл явцын шарх иргэдийн сэтгэлээс аниагүй байгааг мартаж болохгүй. Түүх соёл, өв уламжлалаа устгасан Засгийн газар гэгдсэнээс Чингис хааны музейгээ нээчихээд үр хойчоос гадна бусад улсын өмнө нүүр бардам байх хэрэгтэй биз ээ.

Энэ бол Монголын ард түмний шүтээн музей болох болно. Төсөвт 53 тэрбум төгрөг суусан. Санхүүжилтэд гацах зүйл үгүй. Бид үр хүүхдэдээ түүхээ үлдээх, соён гэгээрүүлэх ёстой

37
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

37 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.184.218Арга билэг   • 2020, 12 сарын 4. 10 цаг 38 минут

Архины шилэн дээрх Чингис гэсэн нэрийг устгаж чадахгүй байж яахав ирэх жилд МАН 100 жилийн ой тохионо хийсэн ажилтай гэдгээ харуулах чадарсан арга

66.181.161.38Зочин   • 2020, 12 сарын 4. 9 цаг 11 минут

Барихгүй гээгүй, ийм хүнд нөхцөлд ганц нэг жилдээ царцаа л гээд байгаа ш дээ кккк.

103.57.95.16Зочин   • 2020, 12 сарын 3. 22 цаг 16 минут

Тэр Босоо Ганбаатар чинь чавганц шиг шал шал хийсэн орилсон дуутай ямар муухай хэрүүл ч хүн бэ? Толхилц гэж гишүүн болгоогүй алтай.Сонгосон ард иргэдээ бодоод наад попрохоо болиод хамтарч ажиллаад өгөөё

192.82.72.175иргэн   • 2020, 12 сарын 3. 10 цаг 58 минут

Чингис хаан музейг байгуулах нь түмэн зөв 200% дэмжиж байна. Харин оройных нь хэлбэр таалагдахгүй байна Казак гэрийн тооны хэлбэр юмуу хаашаа юм Монгол гэрийн тооно хэлбэртэй болгоосой Тэгвэл утга төгөлдөр болно доо

64.119.26.3ккк   • 2020, 12 сарын 3. 17 цаг 32 минут

Хаанаас нь харсан ч захиалгатай бичсэн байна.. Музейн барилгаа бариад ашиглалдадп өгсөн өдрөөс л гэрэл цухигаан, халаалтын мөнгө урснаа. Тэр цагт өрөнд орсон музей гэгчтэй байхаа матавдаа. Тэгээд ч энэ тахал өвючин наанадаж 1жил цаашилвал 2 жилийн явдал гарах төлөвтэй. Хүрэлсүх,Сарангэрэл 2-ыг дэмжиж байгаа нь гээд гадаадаас юу юугүй жуулчид цуваж ирээд Сарангэрэлээр халаасаа гөвүүлтэл зай байна аа

64.119.26.3ккк   • 2020, 12 сарын 3. 17 цаг 42 минут

Харин тий ээ. Дотоодын яалаар ирж изнэ гэх л байх.аяга хоолоо яана гэж байгаа иргэд очиж үзэх үү?

103.229.120.36Зочин   • 2020, 12 сарын 3. 9 цаг 32 минут

тархи угаалт буюу захиалгат бичвэр гэж энэ дээ. тийм чухал юм бол газраа зөв сонгохгүй дээ. одоогийн барилгын гадаа 2 автобус ч зогсох зогсоолгүй байхад ийм их юм яриад яахав дээ. коммунист суртал ухуулгын арга баынаа

64.119.26.3ккк   • 2020, 12 сарын 3. 17 цаг 39 минут

Сараа хатагтай жуулчидын халаасыг сэгсрэх гэж байгаа бол ядаж хэдэн машин зогчсих талбай хүмүүс суучих бага ч болов талбай сандалтай уу?Үзмэр нь дандаа орчин цагийн дарахчууд захиалгаар хийчих юм гэсэн. Мэдээж эгэл жирийн дархадп хийхгүй нь тодорхой эрх мэдэлтнүүдийн ойрын хүмүүс байж таарнаа. Улсын том том үйлчилгээний газруудын угаалгын газруудыг дарга эрхэмүүдийн хүмүү ажиллуулдаг гэсэн шүү 1,2,3 гэх мэт том эмнэлгийн угаалгын газруудыг ХҮсүгийн эгч дүү нарынх нь бизнэс байдаг гэсээн

150.129.142.226Мухулай   • 2020, 12 сарын 3. 8 цаг 51 минут

Одоо музей, сумын төвийн соёлын төвүүдийг барих биш эдийн засгаа л унагачихгүй шиг дэмжих цаг. Дараа нь 1-2жил хүлээгээд 1000 музей ч барьж болно. Ядаж соёлын төв зэрэг хэрэггүй ХО дыг царцаах хэрэгтэй

192.82.72.26Зочин   • 2020, 12 сарын 3. 8 цаг 26 минут

ENE BOL TUUHEND ULDEH BUTEEL . AJILIIG YARIH AMARHAN HIIH HETSUU. ENE AUGAA AJILID ZOHION BAIGUULALTTAIGAAR SAAD UCHIRUULJ HOR NAIRUULJ BAIGAA ULS TURCHIDIIG YALLAJ SHOROND HIIH HEREGTEI EH ORONDOO HEREGTEI YUUCH HIIHGUI MURTLUU GADAADAD UCHMUUN MUNGU SHAAGAAD NUUTSAN LALARUUDIIG TZAAZLAACHEEEEEE

103.26.193.70монгол   • 2020, 12 сарын 3. 0 цаг 43 минут

хоолгүй хоноод ч болтугай барих хэрэгтэй хүүхдүүдээ дагуулаад эх орныхоо түүхийг харуулж явъя өөр юү хэрэгтэй гэж

64.119.27.214Ёндон   • 2020, 12 сарын 3. 0 цаг 39 минут

хэхэ хөлдүүсүхдээ пялдагдаж байгаа бол ядаж нэр усаа тавиад долоо л доо. 800 жилийн өмнөхөөс үлдсэн ядаж 1 ширхэг үзмэр байхгүй байж 9 давхар музей байж болох уу. бүүр бодоод олохгүй юм.

64.119.26.3ккк   • 2020, 12 сарын 3. 17 цаг 44 минут

Бодитоор дамжиж ирсэн ганц ч юм байхгүй. Гэхдээ Хүрэлсүх загварыг нь зохиогоод ах дүү нараараа 2000-ч гэлүү үзмэр хийлгэх юм гэсээн

122.201.24.227зочин   • 2020, 12 сарын 2. 21 цаг 05 минут

Сарангэрэл жуулчдыг сэгсэрнэ гэж жаахан нохальный үгээр чуулган дээр ярьчихсан нь эвгүй сонсогдож байсан, уул нь илэрхийлэх гээд байсан санаа нь бол зөв. Аялал жуулчлалаар мөнгө хийе гэсэн л санаа...

122.201.24.227зочин   • 2020, 12 сарын 2. 21 цаг 00 минут

Алийн болгон нүүрс экспортолж төсөвөө бүрдүүлэх вэ. Удахгүй гадны орнууд монголын нүүрсийг авахаа болино. Тэр үед эдийн засгаа солонгоруулж бүх салбараа зэрэг хөгжүүлээгүй гэж төр засагаа буруутгах болно. Хүчирхэг эдийн засагтай бүх орнууд аялал жуулчлалын салбараа хөгжүүлчихсэн байдаг. Сингапур гэхэд аялал жуулчлалаараа хүчирхэг баян орон болсон. Сентоза арал бол доллар татдаг соронз. Сингапур ямар ч байгалийн баялаггүй орон.Монголын онгон байгаль, түүх соёлын өв, а,ж-ын дэд бүтэц, тав тухтай үйлчилгээ жуулчдыг татаж хэдэн ногоон салгана.

122.201.24.227зочин   • 2020, 12 сарын 2. 20 цаг 53 минут

Чингэс хааны музейг барих нь хэрэгтэй. Манай улсад гадаадын жуулчид ирэх сайхан цаг удахгүй ирнэ. Манай нөхөр монголынхоо аялал жуулчлалын салбарт ажилладаг. Бид гэр бүлээрээ гадаадад аялаж ч байсан. Манай улсад гадаадын хүн үзчих юм ховор шүү дээ.Музейг ч бусад аялал жуулчлалын объектуудыг барих хэрэгтэй. Цар тахал дуусахад аялал жуулчлал энэ улсад төсөв бүрдүүлдэг нэг чухал салбар байх болно. Харин ч одоо бариад байгуулаад бэлдчих нь зөв. Цар тахалтай үүрд байх юм шиг сэтгэхээ боль. Битгий МАН-ыг дэмжлээ гээрэй. аль ч намын хүн биш шүү би.

150.129.142.232Зочин   • 2020, 12 сарын 2. 20 цаг 05 минут

Чингис хааныхаа хөшөөг барих нь зөв ч хичнээн тэрбумаар төсөвлөчихөөд блокоор бариад бариад байгаа нь ямар учиртай байнаа. Мөн андлалын өргөө гэж ямар их шамшигдуулалт болж байгааг бичээд, гаргаад байгаа хүмүүс байна шүү дээ. Энэ бүгдийг заавал шалгуулж идэж уусан нөхдийг заавал гаргаж ирэхийн төлөө явах хэрэгтэй болох нь дээ.

192.82.70.204зочин   • 2020, 12 сарын 2. 19 цаг 45 минут

Энэ музей МОНГОЛ УЛС Д СҮНДЭРЛЭХГҮЙ ЮМ БОЛ өөр хаана гялтагнан сүндэрлэх юм бэ? Төсвийн мөнгийг 1- ганцхан идээд үхэхгүй ш дээ

192.82.67.198SS   • 2020, 12 сарын 2. 19 цаг 44 минут

Музей хэрэгтэй шүү. За тэгээд гишүүн байх ч амархан юм шив дээ. Эрх барьж байгаа талынхаа хийсэн бүхнийг амаа задартал эсэргүүцэж,амандаа орсныг хуцах юм шив . Одонтуяаг өчнөөнөөрөө магтаад л сайн улстөрч гэсэн сэтгэгдэл цахимаар дүүрэн. Сайн улстөрч болох тийм л амархан байна.

64.119.17.231Зочин   • 2020, 12 сарын 2. 18 цаг 40 минут

Монгол түмний их түүхт музeй Монголын нутагт босохгүй юм бол өөр хаана байгуулагдах вэ Музейг чин сэтгэлээсээ дэмжиж байна. Үнэхээр гайхамшигтай гоё Музей болоосой.

66.181.191.206ЛООХУУЗ   • 2020, 12 сарын 2. 17 цаг 57 минут

ЧИНГИС, ЧИНГИС Л ГЭХ ЮМ. ЗҮЙН ХЭРЭГ БАС ЧИНГИС ХААН ЮУ ҮЛДЭЭСЭН ЮМ ВЭ? ГЭДЭГ ТАЛААР БОДУУШТАЙ БИШ ҮҮ? МОНГОЛЧУУДАА ДЭЛХИЙГЭЭР НЭГ ТАРААЖ ХАЯАД НУТАГ ОРНЫГ НЬ ХЭДЭН ДЭГГҮЙ ХҮҮХЭД НЬ ҮРЭН ТАРАН ХИЙГЭЭД ИХ ХААН МААНЬ ГАНЦ ОЛИГТОЙ ОРДОНЧ БАРЬЖ ҮЛДЭЭГЭЭГҮЙГЭЭС ӨНӨӨДӨРИЙН МОНГОЛ ОРНЫ ЯДУУ ТАРЧИГ ХЭДЭН МАЛНААС ӨӨР ЮУЧ ҮГҮЙ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ? БОДОГТУН. МУЗЕЙ ГАЗРАА ОЛООГҮЙ, БАРИЛГА НЬ Ч ИХ ХААНЫ МУЗЕЙД ЗОХИХГҮЙ ЮМЫГ Л МӨНГӨӨР ЗОДОЖ БАЙНА ДАА, СҮҮЛДЭЭИЧИЖ ҮХЭХ БАЙХДАА.

103.26.193.70монгол   • 2020, 12 сарын 3. 2 цаг 03 минут

энэ хүн бол ямарч байсан цэвэр монгол хүн биш юм шиг Чингис хаан бидэнд монголыг үлдээсэн ямар нэг барилга биш

64.119.26.3ккк   • 2020, 12 сарын 3. 17 цаг 47 минут

Чингэс хаан цэвэр монгол хүн мөн үү?Чингэс монголын үр садыг дэлхийгээр тарааж хаясан уу? хаясан баримт дэлхийгээр нэг бий.гээд сайханы хажуугаар муу юм олоон хөөрөх хэрэггүй ээ

64.119.17.231Зочин   • 2020, 12 сарын 2. 18 цаг 36 минут

Лоохууз хуцаа чи

202.9.41.91ах   • 2020, 12 сарын 2. 17 цаг 54 минут

Хэнтийд Бэрхийн уурхай нь музей байгуулана гэж төсөвд байн уу?

124.158.126.192Зочин   • 2020, 12 сарын 2. 17 цаг 16 минут

Манай түүхчид улс дотроо л бувтнаад байдаг. Уг нь та яриад, бичээд байгаа түүхээ гадны, хөршийн, дэлхийн нэр хүнд бүхий түүхийн судалгааны байгууллага, түүхчдээр хүлээн зөвшөөрүүлэх, хамтарч ажиллах хэрэгтэй байна аа.

64.119.26.3ккк   • 2020, 12 сарын 3. 17 цаг 58 минут

Чингэс хүн төрлөгтний оюун ухаан,бүтээн байгуулалт оруулсан юм байхгүй эсрэгээрээ галдан шатааж,нурууснаараа бол алдартай. баримтач мундахгүй. Эерэг талаас нь харвал цэрэг дайны ажилбарт бол оруулсан хувь нэмэр бий байх оо, бүтээж байгуулсан гэхээсээ нураасан галдан шатаасан. Хүн төрлөгтний бүтээсэн соёлоо бичиж үлдээсэн хичнээнч ном судрыг галдан шатаасан билээ дээ. Зөвхөн нэг жишээ гэхэд Иракт 8000 номыг бүгдийг галдан шатаасан баримт ыг бичиж үлдээсэн гэж яригддаг юм билээ. Европод олон хот тосгоныг галдан шатааж дээрэмдсэн тухай баримтыг б

202.179.24.89zochin   • 2020, 12 сарын 2. 16 цаг 43 минут

daraa bol ,odoo chereggui bid mongogui daarch ,zobj bna

192.82.72.104зочин   • 2020, 12 сарын 2. 16 цаг 30 минут

Чингис Хааны нэртэй музей барих нь маш зөвөө

64.119.20.130Монгол хзн   • 2020, 12 сарын 2. 15 цаг 49 минут

Чингэсийн музей хэрэгтэй эсэхийг монгол, орос, хятад хүмүүсээс асуувал монгол нь хэрэггүй гэж гэнэ шүү монголыг монголчууд л устгах юм байна

124.158.105.2р   • 2020, 12 сарын 2. 15 цаг 24 минут

монголд соёл слорт хэрэггүйээ.багаа бүх мөнгөө бүх хүндээ тарааж өгье.тэгээд бүгдээрээ дэлбэртэл идээд дэлхийгээр нэг өмхигөөр унгаад л хэвтээд байя.талх таван мянга мах тавин мянга болно тэгэхүү ардчилалынхаан поп уудаа.

124.158.105.2р   • 2020, 12 сарын 2. 15 цаг 18 минут

чингис хааны нэртэ музей байгуулах ганц давуу эрхтэй ард түмэн бол монголчууд юм.улаанбаатарын төвөөр дүүрэн хууль хүчний байгуллагын контор барилаа хэн ч дуугарсангүй.короноо дуусангууд гададын жуулчид шаагиж орж ирнэ. хэдүүлээ хотын төвийн хэдэн контороо үзүүлнээ гоёдоо. харин чинис хаан музей барих мөнгөө маргааш айл болгонд тарааж өгье л дөө. тэр мөнгө долоо хоногийн дотор мах боорцог талх төмс болоод бидний ходоодоор дамжаад жорлон гэдэг газар очино тэгээд л усаа татчихья тэгэхүү их хурлын гишүүн одонтуяа ганбат нараа мөн ерөнхийлөгчөө.

64.119.17.231Зочин   • 2020, 12 сарын 2. 18 цаг 37 минут

Харин тм. Боорцог илүү хэрэгтэй юм байх даа

90.129.204.245 Буриад   • 2020, 12 сарын 2. 15 цаг 51 минут

Зөв.

183.177.98.50zochin   • 2020, 12 сарын 2. 15 цаг 12 минут

zuv.

103.111.68.3ЗОЧИН   • 2020, 12 сарын 2. 15 цаг 05 минут

ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙГ УЛСЫН НИЙСЛЭЛИЙН ТӨВД БАРЬЖ БАГУУЛАХХ НЬ ХОЙШЛУУЛАШГҮЙ МАШ ЗӨВ ХЭРЭГ ШҮҮ. ЭНЭ БОЛ ТҮҮХ,СОЁЛ, УРЛАГ, ШИНЖЛЭХ УХААН, УЛС ТӨРИЙН ТАЛААС МАШ ТОМ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЧУХАЛ ЗҮЙЛ. ДОТООД, ГАДААД ХЭН ХҮНИЙ ЗААВАЛ ОРЖ ҮЗДЭГ ГАЙХАМШИГТ МУЗЕЙ БОЛНО.

103.57.95.239Зочин   • 2020, 12 сарын 2. 14 цаг 55 минут

Ulsiin tusuvt tsagaa oloogui songuuliin shinjtei, esvel uursdiin turuuvchiig tuntiilgeh zorilgotoi olon arvan zardal tusgasan n' uneheer haramsaltai...Ene hund tsagt Erunhiilugchiin sanal sanaachlagiig huleej avaad tusuvtuu todotgol hiisen bol ene zasgiin gazar songogchidiin talarhal avahaar blaa

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.