2020 оны 12-р сарын 10
10 цаг 10 минут

ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга монгол бичиг сурахыг уриалж, хичээл зааж эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Даяаршил, технологийн хурдацтай хөгжлийн эрин үед үндэснийхээ түүхэн уламжлал, хэл, соёлын дархлааг хамгаалах” заалт бий.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол хэлний тухай хуулийн 9.1.3 дахь заалтаар хүлээсэн “Монгол хэл, бичиг үсгээ хэрэглэх, эзэмших, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр зарлиг гаргах, төрийн холбогдох байгууллагад чиглэл өгөх” эрх, үүргийнхээ хүрээнд 2018 оны Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг гаргасан.

Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга коронавируст цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаад буй энэ үед үндэсний хэл, бичиг, түүх, соёл, үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлэх, үндэсний бичгийн боловсрол, хэрэглээг дэмжих, сурагчдаас гадна насанд хүрэгчдийг үндэсний бичгээ сурч, эзэмшихэд уриалах зорилгоор үндэсний бичгийн теле хичээлийг зааж эхлээд байна.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс үндэсний бичгийн цагаан толгойн үсгийн төстэй хэв шинж, махбодод үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хичээлийн агуулгыг боловсруулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн теле хичээлийг өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр нэвтрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын https://www.facebook.com/presidentMGL болон Монгол бичигтэн-2025 цахим хуудсанд байршуулна.

Нэвтрүүлгийн хуваарийг долоо хоног бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсаас үзэх боломжтой.

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ:
  • МҮОНРТВ-ээр 12 дугаар сарын 13-ны өдөр,
  • Eagle ТВ-ээр арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 20:30 цагаас,
  • UBS ТВ-ээр арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн 21:50 цагаас,
  • С1 ТВ-ээр арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн 19:40 цагаас,
  • 25 дугаар суваг телевизээр арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 16:20 цагаас,
  • ETV-ээр арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 21:30 цагаас,
  • SBN ТВ-ээр арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 19:30 цагаас,
  • Боловсрол суваг телевизээр арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 13:40 цагаас тус тус хүлээн авч үзээрэй.

33
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

33 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.146zorogt   • 2020, 12 сарын 18. 0 цаг 08 минут

urd horshiin omnoos ingej hodoloh uls torch bainuu mongol uhaan gedeg chin ene baih negiig oilog 2riig tungaa hvmvvsee

202.9.40.37zorogt   • 2020, 12 сарын 17. 23 цаг 57 минут

yaagaad bolohgvi gej mongol ulsin irgen demjej baigaa

122.201.21.208Зочин   • 2020, 12 сарын 12. 16 цаг 07 минут

энэ нөхрийг тэнэг мулгуй боловсролгүй гэж хэлж болох ч энэнээс өөр өвөр монголчуудын бичиг үсгийг хаасны эсрэг хятадын эсрэг хийж болох улс төрийн акц гэж байхгүй байх, би л хувьдаа ухаалаг алхам гэж харж байна. яахав улс орны халбага пиво, үмх талхаар сольчихож чадах өлөнгүүд ойлгохгүй муулдаг байх, магадгүй урд зүгийн бодлогыг нэвт явуулдаг намынхаа даалгавараар санаатайгаар муулж гүйдэг биз

43.228.129.20зочин   • 2020, 12 сарын 11. 15 цаг 12 минут

ЦААНА ЧИНЬ ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ АЛДАГДААД АРД ТҮМЭНИЙГ ЧИНЬ ХАМГААЛАХ ОРЧИН НЬ АЛГА БОЛООД БАЙНА АЖЛАА ХИЙГЭЭД НААД ШҮҮХИЙНХЭЭ ХАРААТ БУС БАЙДЛЫГХАМГААЛАХГҮЙ БОЛ БАЛАРСАН ШҮҮ ЭСВЭЛ ЧАМ ЭНЭ ХАМААГҮЙ ЮМ УУ ЕРӨНХИЙЛӨГЧ ШИГ ЮМ АА

66.181.185.246Зочин   • 2020, 12 сарын 11. 10 цаг 25 минут

Цаана чинь алмас шиг үстэй бөөс хуурсандаа баригдсан ард түмэн чинь амьдрах гэж алалцаж байна . Та тэгэхэд Бал дарга байранд тухлаад ард түмнээс хулгайлсан мөнгөөрөө мөр бүтэн гэдэс цатгалан юу нь хуучин бичиг вэ ? Ажлаа хийгээч !!! Ард түмэндээ сая төгрөгөө өгөөч ! Хүрэлсүх Баттулга 2 eрөнхийлөгч болно гэж горьдож байна уу ? Түй май !!!

202.9.46.132Зочин   • 2020, 12 сарын 11. 9 цаг 22 минут

Ene uulana zuv daanchi odoo tsagiigiin heregtsee shaardalgandana joohon zasvar hiih heregtei tertei terengui hunel zohoison ym chine dahaid zasvar hiimeerel bna 30 aad ond heden useg nemej chadsan shuude odoo yagaad zasvar hiij bolohgui gj orchin tsagiin mongol helend oirtuulah heregtei de

66.181.185.167Зочин   • 2020, 12 сарын 11. 6 цаг 35 минут

ЖИНХЭНЭ ТАТААДАГ ГАР УУ...

202.9.46.145зочин   • 2020, 12 сарын 11. 11 цаг 34 минут

Хүлээж бай. Сонгууль бүр ойртохоор монгол бүжиг заана гэж бна лээ

149.74.112.49Зочин   • 2020, 12 сарын 11. 2 цаг 43 минут

Argaa barj bna daa. Songuuli duhuud ireheer erhtenee garga gevel gargana shvv, ene buh. Oí gutam wmaa. Odon taraaj, mungu taraah gej oroldov. Odoo bvr hicheel zaadag bna sh dee.

202.9.46.88Зочин   • 2020, 12 сарын 10. 20 цаг 11 минут

Амжилт хүсье! Танаар маш их бахархдаг шүү. Ард түмнийхээ төлөө гэсэн халуун сэтгэлд чинь маш их талархдаг. Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй.

202.21.109.102Зочин   • 2020, 12 сарын 10. 19 цаг 45 минут

Үндсэн ажлаа хий. Өмласан хэмжээний офшорын мөнгөө оруулж ир. Хонгилын шүүхээ шинэчил. Шүүхийн тухай хуулиа битгий хонгилруу түлх. Хууль дээрээ сайн ажилла. Наад бичгийг чинь заах эрхийг нь албан ёсоор авсан мэргэжлийн багш нар зөндөө байна. Дүрэм нь нарийн шүү. Мэргэжлийн багшийн ажилруу битгий өнгөлз. Эх оронч болох гэж битгий жүжиглэ.

202.126.89.2зочин   • 2020, 12 сарын 10. 18 цаг 18 минут

ерөнхийлөгч гэх албан тушаалыг байхгүй болгоё! татварын мөнгө идэж, тойрон хүрээлэгчдээ шагнаж намийнхан гэх бүлэглэлээ өөрийн мэдлийн бүх албан тушаалд томилж сүүлдээ хийх юм байхгүй болохоор монгол бичиг зааж нтр тэнэгтэж өгч бнаа. улс оронд нэг удирдагч хэрэгтэй! сонгодог парламентын засаглалтай болох хэрэгтэй байна энэ улс оронд! ерөнхийлөгч гэх гацаагч хэрэггүй!

202.21.109.102Иргэн   • 2020, 12 сарын 10. 19 цаг 38 минут

Санал нэг байна

66.181.180.178   • 2020, 12 сарын 10. 17 цаг 03 минут

TER 1 HACHIN MUSULMANI SUNUSUN TAHIR BICHIG TIIM IH CHUHAL BNU,TEGEED TER BICHIG SURAAD IREHEER L HUGJUUD GOYO BOLCHIH UU??,SUULIIN 30 JIL ENE GAJ HEL BICHIGTEI OROOTSOLDLOO,TEGEED YAAJ SUIRSENEE HARAHGUI BNU???

202.9.46.145иргэн   • 2020, 12 сарын 10. 23 цаг 10 минут

Ёо Ёо их юм үзэх нь ээ. Сонгууль ойртохоор бү бүжиг заана гэж бна лээ

193.41.228.76Toli   • 2020, 12 сарын 10. 16 цаг 17 минут

Jun ih zawtai jum! Hiih chuhal ajil baidaggu jum uu?

122.201.24.228ДД   • 2020, 12 сарын 10. 14 цаг 29 минут

Монгол бичиг заасан МУГБ ЧОЙМААгийн хичээл цахим ертөнцөөр дүүрэн байгаа. Хэн дуртай нь заагаад байдаг бичиг ч биш. Монгол бичиг үүргээ гүйцэтгэсэн, одоо бол түмний хэрэглээ болж чадахгүй болсон шүү. Монгол бичгийг хэрэглэх, эсэх талаар ''Бүх ард түмний асуулга'' авах хэрэгтэй.

202.9.46.145иргэн   • 2020, 12 сарын 10. 23 цаг 18 минут

Тийм шүү . Төрийн бичиг болж чадахгүй. монгол бичиг сургалтын программд ороод л бүр мартагдахгүй хойч үедээ анхан шатны мэдлэг олгоод л явж байхад болох биш үү . Монгол бичиг , нүүрс Эрдэнэт Оюутолгой , Зоригийн хэрэг гэх мэт сонгуулийн сэдвүүд болоод удаж байна дөө. Сонгуулийн үеэр улс төрийн зорилгоор сенсацлах нь уг асуудалдаа сөрөг нөлөө үзүүлэх нь бий шүү. Бид л тамын тогоон дотроо шуугиж байна гэж бодоод байдаг болохоос дэлхий ертөнцөд алган дээр байгаа мэт ил байгаа шүү дээ

122.201.24.228ДД   • 2020, 12 сарын 10. 14 цаг 20 минут

Монгол бичиг бол цаг үедээ сайн хэрэглэгдэж үүрэг, зорилгоо биелүүлж монголд соёл түгээхэд ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг хүн бүр мэднэ. Гэвч одоо юм өөрчлөгдөж шинэчлэгддэг хууль ёсоор хоцрогдож хэрэглэдэх хэрэгцээ шаардлага нь бага болсон байна. Харин шинэ үсгээ сайн зааж, сайн сургах хэрэгтэй гэдгийг амьдрал харуулж байна. Бас крилл, латин үсгийг сайн сурах нь дэлхийн хөгжлийг дагахад ихээхэн хувь нэмэр оруулна. Монгол бичгийг хэрэглэх нь сурна л биз. Монгол бичигт дахин шилжвэл Монголын мэдлэг чадвар хэдэн алхамаар ухрана.

66.181.167.254ИАЭЙ   • 2020, 12 сарын 10. 14 цаг 01 минут

ЭНЭ ХҮН ХИЧЭЭЛ ЗААХ, БАГШЛАХ ЭРХТЭЙ ЮМ УУ?

202.9.46.145иргэн   • 2020, 12 сарын 10. 23 цаг 27 минут

Би гадаадад төгссөн инженер хүн . Техникийн сургуульд мэргэжлийн хичээл заахын тулд 1 жил сурган хүмүүжүүлэх ба сэтгэл судлалын сургалтанд хамрагдаж шалгалт өгч байж багшлах эрх авч байсан даа. Дараа нь бас шинэ хууль гарч заавал магистертай байж багшлах эрхтэй гэсэн тул соц-ын үеийн 5 жил сурч авсан диплом маань гологдож магистер болгож байж билээ. Одоо ч дуртай нь микрофон бариад СЭТГҮҮЛЧ шохой бариад БАГШ болдог болж дээ

139.5.216.25Зочин   • 2020, 12 сарын 10. 13 цаг 12 минут

zada ene nuhurch hol yavahguinidee,yostoi jinhene jonhuutaigaa orootsoldood daraa ni ali ch uchiraa olohgui duusah nidee

66.181.161.2зочин   • 2020, 12 сарын 10. 12 цаг 17 минут

Мэдэхгүй шүүхийн тухай хууль ярьж байхаар чаддагаар нь энэ чинь илүү. Зураачид тохирсон ажил байж болох юм. Хаирн дүрэм нь нарийн шүү

103.212.117.179Зочин   • 2020, 12 сарын 10. 11 цаг 58 минут

Худлаа шоудаж байхаар төмөр замын тендерийн мөнгөөрөө ард түмэндээ вхкцин авч өг

64.119.24.29Зочин   • 2020, 12 сарын 10. 11 цаг 45 минут

Дело было вечером, делать было нечего.

192.82.70.131 путин   • 2020, 12 сарын 10. 11 цаг 26 минут

би их дүргүй шүү.казах киргиз монгол бүгд кириллээс татгалзаад арвалзаад арзганаад байх юм.шанаа өгнөө та нарт

64.119.23.188Зочин   • 2020, 12 сарын 10. 10 цаг 50 минут

Улс оронд чинь өчнөөн юм болж байхад анхаарлаа түүнд хандуул. Монгол бичгийн хичээл заах багш хаа сайгүй л байна ингэж зогсох цаг зав танд баймааргүй л юм. Ард иргэдийнхээ төлөө өөр юм бодож сэтгэлдээ

202.21.109.102Иргэн   • 2020, 12 сарын 10. 19 цаг 41 минут

Ажлаа хий. Амласан тооны офшороо оруулж ир. Хонгилын шүүхээ шинэчил. Битгий бултаад бай. Наад хичээлийг чинь заах эрхийг нь авсан өч төчнөөн багш байна.

64.119.27.229Зочин   • 2020, 12 сарын 10. 10 цаг 41 минут

Taalagdaj bn !

202.126.89.150Зочин   • 2020, 12 сарын 10. 10 цаг 28 минут

Boliyo

192.82.70.131Зочин   • 2020, 12 сарын 10. 11 цаг 43 минут

чи ерөнхийлөгч шиг гарын ур дүй байхгүй гоё бичиж чадахгүй чи бас эрлийз хурлийз эх орноо муулагч хүний гар хөл атаархагч өчүүхэн хүнэнцэр

139.5.216.25Зочин   • 2020, 12 сарын 10. 13 цаг 14 минут

ter 1 tahir hachin bichigt yuund ni tiim durtai baidag bainaa

150.129.142.254Зочин   • 2020, 12 сарын 11. 9 цаг 43 минут

физик, ньютон, энерги, статик, динамик, инерци, ваакум, интеграци, импульсын момент, квантын статистик механик, зэрэг шинжлэх ухаан, олон улсын хэллэгийг бичээдхээч

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.