Хүнсний худалдаа, үйлчилгэний ажил эрхэлж байгаа ААН, байгууллагуудад КОВИД-19 халдвараас хамгаалах зөвлөмжийг хүргэж байна
Корона вирус агаар дуслаар дамжихаас гадна гадаргуугаар дамжин халддаг. Хуванцар, ган гадаргуу дээр 3 хоног, цаас картон дээр 1 өдөр хүртэл амьдрах чадвартай. Энэ нь хүнсний үйлдвэр, түгээлт, худалдааны ажил хийж буй ажилтнууд хүнсний бүтээгдэхүүн болон сав баглаа боодлоор дамжуулан вирусээр халдварлах болон вирус тараах өндөр эсрдэлтэй болохыг харуулж байгаа юм.
Тиймээс хүнсний үйлдвэр, худалдаа, түгээлтийн ажил явуулж буй ажилтан болон удирдлага Та ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг өндөр түвшинд мөрдөж, өөрийгөө болон бусдыг цар тахлаас хамгаалаарай.
Хүнсний салбарт ажиллаж буй хүн бүр эрүүл байж, аруйтгал халдваргүйжүүлэлтийг дээд зэргээр сахих нь тулгараад буй цар тахлыг амжилттай даван туулахад амин чухал үүрэгтэй билээ.
Сэтгэгдэл бичих