2020 оны 12-р сарын 19
10 цаг 11 минут

ЖДҮ-ээ дэмжсэн БНСУ-ын экспортын хэмжээ 10 жилийн хугацаанд 28 дахин өсжээ

      Одоогоос нэгэн жарны өмнө Монгол Улс болон БНСУ-ын хөгжил ойролцоо түвшинд байжээ. Харин өнөөдөр хөгжлийн ялгаа тэнгэр газар шиг болсон. Газар нутаг, байгалийн баялагаараа хол илүү Монгол Улс яагаад БНСУ шиг хөгжиж чадахгүй байгаа вэ? Монгол хүн бүрт энэ асуулт бий. Зарим нь эрх баригчидтай холбон шүүмжлэх нь бий. Дам утгаараа төрийн бодлого дутсан гэвэл тийм. Гэхдээ хэн нэг эрх мэдэлтэн гэхээс илүү Монгол улс үйлдвэрлэлээ хөгжүүлж чадаагүйд гол учир байгаа.

Түүх сөхье:

1961 онд төрийн эргэлт гарсны дараа дайны байдалтай байсан БНСУ-ын эрх баригчид эдийн засгаа хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөө гаргасан. Жижиг дунд үйлдвэрүүдээ төрийн бодлогоор дэмжиж, хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. 10 жилийн хугацаанд БНСУ-ын экспортын хэмжээ 28 дахин өссөн байдаг. Үр дүнд нь өнөөгийн самсунг, киа гэх мэт дэлхийн хэмжээний корпорациуд бий болжээ.

60 жилийн өмнө ижил түвшинд байсан хөгжлийн бас нэг ялгаа нь ажиллах хүч.

БНСУ-д ,,,, хүн гадаад улсаас очиж хөдөлмөр эрхэлж байна. Дийлэнх хувь нь БНСУ-ын жижиг дунд үйлдвэрт ажилладаг. Үүнээс Монгол Улсын 42.7 мянган иргэн ажиллаж байгаа гэсэн судалгаа бий. Товчхондоо Монголчууд сүүлийн 20 гаруй жилийн турш БНСУ-ын жижиг дунд үйлдвэрийг улам хөгжихөд хувь нэмрээ оруулсаар иржээ.

Монголд авдаг цалингаа хэд дахин нугалж авахын тулд манай улсын сэхээтнүүд, багш, эмч, инженерүүд БНСУ-ыг зорьж хар ажил хийсээр байгаа нь бодит үнэн.

Өнгөрсөн түүхэнд хэрвээ байхгүй.

Гэхдээ бид зөвлөлтийн дэмжлэгээ байгуулсан үйлдвэрүүдээ шилжилтийн шуурганаар үгүй хийгээгүй бол Жижиг дунд үйлдвэрийг жинхэнэ утгаар нь дэмжиж, хөгжүүлж чадсан бол бидэнд боломж байсан.

Гэвч хожимдсон ч гэсэн жижиг дунд үйлдвэр бол эдийн засаг улс орны хөгжил юм гэдгийг Монголчууд ухаарч эхэлж байна.

2009 онд ЖДҮХС байгуулагдсан. Аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Алдаа оноотой ч сангийн үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа.

Мөн жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд төрийн бодлого чухал гэдгийг шат шатандаа ухамсарлаж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар нийт ЖДҮ эрхлэгч ААН 63.1 мянга байна. Үүний 88 хувь нь бичил буюу 10-аас доош ажилтантай ААН, 8-9 хувь нь жижиг буюу 10-50 ажилтантай, 2-3 хувь нь дунд буюу 50-200 хүртэлх ажилтантай байна. Энэ салбарт нийт 800 гаруй мянган хүн ажиллаж байна.

2009-2019 оны хооронд ЖДҮХС-аас 7900 аж ахуйн нэгжид зээл олгожээ. Үүний 2100 нь шинээр үүсгэн байгуулагдсан бол 5800 нь үйлдвэрээ өргөтгөсөн байна. Одоогоор 7900 аж ахуйн нэгжид 986 тэрбум төгрөгийг зээл олгосон байна. Үр дүнд нь 50 мянган ажлын байр шинээр бий болж 35 мянган ажлын байр хадгалагдан үлджээ. Мөн нийт ажлын байрны 80 орчим хувийг ЖДҮ бүрдүүлж байна.

Зээл авсан ААН, иргэн                                                     7900 иргэн, аж ахуйн нэгж

Олгосон зээлийн хэмжээ                                      986 тэрбум төгрөг

Шинээр бий болгосон ажлын байр                               50,000 ажлын байр

Хадгалж үлдсэн ажлын байр                                           35,000 ажлын байр

Алдаа, оноо гарч, цаг хугацаа боломжоо алдсан нь үнэн. Гэхдээ ирээдүйд бид алдсан боломжоо нөхөх ёстой. Үүнийхээ эхлэлийг ч тавьсан. ЖДҮ-ийг дэмжих тусгай агентлагаа байгуулж, бичил, жижиг, дунд үйлдвэрийнхээ ялгааг гаргасан. Зээл олголтоо шударга явуулахад шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүллээ.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тусгай агентлаг байгуулснаар төр бодлогоороо онцгойлон анхаарч байна гэсэн үг. Энэ алхам ирээдүйн эхлэл гэж тодорхойлж болно. Жижиг дунд үйлдвэрийг шүтсэн төрийн бодлогоосоо хазайчихгүй болж бид хөгжиж, эдийн засаг хүчирхэгжих нь цаг хугацааны асуудал.

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.95eh oron   • 2020, 12 сарын 20. 13 цаг 53 минут

bugd ajil heregcheer yaj eh ornoo hugjuuleh talaar ajil heregch sanalaa bicheed yavii

182.218.194.9ж   • 2020, 12 сарын 19. 11 цаг 24 минут

одоо со д 30 жил хараар ажил хийсэн хүмүүс зөндөө бна мөнгө хийсэн нь ч бна хийгээгүй нь ч бн улс хөгжихөд хүн л хамгийн чухал капитал гэдгийг одоо ч манайх мэдэхгүй бнх гадагшаа хамгын чухал капиталаа одоо болтол экспортолж бж хөгжих тухай ярих ч хол бнаа

66.181.178.223Зочин   • 2020, 12 сарын 19. 10 цаг 40 минут

БҮГДИЙН ЗАЙЛУУЛЬЯ ! ГАНЦ СТАНЦ Ч БАРИЧИХГҮЙ МАН ЯМАР ӨӨДГҮЙ ЮМ БЭ ? ӨР НВ НЭМЭГДЭЭД БАЙДАГ ЬЭР ИХ

202.21.108.183Зочин   • 2020, 12 сарын 19. 10 цаг 35 минут

Үхсэн нохойн оцгор монголд ер нь үнэн шударга юм гэж хэзээч байгаагүй, хэн эрх мэдэлтэй танил талтай нь л идэж ууж байдаг, хувиа бодсон хөгийн шаарнууд хэзээ ч солонгосын баас шээсийг ч үнэрлэхгүй. Монголд шүүх цагдаа, гааль татвар, газар зээл гээдл дампуурсан, ярихаас цаашгүй нохойн бааснууд бн шүдэ, хөөрхийс

Шинэ мэдээ

ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ8 сар 25. 11:00С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Баянмонголын нүхэн гарц үерийн усаар дүүрч байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс цахилгааны тэжээлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо8 сар 23. 10:57Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.