Энэ сарын 16-ны Франкфуртын нислэгт багтаагүйн эмэгтэйн талаар янз бүрийн мэдээллүүд гарч буй. Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Тусгай үүргийн онгоцонд суухад шинжилгээ заавал хийлгэсэн байх ёстой. Чехээс ирсэн 40 настай эмэгтэйн шинжилгээний хариу эерэг гарсан тул бусад хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд үлдээхээс арга байгаагүй. Одоо тэр хүн Германд гэрийн тусгаарлалтад байгаа. Герман дахь Монголын ЭСЯ-наас тусламж үзүүлж байгаа" гэх мэдээллийг өмнө нь өгч байсан.
Харин онгоцонд багтаагүй эмэгтэй "Хамгаалалтын хувцас өмсгөөд ч болов аваад яваад гэж гуйгаад уйлаад ч сууж чадаагүй. Таньж мэдэхгүй газар мөнгөгүй үлдлээ" гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм.
Тэгвэл Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-наас болсон явдлын талаар тодорхой тайлбар бүхий мэдээлэл гаргалаа. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
"Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны Шуурхай ажлын хэсэг 2020 оны 12 дугаар сарын 16, 17-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр Европын Холбоо, ИБУИНВУ, АНУ, Канад, БНТУ-аас нийт 320 иргэнийг нутаг буцаах арга хэмжээг зохион байгууллаа. Энэ удаагийн нислэгүүд 160 хүний багтаамжтай бага оврын онгоцоор үйлдэгдсэн болно.
Ажлын хэсэг уг нислэгийн бэлтгэлийг урьдчилан хангаж, ХБНГУ-ын Хил хамгаалах байгууллага, Франкфуртын Олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-ын үйлчилгээний “Фрапорт” компани, МИАТ ТӨХК-ийн Берлин дахь Төлөөлөгчийн газар, УОК, ГХЯ-ны КГ болон бусад улсад суугаа ЭСЯ-дтай тогтсон журмын дагуу холбоотой хамтран ажиллав.
Ажил үүргийнхээ хүрээнд гадаад улсаас ХБНГУ-аар дамжин өнгөрөх өөрийн иргэдийг хилээр саадгүй нэвтрүүлэх, УОК-ын зааварчилгааны дагуу иргэдийг бүртгэх, мэдээлэл түгээх зэрэг ажлын явцад аюулгүй байдлыг ханган ажилласан. Бусад улс орноос ирсэн иргэдэд тулгамдсан асуудал тус бүрийг шуурхай шийдэх арга хэмжээ авсан. Үүнд,
1. Визийн зөрчилтэй болон бусад асуудал тулгарсан нийт 21 иргэнд консулын үйлчилгээ үзүүлж, ХБНГУ-ын хилээр саадгүй нэвтрэхэд нь тусаллаа. ХБНГУ-ын Хил хамгаалах байгууллагын Франкфурт дахь салбарын удирдлагатай холбогдож, Шенгений визгүй иргэдийг ОУНОБ-ын транзит хэсгээр саадгүй дамжин өнгөрөөх арга хэмжээ авсан.
2. 2020.12.16-ны нислэгт нэр нь батлагдсан иргэн Б.Ө.-ын нэр тухайн өдрийн нислэгийн жагсаалтаас хасагдсан асуудал гарсныг шийдвэрлэв. Улсын онцгой комисс болон Лондон дахь ЭСЯ-тай холбогдож, шалтгааныг тогтоон манай ЭСЯ-ны зардлаар зочид буудалд байрлуулан 2020.12.17-ны өдрийн нислэгт шилжүүлэн нутаг буцаав.
3. 2020.12.16-ны нислэгийн үеэр Ковид-19-ийн шинжилгээний хариу “эерэг” гарсан дараах иргэдтэй холбоотой зарим асуудал үүссэн бөгөөд Шуурхай ажлын хэсэг дараах арга хэмжээ авсан болно.
Уг нислэгт Прага дахь ЭСЯ-наас бүртгэгдэж нутаг буцахаар Франкфурт ОУНОБ-д ирсэн иргэн Ц.Ц. зорчигчдыг бүртгэх явцад Ковид-19-ийн шинжилгээ “эерэг (positive)” гарсныг мэдэгдэлгүйгээр бусад иргэдийн хамт бүртгэлд хамрагдаж, явах танхимд орсон байсан. Тэнд хамт нисэхээр хүлээж байсан зарим зорчигч “шинжилгээний хариу эерэг гарсан хүн энд байна” гэж мэдэгдсэнээр иргэдийн шинжилгээний мэдүүлгийг дахин шалгах шаардлага үүсэв. Энэ үед иргэн Ц.Ц. шинжилгээний “эерэг (positive)” хариуг үзүүлсэн болно. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед мөрдөх журмын дагуу халдвартай хүмүүсийг тээвэрлэхийг хориглосон тул иргэн Ц.Ц-ийн байдлын талаар Улсын Онцгой комисст мэдээлсэн. Комиссоос бусад зорчигчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс онгоцонд суулгахгүй байх чиглэл ирүүлснийг тус иргэнд мэдэгдсэн болно. Улмаар, эл байдалд хэрхэх талаар тайлбарлан, өөрийнх нь зөвшөөрсний дагуу Хил хамгаалах байгууллагатай уулзуулж хэлмэрчлэн, шаардлагатай тусламж үзүүлсэн.
Иргэн Ц.Ц.-г Ажлын хэсэгтэй холбоо барих утасны дугаар, бусад мэдээллээр хангасан болно. Элчин сайдын яамны ажилтнууд онгоц хөөрөх хүртэл нисэх буудалд ажилласан бөгөөд тухайн иргэн эргэж холбоо бариагүй.
Маргааш нь буюу 2020.12.17-ны өдрийн онгоцны бүртгэлд иргэн Ц.Ц ирж, хүсэлт тавьсны дагуу Улсын онцгой комисст дахин хандсан. Гэвч мөрдөгдөж байгаа журмын дагуу тус иргэнийг үлдээхээс өөр аргагүй болсон. Ингээд ЭСЯ-ны ажилтнууд дараах боломжуудыг түүнд санал болгосон.
1.Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ тусгаарлах байр бэлдсэн байсан учир Чех буцах арга хэмжээ хамтран зохион байгуулах,
2. Берлин хотод байрлаж тусгаарлалтад орох,
3.Франкфурт хотын Эрүүл мэндийн албанаас заасан байранд тусгаарлагдах. Иргэн Ц.Ц. энэ гурван саналаас бүгдээс нь татгалзсан. Түүнчлэн, тийзийн мөнгөө буцааж авах хүсэлт гаргахад МИАТ ТӨХК тийзийн төлбөрийг зөвхөн дансаар буцаадаг, харин иргэн Ц.Ц. гадаадад ашиглах данс байхгүй гэж мэдэгдсэн. Үүнийг шийдэх үүднээс ЭСЯ болон МИАТ-ын нийт 8 ажилтан хувиасаа 802,79 евро цуглуулж гардуулахад мөн татгалзсан болно. Бусад улсаас ирж буй монгол иргэдийг онгоцонд бүртгэхээр ажлын хэсгийнхэн транзит хэсэг руу дотогш орсон бөгөөд онгоц хөөрсний дараа иргэн Ц.Ц-тэй эргэж уулзахаар иртэл тэрээр танилцсан монгол иргэний гэрт очсон мэдээлэл авсан.
2020.12.18-ны өдөр түүнийг олж холбоо барихад тэрээр Франкфурт хотноо монгол оюутны байранд тусгаарлагдсан байгаагаа нотлов. Ажлын хэсэг тэр өдрөө Берлинд буцаж ирсэн бөгөөд ГХЯ-нд танилцуулж, ирүүлж буй чиглэлийн дагуу шаардлагатай тусламжид хамруулах талаар ажиллаж байна. Эрүүл мэндийн байдал нь хэвийн байна.
Мөн, Шведээс Франкфуртын ОУНОБ-д хүрэлцэн ирсэн иргэн Х.М. ХБНГУ-ын хил зөрчсөн шалтгаанаар ХБНГУ-ын Хил хамгаалах байгууллагад саатуулагдсан. Тус өдрийн нислэгт түүний нэр нь батлагдаагүй байсан. Стокгольм дахь ЭСЯ-тай холбогдож түүнийг 2020.12.14-ний өдрийн Ковид-19 “эерэг (positive)” шинжилгээтэй байгааг тогтоосон. Иргэн Х.М.-ий нутаг буцах хүсэлтийг УОК-т хүргүүлж, боломжгүй тухай хариуг өөрт нь уламжилсан. Иргэн Х.М.-д суугаа оронд үйлчилж байгаа Ковид-19 цар тахалтай холбоотой дүрэм журмыг танилцуулж, өөрийнх нь зөвшөөрснөөр ХБНГУ-ын Хил хамгаалах байгууллагатай уулзахад хэлмэрчлэн, Франкфурт хотын Эрүүл мэндийн албанаас тогтоох тусгаарлалтад орохыг иргэн Х.М.-д тайлбарлав. Визний зөрчилтэй байсан тул тухайн иргэнийг авч явахыг бидэнд зөвшөөрөөгүй болно. Иргэн Х.М.-ийн байрлаж буй буудлаар нь дамжуулан холбоотой байгаа бөгөөд эрүүл мэндийн байдал нь хэвийн байна.
Байрлаж буй зочид буудлаас иргэн Х.М-тэй холбоотой зардлын нэхэмжлэлийг ЭСЯ хүлээн авч, монголын холбогдох байгууллагад хүргүүлсэн бөгөөд хоол ундны зардлыг шийдэхээр ажиллаж байна. Иргэн Ц.Ц.-г тусгаарлалтын зориулалттай байранд оруулахаар судлан ажиллаж байгаа болно.
Эдгээр 2 иргэний байдлын талаар журмын дагуу ГХЯ-ны Консулын газар, УОК-д цаг алдалгүй мэдээлэл хүргүүлж ирсэн болно. Цаашид авах арга хэмжээний талаар ГХЯ, УОК-д танилцуулснаар шуурхай шийдэхээр ажиллаж байна.
Мөн элэг нэгтнийхээ өмнө тулгарсан асуудалд санаа тавьж, санхүүгийн болон бусад тусламж үзүүлсэн Германд суугаа монгол иргэд, ТББ-ынханд чин сэтгэлийн талархал илэрхийлье!" гэжээ.
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ
85 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
yamnii sda nar yalgavarlan gaduurhaj, darga olgarhiudiin coronatai ger buliig n dunduur n tsavchaad oruulsan bizdee.
өвчнөө тараах гэсэн балай авгай
ГОЛ НЬ ЯАГААД ХҮН ЯЛГАВАРЛААД БАЙГАА ЮМ БЭ? ЛУ. БОЛДЫН КОРОНАТОЙ ОХИНЫГ АВЧ ИРСЭН Л ГЭСЭН Ш ТЭЭ, ТЭГЭЭД БАС ЭНЭ ОНГОЦООР ИРСЭН ХҮМҮҮСИЙН 8 ХҮН НЬ КОРОНАТАЙ ГАРСАН ШҮҮ ДЭЭ, ТЭГЭХЭЭР БАС НУУЦЛААД ОРООД ИРСЭН ХҮМҮҮС БАЙГАА Л БАЙХГҮЙ ЮУ ДАА?
Ene hunees l ter 8 hun haldvar avsan bh daa
Санаатай халдаах гэсэн гэмт хэрэг шүү. Өмөөрөөд бгаа хүмүүс энэ авгайг гэртээ байлга
Edert 13000 dabj toolj bgaa sh dee neg doloo honogt 320 hvn vhsen vrius togloom bishee henaltaas garsan hvnd bgaa shvv
ЕР НЬ БАЙР БАЙР БАЙРАНДАА БАЙРНЫ ХҮҮХДҮҮД ХООЛОНДОО Ш ДЭЭ ИЙМ ҮЕД
Юун ч олон тайлбарав дээ.Орхиод ирсэн нь гарцаагүй үнэн.Халдвартай хүн авчирсан нь л гарцаагүй үнэн болоо биз дээ.
нэг ч биш нэлээд хэдэн хүн үлдээсэн байшд
эх орондоо ирэхээргүй болтлоо гомдсон байж ч магадгүй. Хүн болгоныг өөрсөд шигээ багахан мөнгөөр ч худалдагдаж магадгүй гэж боддогоо болих хэрэгтэй. эх орондоо ирэх гэж байсан хүний эрхийг хасч сэтгэл рүү нь хүйтэн ус цацчихаад, жоохон мөнгө авах уу, эсвэл 14 хоног нэг газарт тусгаарлагдах уу гэхээр хэн ч гэсэн шазуур зууна шүү дээ. Иргэдэд үйлчлэх гэж биш намд, даргад үйлчлэх үзэл бүрэн шингэсэн Монголын төр.
Монголын төр үүнээс илүү яах юм. Эх орондоо хэлэлгүйгээр нууцаар амиа бодоод ковид авчрах гэсэн байна. Мөн тэр өдөр 8 хүнд халдварлуулсан байна. Ийм амиа бодсон байж болохгүй шүү дээ. Одоо Монголд халдварын цар хүрээ их боллоо . Чи төр засагтаа яаж туслах уу гэж байх байтал харлуулаад хутган үймүүлээд байх юм. ***** юм уу. Монголчуудыг битгий хооронд нь үймүүлээд байгаарай
Дураараа аашилдаг дэггүй нэгэн байж дээ.
Элчингийнхэн та нар туслаагүй мэдэгдлийн чинь хамгийн сүүлийн өгүүлбэр чинь үнэн
Ар гэрийнхэн нь Ерөнхийлөгчид хандах болжээ. Монголын хил дээр ирсэн оюутныг оруулахгүй байхад Ерөнхийлөгч хэлж байж арай гэж УОК оруулах эрх өгөө биздээ. Тэр хүүхэд эрүүл байсан шүүдээ. Манайхан өвчин дээр хүний зовлон нэмээд түүгээрээ таашаал авдаг Элчингийнхэн, ХИл, УОК, ЭМЯ,НЭМГ, МХГ Цагдаа гэх мэт хүмүүс байна аа. Хүрэлсүх сайдаа анхаараач
ЭСЯ боломжтой бүх арга хэмжээг санал болгож, мөнгөөр хүртэл туслах гэжээ, гэтэл хүлээн авсангүй, яагаад. Энэ хүн өөр боломж хайж, тэгсэн мөртөө 3 еврогоос өөр мөнгөгүй, нисэх буудалд хонолоо гэж улс даяар гавьяа байгуулсан мэт зарлаад. ЭСЯ энэ тэнүүгээр дэмий хэсэгчдийг зөндөө л зохицуулж байгаа, тэгээд халдвартай байж тусгаарлах байранд очихгүй 2 залуугаар туслууллаа гэнэ, тэр 2 бас эрсдэлтэй гэдгийг бодсон болов уу, хүний өмнөөс юм шиг авирлах юм
наадуул чинь биеэ өмөөрч худлаа ...ж байнаа
чи худлаа г нь яаж мэдээд байгаа юм. Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг хүний өм нөөс өвчин тусчихсан юм шиг ухамсаргүй дураараа тэнэг гарууд их байх юмаа.
элчингийнхэн онгоц нисмэгц бултаад өөр хаалгаар гараад явдаг шүүдээ. ярвайсан, хүний төлөө бус хүмүүс. МИАТ Элчингийнхэн мөнгө цуглуулсан гэдэг ч шал худлаа. Чех хэзээч буцааж оруулахгүй. Энэ хүн эндвэл Элчин, УОК харицах болжээ. Герман манайханы олон хүн очдог газар бүх хүн эндэхийн элчингийнхныг муулдаг. Гэтэл Москва, Бээжин элчинд сайн ханддаг шүүдээ. Энд л ажлын ялгаа байгаад байна
хариу нь эерэг гарсан байхад онгоцонд суух гэж дайрдаг, бусдыг эрсдэлд оруулахыг тоохгүй байгаа хүүхэн юу ч гэж худлаа ярьж болно. Тэгээд ч энэ онгоцноос 6 хүн халдвар илэрсэн нь энэ хүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Ер нь манай иргэд хаа газар өөрийн буруутай үйлдлээ дандаа төр засагт чихдэг, өөрөө огт хариуцлага хүлээхгүй цэвэр хүн болж жүжиглэдэг байдал газар авлаа шүү. хэрэв энэ хүнийг суулгасан бол нисэгч нар болон ЭСЯ-ыг бараг санаатайгаар онгоц дүүрэн хүнд ковид халдаах зорилго агуулсан гээд л дайрна. Ийм л хариуцлагагүй иргэдтэй улс
Энэ бол үнэхээр үнэн
Яг үнэн . Энэ хүүхнийг өмөөрөөд байгаа нөхдүүд хэрэв ковидтой энэ хүүхнийг аваад ирсэн бол онгоц дүүрэн хүнийг санаатай өвчлүүлэх гэж өвчтэй хүн оруулсан. Дарга сайдын хамаатан байж таараа гээд л өдийд сүржигнэж сэвж өгч байгаа даа.
Тэр онгоцоор ирсэн хүмүүс болсон явдлыг үнэнээр нь бичээч ээ!!!!
Балтуушны гэрийн тусгаарлалт вэ.
Тэгээд ч өөрсдөө ковид тусаад эдгээ биз дээ , Худлаа сүжгэнж гэнэ. Элчин сайд , дарга нар нь бсан бол яаж гүйж бгас болоо😝😝😝
Герман дхаь элчингийх явгар юмнууд байдаг. Юстой хамартаа баас түрхсэн улсууд. Монгол улс өвчтэй хүнээ авахгүй, герман эсьжл чех авах юмууу??? Аан!???
ЗҮГЭЭР Л ХАМГААЛАЛТ ХИЙГЭЭД АВЧИРАХ БАЙСИЙМ ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ АМЬД ЯВАХ ЭРХ ЗӨРЧИГДСӨӨР Л БАЙХУУ КО
Bitgii huts. Buten jil ta narig virustei virusgui zuuluu. Manai eruul mendiin salbariin huchin chadal muhusduj bna. Naanaa uuriiguu hamgaalaad baij bai. Chamaas hetsuu asuudaltai, ideh hoolgui huuhduud ger bul end uchnuun bna. Uhsenee hiij yavsan yum. Tegej yarih yum bol bolomjtoi uls l gadagsh yavj bgaa shu.
эх орондоо идэх хоолгүй, асуудалтай амьдрахчаа аядаж байвал хохь нь гэдэг юм даа.
Авчирах байсийм хүсэл байвал хамгаалалт хийгээд ч болов амьдарал хөөж явсан юм байлгүй тэд л Монголоо авч яваа юм шүү
Энэ авчрах байсым гээд өмөөрөөд байгаа нөхдүүд тэр онгоцонд сууж явсан бол наад хүүхнээ яасан ч оруулж болохгүй шүү . Бид чинь эрүүл амьдрах эрхтэй гээд л орилолдож байгаа даа
Haragdaach.
Тэнд үхвэл элчин хариуцна даа. ийм үүрэгтэй шүү дээ.
Uhsenii hohi
Nyagtlaagyi sevj devhee bolimoor yum mnglchuudaa!!ene emegteid ih asuudal bh shigee.hudal yarij handiv ntr geed ih l yum bh shig bnlee.tged ch positive bolhor ni germanii t
Манайхан КОВИД гэхээр хамгийн аймаар юм шиг хандах юм. бусад улс орнууд ковидоос үүссэн ялгаварлан гадуурхал байхгүйгээр бүх зүйлсийг зохицуулж байхад манайх тас хорь, үлдээ гэх юм. Иргэний эрхийг дээдэлж, хамгаалж баймаар байна да
Хамгийн аймаар юм шиг хандаж байсны ачаар одоог хүртэл нэг ч хүн үхээгүй байгаа юм биш үү?!!!
Эерэг хариу гарсанаа нууж хүмүүсийн дунд орж халдвар тархаасан байна шүү дээ. Одоо илэрч байгаа бүх хүмүүс тэр хүүхнээс халдвар авсан байх магадлалтай. Түүний амиа бодсон энэ үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болохоор байна.
Өнгөрсөн өвлөөс хойш өч төчнөөн гадаад дотоод хүн эерэг ирж Монголдоо эмчлүүлээ биз дээ. Ялгаа юу байсын. Энэ нислэгээр ирсэн хүмүүсээс ч гэсэн 10 аад эерэг гарч эмчилгээнд орлоо. Өвчтэй Монгол хүнээ харь оронд бархируулаад үлдээдэг төрөөр яах юм бэ?
үнэн
Yag zuv
Эх орондоо өвчтэй ч гэсэн яагаад ирж боллдоггүй юм бэ Тэгээд хаана очих ёстойг Германд суугаа арчаагүй татварын мөнгөөр тарвалзагсдаас асууя Та нар өөрсдөө ковид авсан бол ганцаараа онгоцоор нисэж ирнэ гэж хуцна штээ Яагаад санй тусгаарлаад авч ирдэггүй юм бээ УЛСЫН ОНЦГҮЙ КОМИС ООО
Халдвар тарааж зорчигчид дунд хулгайгаар орж зорчигчдын дургүйг хүргэж баригдаж хөөгдөхийг оронд үнэнээ хэлж халдвар хамгаалалтын дэглэм сахиад гуйх байсан байна ш дээ
наад муу ковидтой бизду чинь үхсэндээ хэрүүл хийгээд байгаа ***** вэ
Халдвар тарааж зорчигчид дунд хулгайгаарорж зорчигчдын дургүйг хүргэж баригдаж хөөгдөхийг оронд үнэнээ хэлж халдвар хамгаалалтын дэглэм сахиад гуйх байсан байна ш дээ
Хэний ч үгэнд итгэхгүй байгаа илүү үгтэй хүмүүс өөрсдөө газар дээр нь очиж үз. Ер нь яах ёстой юм? Хэн нь хариуцлагагүй юм? Иргэн үү? ЭСЯ уу? Гадаад очоод өөрийнхөө бурууг ойлгохгүй элдвээр дайрах нь Монголд ч бараг тогтож байгаа ёс суртахууны хэм хэмжээ болсон
Цар тахлын үед хувь хүн эрсдэлээ бодож, өөрийгөө болон өрөөлийг давхар бодож үйлдэл хийхгүй бол юу ч тохиолдох магадлал маш өндөр байгаа. Хамгаалалтын хувцас өмссөн эмнэлгийн ажилтнууд өвдөөд бхад эрүүл хүмүүсийг эрсдэлд оруулан өвчтэй гэдгээ мэдсээр байж эрүүл хүмүүсийн дунд ороод явж бгаа хүн хэтэрхий хувиа бодсон хүн л гэж хэлмээр ба
Үнээн
Германд байдаг консулын тамхины наймаачид энэ зэргийн худал хэлэхээ мэдэх байлгүй эсвэл хар тамхиа татаад мансуурсан явах биз
Халдвар тарааж зорчигчид дунд хулгайгаарорж зорчигчдын дургүйг хүргэж баригдаж хөөгдөхийг оронд үнэнээ хэлж халдвар хамгаалалтын дэглэм сахиад гуйх байсан байна ш дээ
тэр эмэгтэй яг унэнээ л бичсэн байсан улаан цайм хаясан нь унэн бололтой...юун санал манал, тэгсэн бол бичнэ биз дээ.эсвэл эерэг гараад щоконд орчихсон байсан биз
Халдвар тарааж зорчигчид дунд хулгайгаарорж зорчигчдын дургүйг хүргэж баригдаж хөөгдсөн байна. Зорчигчид бүгд гэрчлэх юм байна
Чи бичээчүү
haygdsan hund buruugaa tohod ichihgumaa barag l nuusan gj heljee . harinch eyreg gedgig ni medsimchin ayul baga bmarin. zgr l yalgawralj gaduurhsan hereg
UOK BOLON GADAADAD BAIGAA ECJAAMNII NOXDYYD DANDAA XUDLAA SHAANA ,DANDAA XUDLAA XUTSAN JINXEN XOGIIN NOBSHNUUD BAIDAG JUM
Odoo olon yum hutsaad yahav de ter uyed n avch ireegui bol daraa n ymar ch tailbar hiigeed oorsdigoo omoorod hereggui sh dee muu lalaruud mongol ulsiinhaa irgen burd adilhan uilchleh yostoi bizdee
ЭСЯ арьсаа хамгаалж тэр хаягдсан орхигдсон хүнд буруугаа тохохоо мэдэх байлгүй дээ тэр тусмаа германы эся-нд ямархуу ёс зүйтэй хүмүүс байдаг нь олон түмэнд харагдаад л байгаа биз дээ тамхи энэ тэр гээд
Халдвар тарааж зорчигчид дунд хулгайгаарорж зорчигчдын дургүйг хүргэж баригдаж хөөгдснийг зорчигчид бүгд л гэрчлэх юм байна
tgleech irsen ulsaas daraalan ilerchleeshdee..avaad irsen bol..
Дандаа худлаа шаадагийн.
Za bas ingej hudlaa yarij bolohguie ter emegtei ni live hiisen bsn
ковид илрээд л байгаа хамгаалалтын хувцас өмсгөөд л аваад ирэх байсан юм одоо юу ч гээд нэмэргүй,өөрсдийгөө өмөөрөөч
Халдвар тарааж зорчигчид дунд хулгайгаарорж зорчигчдын дургүйг хүргэж баригдаж хөөгдөхийг оронд үнэнээ хэлж халдвар хамгаалалтын дэглэм сахиад гуйх байсан байна ш дээ
Аваад ирсэн бол эрүүл хүмүүсийн дунд өвчтэй хүн багтааж онгоцон дотор халдвар тархаасан гээд бас л хэл ам хийх байсан . Тэр хүүхэн хариу нь эерэг гарчихаад байхад хүмүүсийн дунд ороод зогсож байсан нь хэтэрхий амиа бодсон үйлдэл байна даа.
Энэ эмэгтэй эерэг гарснаа нуугаад онгоцонд олон хүнийг эрсдүүлэх байж дээ.
hariu baihad yajch nuuj chadahgu. harin medsen hun ayul bagatai
avliga uguugui geed hayaad yavchihguyudaa,har tamhi zuudug humuusd yuun naadah chini yuuch bish
Гол нь нөгөө онгоцоор ирсэн хүмүүсээс 8 илэрсэн шд
Халдвар тарааж зорчигчид дунд хулгайгаарорж зорчигчдын дургүйг хүргэж баригдаж хөөгдөхийг оронд үнэнээ хэлж халдвар хамгаалалтын дэглэм сахиад гуйх байсан байна ш дээ. Илэрсэн халдвар түүнээс болсон байх магадлал байна
Яг үнэн эёрэг хүмүүс ирсэн л байна.энд ирээд тусгаарлахгүй .хамт.тэд нарынх сөрөг гарсан.болоод энд ирээд эёрэг болсон юм уу харин ч сөрөг их таарааж дээ мэдэгдэгдэхгүйгээр.
Ymar ch ued Mongoliin tur hunee busdiin nutagt hayh yosgui ! Buzar hargis muu muuhai hereg darui mun !
Shal hudlaa.Edend unen yum gej gants ch bhgui ee.3 zuil sanal bolgohod bugdees ni tatgalzah hun baihuu.Turiinhen bugdeeree unuu margaashaa argatsaaj arisaa hamgaalsan archaagui nohduud baidag.
Эерэг гарсныг Negative гэдэг юм эрхэм сэтгүүлч ээ! Мэдэхгүй болтзүгээр л эерэгигарсан гэж бичихгүй юунд Positive гэж бичээ вэ
Positive-эерэг Negative- сөрөг гэсэн үг, мэдэхгүй бол толь бичиг ашигла
Шаагаад байгаарай
Ter emegtei burtgeld orood suusan bsiin bol oir bsn uls ni haldvar avchee, hetsuu ch yumda. Iim ued bga bga gazraa l bolj ogvol bh heregtei
Одоо covid-гүй charter гэж хэзээч байхгүй юм чинь ганц бүсгүйг аваад ирэх л байсан юм даа.
Үнэн шаадаг лалрууд Нохой шиг хаясан байлээ ш д
SHAAL HUDLAA YUM BICHHIIMAA, ARD TUMEND YU GEJ HELSEN CH HAMAAGUI GEED SHAAAAJ BNDAAA, FRANKFURTEES EHNII 2 UVCHTUN ILERCHEED BNA, ODOO NEMEGDENE, AVAAD IRSEN CH YALGAAGUI BSN LDAA
Тэр Ц.Ц. Ааш ч гэж адсаг бололтой.
дандаа худлаа ярьж бичдэг дарга нар болилдоо
chen n ireed chenen irj boldoggui um??? chaldvartai chumuus irsen l bna. Xoorxii ter emegtei ulam obdoj zovsondoo. Gadaadad suudag ter elchinguud boon chund surtal, boon tansaglal baidag.
Ам ажил 2 зөрүүтэй.яГ Гадаадад байгаа ЭСЯ.хан хамартаа баас түрхсэн мэт ярвайсан хүнд сурталтай өөрсдийгөө лугаа адил бодчихсон юмнууд л байдаг шүү дээ.Хараар ажилладаггийг нь мэдчихвэл нэг нүдээрээ ч үзэхгүй.Гадаадад байсан хүмүүс бүгд л мэдэж мэдэрч ирсэн.Худлаа гэх хүн байхгүй л байх
Яагаад түүнийг ад үзэж үлдээж байгаа юм нийт 8 хүнээс илэрчихлээ шд өвчин зовлонтой хүн чинь нутагтаа очиж эмчлүүлнэ биз дээ одоо франкфурт руу нислэг хэзээ ч хийгдэх юм яаж ийгээд авчрахаа бодмоор юм
He he
bid er itgechgui bna.Tanar ard irgeddee dandaa chuurch luivardaj ajilladag