2020 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Шивээ Овоо” ХК, “Багануур” ХК-ны техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны Дэд бүтэц, байгаль орчны санхүүжилтийн группийн захирал М.Танимототой 37.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээг цахимаар байгууллаа.
Дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг нийлүүлэгч Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн найдвартай, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК техник технологийн шинэчлэл хийж эхэлсэн. Хүү багатай уг зээлийн санхүүжилт хийгдсэнээр Японы технологи, тоног төхөөрөмжийг ашиглах, уул уурхайн тоног төхөөрөмжийг дээрх хоёр уурхайд нийлүүлж, техник технологийн шинэчлэл хийх, цаашид JBIC-тэй хамтран Хөрөнгө оруулалтын сан байгуулж “Эрдэнэс Монгол”-ын охин, хараат компаниудын төслүүдэд хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллах боломж бүрдэх юм.
Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны экспортын зээлийн санхүүжилтийг ашиглан 2020 онд 18.3 сая ам.долларын үнэ бүхий 20 ширхэг техник худалдан авч, эхний шатны шинэчлэлүүдийг хийж эхлээд байгаа.
Багануур, Шивээ-Овоогийн уурхайд 1998 онд “Монгол нүүрс” төслийн хүрээнд Дэлхийн банк болон Япон улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр техник технологийн шинэчлэл хийснээс хойш 22 жилийн дараа техникийн томоохон шинэчлэл хийгдэж байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
huchin chadal ovor hemjee bagasaad une nemegdeel manaid busad ulsad bol esergeer hahahahahhahah