2020 оны 12-р сарын 29
9 цаг 00 минут

ЖИНХЭНЭ ЖДҮ: Бүхэл үрийн бор гурилаар талх, нарийн боов үйлдвэрлэгч "АЛИМАН САР"

   Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилготой “Жинхэнэ ждү” буланд “Алиман сар” ХХК-ийн захирал Н.Дулмааг урьж, ярилцлаа.  Тус компани нь ЖДҮХС-гаас зээл авч үйл ажиллагаа эхлүүлж өнөөдрийг хүртэл амжилттай яваа компани юм. Хэдийгээр цар тахлын үед зарим газрууд хаалгаа барьж, зарим нь хүнээ цомхотгон цөөлж байгаа ч "Алиман сар" ХХК нэг ч ажилтнаа цомхотголгүй үйл ажиллагаа хэвийн явуулж байна. Цаашдаа ч хүнээ цомхотгохгүй байх чиглэл барина гэдгээ тус компанийн захирал Н.Дулмаа хэлж байлаа. Ингээд түүнтэй цөөн хором ярилцав. 

-“Алиман сар” үйлдвэр хэдэн онд байгуулагдаж байсан бэ?

-Манайх 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Бид 10 гаруй нэр төрлийн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Манай үйлдвэрийн онцлог бүтээгдэхүүн бол бүхэл үрийн бор гурилаар хийсэн талх, нарийн боов байдаг.

-Танайх хэчнээн ажилтантай вэ. Цар тахлын дэгдэлттэй холбоотой хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд үйл ажиллагаа явуулах боломжтой байна уу?

-Цар тахал дэгдэж хөл хорио тогтоосон ч гэсэн манайх ажлын байрыг цөөлөөгүй. Ажлын байрыг бүрэн хадгалаж үлдэхийн тулд маш их хичээж байна. Манайх одоогоор үндсэн болон гэрээт 20 ажилтантай. Хөл хорио тогтоохоос өмнө ч эдгээр хүмүүс ажиллаж байсан. Харин ажиллах цагийн хуваарийг богиносгосон.

-Анх үйлдвэрээ нээж байсан түүхээсээ хуваалцвал. Шинэ бизнес эхлүүлэхэд хүндрэл учирч байсан байх. Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Хүнс үйлвэрлэгчдийг тухайн салбар маш хичээнгүй, тууштай байхыг шаарддаг. Анх үйл ажиллагаагаа эхлүүлэх үед мэргэжлийн боловсон хүчин дутмаг, өөрсдийн брэнд бүтээгдэхүүн танигдаагүй зэрэг асуудлууд байсан. Мөн тухайн үед санхүүгийн хямд эх үүсвэрийг бий болгохо гээд асуудлууд үүсч байлаа. Гэвч бид арилжааны банкнаас зээл авч, ажилчдыг сургах тасралтгүй хөгжүүлэлт хийх менежмэнтийг маш сайн боловсруулсан. Тиймээс цаг хугацаа өнгөрөх тусам тулгарсан асуудлуудыг өөрсдийнхөө хэмжээнд шийдвэрлэж, үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл явуулсаар байна.

- “Алиман сар” гэдэг нэр ямар утгатай вэ. Яагаад үйлдвэрээ ингэж нэрлэсэн бэ?

-Шинийн хоёрны сарыг бэлгэдэж үргэлж дүүрэн байхыг ерөөж үйлдвэрээ “Алиман сар” гэж нэрлэсэн.

-Танайхтай адилхан үйлдвэрлэл эрхэлдэг маш олон газар байдаг. Тэдгээрээс танай үйлдвэрийн ялгарах онцлог юу вэ. Зах зээлийн өрсөлдөөн үргэлж бий болдог болов уу?

-Нөлөө бүхий салбаруудтай харьцуулахад хүнсний үйлдвэрлэл жижиг сонсогдох боловч өрсөлдөөн үргэлж бий. Үйлдвэрлэгч бүхэн хэрэглэгчдэд танигдсан өөрсдийн онцлог брэндтэй байдаг. Манай бүтээгдэхүүний хувьд амт чанарын ямарч доголдол гаргадаггүй нь хэрэглэгчдээс өндөр үнэлэмж авдаг. Бид хүнсний нэмэлт болох хугацаа уртасгагч, өнгө, амт, үнэр оруулагч хэрэглэхээс татгалздаг. Харин үндсэн түүхий эдийг томоохон гэрээт байгууллагуудаас авч ашиглахыг хичээдэг. Тиймээс бид найман жилийн хугацаанд өөрсдийн хэрэглэгчдэд амт, өнгө үзэмжийн таашаалыг өгч өөрсдөө урам авч ажиллаж байна. Бид сүүлийн жилүүдэд сахар, транс тос ашиглахгүйгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж хичээж байна. Одоогоор хэрэглэгчдийн хамгийн сайн мэддэг эрэлттэй бүтээгдэхүүнүүд бол бүхэл үрийн еэвэн, овьёостой жигнэмэг, монгол шар тостой хэвийн боов байна.

-Бүтээгдэхүүний борлуулалт менежмэнтийг хэрхэн хийдэг вэ?

-Манай борлуулалтын дийлэнх хувийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон сүлжээ дэлгүүрүүд болох Имарт, Номин, Сансар, EFES зэрэг газрууд хийдэг. Мөн гэр хороолол, орон сууцны дунд байх хүнсний дэлгүүрүүд хэрэглэгчдэд хүргэнэ. Бид зах, худалдааны төв гээд боломжит бүх газарт бүтээгдэхүүнээ хүргэхийг зорьдог. Гэвч ажиллах хүч дутмаг байгаагаас болж санаснаар болдоггүй. Хүнсний үйлвэрлэл эрхлэгчдэд мэргэжлийн ажиллах хүч, тогтвортой хүний нөөц хамгийн их дутагдаж байна. Үүнээс болж бүтээгдэхүүнийг хангалттай үйлдвэрлэж чаддаггүй. Одоогоор хөл хорио тогтоосон байгаа учраас худалдан авалт багассан. Гэвч томоохон цөөн тооны харилцагчидтай борлуултаа хийж байна.

-Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг хамгийн чухал зүйлсийн нэг нь тоног төхөөрөмж байдаг байх. Тоног төхөөрөмжийг ашиглах хугацаа гэж заасан байдаг уу. Танайх наймн жилийн хугацаанд шинэ технологи нэвтрүүлсэн үү?

-Манайх 2016 онд тоног төхөөрмжөө шинэчлэж байсан. Жижиг, дунд үйлдвэрийн газарт 2019 онд үйлдвэрлэл өргөжүүлэх, шинэ брэнд гаргах төсөл бичиж өгч байсан. Төсөл шалгарч зээлд хамрагдсан. Хамрагдсан зорилго нь үйлдвэрийн технологийг шинэчлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх байсан учраас бүхэл үрийн жигнэмэг үйлдвэрлэх шугмыг оруулж ирсэн. Төхөөрөмжийг оруулж ирсэн ч хил хаасантай холбоотойгоор хэвийн ажиллагаанд оруулах мэргэжлийн хүн ирээгүй байна. Тиймээс одоогоор бүрэн ашиглаж чадаагүй байгаа.

-Та сая Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын зээлд хамрагдсан тухайгаа ярьлаа. Ихэнх хүмүүс хамрагдаж чаддаггүй хэмээн шүүмжилдэг. Ямар шаардлагуудын хангасан газар зээлд хамрагддаг юм бэ?

-Би энэ салбарт ажиллаад 20 гаруй жилийн хугацаа өнгөрлөө. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих салбарын хууль 2019 онд батлагдсан. Энэ хууль нь бидний амьдралд маш ойрхон болсон мэт санагдаж байгаа. Учир нь шинэ хууль батлагдсанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас зээл олгох талаарх мэдээлэл маш нээлттэй болсон. Жишээлбэл, зээл хэзээ, ямар хугацаанд зарлагдах нь тодорхой, бизнес эрхлэгчдэд хүрч чадаж байгаа. Өмнө нь бид нарт  ямар ч мэдээлэл байдаггүй байлаа. Зээлд хамрагдсан туршлагаасаа хуваалцвал мэдээлэлтэй маш ойр байсан, төслөө өөрөө бичиж оролцсон. Мөн шалгаруулалт нь шууд, лайв хэлбэрээр ил тод явагддаг учраас төслийн слайдуудыг маш сайн боловсруулсан байсан. Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын мэргэжилтнүүд манай үйлдвэрт ирж нөхцөл байдалтай танилцаж, бодит байдлыг дүгнэсэн байдаг. 2020-2021 оны төслийн шалгаруулалт мөн нээлттэй болсон ч санхүүжилт нь маш бага байсан нь анзаарагдсан.

-Санхүүгийн асуудлыг зээл, тусламжаар шийдвэрлэж болоод байна. Тэгвэл татвар, хүний нөөцтэй холбоотой асуудлууд мөн үүсдэг мэт санагдлаа?

-Миний хувьд бизнес эрхлэхэд маш олон асуудал тулгардагийг ойлгодог. Тиймээс асуудлыг гаднаас хайхаас илүү дотроо шийдэхийг эрмэлзддэг. Энэ нь алдаа, буруу бүхнийг төр засаг руу чихэхийн оронд дотоод менежментийг маш сайн хийх нь илүү өгөөжтэй гэж боддог. Хамгийн чухал асуудал нь хямд санхүүгийн эх үүсвэр юм. Жижиг, дунд үйлдвэрийн газраас олгож байгаа хүү багатай, урт хугацааны зээл үйл ажиллагаа явууулахад түлхэц болно. Гэвч НӨАТ-ийн өндөр татвар хэт ачаалал өгдөг. НӨАТ-ын 10 хувийн татвар харьцангуй шударга бус юм. Багасгаж таван хувь болгох хэрэгтэй. Энэ татварыг сууриараа төлдөггүй мэт харагддаг. Томоохон зах, худалдааны төв, техникийн захууд одоо хүртэл НӨАТ төлөгч болоогүй байдаг юм билээ. Мөн мэргэжлийн ажиллах хүчийг улсаас бэлтгэх хэрэгтэй байна. МСҮТ-л оюутнуудыг бэлтгэхийн тулд тэтгэмж өгдөг ч тэдгээр оюутнууд сургуулиа төгсөөд үйлдвэрт ирж ажиллах нь маш ховор байдаг. Ажиллах хүч бэлтгэх боловсролын системд анхаарах хэрэгтэй байна. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид эдгээр асуудалд маш их санаа зовж явдаг.

  -Танай үйлдвэрийн хамгийн ачаалалтай үе хэзээ таардаг вэ. Удахгүй он солигдох гэж байна. Баярын өдрүүдэд ачаалал хамгийн их байдаг болов уу?

-Манайх шиг үйлдвэрүүд жилийн турш байнгын ачаалалтай ажилладаг. Шинэ жилийн баяраар ачаалал бага байдаг. Учир нь бялуу, кексийг манайх зөвхөн захиалгаар хийдэг. Харин коронавирус гараагүй байх үед цагаан сарын үед ачаалал оргил цэгт хүрдэг.

-Коронавирусийн халдвараас болж томоохон баяруудыг тэмдэглэхгүй өнгөрөөж байна. Энэ үед бизнес эрхлэгчид маш их хохирч байх шиг байна. Танайх “шарх”-аа нөхөхийн тулд ямар нэгэн төлөвлөгөө боловсруулах боломж хэр байна?

-Бизнесийн бүх байгууллага урт, богино хугацааны төлөвлөгөө боловсруулж ажилладаг. Өнөөдрийн нөхцөл байдалд нэгдүгээрт үйл ажиллагаагаа явуулж байх, хоёрдугаарт ажилчдын ажлын байрыг хадгалаж үлдэх нь хамгийн чухал байна. Одоогоор бидний зорилго төлөвлөгөө гэвэл энэ л байна.

 

 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

68.145.61.75Zocnin   • 2020, 12 сарын 30. 8 цаг 49 минут

Talhandaa tom urtei arwain guriliin ur holison orig guriltai talh bolonmongoliin toms bol yostoi saihan shuu

68.145.61.75Zocnin   • 2020, 12 сарын 30. 8 цаг 48 минут

Bi gadaadad olon jil bolohdoo matros ni biyend neg l tohiromjguig olj medsen Mongolcnuud honi bolon busad maliinhaa aris useer sain cnanariin matrass bolon gudas aylaliin honjil hiiwel gadaadad ondor unelegdene

68.145.61.75Zocnin   • 2020, 12 сарын 30. 8 цаг 45 минут

Herew boldogson bol mongolcnuud aris shiree sain bolowsruulaad mashinii dororhi suudal ruliin baryuliig arisaar sain hiideg bolcnihwol manai czehed sursan oyodolcnid sain master ezduud bolnodoo

202.131.245.18Зочин   • 2020, 12 сарын 29. 18 цаг 37 минут

ЖДҮ чин гишүүдийн хийсэн бүтээгдэхүүн мөнүү

66.181.188.217Зочин   • 2020, 12 сарын 29. 16 цаг 13 минут

tegeel nuguu hun idehiin argaggui baliar barmilin shavarshig hachin yum hiigeed eheleh yumaa

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.