Монголбанкны 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар худалдан авсан үнэт металлын хэмжээ оны нийт дүнгээр 23 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.8 тонноор нэмэгдэж, гадаад валютын нөөцийг 880 сая ам.доллараар өсгөлөө. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд сүүлийн 5 жилд худалдан авсан үнэт металл 100 тн-д хүрч, гадаад валютын улсын нөөцийг 3.7 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн юм.
Ийнхүү үнэт металлын худалдан авалт амжилттай өсөхөд Дэлхийн зах зээл дээр алтны үнэ оны эхнээс 21 хувиар өссөн, томоохон алтны үндсэн орд ашиглалтад орж олборлолтын хэмжээ нэмэгдсэн, хууль бусаар алт хилээр нэвтрүүлэх нь буурсан зэрэг хүчин зүйлс нөлөөлөв. Түүнчлэн Монголбанкнаас Алт-2 хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуй нэгжүүдэд алтаар эргэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат санхүүжилтын үр алтны салбарын экспортын хэмжээ 2020 оны 11 дүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 5 дахин өсч 1.7 тэрбум ам.долларт хүрснээр Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн алдагдал бага байхад томоохон хувь нэмэр оруулав.
Мөн өнгөрсөн жилүүдэд Дархан-Уул, Баянхонгор аймагт үнэт металл худалдан авдаг болж, үнэт металлын арилжаа эрхлэгч иргэдэд тусгай зөвшөөрөл олгох, үнэт металлын сорьцын шинжилгээний үр дүн болон төлбөр төлөх зэрэг үйлчилгээнүүдийг цахимжуулсан гэх мэт үр дүнд Монголбанкинд худалдах үнэт металлын хэмжээ ийнхүү өслөө.
11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Хилээр ,чөлөөтэй ,гарч ,байсан ,байна. Хаагдахад ,арга ,буюу ,үлдэж дээ. 4 миллардын нөөцтэй байсансан. Их ,иджээ. Зарлага ,нь ,сонин ,байна.
Дуусахгүй юм шиг ухах юм даа.
Za daa, hileer ikh hemjeenii alt garch baigaa gej olon jil yrilaa, nudend haragdah, gart barigdah ni odoo boltol alga, uneheer tiim baisan bol tsagdaa, tagnuul barichalgui yahav dee
Улс орнууд ирээдүйд алтаар юу хийх гэж хадгалаад байдаг юм болоо.
УРД ХИЛЭЭ ХААХАД Л ДУНДЖААР 6-7 ТОНН АЛТАА АЛДДАГ БАЙСНЫГ МОНГОЛБАНК ЭРХБИШ УХААРСАН ГЭЖ НАЙДАХААС
ТЭР ХЭМЖЭЭГЭЭР БАЙГАЛЬ СҮЙДЭЖ БГАА НЬ ХАРАМСАЛТАЙ. НӨХӨГДӨХГҮЙ...
Яг үнэн. Америкийн уугуул индианчууд олон мянган жилийн турш байгалийн хуулийг даган амьдардаг байсан. Байгалийн хууль гэдэг нь тэнцвэржилт, байгалийн зүй тогтол юм. Хүн хийгээд бүхий л амьтан ургамал шавьж хорхойнууд зэрэгцэн амьдрах өөр хоорондоо зохицон нөхцөл буюу агаар ус, газраа эв найрамдалтай хуваан хэрэглэх хүний гараар бичигдээгүй хуулийг хэлдэг.
улс олборлож чадахгүй гэж үү?.
ХИЛ ГААЛИЙНХНЫ МАФИ АЖИЛЛАЖ ЧАДСАНГҮЙ ДЭЭ, ЭНЭ ЖИЛ. ЯМАР ИХ ХӨРӨНГӨ МӨНГӨ ХИЛЭЭР ХАХУУЛИАР, НУУЦААР ГАРЧ БАЙГААГ КОВИД-19 ХАРУУЛЖ ӨГЛӨӨ. ГАНЦХАН ЭНЭ Ч БИШ, ЕР НЬ УЛСТӨРЧ НЭРТЭЙ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН ТАРЫГ ТАНИУЛЖ БАЙНА.
ОРКоо!!! Улс төрчид алт зөөсөн үү??? Үгээ мэдэж мөөрөөрөы!!!
Үүнээс алт нь хэд вэ?