2020 оны 12-р сарын 31
15 цаг 52 минут

УИХ-ын дарга Г.Занданшатар: Коронавирусийн цар тахлаас иргэдийнхээ амьжиргааг, эдийн засгаа хамгаалах олон чухал шийдвэр гаргалаа

    Эрхэм гишүүд ээ,

Амжилт, сорилт, бэрхшээлээр дүүрэн 2020 оноо үдэж, шинэ 2021 оноо угтах босгон дээр өнөөдрийн чуулганаа хуралдуулж, өндөрлүүлж байна. 

Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ой тохиосон 2020 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулан хэрэгжүүлэх Эрх зүйн хувьсгалын эхийг тавилаа.

Өнөөдөр батлагдсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засгийн газрын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Төрийн аудитын тухай зэрэг 10 орчим суурь хуулийг шинэчлэн баталлаа.

Хэдхэн хоногийн өмнө Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталсан. “Бага Үндсэн хууль” гэж нэрлэгддэг энэ хуулиар Засаг захиргааны томоохон шинэчлэл хийх суурь үндэс, эхлэлийг тавьсан.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” хэмээн заасан. Үүний дагуу “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг батлаад байна. Үүнтэй нийцүүлэн экспортыг дэмжих, эдийн засгийн загварыг төлөвшүүлэх, эдийн засгийн хөгжлийн бие даасан бүтэцтэй болох, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийг батлах Ажлын хэсэг ажиллаж, ажлаа дуусгаад байна. Эдийн засгийн хувьсгалыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан ирэх онд хэрэгжүүлэх зорилтыг тавилаа.

Ардчиллын суурь зарчим болох ард түмэнтэйгээ зөвлөлдөж, хэлэлцэж хууль баталдаг, ард түмний засаглах эрхийг хангасан парламент болох шинэчлэлийг бид эхлүүллээ.  

Ил тод, цаасгүй, цахим парламент болохын тулд LAWMAKER.MN, LAWFORUM.MN цахим системийг бэлэн болгож, ард иргэддээ танилцуулсан. Ингэснээр иргэдтэйгээ хамтран хууль тогтоомжийн төсөл боловсруулж, хэлэлцдэг, нэг ёсондоо иргэдтэйгээ зөвлөлдөж, хамтдаа хуулиа боловсруулдаг, хэлэлцүүлгийн явцад ч ард түмэнтэйгээ зөвлөлдөж, хэлэлцдэг цахим платформ, шинэ тогтолцоог бий болголоо.

УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэн LAWMAKER.MN, LAWFORUM.MN цахим системийг байнгын хэрэглээ болгож, иргэд, эрдэмтэн судлаачид, олон нийтийн оролцоог хууль тогтоох үйл ажиллагаандаа хангах, тэдний санал бодлыг тусгахад онцгойлон анхаарахыг хүсье. Боловсролын тухай, Төрийн ба орон нутгийн өмчийн тухай зэрэг хуулийг энд оруулж байгаа. Энэ бол хуулийн төслийн үзэл баримтлалаа л биччихэд эрдэмтэн судлаачид, иргэд хэдэн зуу, хэдэн мянгуулаа хамтран хуулиа боловсруулдаг цахим платформ, иргэдийн оролцоотой хууль боловсруулах, батлах шинэ цахим технологи. технологийн IV хувьсгалын шийдэл гэж үзэж болно.

Манай парламентын үйл ажиллагаа коронавирусийн цар тахлаас иргэдийнхээ амьжиргааг, эдийн засгаа хамгаалахад чиглэж, олон чухал шийдвэр гаргасан.

УИХ хөл хорионы дэглэм тогтоосон нөхцөлд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, цахимаар хуралдаж, коронавирусийн цар тахалтай тэмцэх хууль тогтоолуудыг батлан гаргасан. Дэлхийд хоёрдугаарт буюу Их Британи Улсын дараа манай улс цар тахлын хуультай болсон.

Өнөөдөр бид коронавирусийн цар тахалтай тэмцэх бие даасан хуулийн хугацааг дахин 6 сараар сунгалаа.

Түрээсийн орлогод татварын хөнгөлөлт эдлүүлэх хууль баталлаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх хууль баталлаа.

Татвар төлөгчдийг татварын алданги, торгуулиас чөлөөлөхөөр боллоо.

Мөн 1.2 сая хүүхдэд сар бүр 100.0  мянган төгрөгийн тэтгэмжийг 07-р сарын 01 хүртэл үргэлжлүүлэн олгохоор болсон.

Банкны зээлийн хүү болон зээлийн эх үүсвэрийн зардал, ипотекийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авлаа. Ипотекийн зээлийн хүү 6 хувь болоод байна.

Банкны зээлийн хүү, валютын хадгаламжийн хүү, дундаж хүүгийн зардал буурлаа. Үүнтэй уялдуулан бодлогын хүү ч гэсэн 6 хувь болж буурсан. Ирэх 2021 онд зээлийн хүү 1 оронтой тоонд орох нөхцөл бололцоо бүрдэж байна.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг, Б.Жавхлан, Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн нарын гишүүд өчигдөр хуралдаж, өнөөдөр Макро эдийн засгийн тэнцвэрийг хадгалж, бодит эдийн засагт оролцогчдын санхүүгийн чадамжийг хамгаалах, ажил олгогч баялаг бүтээгчдийг төрөөс ковид-19-ийн хүнд сорилтын үед дэмжих, Төв банкинд хуримтлагдсан эх үүсвэрийг эдийн засагт дайчлан оруулах зорилго бүхий 1.0 их наяд төгрөгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн тухай тогтоолыг өргөн барилаа.

Үүгээр шинэ оны босгон дээр, ирж байгаа шинэ ондоо эдийн засгаа дэмжих, эрч хүчийг нь нэмэгдүүлэх, цар тахлын дараах үед ч гэсэн хүү багатай зээлээр жижиг, дунд бизнесийг дэмжих багц асуудлуудыг шийдвэрлэнэ.

Ломбардын зээлийн хүүг тогтворжуулах, ломбардын эрх зүйн орчныг сайжруулах хуулийн төсөл өргөн баригдаад байна. Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нарын гишүүд буюу УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүд энэ төслийг өргөн барьсан.

Коронавирусийн цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын голомтот бүсэд албан үүргээ гүйцэтгэх явцдаа халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчид, төрийн холбогдох байгууллагын алба хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл өргөн баригдлаа. Даатгалын асуудлыг нь ч шийдэх ёстой гэж үзэж байна. 

Ийнхүү УИХ цар тахлаас улсаа, иргэнээ, эдийн засгаа хамгаалж, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, үйлдвэрлэл бизнес, эдийн засгийг дэмжих бодлого шинэ 2021 онд ч тууштай үргэлжлэх болно.

Учран золгож буй 2021 онд Та бид  шударга ёс, сахилга хариуцлагыг эрхэмлэж, иргэнээ дээдэлсэн төрийг төлөвшүүлэх ЭРХ ЗҮЙН ХУВЬСГАЛ, өсөлтийн үр шим нь өрх, иргэн бүхэндээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядууралгүй, экспорт эрчимжсэн, өөрийгөө тэтгэх бүрэн чадавхитай улс болох ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬСГАЛ, эрдэм авьяастай, эрүүл чийрэг, хүнлэг ёс суртахуунтай, дэлхийн түвшний Монгол хүнийг төлөвшүүлж, авлигагүй, амар тайван нийгэм бүтээх НИЙГМИЙН ХУВЬСГАЛ хийх эрхэм зорилтыг хэрэгжүүлэх болно.

Ковид-ын аюулаас монгол түмэн тун удахгүй ангижирч, Ардын хувьсгалынхаа 100 жилийн ойг, ЭРХ ЗҮЙ, ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН хувьсгалт шинэтгэл хийсэн амжилтаар угтана гэдэгт итгэл дүүрэн байна.

Монголын нийт ард түмэндээ, Эрхэм хүндэт гишүүд Та нартаа шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүлье.

Шинэ оноо сайхан угтаарай.

Угтан золгож буй шинэ он монгол түмэнд хөгжил дэвшил, амар амгалан, аз жаргал, сайн сайхныг авчрах болтугай.

 

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.245Зочин   • 2021, 1 сарын 3. 10 цаг 36 минут

Зандкаа тархийг чинь хана шаах өдөр ирнээ

66.181.191.91зочин   • 2021, 1 сарын 2. 12 цаг 19 минут

Шударга ёс хаана байна Даргаа 2021 оныг шударга байхын төлөө Үндэсний Аудитын газраас эхлүүлээрэй даргаа идэж уудаг авилга авдаг хүмүүсийг олноор нь шүүгээрэй танд амжилт

202.179.27.137zochin   • 2021, 1 сарын 1. 11 цаг 22 минут

mongo alga , bid yaach estoi um??? boon zovlon

76.126.7.59Зочин   • 2021, 1 сарын 1. 11 цаг 15 минут

Баасны олон чухал шийдвэр вэ.. Хүмүүсийн амьдрал дорой хэвээрээ ажилгүй, мөнгөгүй хорионд.. төрийн ажил хийнэ гэж гурилтсан..зүгээр дарга хийж таашаал авдаг Ман-гар гарууд цуглардаг газар нь их хурал болжээ..

103.57.94.148сонгогч   • 2021, 1 сарын 1. 9 цаг 38 минут

хулхин дээрээ цэцэг ургуулж ханадаггүй СОНГОГЧид одоо яахав ХОХИЛ болждээ

77.7.23.211ZOCHIN   • 2020, 12 сарын 31. 22 цаг 03 минут

MONGOL ULC XEZEE CONOX BOL

202.21.108.144Зочин   • 2020, 12 сарын 31. 21 цаг 27 минут

12-р сарын тогны мөнгө 63000 гарснаас засгийн газар 12.1-12.18 хүртэл 4000 төг төлөөд 59000 төгрөг өөрөө төл гэнээ. Арай л хулхины шийдвэр үү үгүй юу. 18 хоногт манайх хэзээ ч 4000 төгрөг гардаггүй дор хаяж 40000 гардаг. Ингэж иргэдээрээ тоглох байсан юм байх даа.

51.89.137.245Зочин   • 2020, 12 сарын 31. 19 цаг 42 минут

ХОРИО ЦУЦАЛ АА АЖИЛ АА ХИЙМЭЭР БАЙНА

66.181.191.186IRGEN   • 2020, 12 сарын 31. 18 цаг 48 минут

ZUUN AIL BARILGIIN MATERIALIIN DELGUURUUD UNGURSUN HAVAR TATVARAAS CHULUULGDCHIIHEED TUREESEE BUULGAAGUI ODOOCH BARAG YALGAAGUI HAMGIIN ASHIGTAI AJILDAG.ODOO ZARLAGA GARGAAGUI ASHIG OLJ BNA .TUR TUMUR NUUREE GARGAH TSAG NI BOLSON.BUKH TATVAR TOG DUIAANAAS CHULUULUGDSEN BGAA

64.119.20.150Зочин   • 2021, 1 сарын 2. 14 цаг 48 минут

Энэ зах, худалдааны төв өндөр үнэтэй түрээслүүлдэг баячууд түрээсээ болиоч ээ. Эсвэл буулгаач. Хүнсний зах бол ажиллаж байна. Бусад хүмүүс бол хэцүү байх шиг байна. Энэ шуналаа татаач.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.