2021 оны 1-р сарын 3
10 цаг 00 минут

ЖИНХЭНЭ ЖДҮ: ЖДҮХС-гаас зээл авч, үйл ажиллагаагаа өргөжүүлэн, ажилчдынхаа тоог нэмж чадсан "БУРИАД БУУЗ БАНШНЫ ҮЙЛДВЭР"

    Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой “Жинхэнэ ждү” булангийн энэ удаагийн зочноор мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг Буриад, бууз баншны үйлдвэрийн захирал Д.Ундрахтай ярилцлаа. Тус үйлдвэр нь 2019 онд Жижиг, дунд үйлдвэрийн газрын зээлд хамрагдаж үйл ажиллагаагаа өргөтгөж ажлын байрныхаа тоог нэмэгдүүлэн ажиллаж байгаа тул ийнхүү онцолж байна. Цар тахлын үед үйлдвэрүүдэд үүд хаалгаа барих, хүнээ цөөлөх асуудал тулгамдаж байгаа ч ЖДҮХС-гаас авсан зээлийн ачаар одоохондоо үйл ажиллагаа хэвийн байна хэмээн тус компанийн захирал Д.Ундрах ярилаа. 

-Цар тахлын үед үйлдвэрүүд нэлээн хүнд байдалд орж байх шиг байна. Танай үйлдвэрийн үйл ажиллагаа хэрхэн яаж явагдаж байна. Тулгамдаж байгаа асуудал байна уу?

-Манайх 2019 онд ЖДҮХС-гаас зээл авч байна. Тус зээлийн ачаар өнөөдөр үүд хаалгаа барьчихгүй үйл ажиллагаа маань хэвийн явагдаж байна. Харин QR код авч чадаагүй нь үйл ажиллагаа явуулах хамгийн том тулгамдсан асуудал болж байна. Манай байгууллагын үйл ажиллагаа иргэн гэж явдаг. Мэргэжлийн хяналт, худалдаа үйлчилгээний бичиг баримт бүгд миний нэр дээр байдаг юм. Гэтэл QR кодыг зөвхөн аж ахуй нэгжид өгөх юм билээ. Тиймээс машинууддаа QR код авч чадахгүй байна. Гэхдээ хүсэлтээ НОК-ын Шуурхай штаб руу явуулсан байгаа. QR кодгүй учир зарим хүнсний дэлгүүрүүдэд бараагаа хүргэж чадахгүй байна. Оройн цагаар яаж ийгээд хүргэлтээ хийгээд очихоор "Мах маркет",  "Хаан хүнс" гэх мэт томоохон үйлдвэрлэгчдийн бууз, баншийг авчихсан байдаг. Тиймээс зарим дэлгүүрүүдийнхээ нийлүүлэлтийг алдах хэмжээнд хүрээд байна. 

-Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор эдийн засгийн тодорхой хямрал үүсэж байгаа. Танай бүтээгдэхүүний худалдан авалтын үед энэ байдал ажиглагдаж байна уу?

    -Мэдэгдсэн шүү. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарыг энэ жилтэй харьцуулахад худалдан авалт маш муу байлаа. Бараг 50 хувьтай байсан гэж ойлгож болно. Үүнтэй холбоотойгоор Жижиг, дунд үйлдвэрийн газрын зээлийг хойшлуулах хүсэлт авч байгаа талаар мэдэгдэл ирж байсан. Гэвч одоохондоо үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас зээл хойшлуулах бодол байгаагүй. Хугацаандаа төлж байна.

-Танайх өдөрт хэдэн килограмм бууз, банш хийх боломжтой байдаг вэ. Хөл хорио тогтоосон өдрүүдэд хэрхэн ажиллаж байна вэ?

-Манайх өдөрт 300-400 кг бууз, банш үйлдвэрлэх хүчин чадалтай. Өмнө нь өдөр бүр ажилладаг байсан бол одоо долоо хоногт 2-3 хоногт ажиллаж, нөөцөө бэлтгэж бусад өдрүүдэд ажилчдаа амрааж байна. Одоогийн нөхцөл байдалд өдөр болгон ажиллаж болохгүй байна. Борлуулалт муу байхад нөөц ихдэх эрсдэлтэй.

-Түүхий эдийг доголдуулахгүйгээр хаанаас авч байна вэ. Хүндрэл  үүсэж байна уу?

-Манайх Дэнжийн мянга захаас гэрээт газраас махаа авдаг. Манай нийлүүлэгч зах зээлийн үнээр махыг нийлүүлж байна. Махны үнэ нэмэгдсэн байгаа боловч жижиг дунд үйлдвэрлэл тэр бүр өөрийн бүтээгдэхүүний үнийг нэмэх боломжгүй. Манайх нэг килограмм бууз, баншийг 5800 төгрөгөөр  зардаг. Хэрвээ бүтээгдэхүүний үнийг нэмбэл гэртээ хуваараа бууз, банш хийдэг хүмүүс хямд үнээр  зарах тохиолдол байдаг. Тиймээс бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах нь хамгийн чухал. Махны үнэ нэмэгдсэн гэдгийг хэрэглэгчдэд хүлээж авдаггүй. Тиймээс бага ашиг харж нийлүүлэлт хийдэг дэлгүүрүүдээ алдахгүй байхаар л хичээж байна.

-Ингэхэд үйлдвэрээ хэдэн онд байгуулж байв. Хэрхэн яаж өргөжүүлсэн түүхээ хуваалцахгүй юу?

-Манайх үйл ажиллагаагаа 2016 онд эхлүүлж байсан. Анх гурван хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо 15-16 хүний ажлын байрыг бий болгосон байна. Мөн  үйл ажиллагаагаа өргөжүүлж, харилцагч олон дэлгүүртэй болсон. Анх санхүүгийн хүндрэл маш их тулгарч байсан. Тэр үед манайх хөдөлмөр хамгааллын үйлчилгээний байгууллагаас  хүүгүй зээлд хамрагдаж байсан. Тэр мөнгөөр тоног төхөөрөмж шинээр худалдан авч үйл ажиллагаагаа жигдрүүлж байлаа. Харин сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлээ илүү өргөжүүлэхийн тулд Жижиг дунд үйлдвэрийн газраас зээл хүсээд зээлд хамрагдсан. 

-Зээлд хэрхэн хамрагдсан бэ?

-Жижиг, дунд үйлдвэрийн газраас 2019 онд зээл авсан. Ихэнх хүмүүс Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын зээлд хамрагдахад хэцүү хэмээн ярьдаг байсан. Энэ яриаг сонсож, мэддэг байсан ч төсөл бичиж өгөхөөр шийдсэн. Бид бүрдүүлэх материалуудыг бүрэн бэлдсэн учраас шалгуурт нь нийцсэн. Мөн энэхүү зээлийн шалгаруулалт гурван үе шаттай явагддаг. Тэдгээр шалгаруулалтад бүрэн тэнцэж, өндөр үзүүлэлтээр дээгүүр жагссан. Манай төслийн гол зорилго нь ажлын байрны орон тоог нэмэх байсан. Зээлд хамрагдсаны дараа ажлын байрыг томруулж, ажилчдын тоог нэмж чадсан. Шаардлагатай бүх бичиг, баримт шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд  жижиг, дунд үйлдвэрлэлийн газраас зээлд авахад хэцүү зүйл тулгараагүй.

-Зээлд хамрагдахаас өмнө хэдэн ажилтантай байсан бэ, одоо хэд болсон бэ?

-Өмнө нь 6-7 ажилтантай байсан одоо жолоочтойгоо нийлээд 15-16 ажилтантай болсон. Мөн түгээлтийн авто машинууд хүртэл нэмэгдсэн байгаа. Манайх бичиж өгсөн төслийнхөө дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

-Танайхтай адилхан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл олон байдаг. Танайх тэдгээрээс ялгарах онцлог бий юу?

-Манайх бусад үйлдвэрээс ялгарах онцлог нь олон төрлийн амтлагч хэрэглэдэггүй. Зөвхөн сонгино, давсаар л амталдаг. Мөн одоог хүртэл гар, аргаар бууз баншийг чимхдэг. Чимхэх төхөөрөмж ашигладаггүй гэсэн үг.  Бусад газрууд ихэнх тусгай төхөөрөмж ашигладаг байх. Энэ нь  ажлын байрны тоог нэмэгдүүлэх зорилготой юм.

-Хүнсний үйлдвэрлэлүүд тоног төхөөрөмжийг шийдвэрлэх асуудал тулгардаг талаар ярьж байхыг сонссон. Харин  танайх гар аргаа бүтээгдэхүүн боловсруулдаг бол энэ тал дээр асуудал тулгардаггүй гэж ойлгож болох уу?

-Манайх хоёр гүн хөлдөөгчтэй. Нэг хөлдөөгчийн үнэ зургаан сая 500 мянган төгрөг байдаг.  Бусад нь дандаа явган хөргөгчүүд бий.  Өдөр тутам 300-400 кг бууз, банш хөлдөөж хадгалах  хүчин чадалтай юм. Өдөрт 400 кг бууз, банш хийхэд маргааш нь бүх дэлгүүрүүдэд тараагдаж дуусдаг. Тиймээс хэрэглэгчдийн гарт шинээрээ хүрдэг. Манай бууз, банш өдөр бүр борлуулагдаж дуусдаг.

-Өөрсдийн гэсэн хэрэглэгчдийн зах зээлийг хэдийнээ бий болгосон бололтой?

-Тиймээ. Байнга борлуулалт хийдэг 300 гаруй дэлгүүрүүд бий. Эдгээр дэлгүүрүүдэд долоо хоногт 2-3 удаа очих боломжтойгоор бараагаа нийлүүлдэг. Манай бүтээгдэхүүнийг тодорхой хэрэглэгчид байнга авдаг болсон болохоор давтамжтайгаар дэлгүүрүүдэд хүргэж өгч байна. Манайх Жижиг, дунд үйлдвэрийн  зээлд хамрагдаж ажлын байрыг өргөтгөж,  шинэ ажилчид нэмж авсантай холбоотой гэж боддог.

-Хамгийн ачаалалтай үе нь хэзээ байдаг вэ. Шинэ жилийн баяраар хэрхэн ажилласан бэ?

-Шинэ жил, цагаан сарын баяраар ачаалал хамгийн их байдаг. Өнгөрсөн шинэ жилийн баяраар иргэдээс захиалга авч, хүргэлтээр үйлчилсэн. 

-Танд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. 

 

 

 

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.114.220Зочин   • 2021, 1 сарын 4. 14 цаг 53 минут

Үхэр монголчууд ямар их хартай сэртэй дандаа сөрөг юм ярьж бичнэ вэ? чи муу тэжээвэр нохой цехийг нь харах ёстой юм уу? чам шиг юмнууд мөрөөрөө цагираглаад хэвтэж бай.ЖДҮ н мөнгийг хар тамхичин шиг манардаг Ундармаа тэргүүтэй хулгайчингууд аваад гачаалдаагүй бол олон монголчуудын амьдрал дээшлэх байж нэг тод жишээ нь энэ.Бид төр засагтаа биш өөрсөндөө найдаж амьдрах хэрэгтэй энэ төрөөс юу ч хараад хүсээд хэрэггүй та УИХ гишүүн болбол маргааш нь та хаадын хаан болно

64.119.21.151Зочин   • 2021, 1 сарын 3. 18 цаг 15 минут

ЦЕХЭЭ ХАРУУЛАХГҮЙ БУУЗНУУД БОЛ АСУУДАЛТАЙ Л ГЭСЭН ҮГ!!!

66.181.189.178Зочин   • 2021, 1 сарын 3. 13 цаг 48 минут

busad gazaraas ontslog uy be gesen chni dabs songinoor geh um hudalaa shaalaa da songino dabs dashidaagaar buh buus banshiig amtaldag shuu jaahan unen yri buriadaa

64.119.20.178Зочин   • 2021, 1 сарын 3. 12 цаг 46 минут

буриад бууз гэж ямар юм байдаг юм цаашдаа тэгвэл дөрвөд цай тува юу гэх юм энэ бага ястанууд уу

64.119.21.231Зочин   • 2021, 1 сарын 3. 10 цаг 11 минут

ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН БИДНИЙ ДАРХЛАА МӨН. ГЭВЧ ЯМАР ОРЧИНД ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙГАА НЬ БАС ТОМ АСУУДАЛ ЦЕХЭЭ СЭТГЭЛ БАРДАМ ҮЗҮҮЛБЭЛ ХЭРЭГЛЭГЧИДЭД ТУС БОЛНО

59.153.85.95Г   • 2021, 1 сарын 4. 10 цаг 03 минут

Ядаж нэг хадаас хийх

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.