Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг өнөөдрийн /2021.01.07/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хүлээж авах боломжгүй гэж гишүүдийн олонх үзлээ.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шидвэрлэсэн. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Дөчин долдугаар зүйлийн 1, 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2, Тавьдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байдаг.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Н.Ариунболд, Э.Түмэнбаяр, Б.Баяраа болон Монгол Улсын Их Хурлын итгэмжпэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар оролцсон. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шидвэрлэж, дараах дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан байна.
Үүнд,
1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал,... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
2. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин долдугаар зүйлийн 1, 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна.
3. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй гэх дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
сүржин хүрэлсүхийн хийсэн ганц ажил нь энэ хулгайчдыг чөлөөлөх. одоо нэг их өнгөрсөн хойно нь худлаа цэц мэц гэж бухаж гэнэ. энэ МАН бол үнэндээ ялзрал завхрал нь дэндсэн зүгээр л нэг хулгайчдын үүр шүүдээ.
Цэц гэдэг хэрэггүй зүйл болоод байгаа юм бишүү??? Ямарч дүгнэлт гаргаад хэрэггүй болжээ
TOGLOOMIIN TSETS GEGCH BAIGUULLAGA BAIH HEREG BAINA UUU? HAIRAN TSALIN HULS ARD TUMNII HURUNGIIG HII UREED DANDAA ZAHIALGAAR AJILDAG ENE HEDEN MANUUHAITAI GAZRIIG TATAN BUULGAACHEEEE
Шинжлэх ухаан хаа сайгүй устсан УИХын гишүүд ийм л байгаа. Инээдтэй эмгэнэлтэй юм даа.
хөөн хэлэлцэх хугацааг гэгчээр баахан хулгайчдыг ялаас чөлөөлчөөд ичихгүй ийм эргүү жүжиг тавих гэж. энэ хятад бодлого хэрэгжүүлэгч МАН-ыг үхэж байсан үмхий новшнууд нь сонгож төрд залаад байдаг юм.