2021 оны 1-р сарын 8
9 цаг 08 минут

ЦЕГ: Хот хооронд зөвшөөрөлгүй хүн тээвэрлэж, такси үйлчилгээнд явбал тээврийн хэрэгслийг нь улсын орлого болгоно

Коронавирусийн халдвар дотоодод тарсантай холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Улмаар хөдөө орон нутаг руу явах хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд зайлшгүй хүндэтгэх шалтгаантай иргэд коронавирусийн шинжилгээ өгч, Улаанбаатараас хөдөө орон нутгийг зорьж байгаа юм. 

Гэтэл зарим хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд Өмнөговь аймгийн Цагаан хад хилийн боомт болон Дархан-Уул аймгуудын нутаг дэвсгэрт коронавирусийн шинжилгээ өгөөгүй иргэдийг хулгайн замаар тээвэрлэж байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага, аймгийн Онцгой комисс, Авто тээврийн төв хамтран хяналт шалгалт явуулж, шалгалтын хүрээнд зөвшөөрөгдөөгүй авто замаар хүн тээвэр хийсэн Өмнөговь аймагт 13 тээврийн хэрэгсэл, 13 жолооч, 28 зорчигч нийт 41 иргэн, Дархан-Уул аймагт 12 тээврийн хэрэгсэл, 12 жолооч, 17 зорчигч нийт 29 иргэдийг илрүүлсэн байна. 

Улмаар Зөрчлийн тухай хуулийн 5.13, ЭХТА-ийн 15.6-д зааснаар зөрчлийн хэрэг нээжээ. Мөн зөрчлийн тухай хуулийн 4.2-т зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж улсын орлого болгох саналыг аймгийн шүүхэд хүргүүлэхээр ажиллаж байгаа аж. 

Иймд иргэд та бүхэн хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар болон зөвшөөрөлгүй хот хооронд хүн тээвэр хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 4.2 дахь хэсэгт: 4.2 дугаар зүйл. Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах 

1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана.

2.Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

3.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл бол тэдгээрийг хураахгүй.

4.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлийг ойлгоно.

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.68.79zochin   • 2021, 1 сарын 11. 9 цаг 54 минут

shuud buud

66.181.161.6Зочин   • 2021, 1 сарын 9. 13 цаг 53 минут

Хэлээд анхааруулаад байхад л яваад байх юмдаа эрүүл өвчин зовлонгүй газарт өвчин тээж яахнав дээ

202.9.46.85Зочин   • 2021, 1 сарын 9. 10 цаг 52 минут

Маш зөв ийм өвчтэй бга үед санаатайгаар хууль дүрэм зөрччөөд үүрэгээ биелүүлэх болохоор ингэж болохгүй тэгэж болохгүй гэж шалчигналгүй шууд хураалгах ёстой

49.0.156.20Зочин   • 2021, 1 сарын 9. 10 цаг 08 минут

Маш зөв машиныг нь хураагаад харуулж байгаад шууд шатаачих юм ойлгодгүй юмнуудад тэгж л ойлгуул

192.82.72.172Зочин   • 2021, 1 сарын 9. 9 цаг 46 минут

Зөв байнаа. Харин Их дээд сургуулиуд "танхимын сургалт" сэргээх талаар ярих болсон нь маш буруу шүү.Зөвхөн өөрсдөө "үнээгээ саах" гэж ийнхүү муйхарлаж байгаад гүнээ харамсаж байна

192.82.69.66Zochin   • 2021, 1 сарын 9. 6 цаг 52 минут

Zov shuu. Iim uyed huuli durem toohgui baigaa ulsiig ingehees oor yah yum be. Mashiniig ni huraagaad deerees ni torgo gedgiig demjij bna.

66.181.161.43Зочин   • 2021, 1 сарын 9. 1 цаг 18 минут

Порлетари диктатур тогтож социалист систем рүү бага багаар шилжиж бна Хүний хувийн өмч рүү чичрээл бх юм

202.126.88.215Зочин   • 2021, 1 сарын 10. 8 цаг 38 минут

Хүний амьруу чичрээд байгаа болохоор яая гэхэвдээ аргаа бараад л хурааж байгаа хэрэг.

202.179.24.100Зочин   • 2021, 1 сарын 8. 14 цаг 13 минут

Юм л бол ядарсан иргэдээ торгоно, хураана, хорино л гэдэг болж.

202.9.47.18Зочин   • 2021, 1 сарын 8. 12 цаг 42 минут

ӨНДӨР ДҮНГЭЭР ТОРГООД ТЭР ТОРГУУЛИА ТӨЛТӨЛ ЧИНЬ МАШИНЫГ ЧИНЬ ХУРААЛАА ГЭЖ ХУРААГААД ТӨЛӨХӨӨР НЬ МАШИНЫГ ӨГӨХ ХЭРЭГТЭИ ...ДЭЭР НЬ ЖОЛООНЫ ЭРХИИГ НЬ ХОЁР ЖИЛЭЭР ХАСАХ ХЭРЭГТЭИ ...

202.9.46.2IRGEN   • 2021, 1 сарын 8. 12 цаг 33 минут

Xuue bolij uz tsagdaa naraa... xubi xunii ed xurungiig shuud xuraagaad yamar sotsializmiin ue bish dee... Arai dendenee erx barigchidaa

66.181.168.131Зочин   • 2021, 1 сарын 8. 11 цаг 35 минут

Avliga iheseh nidee

64.119.17.130Зочин   • 2021, 1 сарын 8. 11 цаг 29 минут

Зөв зөв бас тэр согтуу машин барьж байгаа бол шууд хурааж улсын орлого болгох хэрэгтэй дарга сайд хэнч байсан ялгаагүй ганц машин хураах ч биш дээр нь дахиад машин авах хэмжээний торгууль тавь төлж чадахгүй гэвэл удаан хугацаагаар ял биш тусгаарлаад чихийг нь алт болтол сургалтанд суулга

202.21.108.166йй   • 2021, 1 сарын 8. 10 цаг 20 минут

уг нь бол зөв. гэхдээ яг хурааж чадах уу

192.82.78.92Зочин   • 2021, 1 сарын 8. 9 цаг 21 минут

zuv

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.