Өчигдөр 11.00 цагаас хойш Улаанбаатарт шинээр 33 тохиолдол илэрсэн байна. Тодруулбал, Цэргийн төв эмнэлгийн 2 эмч, сувилагч. Бусад нь "Мөнххада", БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-өөс улбаатай гэр бүлээс дамжсан халдвар байна.
Мөн "Ачтан" эмнэлгийн ажилчдын гэр бүлийн хүмүүс. Түүнчлэн орцны хавьтлууд байгаа аж. Тодруулбал, Нэг орцны 6 хүн халдвар авсан байна. Тус 6 хүний нэг нь ИНЕГ-т ажилладаг аж. Тиймээс тус байгууллагад тандалт судалгаа хийж, 171 хүнийг шинжилгээнд хамруулсан. 20 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлажээ. Шинжилгээ үргэлжлэн явагдаж байгаа аж.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Өнөөдөр ажилчид нь өгсөн маш замбараагүй бөөгнөрөл болсон!Удирдан зохион байгуулалтгүй!!!