2021 оны 1-р сарын 8
16 цаг 20 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа

   Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 9 сарын турш хязгаарласан, нийт 38 хоног бүрэн зогсоосон зэргээс үүдэн айл өрхүүдийн амьжиргаагаа залгуулдаг орлого нь тасалдах, огт орлогогүй болох, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүсэж, улс орны эдийн засаг туйлдан, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байна.

Цар тахлын аюул гамшгийг даван туулахын тулд ард иргэддээ мөнгөн тусламж үзүүлэх, худалдан авалтаар нь дамжуулан үйлдвэр, аж ахуйгаа санхүүжүүлэх зэрэг нэн оновчтой, тодорхой арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж буй дэлхийн улс орнуудаас манай улс туршлага судалж, цаг алдалгүй авч, хэрэгжүүлэх шаардлагатай гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төсөл, үзэл баримтлал, танилцуулгыг эндээс үзнэ үү.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлж, төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхийг санал болгосон.
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр 2021 оны улсын төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж, өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх зорилтыг хангахын тулд улсын төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
  • 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн он солигдох мөчид ард түмэндээ хандан дэвшүүлсэн мэндчилгээгээрээ дамжуулан өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилгаа дахин дэвшүүлсэн билээ.
31
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

31 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.190.141Жаргал   • 2021, 1 сарын 20. 20 цаг 30 минут

Өрх болгонд 1 сая төг тусалахыг дэмжиж байгаа ч баян гэр бүл сард 2 -3 сая с дээш орлоготой айлуудад хэрэггүй ш дээ.Яая даа гэж байгаа группэд байгаа бага тэтгэвэртэй настангуудад өгөх нь зөв байхаа.Сөхөрч байгаа-Э.З-аа бодох хэрэгтэй.

66.181.187.202Зочин   • 2021, 1 сарын 12. 9 цаг 44 минут

Эх ороныхоо сайн сайхны төлөө ард иргэдийнхээ төлөө гэх сэтгэл Баттулга чамд байх гэжүү дээ Учир нь төрсөн хэдэн хүүхдээ өнчрүүлчихээд жирийн монгол хүүхний залуу нас амьдралаар тоглочихоод хаанахын харъяат нь мэдэгдэхгүй эхнэртэй болчхоод байгаа чиний зүрх бусдын төлөө цохилох гэж үү албан тушаалдаа шигдэж үлдхийн төлөө л хийж байгаа үйлдэл юм даа

202.126.88.215Зочин   • 2021, 1 сарын 11. 13 цаг 27 минут

Цалин, тэтгэвэр, тэтгэмжээ бүтэн аваад орлого нь тасрахгүй байгаа айлд хэрэггүй биздээ. Улсынхаа эдийн засгийг бүр мөсөн сөгдүүлэх зорилоготой л биш бол. Өлсөөд байгаа хүмүүст заавал тэр үйлдвэрийнхийг ав гэж шахагүйгээр зөвхөн хүнс авах талон өгч болох юм.

66.181.186.131Зочин   • 2021, 1 сарын 10. 0 цаг 30 минут

Сайн сайхан юм хий бүтээ зөвд зарцуул ард бид яах вэ гэсээр байхад болж бүтэж бга ч юм алга Ард түмэн авмаар бна одоо

66.181.186.131Зочин   • 2021, 1 сарын 10. 0 цаг 28 минут

Нэг удаадаа иргэн бүр 2-3сая төгрөг авмаар л бна Ард түмэн аваагүй байхад Монгол улс гийгээд сайжирсан юм юу бга юм Улам л өр зээл нь нэмэгдээд Нэг удаа ч гэсэн авъя

64.119.22.125Зочин   • 2021, 1 сарын 9. 22 цаг 27 минут

Улсын мөнгөөр улс төр хийж 1 сая төгрөг тараагаад эдийн засгаа сульдуулж, Баттулга Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох уу.

202.179.21.253зочин   • 2021, 1 сарын 9. 18 цаг 36 минут

Ерөнхийлөгчийн маань сэтгэл гь сайхан юм даа.

202.126.88.215Зочин   • 2021, 1 сарын 11. 13 цаг 42 минут

Ерөнхийлөгч маань хөгшин биднийгээ заримыг нь 6 саяар хайралчихаад заримыг нь 1 саяар хайрлана гээд байгаа шүү зайлуул.

103.26.195.104зочин   • 2021, 1 сарын 9. 14 цаг 59 минут

Монгол банкинд офшорын мөнгө орж ирэх дансыг нээчихээд л хараад байж байх юм байна.Баттулга офшороос мөнгө оруулж ирнэ гэж амлаад ерөнхийлөгч болоо биз дээ.Тэгээд ирвэл УИХын тогтоол гаргаад л ЗГ т даалгаад л өгөөд байх юм байна.Тэхдээ тэр чинь хувь хүний мөнгө байвал яах юм.Яасан ичих нүүрэндээ элэг нааж жүжиглэж байнаа энэ Баттулга.

192.82.72.7Зочин   • 2021, 1 сарын 9. 12 цаг 25 минут

odoo erenhiilugch sanaachlaga gargan ih mungutei bolson hulgaich nariinta eh uusver tatvar tulult zergiig n sain shalgah heregtei

192.82.72.7Зочин   • 2021, 1 сарын 9. 12 цаг 14 минут

OFFSHORT MUNGUTEI HULGAICH NAR UNEHEER SANDRALDAAD EHELLEE DEE SHUDARGA BIZNES ERHLEED OFFSHORT MUNGU HIISEN HUN BAIHGUI DANDAA LITSENZ NEREER ARD TUMNII UMCH EH ORNOO ZARSAN HULGAICH NARIIN L MUNGU BAIGAA SHUUDEEE ERENHIILUGCH BATTULGA UHARCH NYATSALGUI HULGAICH NARIIG NEGMUSUN TSEVERLEECH ARD TUMEN BAYARLANA SHUUU

202.21.107.108Зочин   • 2021, 1 сарын 9. 10 цаг 54 минут

Мөнгө авах гээд орилдоод байдаг нөхдүүд жаахан ч гэсэн юм ойлгооч. Ковидийн дараа энэ мөнгөөрөө дотооддоо хэрэгтэй үйлдвэр барьсан бол олон хүн цалинжуулж ажилтай болгоно. Тэр хэрээр улсын эдийн засаг өснө шүү дээ.

183.177.100.4Зочин   • 2021, 1 сарын 9. 10 цаг 45 минут

ard tumendee hairtai ym bol eldegdorj ta nar ehleed oorsdiin offshoor dansan dah mongoo huvaa

66.181.182.21норжин   • 2021, 1 сарын 9. 10 цаг 39 минут

Энэ өөрийнхөө мөнгийг оруулж ирсэн үү? Хувь хүн оруулж ирсэн бол хүний мөнгийг зарах эрх хэнд ч байхгүй. Хулгайч хүн хулгайч л байх юм даа.

202.9.46.24иргэн   • 2021, 1 сарын 9. 12 цаг 38 минут

Офшороос өөрийнхөө мөнгийг оруулж ирээд тараах гээд байгаа л юм биш бол хэн ч би мөнгөө оруулж ирсэн тэгээд тараахыг зөвшөөрсөн гэж дуугарахгүй байхыг бодвол энэ шал худлаа . Сонгуульд зориулж таалагдах гэж шоу хийж байна. Монголчууд мөнгөгүй тэнэг тул амархан хуурч болно гэж боддогийн илрэл. Үнийг нь төлөхгүйгээс хойш ухна 1000 лангаар авсан ч яахав гэж үг байдаг даа

192.82.70.33Зочин   • 2021, 1 сарын 9. 9 цаг 10 минут

POP

167.114.240.173Зочин   • 2021, 1 сарын 9. 0 цаг 37 минут

БАТТУЛГА МИНЬДЭЭ ОДОО БОЛЬДОО ТӨМӨР ЗАМ ГАЦААСАН АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН ЛАЙ ЛАНЧИГИЙГ ЧИНЬ САНАХ ТУСАМ ХАРААЖ ЕРӨӨХ ЮМ. ЧИ ЗҮГЭЭР ОДОО НААД ШУНАЛАА Л БАЙЧИХ ЭНД ТЭНДЭЭС ЖООХОН ШААСАН ЮМАА ГҮНБАЛАЙШИГ ОРОЙ БОЛГОН ХУНДАГЛААД УУГААД АНИР ЧИМЭЭГҮЙ БАЙ!!! ЧИНИЙ ХИЙЖ БУЙ ҮЙЛДЭЛ БОЛГОН ЧАМАЙГ БҮҮР Л ӨРӨВДӨЛТЭЙ ХАРАГДУУЛЖ БАЙНА.ОДОО МӨНГӨРҮҮ БИТГИЙ ЧИЧЭР!!! БҮҮР МУУХАЙ ХАРАГДАЖ БН.

103.57.93.222Гансүх   • 2021, 1 сарын 8. 23 цаг 59 минут

Баттулга ерөнхийлөгч хурдтай сэтгэж байна л да.Зөв л дөө.Аль эрт л 11 сард л энэ ахламыг хийгээд тэг зогсолт хийсэн бол ийм том эрсдэлд орохгүй байсан.Мөнгө байхгүй гээд вакцинаа зээлээр авна гээд..Хөл хорисон мөртлөө автобус нийтийн тээврээр хамаг вирусгүй тараажээ..Засаг буруутай..Ард түмэн дуулгавартай байсан.Энэ ЗГ болон ЕС Хүрэлсүх..нар үнэхээр тэнэг юм да..

103.212.118.91зочин   • 2021, 1 сарын 8. 23 цаг 08 минут

офшороос хэзээ орж ирэх мөнгө вэ?

66.181.184.140Зочин   • 2021, 1 сарын 8. 21 цаг 05 минут

Хуурамч амьтан дандаа худлаа санал гаргаж сонгууль бодохоос өөр юмгүй

202.9.46.24зочин   • 2021, 1 сарын 9. 17 цаг 21 минут

хамгийн гол нь өөрөө сонгуулийн өмнө ард иргэдэд таалагдах , засгийн газрыг өгөх боломжгүйг нь мэдсээр байж шахаанд оруулж муухай харагдуулах. өгөхгүй байж сайхан сайхан хоолны нэр хэлнэ гэдэг л болж байна

88.116.92.142Зочин   • 2021, 1 сарын 8. 19 цаг 53 минут

zalitai hog ve

122.201.24.84Зочин   • 2021, 1 сарын 8. 19 цаг 42 минут

Эхлээд өөрийнхөө офшор мөнгөө хувааж өгөөрэй.

202.9.40.85Зочин   • 2021, 1 сарын 8. 17 цаг 42 минут

xvleej awaxiim boluu da

202.179.7.33зочин   • 2021, 1 сарын 8. 17 цаг 32 минут

энэ хүн мэдрэл муутай юм уу. өөрөө оффшорт байгаа мөнгөө оруулж ирээд өгөөч

192.82.70.33Зочин   • 2021, 1 сарын 9. 9 цаг 10 минут

Zuv

103.57.94.203ЗОЧИН   • 2021, 1 сарын 8. 17 цаг 30 минут

ямар ч байсан Ерөнхийлөгч цаг үеэ олсон зөв санаачлага гаргасан , мэдрэмж бол байна , одоо гол асуудал эрх баригч нам яахыг харах үлдлээ , САНААЧЛАГА БАЙГАА ОНОЖ ТҮМЭН ОЛОНД МИНЬ ХҮРТЭХ БОЛТУГАЙ

64.119.19.239зочин   • 2021, 1 сарын 8. 17 цаг 21 минут

зөвөө олон түмэндээ Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж ,дэмжилэгэ үзүүлээч МАН - Удирдлагуудаа ,ИХ -дарга ,гишүүдээ одоо л та нар зөв шийдвэр гаргаж өгөөрөй ,, Та бүхэн оффшороосоо мөнгөө аваад Монгол Түмэндээ өгөөч

85.52.243.167Зочин   • 2021, 1 сарын 8. 17 цаг 20 минут

Mungunii asuudald yamar ch hamaagvi bilegdliin Alban tushaald suusan horchin buh offshore, hiisen hulgai luivruudad ni ilreed ireheer mash ih sandarch bnaa. Songuulid songogdohgvi bol margaash ni shvvhiin haalga tatna gedgee medeh iin tsaaguur medej bgaa bolohoor yamar ch hamaagvi argaar ene suudaldaa vldehiin tuluu vheldej bna daa. Chamaig Trump shig husna daa.

202.70.34.98Зочин   • 2021, 1 сарын 8. 17 цаг 07 минут

Оффшор бүсийнхээ мөнгөө өгөөчээ өгөх гээд байгаа юм бол ,,,,,,,амлалт чин хаана байнаааа,,,,,,

43.242.243.22Зочин   • 2021, 1 сарын 8. 16 цаг 47 минут

нийгмийн даатал эрүүл мэндийн даатгал байнга төлдөг мөртлөө ажилгүй байх хугацаандаа ямар нэг дэмжлэг хүмүүстээ хэзээ нөхөж хэдэн төгрөг өгөх юм. Ххүхэдтэй хүмүүс нь мөнгө аваад хүүхэдгүйгээр нь ялгаад орхисон биз дээ. Зөрүү мөнгийн нөхөж олгож иргэдэд тэгш адилхан хандаач та нар

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.