2021 оны 1-р сарын 8
16 цаг 51 минут

АНУ: Хоёр зуун жилийн дараа анх удаа

-Үймээн дэгдээсэн ч сонгуулийн дүнг батлав-

   Өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 5, өнөөдөр буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр АНУ-ын түүх, төр засгийн тогтолцоо, хүчний харьцаа, ирээдүйн амьдралд нэн чухал үйл явдлууд болж байна. Яг одоо миний бие онц байдал тогтоосон нэгдүгээр сарын 6-ны орой 9 цагаас энэхүү шуурхай мэдээг бичээд сууж байна. Болж буй үйл явдлыг товч тайлбарлан өгүүлье.


Нэгдүгээр сарын 4

Энэ бол Жоржиа мужийн сонгуулийн битүүний өдөр байлаа. Жоржиа мужийн сонгогчид энэ жил АНУ-ын төр засгийн хүчний харьцааг шийдэх чухал үүрэгтэй болсон юм. Учир нь Конгрессын дээд танхим болох Сэнат 100 гишүүнтэй байдгийн хоёрыг нь Жоржиа мужийнхан сонгоно, гэтэл хүчний харьцаа 50-48 суудлаар Бүгд Найрамдах Нам ялж буй. Хэрвээ энэ хоёр суудлыг хоёуланг нь Ардчилсан нам авбал 50-50 болж тэнцэнэ. Тэнцсэн тохиолдолд хайныг нь дэд ерөнхийлөгч хагалдаг хуультай, дэд ерөнхийлөгчөөр Камала Харрис сонгогдсон учир АН олонх болно гэсэн үг. Энэ орой ерөнхийлөгч болох Байден, ерөнхийлөгч буй Трамп хоёул Жоржиад ирж сонгуулийн аянд оролцов. Трамп гэтэл БНН-ын хоёр нэр дэвшигчийг дэмжихээсээ илүү өөрийнхөө тухай, сонгуульд “ялагдаагүй” болохоо ярьж, Жоржиа мужийн захирагч, төрийн нарийн бичгийн дарга нар луу довтлов. Сонгуулийн өмнөх шөнө БНН-ныхны эсрэг яриа хийсэн нь нэр дэшигч нарт нь үнэхээр сөрөг сурталчилгаа болсон юм.

Нэгдүгээр сарын 5

Шөнө 12 гэхэд АН-ын нэг нэр дэшигч ялах нь тодорхой, нөгөө нь ялах магадлал нэн өндөр болов. БНН ийнхүү 2018 онд доод танхим болох Төлөөгчдийн танхим, 2020 онд ерөнхийлөгчийн суудлаа алдсан эцэст 2021 онд Сенатыг бас алдах нь тодорхой боллоо. Ялсан ялагдсан талын баяр баясал, уур харуусал ив илт. Энэ өдөр миний ажил буюу Конгрессын Номын Сангийн захиргаанаас “Маргааш 1 сарын 6-ны өдөр ажилдаа ирж болохгүй” гэсэн мэдээлэл ирэв. Учир нь Трампыг дэмжигчид жагсана, жагсаал үймээн болох магадлалтай гэжээ. Конгрессын Номын Сангийн гурван байр гурвуул Конгрессын ордонтой газар доогуур холбоотой билээ.

Нэгдүгээр сарын 6

Энэ өдөр олон чухал явдал давхацлаа. Өглөөгүүр АН-ын Жон Оссоф ялах нь тодорхой болов. Энэ бол маш том үйл явдал. Сенатыг авснаар Байден бүх сайд нараа, бүх томилгоогоо хүссэнээрээ хийж болно гэсэн үг. Сенатад олонх болохгүй бол дэвшүүлсэн хүн бүрийг нь унагаад байх боломж МкКоннэлд бий. Энэ өдөр 13 цагаас хоёр танхим нэгдсэн хуралдаан хийж, ерөнхийлөгч Байденыг сонгосон Сонгогчдын зөвлөлийн саналыг батлах ёстой байв.

12 цагийн үед Трамп дэмжигч нарынхаа өмнө гарч ирж үг хэлэв. Үгийнх нь гол санаа нь “сонгууль будилаантай болсон, би ялсан, гэвч дээрэмдүүлсэн...”

13 цагт нэгдсэн хуралдаан эхэлж байх үед Трамп үгээ хэлж дууссанаар уурссан олон зуун жагсагч Конгрессын Ордон руу алхав.

15 цагийн үед жагсагч нар хамгаалалтыг нэвтэлж, ордон руу орлоо. Байдал маш эгзэгтэй болов. Дэд ерөнхийлөгч Пэнс тэргүүтэй түшмэдийг сайн хамгалалттайгаар гадагш гаргасан бол нийт гишүүдийг тэгэх боломж үгүй, нууцлаг байранд оруулан, хамгаалав.

16 цагт буун дуу гарч, нэгэн эмэгтэй буудуулсан нь хоёр цагийн өмнө эмнэлэгт нас баржээ. Дотроос нь хаасан өрөө рүү хүмүүс орох гэж тэмцэлдэх үеэр буудуулсан бололтой. Тэр өрөөг зэвсэгтэй хүмүүс хамгаалж байсныг бодоход их хурлын гишүүд тэнд байсан байж ч магадгүй. Бүх зүйл одоогоор тодорхойгүй байна. Вашингтон хотын захирагч онц байдал тогтоож, 18 цагаас эхлэн гадуур хүн явахыг хориглов. Цагдаа хүч хүрэхгүй байгаа тул Үндэсний гварди хэмээх цэргийн хүчийг оруулж ирэхийг хүссэн боловч энэ тушаалыг гаргах эрхтэй Ерөнхийлөгч Трамп хоёр ч удаа татгалзсаны эцэст хүн буудуулсны дараа сая зөвшөөрөв.Онц байдал эхлэхтэй зэрэгцэн цэрэг цагдаагийн хүч гартаа бүхнийг авч, ордоныг чөлөөлөн, босогчдыг тараав. Үймээн таригчдаас болж Үндсэн хуулийнхаа үүргийг тасалдуулахгүй хэмээн 20 цагийн үед Сэнта, Төлөөлгчдийн танхимын гишүүд эргэн ирж, ахин хуралдаж эхэллээ. Энэ зуур Байдэны ялалтыг эсэргүүцэж, Трампын талд орно хэмээн төлөвлөж байсан БНН-ын хэд хэдэн гишүүн гүн шоконд орж, Трампыг дэмжихээ болилоо хэмээн мэдэгдэв. Хамгийн сүүлд Конгрессын ордныг хамгаалж чадалгүй алдсан тохиолдол 1812 ондболсон билээ. Тэгэхэд харийн түрэмгийлэгчид буюу Британичууд Капитол руу нэвтэрч, Конгрессын Номын санг юу ч үлдээлгүй шатаасан түүхтэй. Энэ удаад харин америк иргэд өөрсдөө Төрийн ордон руугаа дайран орлоо.

Тэргүүн хатагтай Мэланиа Трампын Хэвлэл мэдээллийн албаны дарга үймээнээс болж ажлаа хаяж байгаагаа мэдэгдэв. Трампын охин Иванка босогчдыг “Эх орончид” хэмээсэн жиргээгээ 3 минутын дараа устгав. Трамп асуудлыг намжаах гэхээсээ илүү улам хөөргөсөн өнгө аястай зүйл нийтлүүлсээр байсан тул Фэйсбүүк, Ю-Түүб, Твиттер бичвэрүүдийг нь устгаж, 12 цаг нийтлэх эрхийг нь хаслаа.

Нэгдүгээр сарын 20-ны өдөр Байден тангаргаа өргөнө. Нэгдсэн улс хэмээгдэх Америк “нэгдэж” чадах уу гэдэг асуудал тун эгзэгтэй байна.

“Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч

М.САРУУЛ ЭРДЭНЭ. 2021.01.07. 18:00 цаг

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.188.88Zochin   • 2021, 1 сарын 11. 13 цаг 29 минут

Hun torolhtonii zanalt daisan zevuun Amerik oron uimj sonoj l baival hun torolhtond mas sain .sainsaohniig abchirm

203.91.115.52Зочин   • 2021, 1 сарын 9. 13 цаг 52 минут

Бараг манай 7/1 халдварласан юм биш үү?

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.