Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дотооддоо Ковид-19 гарснаас хойш хоёр сарын хугацаанд гарсан голомтуудыг хэрхэн хяналтандаа авсан, цаашид таван үзүүлэлтийг тогтмол харгалзан эрсдэлийн үнэлгээ хийж байх болон ард иргэдээ вакцинжуулах талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл буурч, хөл хорионы дэглэм суларч байгаатай холбогдуулан нийт ард иргэддээ өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч танилцуулъя.
Монгол Улс дотооддоо Ковид-19 халдвар гарснаас хойш хоёр сарын хугацаанд нэг сая 200 мянга гаруй хүнд хүнд шинжилгээ хийж, 1300 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн. Энэ хугацаанд халдвар голомтлон гарсан зургаан аймагт ЭМЯ-аас бодлого, мэргэжил, арга зүй, эмнэлгийн тусламжаар ханган 10 багийг томилон ажиллууллаа. Мөн шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, 500 гаруй сая төгрөгийн нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэгслээр хангасан байна. Үүний үр дүнд халдвар гарсан аймгууд бүгд халдваргүй бүс болоход ойрхон байна. Тухайлбал Орхон 34 хоног, Архангай 40 хоног, Говьсүмбэр 40 хоног,Дархан-Уул аймаг 34 хоног, Сэлэнгэ болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд халдвар гараагүй 18 хонож байна. Цаашид халдвар гарахгүй 10 хонох юм бол бүх аймаг халдваргүй эрүүл бүс болно.

“Улаанбаатар хотод гарсан 4 том голомтыг хяналтандаа авлаа”
Улаанбаатар хотод нийт 603 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн том голомт гарсныг хяналтандаа авсан учраас өнөөдрөөс эхлэн хөл хорионы дэглэм суларч байна.
Хамгийн эхний голомт болох Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн оны 12 дугаар сарын 16-нд халдвар гарч өргөн хүрээг хамарсан. Тус голомт нь Улаанбаатарт бүртгэгдсэн нийт тохиолдлын 54 хувь буюу 324 батлагдсан тохиолдол илэрсэн. Хөл хорионы үед тус голомтыг хяналтад авах ажлууд хийгдсэнээр тохиолдлын тоо эрс цөөрсөн. Хоёрдугаарт, энэ оны нэгдүгээр сарын 5-нд Ачтан эмнэлэгтэй холбоотой голомт гарсан.Тандалтаар тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудын хүрээнд халдвар явах нь тодорхой болсон. Учир нь өнгөрсөн хугацаанд хэвтэн эмчлүүлж, үйлчлүүлсэн бүх иргэдийг шинжилгээнд хамруулахад халдвар авсан тохиолдол гараагүй. Тус голомттой холбогдуулан Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нийт 20 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах ажил өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдлээ. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт 14 мянган иргэнийг шинжилгээнд хамруулахад зургаан батлагдсан тохиолдол илэрлээ. Гэхдээ эдгээр зургаан тохиолдол халдварын хоёрдогч хавьтлаар бүртгэгдэж, эхний шинжилгээгээ өмнө нь өгсөн байсан. Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд илэрч байгаа тохиолдлууд нь хяналтад тусгаарлах байранд байгаа тохиолдлууд юм.Тус голомтоос өдөрт илрэх тохиолдлын тоо 10-аа доош байна.Гуравдугаарт, Тэнүүн-Огоо автобус баазтай холбоотой голомт гарсан. Тус голомтоос батлагдсан тохиолдол 5-аас доош илэрч байгаа учраас бид бүхэн үүнийг хязгаарлаж хяналтдаа авсан гэж ойлгож болно. Дөрөвдүгээрт, Мөнххада ХХК-тай холбоотой голомт. Тус голомттой холбоотой хавьтлуудыг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан. Сүүлийн өдрүүдэд энэ голомтоос илрэх халдварын тоо багассан.
Сүүлийн гурван халдварын голомт нь шинэ жилийн үеэр арга хэмжээ зохион байгуулсантай холбоотой гарсан учраас хатуу хөл хорионы дэглэмийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-аас энэ оны нэгдүгээр сарын 10-г дуустал тогтоосон. Өнгөрсөн хугацаанд бид зорилтот бүлэг, голомт гарсан дүүрэг, хороо, эрсдэлтэй бүлгүүдийг шинжилгээнд хамруулан тогтмол тандалт хийж ажиллалаа. Тандалтын шугамаар эрсдэлтэй байгаа эрүүл мэндийн байгууллагууд, эмийн сан, зах худалдааны төвийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулаад байна.

Цаашид бид 5 үзүүлэлт дээр тулгуурлан эрсдэлээ үнэлнэ
Цаашид бид Ковидтой амьдралын шинэ хэв маягт дасан зохицох ёстой гэж харж байгаа. Тиймээс ард иргэд цаашид хөл хорионы дэглэм, авч хэрэгжүүлэх арга хэмжээ ямар үзүүлэлтээс шалтгаалах ёстой вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Үүнд дараах таван үзүүлэлтийг харгалзан үзнэ.
НЭГ. Өдөрт илэрч буй тохиолдлын тоо. Өмнө нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой өдөрт илрэх тохиолдлын тоо 50 хүрч байсан бол өнөөдөр шинэ илрэх тохиолдлын тоо 20 болж буурсан.
ХОЁР. Шинээр бүртгэгдсэн голомтын тоо. Өдөрт бүртгэгдэж буй шинэ голомтын тоо цаашид авч хэрэгжүүлэх ажилд чухал нөлөөтэй.
ГУРАВ. Халдварын түвшин буюу дайралтын хүч (AR). Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос халдварын тохиолдол гарч байхад халдварлуулах магадлал 14 хувь хүрч байсан. Энэ үзүүлэлт өнөөдөр 1.1 хувь болтлоо буурсан.
ДӨРӨВ. 10 мянган хүн амд ногдох халдвартай хүний тоо.
ТАВ. Лабораторийн шинжилгээний эерэг хувь. Өнөөдрийн хувьд манай улс 0.042 байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд бид эдгээр үзүүлэлтийг харж, эрсдэлийн үнэлгээг хийн салбар дундын зөвлөгөөнөөр цаашид авах арга хэмжээг цаг үеийн нөхцөл байдалтай нь уялдуулж авч хэрэгжүүлж ирсэн.

Монгол Улсын эмийн бүртгэлд Pfizer, AstraZeneca, Moderna-гийн вакциныг бүртгэлээ
Өнөөдрийн байдлаар дэлхийн 41 оронд есөн үйлдвэрлэгчийн вакциныг 24 сая хүнд хийгээд байна. ДЭМБ-аас 2020 оны 12 дугаар сарын 31-нд Pfaizer вакциныг бүртгэсэн.
Монгол Улсын хувьд хүн амын вакцинжуулалтын бүртгэлийн нэгдсэн дэвтэр байхгүй. Иймд манай улсын хувьд коронавирусийн вакцин бүртгэх журмыг боловсруулж, энэ долоо хоногт баталлаа. Үүний дагуу Pfizer, AstraZeneca, Moderna-гийн вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд өнөөдөр бүртгээд байна. Вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр болсон. Ингэснээр вакциныг богино хугацаанд Монголд оруулж ирж, иргэдээ дархлаажуулах ажилд ахиц гарч байна. Вакцин орж ирэхэд халдварын өндөр эрсдэлтэй эмч, эмнэлгийн ажилтнуудыг нэн тэргүүнд дархлаажуулна. Дараа нь халдварын эрсдэл өндөртэй иргэд, ахмад настнууд дархлаажуулах дарааллаар нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна. Одоо вакцин орж ирэх нөхцөл нь бүрдлээ гэсэн үг.
Мөн тэрбээр “Маргаашаас хөл хорионы дэглэм суларч байгаа учир ард иргэд, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ чангатгаж, амны хаалт зүүн, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих шаардлагыг нэг нэгэндээ шаардлага тавьснаар Монгол Улсад бүх төрлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломж бий” гээд ухамсар, хариуцлагаар халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг хүслээ.

28 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Амжилт
Hund ued shudarga ajillaarai.Chamaig 2 emnelegiig uud tatsan gej duulsan . Emh tsegrs sain standart togtoogooroi
Энэ сайд хүү илүү дутуу пиар байхгүй төлөв , холыг харж ажиллаж байгаа . Хийж буй реформ нь зөв , үйл ажиллагаа нь үр дүнгээ өгөөд эхэллээ. Энэ байдлаараа өвчинг барьж чадаж бна . АМЖИЛТ ХҮСЬЕ.
Хурдхан уок эмя-ны Сатаан хүмүүс Монголын засгаас зайлчихвал монголд Нар мандаж тэнгэр цэлмэж агаар цэвэршиж хүн ардын нуруу тэнийж амар тайван болох учиртай гэж
YOK,EMY, NOKomiss tanar ulsaas tetguulj dandaa ondor tsalin avdag. Tegeed odor bolgon chaldvar garch ard irgediig ulam zovoodog. Al neg banknii gadaa udaan zogsoj ich daardag. Ene bugd chin bas l zovlon. Orlogui zondoo chumuus tuildaj ulam zovdog!!! tanar odoo bolj uz bid er itgechgui
Zalyy hvnii yram zorigiig bvv yntraa.said sain ajillaj bgaa.bvv harluulah oroldlogo hii
Мэдрэл муутай мөнгөний сайд хулгайч чи төрөөс зайлж тэр махаа зарсан нь дээргүй юу. Улс орныг минь өвчинд нэрвэгдүүлсэн муу хог шаар чамаас болж корона д эзлэгдлээ. Чамаас хатуу хариуцлага нэхнэ шүү.
Chi yadan myyhai um yaridag um be. Vgee bod
Мөнхсайхан СААД зайлаачээ Хүрэлсүхээ авсан мөнгөө өгөөд төрхөмд нь буцаааа
zailaa
Дэлхийн маш том хегжилтэй орнууд ч энэ тахлын емне евдег нугарч хяналт тандалт хорио цээр хийгээд цаг уеийн асуудалд нь тохируулах гээд л явж байна Хятад улс ч гэсэн дахин дэгдэлт дотоододоо алдаж хорио цээр чангаруулж байна Манай Засгийн газар Эруул Мэндийн яам УОК ууд нь боломжоороо л ажиллаж байгаад Амжилт хусье хунийг шуумжилж кайп авдаг хумуус бол энэ бухнийг ойлгож чадахгуй л дээ Хамтдаа бугдээрээ сэтгэл гаргаж энэ евчнеес сална
Боломжоороо ажиллана гэж юу хэлдэг юм. Хөл хорьж хүмүүсийн амьдрал доройтуулсныг хэлэх үү, хүйтэнд оочирлуулж шавуулж өвчин тараахыг хэлэх үү, хил гаалиаар иргэдээ оруулахгүй тамлахыг хэлэх үү, хүн үхүүлж бахаа хангахыг хэлэх үү, өвчнөөр далимдуулж мөнгө идэхийг хэлж байна уу. Чи боломж гэж үүнийг яриад байна уу. Бөгс долоогч нар ийм л юм ярьдаг болж дээ.
Delhii niitiin jishgiig eh orniihoo nuhtsul baidald tohiryylan ajillhiig bolomj gedeg um Mun uuriinhuu medle chadvariig bvren daichlan ajillaj bna .uur yah geev.
Manai zasgiin gazar , ontsgoigiinhon , eruul mendiin yamniigan bugd l sain ajillaj baigaa. Tiimdee ch bas tarhaltiig barij chadaj bna. Manaid odoo l ehlej bna busad ornuudad jil garui urgeljilj olon myangan hun nas barsan. Vaccine ni garsan yum chin odoo udahgui gaigui bolno bizdee
УҮБГ, ЭМЯ-аас Халдварт өвчинтэй тэмцэх түүнийг хязгаарлан хумих талаар ихээхэн сайн ажил хийж, хэрэгжүүлж чадаж байна гэж ард түмний ихэнх нь харж байгаа. Бүр сайн туршлагажиж оновчтай, үр дүнтэй, сайн ажилларай. ЭМС сайн ажиллаж байна гэж ард түний ихэнх масс үнэлэж байгаа шүү. Та нарын ажлыг санаатай ба санамсаргүй муучилдаг, буруутгахыг хүсдэг хүмүүс бол зарим сэтгүүлчид, ухамсар, боловсрол муутай цөөн, өөрийн толгойгүй, бусдын бууны гөлөгнүүд байгаа шүү, тэднийг тоох хэрэггүй. Ажлаал сайн хийхийг эрхэм болгох хэрэгтэй.
ЭРҮҮЛ ЭНДИЙН САЙДЫН ИЙДВЭР БИШ. БИТГИЙ ХУДЛАА МАГТ. ДЭЭД ЭРГЭЭР ДОТООДДОО ХАЛДВАРЛАСАН БАЙГАА БИЗ ДЭЭ. ОДОО САНХҮҮЖИЛТ АВАХЫН ТУЛД ГАДААД ЭЗДИЙНХЭЭ ДААЛГАВРЫГ БИЕЛҮҮЛЖ ЯМАР Ч БАТАЛГААГҮЙ ВАКЦИН ШАХАХ ГЭЖ БАЙХАД САЙН САЙД ГЭХ ҮҮ. ДЭЛХИЙН БҮХ УЛС ОРОНД ЯГ АДИЛ ҮЕД ХААЖ НЭЭЖ БАЙНА. ЭНЭ БОЛ ЕРДӨӨ ДЭМБ ДААЛГАВРЫГ БИЕЛҮҮЛЭГЧ
Sain ajillj bgaa saidiig magtalgvi yahav.hov bazaj bgaa chamaig magtaltai bish
Зариг.мн ийн өнөрцэцэг эмнэлгээс яагаад халдвар гараад байна гээд загнаад байх юм эмнэлэгт чинь өвчтэй хүмүүс ирдэг юм байгаа биздээ өнөрцэцэгийн эмнэлэгт очихгүй байхыг үхэхгүй байхыг харах юмсан
Ene setgvvlch arai dendvv l de
Наадах чинь ТЭНЭГ хүүхэн. Тахал өвчинтэй улаан нүүр тулж байгаа мэргэжилтэн,тухайн салбарыг дайрсан увайгүй үг яриатай,хэрүүлч мулгууг нь харахаас дургүй.ТВ-н дууг шууд хаадаг.
Ene unurtsetseg gegch avgaig hurdan shalgaad shorond ni hij hataagaach davarsaar davarsaar davgiin orond gegcheer muu avgai chin davraad bgn bishuu hurungu mungiig ni atg shalgaach
Гадуур халдвартай мэр сэр байгааг үгүйсгэхгүй шүү дээ. Бушуухан вакцинаа оруулж ирээд вакцинжуулалтанд ард түмнээ хамруулаарай. Тэгж байж сүргийн дархлаа үүсч байж ард түмэн хэвийн горимондоо орох болно.
5 жилийн турш байнга вакцин шахаж аажуухан алах гэж байхад монголчууд ердөө юм уншихгүй юм даа. энүүхэн өвчнийг вакцинаар дараад л болно гэж бодоо юу. юм унш судал дэлхийд юу болооод байгааг бод
Ingej yarij arai bolohgvi bhaa
Өнөөдөр л гэхэд 21 тохиолдол илэрч батлагдсан байна байна. Энэ 21 хүн дор хаяж тус бүр нэг нэг хүнд халдаассан гэж үзвэл 21 хүнд халдаана биздээ .Мэргэжлийн хүмүүсийн ярьж мэдээлж байгаараар бол нэг хүн хамгийн багадаа 4-5 хүнд халдвар тараадаг гэж үзвэл үүний цаана 70 хүн өвчилсөн байх магадлалтай, Хумигдсан гэх сайдын мэдээнд итгэх арга алгаа
Хөөрхий минь халдвартынхан чадлаараа л ёстой нойр хоолгүй,ар гэр амьдарлаа ориод зүтгэж байнаа. Тэндэнд баярлаж байна.Энэ эмч нартаа урамыг үг хайрлж байхын оронд ах дүү амраг саднаа ажилтай болгох гэж улайрч мэргэжсэн ажлаас шахаж ахмад үеэдээ уулагдан дайрч өвчитэй тэцэж байгаа юм уу?гэхээсээ илүүтэй ахмадуудтайгаа тэмцээд байна уу гэж бодогдох болсоон Сайдаа та дадсан зангаараа ээжилт худлаа үгээр хуурч байнаа даа янз нь. Энд тэндгүй л алаг цоог голомт ирлээд байгаа шүү!!! Энэ хүний үгэнд итгэх хэцүү Хүмүүсээ! өөрөө өөрийгөө хамгаалцгаа
yag hyanaltanda absan yumu .
Чи очихгүй бол болохгүй байна. Тэгээд өөрөө шалга