2021 оны 1-р сарын 12
13 цаг 05 минут

Чингэлтэй дүүргийн ЭМТ-д PCR шинжилгээний лаборатори байгууллаа

     Коронавируст “Ковид-19” цар тахлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах үүднээс ЭМЯ-аас дүүргүүдэд PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулах ажлыг зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд өчигдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторид ажиллалаа.

Энэ үеэрээ тус төвийн шинээр байгуулж буй молекул биологийн лабораторийн үйл ажиллагаа болон эмнэлгийн тусламж үйлчилгээ, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Тус молекул биологийн лаборатори нь 24 цагийн хугацаанд 300-1200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай бөгөөд дүүргийн иргэдийг цаг алдалгүй шинжилгээнд хамруулж, “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх бүрэн боломжтой болж байна.
 
Түүнчлэн энэхүү лаборатори нь зөвхөн коронавируст “Ковид-19” халдвар бус томуу, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, элэгний В, С вирус зэрэг бусад халдварт өвчний шинжилгээг хийх хүчин чадалтай учир эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцоллоо.
 
Уг ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва салбар амбулаторийн үйл ажиллагааг танилцуулж, “Ковид-19” цар тахлын үед нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний бэлэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.

Мөн молекул биологийн лабораторийн үйл ажиллагаатай танилцах үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд санамж зөвлөмжийг өгсөн юм.
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

АРХИВ: Д.Сумъяабазар "ЭМЯ өөрсдийнхөө амрыг хараад хатуу хөл хорио тогтоох гээд байх юм"9 цаг 27 минутын өмнөБилл Гейтс коронавирусний вакцин хийлгэжээ1 сар 23. 13:07Жозеф Байден “Бүх америкчуудыг нэгтгэсэн ерөнхийлөгч байх болно”1 сар 23. 12:00Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэх албан бичгийг Ерөнхийлөгчид гардуулав1 сар 23. 11:34Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн анхааралд1 сар 23. 11:26ХӨСҮТ: "Хас" банктай холбоотой нэг тохиолдол батлагдсан1 сар 23. 11:19МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ1 сар 23. 11:17ЭМЯ: "Монос" компанийн голомтоос 5, батлагдсан тохиолдлуудын гэр бүл гээд нийт 19 хүнээс халдвар илэрлээ1 сар 23. 11:05КОВИД-19: Үсчин, гоо сайхны салонд өгөх зөвлөмж1 сар 23. 10:59Иргэдийг 250-300 мянган төгрөгөөр хулгайн замаар зөөвөрлөж байгаа иргэдэд арга хэмжээ авчээ1 сар 23. 10:52Сөүл-Улаанбаатарын онгоцоор 165 иргэн эх орондоо ирнэ1 сар 23. 10:47Сайжруулсан шахмал түлшний нөөц 32313 тонн байна1 сар 23. 10:45Өнөөдрөөс үсчин, гоо сайхан, барааны захууд нээгдэж байна1 сар 23. 10:42Танилц: Үйл ажиллагаа нь хязгаарлагдсан салбар, чиглэл1 сар 23. 10:40Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна1 сар 23. 10:37Маргаашаас үсчин, гоо сайхан, барааны захууд нээгдэнэ1 сар 22. 22:21УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын ялыг 1 жил болгон өөрчиллөө1 сар 22. 22:15“Багануур” ХК техникийн шинэчлэл хийлээ1 сар 22. 17:09Банкны ажилтныг мэргэшүүлэх "Шинэ институт" байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа1 сар 22. 14:55"Баянмонгол" хорооллын нэг иргэнээс халдвар илэрлээ1 сар 22. 13:16О.Батханд: Би жагсаал зохион байгуулаагүй, шүүхэд хандана1 сар 22. 13:01МАН-ын Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад 98.8 хувийн саналаар дэмжлээ1 сар 22. 12:43Кредит картаараа онлайнаар худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 10%-ийг буцаан аваарай1 сар 22. 11:58Б.ОНОН: Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь ХЭТ ТАРГАЛАЛТЫН ЭСРЭГ дурангийн мэс заслын эмчилгээг нутагшуулсан1 сар 22. 11:51Хас, Худалдаа хөгжлийн банкны хоёр ажилтан ойрын хавьтлаар тогтоогдож, шинжилгээ хийгдэж байна1 сар 22. 11:19ЭМЯ: ХӨСҮТ-ийн нэг эмчээс, батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 7 хүнээс халдвар илрэв1 сар 22. 11:06Б.Болдсайхан эмч ходоодны хавдраа эмчлүүлэхээр өнөөдөр гадаадыг зорилоо1 сар 22. 11:00456 иргэний 8 тэрбум гаруй төгрөгийн залилсан гэх Д.Гүрсоронзын хэргийг прокурорт буцаасан үндэслэлээ шүүхээс тайлбарлав1 сар 22. 10:47Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, төрийн хамгаалалтад авчээ1 сар 22. 10:38УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэнэ1 сар 22. 10:34
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.