2021 оны 1-р сарын 13
11 цаг 02 минут

ЭМЯ-аас Сонгинохайрхан дүүрэгт PCR шинжилгээний лабораторийг шинээр байгууллаа

Ковид-19 халдварын үед ЭМЯ-аас тандалт, судалгаа, тусламж, үйлчилгээний чиглэлээр молекул биологийн лабораториудыг нэмж байгуулахаар болсон. Энэ хүрээнд ЭМЯ-аас Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд PCR шинжилгээний лабораториудыг ашиглалтад оруулсан бол өчигдөр Сонгинохайрхан дүүргийн амбулаторид ийнхүү шинэ лабораторийг ашиглалтад оруулж байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар Сонгинохайрхан дүүргийн салбар амбулаторид ажиллаж, шинээр байгуулж буй молекул биологийн лабораторийг явцтай танилцлаа.  

СХД-т лаборатори байгуулагдсанаар шинжилгээ өгөх шаардлагатай иргэд цаг алдалгүй  оршин суугаа газраа шинжилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлж байна. Цаашид дүүрэг болгон өөрсдөө тандалтаа хийдэг, өөрсдийн гэсэн лабораторитой болж байна.

Удахгүй Хан-Уул, Баянзүрх дүүргийн ЭМТ-д шинээр лабораториуд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр улсын хэмжээнд молекул биологийн нэгдсэн сүлжээ лабораторитой болж байна гэсэн үг  юм. Цаашид зөвхөн коронавирусийн халдварын үед гэлтгүй бусад төрлийн халдварыг оношлох боломжтой болж байна.

 

Сонгинохайрхан дүүрэгт ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “ХӨСҮТ-ийн лабораторийн түвшинд хүрэхүйц тооны сорьцыг өдөртөө хийх хүчин чадалтай шинэ лабораторийг УНТЭ-ийг түшиглэн байгуулж байна. Цаашид бид тандалтыг тогтмол, зөв явуулах шаардлагатай. Тиймээс эрүүл мэндийн байгууллага болон  олон хүн ажилладаг үйлдвэр, үйлчилгээний газруудыг тогтмол шинжилгээнд хамруулж, тандалт хийнэ. Энэ хүрээнд лабораторийн хүчин чадлыг сүлжээ хэлбэрээр ийнхүү нэмэгдүүлж байна. Энэ долоо хоногт дүүргийн хэмжээнд бүх лабораториуд ашиглалтад орно. Үүнд хүний нөөцийн асуудал чухал байна. Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ, НЭМҮТ, ЗӨСҮТ-д хүний нөөцөө бэлдсэн. Түүнчлэн хөдөө, орон нутгийн эмнэлгүүдийг PCR шинжилгээний лабораторитой болгож байна.  Орон нутагт ажиллах боловсон хүчин эхнээсээ сургалтад хамрагдаад эхэлсэн. Нөхцөл байдал хэрэв хүндэрвэл эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх орны хүрэлцээ чухал. Короанвирусийн халдварын үед нийслэлийн хэмжээнд 5000 орчим ор ашиглахаар бэлдсэн. Эхний ээлжинд эмнэлгийн тусламж, үйлчилгээ явуулж байгаа эмнэлгүүдэд аль болох коронавирусийн өвчлөлтэй иргэдийн авахгүй байхаар шийдсэн. Эрсдэлийг бууруулах зорилготй.  Салбар амбулаторид 100 орыг бэлдсэн. Коронавиурсийн халдвартай хүн авах шаардлага гарвал бэлэн байдлыг хангах үүднээс тоног төхөөрөмжийн бэлтгэл ажлыг хангаад байна” гэлээ.  

 

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица “Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт молекул биологийн лабораторийг байгуулж байгаад, Монгол улсын засгийн газарт талархал илэрхийлье. Хэрэв цаашид халдвар дотоодод өргөн хүрээгээр тархвал тусламж үйлчилгээг дүүрэг, нийслэлийн хэмжээнд үзүүлэх чиглэлээр бэлтгэл байдлыг хангаж байгаад баяртай байна. Төвийн зургаан дүүрэгт ашиглалтад орж байгаа эдгээр лабораториуд нь зөвхөн коронавирусийн үед гэлтгүй цаашдаа бусад төрлийн өвчнийг оношлох, оношилгооны лаборатори болгон ашиглах боломжтой. Энэ чиглэлээр ДЭМБ-аас мэргэжил арга зүйн болон, санхүүгийн тусламж үзүүлэн дэмжин ажиллаж байгаа.  Коронавиурсийн эсрэг бэлэн байдлын төлөвлөлтийн хүрээнд бид цаашдаа үйл ажиллагааг жигдрүүлэх, эдгээр лабораториуд бүрэн хүчин чадлаараа ажиллах, тоног төхөөрөмжүүдээр хангах, хүний нөөцийг сургаж бэлдэхэд нь мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч дэмжин ажиллах болно.Монгол улсын засгийн газарт томоохон алхам хийж оношилгооны хүртээмжийг сайжруулах чиглэлээр өргөн хүрээтэй ажлыг зохион байгуулж байгаад дахин талархлаа илэрхийлье” гэлээ.

 


СХД-ийн ЭМТ-ийн дарга н.Өнөрсайхан хэлэхдээ :
СХД-ийн эрүүл мэндийн төв нь хоёр салбар амбулаторитой. Бид тус дүүргийн 330 мянган иргэнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Молекул биологийн лабораторийг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд тоног төхөөрөмжөө суурьлуулан, хүний нөөцийн бэлтгэлээ хангалаа. Тусламж үйлчилгээг хүртээмжтэй байлгахын тулд 24 цагаар шинжилгээ авах юм. Хэрэв өдөрт 6 хүний бүрэлдэхүүнтэй 8 цагаар ажиллавал 400 хүнээс шинжилгээ авна. Харин хүний нөөцөө нэмэгдүүлэн 24 цагаар ажиллавал хоногтоо  1200 хүнээс шинжилгээ авах боломжтой. Тус лаборатори нь зөвхөн  Коронавиурсийн үед гэлтгүй цаашдаа СХД-ийн 330 мянган хүн амд нарийн мэргэжлийн эс тоолох, хавдрын эс тоолох, элэгний B,C вирус тоолох боломжтой лаборатори байгуулагдаж байна.   



 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

АРХИВ: Д.Сумъяабазар "ЭМЯ өөрсдийнхөө амрыг хараад хатуу хөл хорио тогтоох гээд байх юм"9 цагийн өмнөБилл Гейтс коронавирусний вакцин хийлгэжээ1 сар 23. 13:07Жозеф Байден “Бүх америкчуудыг нэгтгэсэн ерөнхийлөгч байх болно”1 сар 23. 12:00Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэх албан бичгийг Ерөнхийлөгчид гардуулав1 сар 23. 11:34Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн анхааралд1 сар 23. 11:26ХӨСҮТ: "Хас" банктай холбоотой нэг тохиолдол батлагдсан1 сар 23. 11:19МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ1 сар 23. 11:17ЭМЯ: "Монос" компанийн голомтоос 5, батлагдсан тохиолдлуудын гэр бүл гээд нийт 19 хүнээс халдвар илэрлээ1 сар 23. 11:05КОВИД-19: Үсчин, гоо сайхны салонд өгөх зөвлөмж1 сар 23. 10:59Иргэдийг 250-300 мянган төгрөгөөр хулгайн замаар зөөвөрлөж байгаа иргэдэд арга хэмжээ авчээ1 сар 23. 10:52Сөүл-Улаанбаатарын онгоцоор 165 иргэн эх орондоо ирнэ1 сар 23. 10:47Сайжруулсан шахмал түлшний нөөц 32313 тонн байна1 сар 23. 10:45Өнөөдрөөс үсчин, гоо сайхан, барааны захууд нээгдэж байна1 сар 23. 10:42Танилц: Үйл ажиллагаа нь хязгаарлагдсан салбар, чиглэл1 сар 23. 10:40Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна1 сар 23. 10:37Маргаашаас үсчин, гоо сайхан, барааны захууд нээгдэнэ1 сар 22. 22:21УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын ялыг 1 жил болгон өөрчиллөө1 сар 22. 22:15“Багануур” ХК техникийн шинэчлэл хийлээ1 сар 22. 17:09Банкны ажилтныг мэргэшүүлэх "Шинэ институт" байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа1 сар 22. 14:55"Баянмонгол" хорооллын нэг иргэнээс халдвар илэрлээ1 сар 22. 13:16О.Батханд: Би жагсаал зохион байгуулаагүй, шүүхэд хандана1 сар 22. 13:01МАН-ын Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад 98.8 хувийн саналаар дэмжлээ1 сар 22. 12:43Кредит картаараа онлайнаар худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 10%-ийг буцаан аваарай1 сар 22. 11:58Б.ОНОН: Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь ХЭТ ТАРГАЛАЛТЫН ЭСРЭГ дурангийн мэс заслын эмчилгээг нутагшуулсан1 сар 22. 11:51Хас, Худалдаа хөгжлийн банкны хоёр ажилтан ойрын хавьтлаар тогтоогдож, шинжилгээ хийгдэж байна1 сар 22. 11:19ЭМЯ: ХӨСҮТ-ийн нэг эмчээс, батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 7 хүнээс халдвар илрэв1 сар 22. 11:06Б.Болдсайхан эмч ходоодны хавдраа эмчлүүлэхээр өнөөдөр гадаадыг зорилоо1 сар 22. 11:00456 иргэний 8 тэрбум гаруй төгрөгийн залилсан гэх Д.Гүрсоронзын хэргийг прокурорт буцаасан үндэслэлээ шүүхээс тайлбарлав1 сар 22. 10:47Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, төрийн хамгаалалтад авчээ1 сар 22. 10:38УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэнэ1 сар 22. 10:34
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.