2021 оны 1-р сарын 14
18 цаг 28 минут

ЗӨВЛӨМЖ: Бид сүрьеэ өвчнөөс ХЭРХЭН сэргийлэх вэ?

 Сүрьеэ нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг, хүнээс хүнд амьсгалын замаар тархдаг халдварт, бүрэн эдгэрдэг өвчин юм.
 
 ЯМАР ОРЧИНД СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР ТАРХАХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ВЭ
 
 Уг өвчнийг үүсгэдэг савханцар нян нь гадна орчинд маш тэсвэртэй -1-40 хэмд 50-аас дээш жил амьдрах тэсвэртэй, бохир ус, хөрс, харанхуй чийглэг орчин, ил хаясан нус цэрэнд удаан хугацаагаар амьдрах чадвартай аж. 
Харин нарны шууд тусгалд НЭГ цаг, ариутгалын уусмалд ТАВАН цагийн дотор устдаг байна.
Сүрьеэгийн халдвар ханиад томууны адил нэг хүнээс нөгөөд амьсгалж буй агаараар дамжин халдварладаг.  Сүрьеэгээр өвдсөн хүн 15-20 хүнд халдвар тараах эрсдэлтэй бөгөөд ярих, амаа дарахгүй ханиах, найтаах, нус цэр, шүлсээ ил задгай хаяахад уг өвчний нян агаарт цацагдаж түүний ойр орчимд байсан хүмүүс энэхүү агаараар амьсгалснаар халдвар авдаг.
Тиймээс ажиллаж, амьдарч байгаа байраа
  • Тоос шороогүй, цэвэр цэмцгэр байлгах
  • Байгалийн гэрэлтүүлэгтэй, агааржуулалт сайн нөхцөл бүрдүүлэх
  • Долоо хоногт доод тал нь долоон цаг цэвэр агаарт, нарны шууд гэрэлд байхыг эрмэлзэх нь сүрьеэгийн халдвар авах нөхцөлийг бууруулна.
Эрүүл хүн сүрьеэгийн халдвар авахаас сэргийлж,
  • Дархлаагаа сулруулахгүй байх
  • Тэжээллэг хоол хүнс хэрэглэх
  • Ажил амралтаа зохицуулж ядрахгүй байх
  • Өрөө тасалгаандаа байнга агааржуулалт хийх
  • Архи тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах хэрэгтэй.
Харин Сүрьеэтэй хүн 
  • Эмчилгээгээ бүрэн төгс хийлгэх 
  • Эмчийн хяналтад тогтмол байх
  • Ханиаж найтаахдаа ам, хамраа дарах, амны хаалт зүүх
  • Гэр бүлийн гишүүдээ сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хэрэгтэй.
 СҮРЬЕЭГИЙН ДАЛД ХАЛДВАР ГЭЖ ЮУ ВЭ
 Ихэнх хүн сүрьеэгийн нян амьсгалж, халдвар авсан ч тухайн хүний дархлааны хүчээр нянгуудын өсөлт, үржлийг зогсоож чаддаг. Сүрьеэгийн нян идэвхгүй болж, харин тэд бие махбодод амьд хэдий ч унтаа байдалд удаан хугацаанд байх бөгөөд, хэзээ нэгэн цагт идэвхтэй болох чадвартай байдаг. Үүнийг сүрьеэгийн далд халдвар гэж нэрлэдэг.
 Сүрьеэгийн далд халдвартай хүнд:
  • Ямар нэг шинж тэмдэг илрэхгүй,
  • Ямар нэг зовуурь шаналгаа байхгүй,
  • Сүрьеэгийн нянг бусдад тараахгүй,
  • Ихэвчлэн туберкулины арьсны сорил эерэг байдаг.
 Сүрьеэгийн халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгээгүй тохиолдолд сүрьеэгээр өвчилж болзошгүй байдаг.

 Сүрьеэгийн далд халдвартай ихэнх хүмүүс сүрьеэгээр өвчилдөггүй. Халдвар авсан хүн тодорхой эрсдэлт хүчин зүйлс нөлөөлсний улмаас 10 хувь нь сүрьеэгээр өвчилж, 90 хувь нь далд хэлбэрийн сүрьеэгийн халдварыг тээж, амьдралын аль нэг хугацаанд эрсдэлт хүчин зүйл нөлөөлсөн тохиолдолд сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй амьдардаг. Харин зарим хүмүүст, ялангуяа дархлааны систем султай хүмүүст идэвхтэй үржиж, сүрьеэ өвчин үүсгэдэг байна.


СҮРЬЕЭ ЭДГЭРДЭГ ӨВЧИН. 
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ХААН Банк Сангаас хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ2 цаг 1 минутын өмнөС.Амарсайхан: Танхимын хичээлийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх төлөвлөгөөтэй байна9 цаг 57 минутын өмнөУОК: Насанд хүрсэн нийслэлийн иргэдийг 3, 4 дүгээр сард багтаан вакцинжуулна3 сар 5. 15:05Л.Бямбасүрэн: Бид багаараа тасралтгүй суралцаж, олон шинэ технологийг нэвтрүүлсэн учраас УНТЭ-ийн “ШИЛДЭГ ТАСАГ” болж чадлаа3 сар 5. 14:39Намын түүхт ойг мартуулсан үзэн ядалт - Н.Багабанди VS Н.Энхбаяр3 сар 5. 14:00Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авна3 сар 5. 13:17"Оюутолгой" ХКК татварын актаар ногдуулсан 648.9 тэрбум төгрөгийг төлжээ3 сар 5. 12:49379 иргэнд төрийн үйлчилгээ болон шинжилгээний цэгийн мэдээлэл өгч ажиллалаа3 сар 5. 11:57Яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай иргэдэд албан тодорхойлолтоор үйлчилнэ3 сар 5. 11:55“Moderna”-гийн вакцинаас ГАЖ НӨЛӨӨ илэрчээ3 сар 5. 11:53Б.Буяндорж, Т.Ариунаа нар суултаа түр зогсоосон ч дахин зөвшөөрөл авч, ХЭҮК-т хандана гэв3 сар 5. 11:51УОК-ын Шуурхай штабын даргаар Ж.Чүлтэмсүрэнг томилжээ3 сар 5. 11:43Нэг шинэ голомт үүслээ3 сар 5. 11:30Д.Нарангэрэл: Нийслэлд халдварын 20 голомт идэвхтэй байна3 сар 5. 11:19ЭМЯ: 77 хүнээс халдвар илэрсний 5 хүний эх уурхай тодорхойгүй байна3 сар 5. 11:12Нийгмийн даатгалын дэвтэр цахим боллоо3 сар 5. 11:00Засгийн газар ээлжит бусаар хуралдана3 сар 5. 10:44Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнийг сонгоно3 сар 5. 10:4014 улсаас 169 иргэн эх орондоо ирлээ3 сар 5. 10:36С.Амарсайхан: Амьдрал хэвийн горимдоо шилжээд удаагүй тул баярыг хавтгайруулан тэмдэглэхгүй байхыг уриалж байна3 сар 5. 10:33Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна3 сар 5. 10:29Хятад улс хиймэл оюун ухааны талаарх нийтлэлээрээ дэлхийд тэргүүлжээ3 сар 4. 17:00Eyescool “COOL” үйлдэл хийв3 сар 4. 16:45БНСУ-д “АстраЗенека” вакциныг хийлгэсэн хоёр хүн нас баржээ3 сар 4. 16:30Канад ажил эрхлэхэд хамгийн таатай орноор тодров3 сар 4. 16:15“SpaceX”-ийн пуужингийн туршилт амжилттай газардсан ч дэлбэрчээ3 сар 4. 16:00Жүжигчин Д-ийн автомашинаас олдсон талийгаачийн хэргийг хаажээ3 сар 4. 15:45"Зууныг бүтээлцсэн эмэгтэйчүүд" талархал, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулллаа3 сар 4. 15:40Хасан Яздани Олимпын шигшээд багтахын төлөө барилдана3 сар 4. 15:30Намын 100 жил ба Намбарын Энхбаяр3 сар 4. 15:15
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.