Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд "Ковид-19" халдварын нэг тохиолдол батлагджээ.
Тус дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч 66 настай иргэн Г нь биеийн байдал хүнд оноштойгоор өчигдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн /103/ автомашинаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирсэн байна.
Тухайн иргэнд түргэн тусламжийн төвийн эмч болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан бөгөөд оношийг баталгаажуулах үүднээс PCR шинжилгээг авчээ.
Улмаар өвчтөнийг тусгаарлан ажиглах байранд шилжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан аж.
Харин өнөөдөр уг өвчтөний PCR шинжилгээний хариу эерэг гарсан тул ХӨСҮТ-д шилжүүлж эмчилгээ, шинжилгээ, тандалт, ажиглалтад хамруулахаар болсон байна.
Үүний дараа голомтын ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан эмч, мэргэжилтнүүдийг тусгаарлан, шинжилгээ ажиглалтад хамруулах бөгөөд тус эмнэлгийн ойр орчимд хөдөлгөөний хязгаарлалт хийгдэхгүй болно.
Эх сурвалж: НЭМГ
9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Түргэвчилсэн оношлуур ийм найдваргүй шүүдээ эмнэлэгт онош тогтооход ашигладаггүй, өөр зорилгоор хэрэглэх заавартай,заавал PCR аар баталгаажуулах ёстой. .
Гадуур тардагаа тараад удаж байгаа юи байна. Манайханы бие организ нь аль хэдийн дархлаа аваад дархлаа нь сулраад илрээд байнгаа юм биш үү.
чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоо хүүкээ
chingeltei duuregt hol horiogoo togtoogooch
Чингэлтэй дүүргийн эмнэлэг жагсаалаас гарлаа. Хорио эхлэх дөхөж л байна.
Энэ цаг үеийг яаж ийгээд эсэн мэнд даваад , эх орондоо очих юмсаан..... Үхлээс бусдыг давах л ёстой цөвүүн цаг 😭🙏
ЭМЯ ны саит
энэ сайт короннагын мэдээллийн сайт болжээ унших мэдээллэл авах юм юу ч үгүй хог божээ ЭМЯ сайт
Одоо ч бүр хязгаарлалт хийхээ больтлоо хэвийн үзэгдэл мэт болох гэж.