2021 оны 1-р сарын 18
11 цаг 27 минут

Г.Амартүвшин: Иргэд арилжааны банкны хувьцаа эзэмшдэг болно гэдэг маш сонирхолтой өөрчлөлтийг зах зээлд бий болгоно

   Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна.  Уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа. Тэрбээр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар засаглалын хувьд реформ болно гэдгийг онцолсон юм. 

-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамгийн анхаарал татаж байгаа зүйл нь банкуудыг хувьцаат компани болгож, хувь эзэмшлийг хязгаарлаж байгаа явдал. Энэ болон өөр онцлох өөрчлөлтүүдийн талаар яриагаа эхлүүлье?

-Тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаагийн гол зорилго бол арилжааны банкуудын эзэмшлийн төвлөрлийг бууруулах . 

Банкууд, ялангуяа  зарим системийн гол томоохон банкууд нэг л эзэнтэй, түүнийгээ төлөөлөн ажилладаг, ашиг сонирхлын зөрчилтэй байдаг тухай олон жил ярьсаар ирсэн. Сүүлд дампуурсан банк л гэхэд нэг гэр бүлийн эзэмшлийнх байсан. Энэ мэт төвлөрөл, тогтовргүй байдлыг арилгах зорилгоор нэг хүн, хуулийн этгээд арилжааны банкны хувьцааны 20%-иас илүүг эзэмшихгүй гэсэн заалт хуулийн төсөлд орж байгаа. 

Үүнтэй зэрэгцээд банкууд хувьцаат компани болох тухай хуульд туссан. Ялангуяа, системийн нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани болж, тодорхой хэмжээний хувьцаагаа бирж дээр арилжаалдаг болно. Бусад нь нээлттэй ч байж болно, хаалттай хувьцаат компани болох сонголт ч байгаа. 

Түүнчлэн ТУЗ-ийн гишүүдийн тоог суулгаж өгсөн. ТУЗ-ийн 9 гишүүний 3-аас доошгүй нь хараат бус  хөндлөнгийн хүмүүс байна. 

-Системийн нөлөө бүхий банкууд нээлттэй болох ёстой гэж байна. 2020 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар банкны салбарын нийт актив 35.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Үүний 90%-ийг эзэлдэг системийн нөлөө бүхий банкууд хувьцаагаа санал болгоход түүнд хөрөнгө оруулах зах зээлийн нөөц манай улсад байгаа юу гэдэг эргэлзээ байна. Энэ талаар ямар тооцоо судалгаа хийсэн бол? Эргээд бусад банкны эзэд нь хувьцааг нь авах зэргээр хуулийн анхны зорилго гажих вий гэсэн болгоомжлол байна. 

-Ажлын хэсэг дээр энэ тухай нэлээд ярьсан. Мөн холбогдох тооцоо судалгааг хүртэл хийсэн байгаа. 35.8 их наяд активын 15% нь эздийн өмч байна. 

Ер нь арилжааны банкны хувьцаа эзэмших сонирхолтой хүмүүс, хөрөнгө оруулагчдын тоо хангалттай байгаа. Тийм хэмжээний хөрөнгө байгаа юу гэвэл байгаа. Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэлгээ нийт нэг тэрбум гаруй ам.доллароор хэмжигдэж буй. Нөгөө талаас, арилжааны банкууд дээр байгаа хадгаламжийн хэмжээ ойролцоогоор 15 их наяд. Хадгаламж өөрөө өндөр төвлөрөлтэй буюу дийлэнх нь цөөхөн хадлагамж эзэмшигчдэд хамаардаг. Энэ бүхэн асар их хэмжээний хөрөнгө оруулалтын нөөц боломж байгааг харуулж байна. 

-Гаднын хөрөнгө оруулагчид орж ирэх боломжтой юу?

-Хуулиар энэ бол нээлттэй. Одоо ч гэсэн ХААН, Хас, ХХБ, Голомт гэгчлэн банкууд тодорхой хэмжээний гаднын хөрөнгө оруулалттай. Тиймээс томоохон банкууд хувьцаагаа стратегийн, өөр томоохон хөрөнгө оруулагчдад зарах боломжтой. 

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хяналтыг хангаж, хуулийн шаардлагыг биелүүлэхийн тулд активаараа ижил түвшний жижиг банкуудын хувьцаа эзэмшигчид хувьцаагаа 20%-ийн хязгаартаа багтаан солилцох буюу нэгдэх боломжтой гэж харж байгаа. 

-Хуулийн төсөл дээр мэдээж арилжааны банкуудаас санал авч, судалсан байх. Банкууд энэ өөрчлөлтүүд дээр ямар хандлагатай байгаа вэ?

-Мэдээж санал авсан. Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсгээс дэд ажлын хэсгүүд байгуулсан бөгөөд үүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбооны төлөөллүүд орсон. Банкуудын саналыг нэлээд нааштай хүлээж авсан. 

Тухайлбал, анх хууль өргөн барихад нэг хувьцаа эзэмшигчийн хувь 20%-аас хэтрэхгүй байх хязгаар хэрэгжих хугацааг 6 жилээр тавьсан байсныг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болгох зарчмын зөрүүтэй саналаа оруулсан байгаа. 

Арилжааны банкууд 2022 оны 6 дугаар сарын 30-н гэхэд компанийн хэлбэрээ өөрчилсөн байхаар мөн тусгасан. 

-Гаднын улс орнуудад ийм байдлаар банкны салбараа хөгжүүлсэн сайн жишээнээс та дурдахгүй юу?

-Бидэнд хамгийн ойрхон жишээ гэвэл Өмнөд Солонгос юм. Тус улсын банкны салбар 1998 онд гүн хямралд орж, дампуурлын ирмэгт очсон. Тухайн үед арилжааны банкуудын хувьцаа эзэмших хязгаарын 10%-д хязгаарлаж, төв банк нь болон гаднын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулсан туршлага амжилттай хэрэгжиж өдгөө маш тогтвортой банкны системийг босгож чадсан. 
Монголбанкны танилцуулсан судалгаагаар ч мөн олон улс ийм хязгаарлалт тогтоодог бөгөөд дийлэнх нь 10-20%-д барьдаг. Цөөн хэдэн орных үүнээс арай өндөр. Ийнхүү нэг хувьцаа эзэмшигчид ногдох хувийг тодорхой хэмжээгээр хязгаарладаг нь олон улсын практик. 

-Банкны тухай хуулийн үр дүнг та хэрхэн харж байгаа вэ. Энэ бүхэн иргэдэд, эдийн засагт ямар үр ашиг бий болгох вэ?

-Хамгийн гол үр дүн бол арилжааны банкууд нээлттэй болж, засаглал сайжирна. 

Хадгаламжтай иргэдэд хөрөнгө оруулах сонголт бий болно. Банкны хадгаламжийн хүүг бодоход өгөөжтэй бөгөөд цаашдаа ногдол ашиг ч хүртэх боломж нээгдэнэ. Нөгөө талаар хадгаламжийн төвлөрөл багассанаар зээлийн хүү буурах том фактор болно гэж харж байгаа. 

Арилжааны 12 банк гэдэг манай эдийн засгийн багтаамжтай харьцуулахад өндөр тоо. Харин Банкны тухай хууль шинэчлэгдсэнээр банкуудын өрсөлдөх чадвар илүү сайжирна. Зах зээлийн нөхцөл байдал ч сайжирна гэж харж байна.

Мэдээж санхүүгийн зах зээл хөгжинө. Иргэд ХААН банкны данс эзэмшдэг бол хувьцаа эзэмшигч болох боломж гарч ирнэ гэдэг сонирхолтой өөрчлөлт болов уу. Бирж дээр шинэ төрлийн үнэт цаас бий болох нь. 

Дүгнээд хэлбэл, арилжааны банкууд нээлттэй хувьцаат компани болоод иргэд болон ААН-үүд банкуудын хувьцаа эзэмшээд эхлэхээр хариуцлага тооцох, хяналт тавих боломж нь нээлттэй болох юм. Энэ бол банкны салбарын хувьд засаглалын маш том реформ болно. Тэгэхээр эдийн засагт үүнийг дагасан эерэг өөрчлөлтүүд гарна гэсэн хүлээлттэй байна.

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.179Равдан   • 1 сарын 21. 8 цаг 52 минут

Энэ гадаад нөхөр монголын банк санхүүг мэдэх үү найз нартаа зээл өгдөг гээд ойлогчихсон хүн яаж зөв хууль хийх юм бэ хувьцаат банк гээд сонсдоо ер нь ямар сонсогдож байна цаг нь болоогүй байхаа

202.179.21.251Зочин   • 1 сарын 19. 20 цаг 19 минут

Нөгөө баярцогт шиг хэтэрхии мэргэн жараахай биш биз Ярьж байгаагаар нь бол одоогоор зээлиин хүү буурах ямарч яриа алга Эздииг нь л олон болгох юм биз Гол нь зээлиин хүү бууруулах шүү дээ Энэ нөхөр ч өөрөө их но той нөхөр гээд байгаа Өөрчилсөн дүр үзүүлэх тэгээд л нөгөө өндөр зээлиин хүүгээ аль болох удаан бхйлгах гэсэн бодлого байх шиг Иимэрхүү цүнх баригчидаас зөв юм гарахуу

66.181.181.27Зочин   • 1 сарын 19. 14 цаг 15 минут

Зөвөө зөв

66.181.171.26би   • 1 сарын 19. 10 цаг 40 минут

анод банкны хувьцаа аваад 30 сая төг хохирсон дэмий санаа

46.135.82.190Иргэн   • 1 сарын 19. 9 цаг 22 минут

Хийсэн ажилтай, хийж бүтээсэн юмтай хүн л бодлого ярина шүү, энүүн шиг худлаа карьер хөөж диплом цуглуулсан нөхөрөөс юм гарах уу?

202.9.40.121rs   • 1 сарын 18. 17 цаг 02 минут

Одоо л ухаан орж байна уу. Мөнгө хүүлэгчид үнэнд гүйцэгдэж байна гэхүү дээ.Маш зөв хууль өргөн барьсан байна. Ер нь олон улсын жишиг хандлага энэ шүү дээ.Өндөр хүүтэй зээл олгож монгол улсын эдийн засаг ард иргэд аж ахуйн нэгжүүдийг сорон туйлдуулаж байсан мөнгө хүүлэлтийн монополь эрхийг хазаарлах цаг нь болсон.Бид 10 жилийн өмнө энэ ажилийг оролдоод анод , зоос банкууд хувьцаа гаргасан.Хачин жигтэй Монгол банк энэ хоёр банкыг дампууруулаад хаячихсан.Олон хувьцаа эзэмшигчид хохирсон. Иим хууль гарах гэж байгаа бол хохиролоо барагдуулаж авна

192.82.78.52Зөв   • 1 сарын 18. 12 цаг 44 минут

Биелдэг бол сайхан л хууль байна

66.181.183.22Иргэн   • 1 сарын 18. 11 цаг 34 минут

Иргэдэд мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй. Улс төрчид , бусармаг компаний захирлууд зэрэг хулгайлсан мөнгөөрөө хувьцааг авах дахин хуваарилалт төдий болох байхаа.

Шинэ мэдээ

Уран бүтээлчид тоглолтуудаа цуцалж байна3 сар 8. 15:36Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээд хар тамхи хэрэглүүлж, нүцгэн зургийг нь нөхөр рүү нь явуулсан бичлэгийг Т.Чимгээ ил болгох хэрэгтэй гэж үзсэн3 сар 8. 14:35Т.Чимгээ: Намайг хэрэгтэн гэх нотлох баримт байдаггүй, Ц.Амгаланбаатарын үгээр л ялласан3 сар 8. 14:24УДЭТ-т тоглолт үзсэн хүмүүс шинжилгээнд хамрагдах хүртлээ гэртээ байхыг анхааруулав3 сар 8. 14:15Шинжилгээ нь сөрөг гарсны дараа айлд очиж золголт хийж, халдварт өртсөн байна3 сар 8. 14:09Дэлхийд хоногт дунджаар 7 сая 650 гаруй мянган иргэнийг вакцинжуулж байна3 сар 8. 14:06ХӨСҮТ-д эмчлүүлж байсан маш хүнд оноштой хүн нас барлаа3 сар 8. 14:01ЭМЯ: 108 хүнээс халдвар илэрлээ3 сар 8. 13:54Тусгаарлах байрны халдвар хамгааллыг сайжруулах чиглэл өгчээ3 сар 8. 10:17Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна3 сар 8. 10:15Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд ХҮРГЭЕ3 сар 8. 10:11Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг болсон ТҮҮХ3 сар 8. 10:08Улаанбаатар 4 хэм хүйтэн байна3 сар 8. 10:04НОК: Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, тоглолтуудыг цуцлах саналаа УОК-т хүргүүлж байна3 сар 7. 21:49"Анна Каренина" жүжгийг үзсэн 900 гаруй иргэнийг энэ сарын 9, 10-нд УДЭТ-т шинжилгээнд хамрагдахыг хүслээ3 сар 7. 21:38УДЭТ-ын 54 ажилтнаас халдвар илэрчээ3 сар 7. 20:54Э.Наранхүү: Би ачааны хүндийг үүрч яваа алба хаагчдаараа бахархдаг3 сар 7. 19:28Халдвар авсан иргэний ойрын хавьтал Дорноговь аймаг руу зорчжээ3 сар 7. 19:06Хотын дарга Д.Сумъяабазар НОК-ын Шуурхай штабын эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ3 сар 7. 19:00Бүсгүйчүүд зурган дээр сайхан гарах 20 ПООЗ3 сар 7. 15:30Амиа алдсан С-ын хэргийг үнэн зөв шийдэхгүй бол цэрэг татлагад нэг ч залуугаа явуулахгүй гэжээ3 сар 7. 15:00Пентхаус 2: Шим Су Рён үхээгүй гэж үү?3 сар 7. 14:08COVID 19: Хөнгөн туссан иргэнийг "витамин"-аар эмчилж байна3 сар 7. 13:45Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын дотоод сонгуулийн асуудлаар байр сууриа илэрхийлэв3 сар 7. 13:33Л.Оюун-Эрдэнэ: Чимгээг мансууруулуулаад хувцсыг нь тайлж бичл3 сар 7. 13:28Террорист бүлэглэл автомашин дэлбэлсний улмаас 20 гаруй хүн амь үрэгджээ3 сар 7. 13:15Зуунмод хотоос орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 11-н хүртэл хязгаарлажээ3 сар 7. 13:11АН-ын даргын сунгаанд 16 хүн бүртгүүлжээ3 сар 7. 13:05Д.Сумъяабазар: Цар тахлыг төр, иргэн, аж ахуйн нэгж хамтын хүчээр давна3 сар 7. 13:00Чулуут суманд батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ рүү шилжүүлжээ3 сар 7. 12:59
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.