2021 оны 1-р сарын 18
17 цаг 32 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгойн асуудлаар Засгийн газарт албан тоот илгээлээ

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ

Дотоод болон гадаадын эх сурвалжууд сүүлийн үед идэвхтэй мэдээллэж буй Оюу толгой төслийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газарт албан тоот илгээсний зэрэгцээ уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа цохон тэмдэглэжээ.

Тэрбээр хэлэхдээ, Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар юм.

Иймд Оюу толгойн асуудлаар олон улсын арбитрын шүүхэд хянагдаж буй маргаан, холбогдох бусад асуудлаар Засгийн газрын баримталж буй байр суурь, явуулж буй бодлого болон холбогдох баримттай танилцаж Ерөнхийлөгчийн хяналт, дэмжлэгийг хэрэгжүүлэх төлөөллийг оруулж хамтран ажиллах хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт зохих журмаар хүргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй, асуудалд туйлын хөшүүн, хойрго хандаж байгаа нь онцгой анхаарал татаж байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх эрхийг хэрэгжүүлж, ард түмний өмнө үүрэг, хариуцлага хүлээдэг төрийн тэргүүнд ийнхүү хандаж байгаа дээрх ил тод бус, хууль ёсны зарчимд харшилсан үйл ажиллагаа нь улс орны эрх ашиг нэн тэргүүнд тавигдахгүй, ашиг сонирхлын зөрчил бүхий зарим хүмүүсийн шууд ба шууд бус нөлөөлөлд автсан, тийм нөхцөл үүссэн байж болзошгүйг бэлхнээ харуулж байна гэжээ.

Иймээс 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн дотор Оюутолгойтой холбоотой бүрэн гүйцэд мэдээллийг ирүүлнэ үү гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгаас Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд илгээсэн албан тоотыг бүрэн эхээр нь хүргэж байна.

АЛБАН БИЧИГТ:

Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх чиглэлд ажиллах нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар, чин хүсэл юм.

Өнгөрсөн жил бид байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийнхаа үзэл санаа, зарчмыг улам баталгаажуулж, газрын хэвлий, түүний баялгийг албан тушаалтнууд төрийн өөрийн өмчид хамаарах сандал, ширээ мэтийн адилаар захиран зарцуулдаг байдлыг халах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх тухай нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулиндаа оруулсан.

Монгол Улсын тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалт, аж ахуй эрхлэх орчны үзүүлэлт, гадаад харилцаа, олон улсын хамтын нийгэмлэг дэх байр суурь, нэр хүнд, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн дотор “байгалийн баялгийг шударгаар ашиглах, төр, нийтийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд баримтлан ажиллах” асуудал хамгийн чухал болсон энэ цаг үед Оюу толгойн орд ашиглалтын бугшсан их ээдрээг тайлж, зөв шийдэл олоход Монгол төрийн бүх салаа мөчир, бүтэц бүрэлдэхүүн хүчин чадлаа бүрэн дайчилж шуурхай ажиллах нь зүйд нийцнэ.

Монголын ард түмэн ч мөн үүнийг та биднээс хүсэн, хүлээж байна. Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааны хүрээнд онц чухал бөгөөд тулгамдсан асуудал, хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон талаар дотоод, гадаадын эх сурвалжууд мэдээлсээр байна. Тухайлбал:

  • Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар хэлэлцээ хийж байгаа тухай;
  • Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар олон улсын арбитрын шүүхэд маргаж буй тухай;
  • Оюу толгой төсөлд хөрөнгө оруулагч гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээдүүд өөр хоорондоо уг төслийн талаар олон улсын арбитрын шүүхэд маргаж буй тухай;
  • Оюу толгой төсөлтэй холбогдуулан авлига, хээл хахууль өгч авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг үндэслэл бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанууд явагдаж байгаа тухай.

Эдгээр мэдээллээс үзэхэд Монгол Улсын эрх ашиг, Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад шууд хамаатай, төрийн нэгдмэл бодлого, байгууллага хоорондын нягт хамтын ажиллагаа шаардагдсан нөхцөл байдал үүссэн нь нэн тодорхой бөгөөд илэрхий байна.

Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн бөгөөд “Засгийн газарт чиглэл өгөх, гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар Улсын Их Хуралд мэдээлж, саналаа оруулах” зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ” гэж заасан байдаг.

Үүний хүрээнд миний бие хуульд заасан үүрэг, ард түмний захиас даалгаврыг биелүүлэх зорилгоор олон улсын арбитрын шүүхэд хянагдаж буй маргаан, холбогдох бусад асуудлаар Засгийн газрын баримталж буй байр суурь, явуулж буй бодлого, үйл ажиллагаа, түүний бэлтгэл ажил, явцын талаарх мэдээ, баримттай танилцах, зохих ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн хяналт, дэмжлэгийг хэрэгжүүлэх төлөөллийг оруулж хамтран ажиллах хүсэлтийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, мөн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт зохих журмаар хүргүүлсэн боловч ёс төдий хагас дутуу мэдээлэл ирүүлснээр өөр арга хэмжээ аваагүй, асуудалд туйлын хөшүүн, хойрго хандаж байгаа нь онцгой анхаарал татаж байна.

Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар Улсын Их Хуралд мэдээлж, саналаа оруулах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлж, ард түмний өмнө үүрэг, хариуцлага хүлээдэг төрийн тэргүүнд ийнхүү хандаж байгаа дээрх ил тод бус, хууль ёсны зарчимд харшилсан үйл ажиллагаа нь улс орны эрх ашиг нэн тэргүүнд тавигдахгүй, ашиг сонирхлын зөрчил бүхий зарим хүмүүсийн шууд ба шууд бус нөлөөлөлд автсан, тийм нөхцөл үүссэн байж болзошгүйг бэлхнээ харуулж байна.

Хяналтгүй, ил тод бус, хаалттай, хуйвалдааны шинжтэй ийм үйл ажиллагааны үр дүнд Дубайн хэлэлцээр шиг асуудал үүсэж, улс орноороо хохирох аюултай.

Миний бие Оюу толгойн асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Иймд дурдсан асуудлуудын хүрээнд иж бүрэн, гүйцэд мэдээллийг өнөөдрийн дотор ирүүлж, зохих журмаар танилцуулна уу” гэжээ.

40
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

40 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.250.126.130Зочин   • 2021, 1 сарын 20. 11 цаг 09 минут

Одоо л Оюутолгойн анхаарах болоо юу. Оюун-Эрдэнэ байгаа болохоор эл нар нэг юм сэдэж дээ. Түүнээс биш энэ олон болж байхад шалгаж байхгүй яасан юм.

202.9.46.54Зочин   • 2021, 1 сарын 20. 10 цаг 12 минут

Зөв,Ерөнхийлэгчийн шаардлагыг ЗГ анхааралтай хүлээн авч ,хариуг тогтоосон хугцаанд нь үнэн зөв,шаардлагын түвшинд гаргаж гаргаж өгөх үүрэгтэй ёс төдий хандаж байгаа бол хариуцлага тооцох нь хуулиа дээдлэж байгаа алхам,

192.82.76.12Зочин   • 2021, 1 сарын 19. 21 цаг 56 минут

Ee ekeee n ..moroo, bushuu daldariichee !

66.181.178.32жамсран   • 2021, 1 сарын 19. 20 цаг 35 минут

нэг байшин дотор байж хаа байсан 3-р сард нэг бичиг өгсөн болоод мартсанаа гэнэт санаад одоо ярьж байх.энэ бол бараг та нарын ажлын арга барилын дампуурал гэлтэй.хуультай юм л даа гэж З.Энхболдын хэлснээр гурван тийшээ харж суучихаад асуудал ярихгүй юм бол та нар өөр юу хийдэг улс вэ.Асуудлаа шууд барьж аваад хэлэлцээ.Бичиг цаас хэрэггүй

202.179.27.169зочин   • 2021, 1 сарын 19. 17 цаг 33 минут

өмнө нь дуугардаггүй байсан, ЗГ гэрээний нөхцлөө сайжруулна гэсэн чин л оноо авах гээд эхэлсэнүү, одоо ч бараг мэддэг болж бна дөө, та нөхдийг, уул нь МУ-ын ерөнхийлөгчийг өөр байгаасай гэж хүссэн.

202.9.40.24Зочин   • 2021, 1 сарын 19. 17 цаг 08 минут

Тун зев дее. Эргуу Ухна ууд шаардлагын мереер танилцуулах бизээ.

202.126.93.172Зочин   • 2021, 1 сарын 19. 11 цаг 35 минут

Энэ Одонтуяа үнэхээр жижигхэн тархитай. Ядаж зөв сэдэв барьж улс төржихгүй юм.

202.131.243.190ЗОЧИН   • 2021, 1 сарын 19. 11 цаг 09 минут

Ерөнхийлөгч зөв ярьж байна.Монголчууд бид баялагийн эзэн гэдэгээ мартаж болохгүй.МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЭРХ АШИГААС ДЭЭГҮҮР ЭРХ АШИГ БАЙХ ЁСГҮЙ.

66.181.169.70Зочин   • 2021, 1 сарын 19. 11 цаг 08 минут

С.Одонтуяа чатер гэж суулт зарлаж байхаар Оюу-толгой гэж суулт зарлаасай.Гишүүн хүн байж ийм ЖИЖИГХЭН тархитай байх гэж ...

192.82.77.69123   • 2021, 1 сарын 19. 16 цаг 00 минут

Яг зөв 100 % дэмжиж байна .. оюутолгойн төлөө бүгд нэгдэж суулт зарлах ёстой ... солонгосын иргэдийн төлөө хүмүүс ажиллаж байгаа .. хийх ажилаа хий . Улсыг чинь тонны шуудайд хийгээд алт мөнгө зэс молебденыг зөөгөөд багаар бодоход 14 тэрбум гарчаад монгол улсад сохор зоосны өрөнд ороод байна шүү ... эх орон ард түмний эрх ашгийг хамгаалах ёстой цалин мөнгө хангамж аваад сууж байгаа хүмүүсээ

64.119.24.57Зочин   • 2021, 1 сарын 19. 11 цаг 03 минут

Нэг байшинд сууж, ҮАБЗөвлөл гэж нэг дор шийдвэр гаргаж байж ард түмэнд таалагдаж, арьсаа хамгаалах гэж албан бичиг шидээд Монгол улсад нэмэр ашиг байх уу. 20000 хувьсагчтай хулхи гэрээг боловсруулж гарын үсэг зурсан хүнтэйгээ тооцоо хийвэл бодох юм

202.126.93.172Зочин   • 2021, 1 сарын 19. 10 цаг 03 минут

Хүн бүрт сая төгрөг гээд л эдийн засаг хүндрүүлэх балай юм яриад байсан. Одоо л нэг зөв юм ярьж эхлэв бололтой. Уг нь 4-н жилийн хугацаанд хийх боломж ч байсан даа.

202.131.234.194Зочин   • 2021, 1 сарын 19. 9 цаг 46 минут

Яг улс оронд ашигтай хэлцэл хийж харагдаач наад муу наймаачин хулгайч чинь яаавал өөртөө аймар ашигтай болгох уу гээд л нүх хайж байгааа сда

66.181.161.120иргэн   • 2021, 1 сарын 19. 9 цаг 45 минут

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭЭЛ ХАХУУЛЬ АВСАН НӨХДҮҮДИЙГ ЯГ ТЭР ХЭРГИЙГ НЬ ТОДОРХОЙ БОЛГОЖ АВСАНЫГ НЬ ТОГТООЖ ЯЛ ӨГЧ УЛМААР УГ ҮЙЛДЭЛЭЭР НЬ ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД РИО ТИНТООГ ӨГЧ ГЭРЭЭГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ГАНЦХАН ЗАМ БАЙНА.

183.177.100.4Зочин   • 2021, 1 сарын 19. 9 цаг 32 минут

zasgiin gazar tcamaar dutahgui naatstaigaar tsiideh baih bitgii popor galt tereg hodolson

122.201.31.146Зочин   • 2021, 1 сарын 19. 5 цаг 43 минут

жижиг хүрээнд ямар ч байсан Х.Баттулгыг дэмжихгүй дэндүү их итгэл алдсан. Оюутолгойг мэддэг чаддаг тэр хэсэг нь шийдвэрлэнэ биз ард түмний дунд хэрүүлийн алим шидээд сонгуулийн өмнө оноо авдагаа болимоор л юм

66.181.186.117Зочин   • 2021, 1 сарын 19. 2 цаг 49 минут

ene huniig dahij uls tordbuu oruul erh medel buu og

149.74.112.49Зочин   • 2021, 1 сарын 19. 0 цаг 07 минут

Huldvv buh mini odoo wm yariad yaah ve. Zailj vz

59.153.87.171Зочин   • 2021, 1 сарын 19. 0 цаг 03 минут

ЯМАР ЯНХАНААР ЗАНГА ТАВЬЖ ХЭНИЙГ РЕКЕТЛЭЖ ШОРОНД ХИЙХЭЭ Л БОДОЖ БАЙГАА ТЭРИЙГ БОЛ ЧАДНА

59.153.87.171Зочин   • 2021, 1 сарын 19. 0 цаг 02 минут

ЭНЭ ТЭНЭГ ТЭНЭГЛЭХЭЭ БОЛЬ, ШУЛМАС МӨНХБАЯСГАЛАНГААР ЖҮЖИГЛҮҮЛЭЭД Л ЭНЭ ИХ ХӨГИЙН ХУЛГАЙЧ РЕКЕТЧИН ЧИ ТИЙМ ЛСҮРХИЙ ЮМ БОЛ 340 ТОНН ХОРТОЙ СПИРТЭЭРЭЭ ЦЕЗУРТАЙ ЯРИАГАА ХИЙЛГЭДЭЭ. ХАРЪЯА

103.26.195.10zochin   • 2021, 1 сарын 18. 23 цаг 51 минут

Daraa ni tegeed Oros,hyatad 2- s uur hurungu oruulah gazar oldohgui l baihdaa. Yamar negen asuudal dahiad uushed ene 2 oronii uuduus manaihan ingej tomorch chadahuu ??!!!!

66.181.190.31Бор   • 2021, 1 сарын 18. 22 цаг 38 минут

14 тэрбум доллар гараад байхад монгол сохор зоосны ашиггүй өр л нэмэгдээд байдаг .Ийм гэрээ хэлцэл гэж байж болохуу ХАРИЙН ЛУЙВАРЧИДад дарлуулаад байжийж Монголчуудаа бид өөрсдийгөө ЭЗЭН ЧИНГИС ХАВТ ХАСАР ТЭНГРИЙН ТАШУУР МООДУН ШАНУЙН ҮР АЧ ГЭЖ Ярьж суухаас ичихгүй байна уу ? Өвгөдийн яс сүнс өндөлзөн байна . Тэд маань халуун амь бүлээр цусаараа хамгаалан бидэнд үлдээсэн эх орноо харийн эдийн засаг бизнесийн алуурчин дээрэчидэд ингээд дэмий хий хоосон ярьж хэлж суусаар алдах уу ? Бүх монголчуудаа хүн бүхэн нам эвсэл хөдөлгөөн бүгд нэгдэн бос

66.181.183.89Зочин   • 2021, 1 сарын 18. 20 цаг 46 минут

34 хувиа яая гэж байхад 51 хувь гэж ярьдаг ьэнэг хүн бас байна

66.181.161.36Зочин   • 2021, 1 сарын 18. 20 цаг 31 минут

Улс орноо худалдсан Багабанди хулгайчийг бариач ээ.улсын нууц задруулсан.даварсан шээс.зүгээр мөнгө аваад байж бдг.энэ баасын ТӨлөөлж удирдах гэж юу байхав.жинэхэнэ тагнуул.туз нэртэй гадныхан улсын нууцыг хэлж өгдөг арчаагүй гөлөг

66.181.184.143Зочин   • 2021, 1 сарын 18. 22 цаг 02 минут

Zevhii tsarait ch dee hud gar l daa

66.181.161.36Зочин   • 2021, 1 сарын 18. 20 цаг 27 минут

yugi ni nuugaad bgn.il tavih heregtei.iim asuudaldaa darluulchihsan archaagui tur

64.119.20.13Зочин   • 2021, 1 сарын 18. 20 цаг 24 минут

4жил яасан хүн бэ

192.82.69.66Зочин   • 2021, 1 сарын 18. 20 цаг 00 минут

TOM ASUUDLUUDAA TSEGTSELMEER YUM DAA BUGD HULGAI LUIVAR SHUUDEEE

202.9.46.40зочин   • 2021, 1 сарын 18. 19 цаг 46 минут

За за Женко л дутаж гэнэ

43.228.130.188зочин   • 2021, 1 сарын 18. 19 цаг 40 минут

энэ том хүн чинь сахал эрэдэнэбилдэгийнхээ хар багын найз гээ виз дэ, гадуур хшүмүүс номер нэг найз сахалдаа базуулсан яаж ч чадахгшфй хамгаалж байгаа гэцгээх юсм үнэн үү худал үү

202.9.46.127Зочин   • 2021, 1 сарын 18. 19 цаг 35 минут

Дэмжиж байна.

122.201.21.178Зочин   • 2021, 1 сарын 18. 19 цаг 27 минут

ЕРУНХИЙЛУГЧИЙН СОНГУУЛЬ ОЙРТОЖ БАЙНА. ЭНЭ ЗАРТАЙ, АЙМШИГТАЙ ХУЛГАЙ ЛУЙВАРЫН АСУУДЛААР ЕРУНХИЙЛУГЧУУР СОНГОГДОН ДАРУЙД АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙСАН ЮМ.

202.9.47.16иргэн   • 2021, 1 сарын 18. 20 цаг 22 минут

Бүтэн 4 жил дуугараагүй байж одоо сонгуулийн өмнө нэг их идэвхитэй царайлах гэж дээ Ерөнхийлөгчид гавьяат жүжигчин олгоё оо

66.181.176.107Зочин   • 2021, 1 сарын 18. 19 цаг 03 минут

yadaj saxal Erdenebilegiinxee uchriig oloochee.

192.82.69.148Зочин   • 2021, 1 сарын 18. 19 цаг 01 минут

ШААЛ ХУДЛАА ЭНЭ ЮУ МЭДДЭГ ЮМ ОДОО НӨГӨӨ ШУЛАМ МӨНХБАЯСГАЛАГ БААХАН СЭВЭЭД Л ТЭНЭГТЭЖ ӨГНӨ ХУДЛАА ЖҮЖИГ ШҮҮ ЯАГ ҮНЭНДЭЭ

150.129.140.18зочин   • 2021, 1 сарын 18. 18 цаг 42 минут

Нэгэнт л эхэлсэн юм бол 49%51 хувь болгох хэрэгтэй 51% иа авч байвал хэнбугайн ажилуулаад явах нь ямар хамаа байна.

64.119.27.135Зочин   • 2021, 1 сарын 18. 18 цаг 41 минут

Poprohoo bolimoor ym. Amlaltaa bielyyleheer ajillah hetegtei baina.

202.9.46.151ww   • 2021, 1 сарын 18. 18 цаг 34 минут

demjij bainaa

103.212.116.30Иргэн   • 2021, 1 сарын 18. 17 цаг 36 минут

От гэрээ ч арай жонхуугийн мэддэг жонхуу биш байхаа

202.126.89.168Зочин   • 2021, 1 сарын 18. 17 цаг 52 минут

Чи тэгээд мэдэх юмуу ***** минь

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.