2021 оны 1-р сарын 20
18 цаг 28 минут

С.Чинзориг: Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

    Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан талаараа УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Тэмүүлэн нар мэдээлэл хийлээ.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг С.Чинзориг нарын гишүүд санаачлан 2017 онд УИХ-аар батлуулсан бөгөөд хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд хэрэгжсэн бөгөөд дээрх хуулийн үйлчлэлд 28.1 мянган иргэн хамрагдаж, тэтгэврийн даатгалын санд 42.2 тэрбум төгрөг төвлөрүүлэн, 8800 малчин хувиараа, хөдөлмөр эрхлэгчийн тэтгэвэрт 37.3 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон.     

Нийгмийн даатгалын байгууллагын 2020 оны 12 дугаар сарын мэдээгээр хамрагдвал зохих иргэдийн 33 хувь буюу 9.2 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдаж, 17.7 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн байна. Эдгээр иргэдээс 6.5 мянган иргэн шинээр тэтгэвэр тогтоолгож, тэтгэвэрт 9.8 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Хууль хэрэгжих хугацаанд дэлхий дахинд Ковид-19 цар тахал дэгдэж, коронавирус халдварын цар тахалтай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, зарим аймагт зуншлага оройтсоноос өвөлжилт хаваржилт хүндрэх эрсдэл үүсч отор нүүдэл ихтэй байгаа зэрэг тодорхой хүчин зүйлүүдийн улмаас малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож орлого буурч, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжгүй болсон зэрэг шалтгааны улмаас хуулийн үйлчлэх хугацааг сунгах шаардлага бий болсныг төсөл санаачлагчид танилцуулсан.   

 Хуулийн хугацааг сунгаснаар 1995 оноос 2017 оныг дуустал хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй 15-60 насны иргэд  хамрагдаж шимтгэлээ нөхөн төлөх боломжтой юм.

Шимтгэлийн хувь хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байхаар Засгийн газраас тогтоосон бөгөөд малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяалах нийгмийн даатгалын байгууллагад гаргана.

 Тасарсан хугацааныхаа тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлснөөр 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн үүнийхээ 15 жилд нь малчнаар ажилласан эрэгтэй 55 нас хүрсэн бол, мөн хугацаанд шимтгэл төлсөн ба 12.5 жилийн хугацаанд малчнаар ажилласан эмэгтэй 50 насандаа тэтгэвэр тогтоолгох эрхтэй юм.

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

124.158.64.243zochin   • 2021, 1 сарын 22. 7 цаг 34 минут

ulsad negch togrogiin tatvar toldoggui muuhai zavaan yumnuudiig oogshuulehee bolii hotiin humuus bugd tetgevert gartlaa tatvaraa tolj baij tetgever togtoolgodog hezeech iim baij bolohgui

49.0.142.158Зочин   • 2021, 1 сарын 21. 21 цаг 05 минут

Яахаараа 1995 оноос хойш ндш ийг 2017 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс төлүүлдгийн??? тухай тухайн оныхоор нь төлүүлээч наадах чинь хууль бус. Чинзоригоо санд тэгж хуримтлал үүсгэхгүй шүү!!!

59.153.113.72Зочин   • 2021, 1 сарын 21. 18 цаг 45 минут

ТУХАЙН ОНЫХОО ЦАЛИНГИЙН ДООД ТҮВШИНГЭЭР ТӨЛҮҮЛ ҮНЭНД НИЙЦМЭЭР БАЙХ ЮМ. ЗААВАЛ ТАТВАХ ТӨЛСӨН БАРИМТ Ч ГЭХ ШИГ

49.0.156.20Зочин   • 2021, 1 сарын 21. 14 цаг 26 минут

Хуулиа өргөн барихдаа өмнөх хуулийн алдаа оноо юун болохгүй байгааг ард түмнээсээ асуугаач ээ Энэ хууль ард иргэдэд их хэрэгтэй олон заалт орхигдсон тунхаглалын шинж ихтэй хүнд суртал чирэгдэл олонтой заалт их байгааг яагаад сайжруулсангүй вэ

103.57.95.191Зочин   • 2021, 1 сарын 21. 10 цаг 37 минут

Бүх хүмүүсийг нэгдсэн нэг журмаар явуулмаар байна

66.181.182.193Зочин   • 2021, 1 сарын 21. 0 цаг 56 минут

Хүн амын орлогын албан татвар төлдөггүй бол хамрагдахгүй гэхийн.Нэг бол зөвхөн малчид нөхөн төлнө л гэж ярихын.НДГ ын ажилтнубдыг нэгдсэн нэг дүрэм журмаар явуулмаар юм шиг санагдах юм.өндөр төлж бно гээд л байхаар нь төлж бсан чинь НД ын нэг их мэдэгч боль гээд өнгөрсөн жил болиулсан.Аль нь зөв юм бол доо.Над шиг ойд төөрсөн сармагчин лугаа олон хүнд цэгцтэй нэг хариулт чиг үүрэг байж гэмээнэ ойлгох буй за

49.0.156.20СХД -ийн татавараас асууя   • 2021, 1 сарын 20. 19 цаг 27 минут

Би 2000 оноос хувиараа хөдөлмөр эрхэлж татвар төлж бна Гэтэл СХД-ийн татварын газраас тодорхойлолт авах гэтэл 5 жил болоод архиваа устгадаг гээд энэ хуулинд хамрагдах боломжийг минь хаасан Энэ архив устгадаг гэж үнэн үү эсвэл тэнд ажилдаг хүний ажилаа мэдэхгүйн шинж үү

49.0.142.158Зочин   • 2021, 1 сарын 21. 21 цаг 06 минут

худлаа юу гэж архив устгахын

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.