Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинээр 16 тохиолдол илэрсэн талаар мэдээлэв. Үүний задаргааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 16 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны 9 хүн. Монос ХХК-ийн оффист ажилладаг хүмүүстэй холбоотой гэр бүлийн халдвар 2 хүн байна. Бусад нь ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан хүмүүс. ХӨСҮТ-ийн 1 ажилтнаас халдвар илэрсэн.
Дотоодын халдвар 1082 байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1584, эдгэрсэн 1046, эмчлэгдэж байгаа 526 байна. Үүнээс 462 хөнгөн, 55 хүндэвтэр, 7 хүнд, 2 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 13 хүн эдгэрч эмнэлгээс гарсан" гэлээ.
9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Uudnii Baruilruu nulimaad bnuu? Yasan aihtar olon hun neg dor haldvaraldag
Худал хуурмаг , овилгогүй ашигч нөхдүүдийн нүгэл нүдээрээ гардаг л гэдэгсэн. Яацарсын бээ🙏
Хичнээн би биш гээд нэмэргүйдээ... Айпи хаягаар нь шүүгээл ....Одоо болио.
Бурхан минь би үгүй шүү. Арайл .... шулуухан ай ... Ёстой 100 хувь ойлгосон. Мхэн.
би тэгээгүй , би юу ч хэлээгүй тэнэг бодлоо авч хая . Одоо хэн үнэмших юм . Хэнч үнэмшихгүй . Ахиад солиороод байвал жинхэнээсээ.... Хорвоо дэлхий уужим ч гэлээ уйлөх газарч олдохгүй юм . Өөрөө буруу юм хийж ийм байдалд хүрчихээд хэндээ ч гомдох вэ? Яаж ч хүчгүйдсэн хүний нулимсаар л амьдрахгүй юм шүү ... Өөрөө л .. бүгдийг. Одоо ойснуу.. Үнэн байхад болно доо. Худ хуурмагаар хичнээн хүчлээд нэмэр үгүй.
ер нь бол агааржуулалтын сувгаар тархахыг үгүйсгэх аргагүй юм.Тэгсэн бол гэртээ байгаа хүмүүс яах ч аргагүй тусна шүү дээ . Гэхдээ үгүй л болов уу хувь хүмүүсийн тусгаарлалт хамгаалалт орцын ариутгалын давтамж дутагдсан байх
Ариутгал хийдэггүй юм уу? Хүмүүс нь маск бээлийгээ өмсдөггүй юм уу? хаашаа юм бэ
энэ яаацан орц вэ. яг хэлээд өгөөч. бие биенийхээрээ ороод гараад байсан хүмүүс үү. эсвэл орцонд нь вирус салахгүй байгаа муу. нийтийн тээвэр, зах гээд л зүгээр л байх шиг. тататунга болголгүй тодорхой хэлээд өгөөч
Agaarjuulaltiin hooloigoor tarj bgaa