2021 оны 1-р сарын 22
10 цаг 47 минут

456 иргэний 8 тэрбум гаруй төгрөгийн залилсан гэх Д.Гүрсоронзын хэргийг прокурорт буцаасан үндэслэлээ шүүхээс тайлбарлав

   "Нарны хүү, Сарны охин" барилгын компанийн захирал Д.Гүрсоронзод холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд, улмаар прокурорын байгууллагад буцаасан байдаг. 456 иргэний 8 тэрбум гаруй төгрөгийг залилсан гэх этгээдийн хэргийг прокурорт буцаасан талаараа шүүхээс тайлбар өглөө. Тодруулбал, "Яллагдагч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Прокуророос шилжиж ирсэн. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулж, 456 хохирогчтой 58 хавтастай буюу 14500 хуудас хэргийн материалтай шүүгч танилцаад яллагдагч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн.

Учир нь прокурор яллах дүгнэлтдээ нотлох баримтаар дурдсан шинжээчийн 2 дүгнэлт хоорондоо зөрүүтэй, тодорхойгүй, ойлгомжгүй, хуульд нийцээгүй байна.

Хохирлыг тооцсон шинжээчийн дүгнэлт хоорондоо 4 тэрбум төгрөгийн зөрүүтэй хууль бус дүгнэлт байсан. Хэргийг энэ хэвээр нь шүүх хүлээн авч шийдвэрлэвэл нийт хохирогчийн эрх ашиг бүрэн хангагдах боломжгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй тул шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв хуульд нийцүүлэн гаргуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.

Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг гэм буруутай этгээдүүдэд хуваан хариуцуулахыг тооцох зэрэгт чухал ач холбогдолтой.

Дээр дурдсан байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах ба мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хянаагүй гэж үзэх бөгөөд шүүх хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байна" гэжээ. 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.94.211mgl   • 1 сарын 23. 11 цаг 53 минут

Hohirogch nar sain negdej, sain umguulugch avch, sain zohion baiguulaltand orj, uigagui huutsulduhgui bol butehgui baih.

103.212.117.186Зочин   • 1 сарын 22. 23 цаг 37 минут

Хурдан шийдэж ард иргэдээ энэ лайгаас салгаж өгөөчээ арай л удаан байна шүү цаг хожоод

202.9.46.202зочин   • 1 сарын 22. 14 цаг 48 минут

Залилан хийдэг хүн ерөнхийдөө сэтгэц хэвийн биш хүнийг өөрөөрөө хэмжээд бүх юм амархан болчих мэтээр сэтгэдэг. Ер нь хэвийн сэтгэцтэй хүн компанидаа ийм нэр өгөхгүй л болов уу

Шинэ мэдээ

Уран бүтээлчид тоглолтуудаа цуцалж байна3 сар 8. 15:36Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээд хар тамхи хэрэглүүлж, нүцгэн зургийг нь нөхөр рүү нь явуулсан бичлэгийг Т.Чимгээ ил болгох хэрэгтэй гэж үзсэн3 сар 8. 14:35Т.Чимгээ: Намайг хэрэгтэн гэх нотлох баримт байдаггүй, Ц.Амгаланбаатарын үгээр л ялласан3 сар 8. 14:24УДЭТ-т тоглолт үзсэн хүмүүс шинжилгээнд хамрагдах хүртлээ гэртээ байхыг анхааруулав3 сар 8. 14:15Шинжилгээ нь сөрөг гарсны дараа айлд очиж золголт хийж, халдварт өртсөн байна3 сар 8. 14:09Дэлхийд хоногт дунджаар 7 сая 650 гаруй мянган иргэнийг вакцинжуулж байна3 сар 8. 14:06ХӨСҮТ-д эмчлүүлж байсан маш хүнд оноштой хүн нас барлаа3 сар 8. 14:01ЭМЯ: 108 хүнээс халдвар илэрлээ3 сар 8. 13:54Тусгаарлах байрны халдвар хамгааллыг сайжруулах чиглэл өгчээ3 сар 8. 10:17Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна3 сар 8. 10:15Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд ХҮРГЭЕ3 сар 8. 10:11Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг болсон ТҮҮХ3 сар 8. 10:08Улаанбаатар 4 хэм хүйтэн байна3 сар 8. 10:04НОК: Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, тоглолтуудыг цуцлах саналаа УОК-т хүргүүлж байна3 сар 7. 21:49"Анна Каренина" жүжгийг үзсэн 900 гаруй иргэнийг энэ сарын 9, 10-нд УДЭТ-т шинжилгээнд хамрагдахыг хүслээ3 сар 7. 21:38УДЭТ-ын 54 ажилтнаас халдвар илэрчээ3 сар 7. 20:54Э.Наранхүү: Би ачааны хүндийг үүрч яваа алба хаагчдаараа бахархдаг3 сар 7. 19:28Халдвар авсан иргэний ойрын хавьтал Дорноговь аймаг руу зорчжээ3 сар 7. 19:06Хотын дарга Д.Сумъяабазар НОК-ын Шуурхай штабын эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ3 сар 7. 19:00Бүсгүйчүүд зурган дээр сайхан гарах 20 ПООЗ3 сар 7. 15:30Амиа алдсан С-ын хэргийг үнэн зөв шийдэхгүй бол цэрэг татлагад нэг ч залуугаа явуулахгүй гэжээ3 сар 7. 15:00Пентхаус 2: Шим Су Рён үхээгүй гэж үү?3 сар 7. 14:08COVID 19: Хөнгөн туссан иргэнийг "витамин"-аар эмчилж байна3 сар 7. 13:45Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын дотоод сонгуулийн асуудлаар байр сууриа илэрхийлэв3 сар 7. 13:33Л.Оюун-Эрдэнэ: Чимгээг мансууруулуулаад хувцсыг нь тайлж бичл3 сар 7. 13:28Террорист бүлэглэл автомашин дэлбэлсний улмаас 20 гаруй хүн амь үрэгджээ3 сар 7. 13:15Зуунмод хотоос орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 11-н хүртэл хязгаарлажээ3 сар 7. 13:11АН-ын даргын сунгаанд 16 хүн бүртгүүлжээ3 сар 7. 13:05Д.Сумъяабазар: Цар тахлыг төр, иргэн, аж ахуйн нэгж хамтын хүчээр давна3 сар 7. 13:00Чулуут суманд батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ рүү шилжүүлжээ3 сар 7. 12:59
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.