2021 оны 1-р сарын 22
14 цаг 55 минут

Банкны ажилтныг мэргэшүүлэх "Шинэ институт" байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Гарын үсэг зурах ёслолд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ёорн Розенберг, Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ болон тус холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох нарын хүндэт зочид, төлөөлөгчид оролцов.
 
Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Төв банкнаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд энэхүү хамтын ажиллагааны гэрээг байгуулж байгаа ба оролцогч талууд дараах ажлуудыг хамтран гүйцэтгэх болно. Үүнд:
 
- ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны хамтарсан санхүүжилтээр Монгол Улсад мэргэжлийн “Шинэ институт” байгуулах, Банк санхүүгийн академийн шинэчлэх төслийг хэрэгжүүлэх,
 
- Бүх түвшний банкны ажилтнуудад зориулсан стандартчилагдсан сургалт, хөтөлбөр боловсруулах;
- Банкны салбарын бүх ажил мэргэжлээр ажиллахад шаардлагатай ур чадварын суурь стандартуудыг тогтоох;
 
- Монгол Улсын банк, санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих “Банкны мэргэжилтний онол практик хосолсон сургалт”-ын хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг тогтвортой хадгалах;
 
- “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн аяныг үргэлжлүүлж, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын банкны холбоо болон арилжааны банкууд хамтран жил бүр зохион байгуулж, хамрах хүрээг тэлэх гэх мэт ажлууд багтаж байна.
 
Монголбанк, ХБНГУ-ын Шпаркассэ сантай хамтран “Монгол Улсад банкны мэргэжилтэн бэлтгэх, онол практик хослуулсан сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг нэвтрүүлэх” төслийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар төслийн үр дүн, туршлагыг илүү урт хугацаанд, тогтвортой хадгалах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Уран бүтээлчид тоглолтуудаа цуцалж байна3 сар 8. 15:36Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээд хар тамхи хэрэглүүлж, нүцгэн зургийг нь нөхөр рүү нь явуулсан бичлэгийг Т.Чимгээ ил болгох хэрэгтэй гэж үзсэн3 сар 8. 14:35Т.Чимгээ: Намайг хэрэгтэн гэх нотлох баримт байдаггүй, Ц.Амгаланбаатарын үгээр л ялласан3 сар 8. 14:24УДЭТ-т тоглолт үзсэн хүмүүс шинжилгээнд хамрагдах хүртлээ гэртээ байхыг анхааруулав3 сар 8. 14:15Шинжилгээ нь сөрөг гарсны дараа айлд очиж золголт хийж, халдварт өртсөн байна3 сар 8. 14:09Дэлхийд хоногт дунджаар 7 сая 650 гаруй мянган иргэнийг вакцинжуулж байна3 сар 8. 14:06ХӨСҮТ-д эмчлүүлж байсан маш хүнд оноштой хүн нас барлаа3 сар 8. 14:01ЭМЯ: 108 хүнээс халдвар илэрлээ3 сар 8. 13:54Тусгаарлах байрны халдвар хамгааллыг сайжруулах чиглэл өгчээ3 сар 8. 10:17Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна3 сар 8. 10:15Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд ХҮРГЭЕ3 сар 8. 10:11Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг болсон ТҮҮХ3 сар 8. 10:08Улаанбаатар 4 хэм хүйтэн байна3 сар 8. 10:04НОК: Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, тоглолтуудыг цуцлах саналаа УОК-т хүргүүлж байна3 сар 7. 21:49"Анна Каренина" жүжгийг үзсэн 900 гаруй иргэнийг энэ сарын 9, 10-нд УДЭТ-т шинжилгээнд хамрагдахыг хүслээ3 сар 7. 21:38УДЭТ-ын 54 ажилтнаас халдвар илэрчээ3 сар 7. 20:54Э.Наранхүү: Би ачааны хүндийг үүрч яваа алба хаагчдаараа бахархдаг3 сар 7. 19:28Халдвар авсан иргэний ойрын хавьтал Дорноговь аймаг руу зорчжээ3 сар 7. 19:06Хотын дарга Д.Сумъяабазар НОК-ын Шуурхай штабын эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ3 сар 7. 19:00Бүсгүйчүүд зурган дээр сайхан гарах 20 ПООЗ3 сар 7. 15:30Амиа алдсан С-ын хэргийг үнэн зөв шийдэхгүй бол цэрэг татлагад нэг ч залуугаа явуулахгүй гэжээ3 сар 7. 15:00Пентхаус 2: Шим Су Рён үхээгүй гэж үү?3 сар 7. 14:08COVID 19: Хөнгөн туссан иргэнийг "витамин"-аар эмчилж байна3 сар 7. 13:45Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын дотоод сонгуулийн асуудлаар байр сууриа илэрхийлэв3 сар 7. 13:33Л.Оюун-Эрдэнэ: Чимгээг мансууруулуулаад хувцсыг нь тайлж бичл3 сар 7. 13:28Террорист бүлэглэл автомашин дэлбэлсний улмаас 20 гаруй хүн амь үрэгджээ3 сар 7. 13:15Зуунмод хотоос орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 11-н хүртэл хязгаарлажээ3 сар 7. 13:11АН-ын даргын сунгаанд 16 хүн бүртгүүлжээ3 сар 7. 13:05Д.Сумъяабазар: Цар тахлыг төр, иргэн, аж ахуйн нэгж хамтын хүчээр давна3 сар 7. 13:00Чулуут суманд батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ рүү шилжүүлжээ3 сар 7. 12:59
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.