Нийслэлийн хэмжээнд хязгаарлалт тогтоосон салбар, чиглэлүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээж байна. Энэ хүрээнд 2021 оны 01-р сарын 23-ны өдрөөс бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай шаардлагыг мөрдөнө.
Иргэд халдвар, хамгааллын дэглэмээ сахиж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэл ашиглан үйлчлүүлэх шаардлагатай.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд холбогдох хяналтын байгууллагууд тогтмол шалгалтын ажиллагаа явуулах бөгөөд шаардлага хангахгүй тохиолдолд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг сануулж байна.
7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Нээгдээд бараг 7хонож байхад мэдээллээ цаг тухайд нь шуурхай хүргэж байгаач аль хуучны мэдээ тавиад байх юм
За ингээд коронотой хүмүүстэйгээ холилдон өдөрт 20 30 аараа гараад завваараад байж байх нь дээ.
Цөөхөн хүн орж болох фитнесс, спорт заал, саун ажиллуулбал хөшөж суусан хүмүүс хичээллэн дархлаа эрүүл мэндээ дээшлүүлнэ дэ
Албан тушаалаасаа зайлуулагдах болонгуут гэнэт ард түмэндээ ээлтэй хүн болж гэнэ.
Дахиж битгий л өмнөх шиг УОК гараасай билээ. Арай л хатуу байсан шүү
Фитнесс, саунаа нээгээчээ эрүүл мэнддээ хамгийн их анхаардаг хүмүүсээ хорлож бгаа юм уу хаашаа юм эсвэл билэг танхай зэрлэг оркуудад хэрэггүй юмуу
Зев болжээ. Олон иргэд минь орлоготой хоолтой болж ур хуухэд ач нарын нар гарна даа.