Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/25 тоот захирамж гаргасан.
Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн хязгаарлах салбар, чиглэлийг хавсралтаар баталжээ.
Ингэснээр 2021 оны 01-р сарын 23-ны өдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлж байна. Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай шаардлагыг мөрдөнө.
Харин хүснэгтэд байгаа салбаруудын үйл ажиллагаа хязгаарлагдсан хэвээр үлдэнэ.
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Халуун усны газараа нээхэд юу нь болохгүй гэж ? Сайхан тэнэгтэх юмаа. Гэр хороололынхон чин бохир бөөс 2 тоо баригдаж гүйцлээ
засгийн газар корона вирусын үед хязгаарлалт хийх нь зайлшгүйлдээ гэвч зарим хязгаарлагдаад удаж байгаа нийтийн халуун усны үйлчилгээ фитнес саун бассейн гэх мэтийн үйлчилгээ эрхлэгчдийгээ дэмжих арга хэмжээ авахгүй бол ахиад босохгүй болох нь ойлгомжтой боллоо ямар төрийн бодлогын хаана нь өртөхгүй үлдээд байгаагаа мэдэхгүй туйлдаж байгааг ойлгоосой шийдээсэй
Фитнесс,саунаа нээгээчээ дархлаа бүр уналаа
UDAHGUI OGTSORNOO NIIRHII
хотын дарга огцор зайл
хэрэгжихгүй хязгаарлалт байна. жагсаал цуглаан хийгээд засгаа самарчихсан ш дээ. хязгаарлалт зөрчлөө гэхэд яахуу