Нийслэлийн хэмжээнд хязгаарлалт тогтоосон салбар, чиглэлүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээж байна. Энэ хүрээнд өнөөдрөөс эхлэн бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай шаардлагыг мөрдөнө.
Иргэд халдвар, хамгааллын дэглэмээ сахиж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэл ашиглан үйлчлүүлэх шаардлагатай.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд холбогдох хяналтын байгууллагууд тогтмол шалгалтын ажиллагаа явуулах бөгөөд шаардлага хангахгүй тохиолдолд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг сануулж байна.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Төр эзгүйг далимдуулах нь ээ . Чоно борооноор ...
сумьяа огцорохгүйн тулд нээжээ.. одоо нарантуулынхан сумьяаг хамгаална хахаха
Эзэнгүй төрийн иргэд минь амь,амиа бодоорой.
Монголын төрийн байгууллагын шийдвэрүүд их буруу байхын, тэгээд хариуцлага хүлээх эзэн олдохгүй бүгд миний буруу биш гэхийн. Короно гараагүй байхад хөл хорио хийж иргэдийн амьдралыг дордуулсан. Одоо короногийн дэгдэлт эрчээ авч байхад бүх захуудыг нээж байна.