Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинээр 16 тохиолдол илэрсэн талаар мэдээлэв. Үүний задаргааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 16 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, БЗД-ийн хоёрдугаар хорооны нийтийн байрнаас 9 хүнээс халдвар илэрсэн. Нэг иргэн халдвар авч, нууц үедээ байхдаа тус байранд очсон байна. Бусад нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын гэр бүл, ажлын газрын хүмүүс байна.
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 798 болж байна.
Дотоодын халдвар 1124 байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1627, эдгэрсэн 1149 эмчлэгдэж байгаа 465 байна. Үүнээс 415 хөнгөн, 43 хүндэвтэр, 6 хүнд, 1 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 24 хүн эдгэрч эмнэлгээс гарсан" гэлээ.
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Гадуур маскгүй,маск зүүсэнч эрүүндээ углаад хамраа гаргачихсан тамхи зуусан,шүлс нусаа нийсэн хүмүүс их олширч байна.Үүнд зөрчлийн хуулиар арга хэмжээ аваачээ,хүн ардын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гэж үзэх ёстой.Гудамжны эргүүлийн цагдаа нарт торгох эрхийг нь олгох хэрэгтэй.
Гадуур яваа хүмүүс маскаа сөхөн нус шүлсээ их хаяж байгаад ОК анхаарч нийт иргэдэд сануулж хэлж баймаар байх юм. нус цэр машинө дугуй, хүний хөлөөр маш хурдан тархана шүдэ
Suhbatar durginh yu bolson be
Нива 13000 доларын үнэтэй. Оросын смартфон 200000 төгрөгийн үнэтэй.
Нийтийн байр гэнэ үү.Өнгөрөө.Наана чинь ямар хүмүүс амьдардаг билээ.
цурмандаа орохгүйнэ дээ